Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч В.Дэлгэрмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  ******* овогт ******* ******* / ******* /

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Булган 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 26-04 БНХ улсын дугаартай УАЗ-22069-03 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.13-д заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ******* жолоодож явсан 16-55 БНЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж улмаар ******* амь насыг хохироож, мотоциклийн араар нь сундалж явсан ******* бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн өдөр би эхнэр хүүхдүүдтэйгээ хөдөө явж байсан юм. ******* эмчийн хашааны хаалга онгорхой байсан, би дуут дохио өгөөд хашааны булангаар эргэхэд яах ийхийн зуурталгүй мотоцикль гарч ирж, осол болсон. Тэгээд эмнэлэг явуулаад цагдаа дуудсан гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би өөрийн эзэмшлийн 26-04 БНХ улсын дугаартай фургон автомашинаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед сумын төвөөс эхнэр, хоёр хүүхэдтэйгээ хөдөө гэр рүү явахаар сумаас гарах гэж явтал ******* эмчийн хашааны баруун талын үзүүрийн шороон зам дээр зам тээврийн осол гаргасан. Миний хувьд баруун гар талаас мотоцикль гарч ирэхийг харсан, харсан даруйдаа тоормосоо гишгэсэн. Мотоцикльтой хүн яах ийхийн зуурталгүй мөргөлдсөн урд тайлбар өгөхдөө хараагүй гэж хэлсэн нь гудамжаар явж байхдаа мотоциклийг харсан уу гэж ойлгоод хараагүй гэж хэлсэн юм. Үүнийгээ залруулж хэлж байна. Зам тээврийн осол хэрэг болсны дараагаар машинаасаа бууж харахад талийгаач мотоциклиосоо шидэгдсэн, мотоцикль нь автомашины баруун гар талын хажуугийн хаалганы орчимд, машины баруун хойд хэсэгт Ууганбаяр газарт хэвтэж байсан. ******* эмч осол болохыг мэдсэн бололтой хэргийн газарт хүрч ирсэн. Түүнээс хойш удаагүй ******* аав, ээж хоёр нь мотоцикльтой ирсэн. Талийгаач болон Ууганбаяр нараас түрүүлээд ******* ээж, аав нь явсан юм билээ. ******* эмч талийгаачийн зүрх, судасны үйл ажиллагааг үзээд нас барсан байна гэдгийг хэргийн газарт хэлсэн. Би 30-40 км/цагийн хурдтай явсан, би тухайн үед айлын хашаанаас хүн, автомашин, мотоцикль гараад ирж магадгүй гээд аяархан явсан. Саадыг хараад тоормосоо гишгэсэн, яах ийхийн зуурталгүй мотоцикль баруун гар талын урд руу ирж мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 /

Хохирогч Ж.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Талийгаач манай хамгийн том хүүхэд байсан. Талийгаач осолд ордог өдрөө сумын төв рүү Б.Ууганбаяр, ******* аав, ээж нарын хамтаар явсан, тэгтэл сум руу орж яваад харамсалтай зүйл болж нас барсан. Надад нэхэмжлэх зүйлгүй. Нэгэнт болгоомжгүй байдлаас болж зам тээврийн осол гарч хүүхэд маань нас барсан фургоны жолооч *******д одоо гаргах санал, хүсэлт, гомдол алга, хэдийгээр ийм зүйл болсон ч санаатай биш хойно яалтай билээ гэж бодож байна. Би мотоциклийн эвдэрсэн эд ангиудыг үнэлэхгүй, нэхэмжлэхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 42 /

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой 16 цаг өнгөрч байхад Баян-Өндөр сумын Улаан-үзүүр 1 дүгээр багийн нутаг "Түймэрт" гэх газраас талийгаачтай би түүний мотоциклиор, харин аав, ээж хоёр бас нэг мотоцикльтой сумын төв рүү хамт явцгаасан. Сум руу дөхөж ирээд аав, ээж хоёр талийгаач бид хоёроос түрүүлээд давхисан, талийгаач бид хоёр сум руу орж ирээд сумын гэр хорооллын гудамжнуудын баруун талаар уруудаж яваад зам тээврийн осолд орсон. Миний хувьд зүүн гар талаас машин ирж байхыг анзаараагүй, би араар нь сууж явсан учир үзэгдэх орчин миний хувьд хязгаарлагдсан байсан. Зам тээврийн осол яах ийхийн зуурталгүй, маш хурдан хугацаанд болж өнгөрсөн, тухайн үед бага зэрэг ухаан балартсан юм. Би фургон машины баруун хойд талд газарт хэвтэж байсан, харин талийгаач баруун талд газарт хэвтэж байсан.Ослын улмаас миний биед сээр нурууны арын сэртэн хугаралтай байна гэж компьютер томографийн бичлэгт бичигдсэн байсан, осол хэргийн газраас би шууд эмнэлэгт хүргэгдсэн, эмнэлэгт зүүн хөмсөгний дээд хэсэгт оёдол тавиулсан, тархи дүүрч өвдөж байсан. Одоо биеийн байдал гайгүй байна. Мэдэгдэж зовиурлаж байгаа зүйл алга байна.Талийгаач хурдтай яваагүй. Бид хоёр хамгаалах малгайгүй явсан ******* Улаанбаатар хот руу явахад замын зардал, үзүүлж харуулахад мөнгө өгч хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 45 /

Гэрч    мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад "Түймэрт" гэх газраас эхнэр Нанжид, хүүхэд Б.Ууганбаяр хоёрын хамтаар сумын төв орохоор миний мотоциклиор гурвалж ойрхон байх талийгаачийнд очоод, тэндээсээ талийгаач манай хүүхдийг сундлаад, би эхнэртэйгээ хоёр мотоцикльтой сум руу гарсан. Сум руу орохдоо эхнэр бид хоёр түрүүлээд өмнө нь явсан. Сумын цаг уурын орчимд явж байхад нэг саарал фургон гудамжаар явж байгаа харагдсан. Манай эхнэр хоёр хүүхдийг ирж байгаа эсэхийг харахаар эргэж харсан юм билээ, тэгтэл уг фургонтой хоёр хүүхэд мөргөлдчихсөн, машины жолооч машинаасаа бууж ирж байхыг хараад надад хэлээд би хартал үнэхээр осол болсон байсан. Тэгээд эргээд осол хэрэг болсон гэх газарт очиход фургон нь баруун урагш хараад зогссон, баруун урд нүүр нь цөмрөөд шил нь хагарсан, талийгаачийн мотоцикль машины хажуугийн том хаалганы орчимд фургон доогуур орох алдад зогссон бололтой хажуугаараа, манай хүүхэд машины баруун хойд хэсэгт газарт хэвтэж байсныг манай эхнэр тэвэрч аваад уйлаад, би яах учраа олохгүй байсан ба талийгаачийг нас барсан байна гэж ******* эмч хэлсэн. Эхнэр бид хоёрыг очиход ******* эмч хэргийн газарт ирчихсэн байсан ба тэдний гэр осол болсон гудамжны баруун үзүүрийн хашаанд байдаг юм. Мотоциклийг талийгаач жолоодож явсан. ******* хэр зэрэг хурдтай явсныг мэдэхгүй, эхнэр бид хоёрыг сум руу ороод хорооллын гудамжнуудын баруун үзүүрээр явж байхад гудамж дагаад баруун тийш чиглээд явж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49 /

Гэрч    мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Баян-Өндөр сумын төвөөс 12 километр байх Баян- Өндөр сумын Улаан үзүүр 1 дүгээр багийн нутаг Түймэрт гэх газраас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сумын төв рүү 17 цаг өнгөрч байхад би нөхөртэйгээ сундлаад манай хүүхэд Ууганбаяр талийгаач М.Пүрэвхүүтэй сундлаад 2 мотоцикльтой явсан юм. Сумын хойд Булганы худаг гэх газраас өгсөөд гарч ирээд манай дүүгийнх дээд лагерт байдаг болохоор дүүгийндээ очихоор зам хөндлөн гарч байхад нөхөр бид 2-той фургон машин зөрж өнгөрсөн. Тэгээд энэ ямар хурдтай явж байгаа фургон гэж бодоод 2 хүүхдээ эргээд хараатахын гэж бодоод хартал машин мотоцикль 2 мөргөлдчихсөн фургоны жолооч машинаасаа бууж байсан. Тэгээд бид хоёр эргээд очиход манай хүүхдийн толгойноос нь цус гарсан байдалтай фургоны хойд дугуйны хажууд, талийгаач М.Пүрэвхүү нь фургоноос цаана цаашаа хараад хэвтэж байсан. Бид хоёртой зэрэгцээд Т.Радван эмч гэрээсээ гарч ирсэн.Тэгээд бид хэд цагдаад мэдэгдсэн. ******* эмч талийгаач ******* судсыг барьж үзээд өнгөрчихлөө гэсэн. Манай хүүхдийн зүүн хөлнийх нь гутал нь сугарсан хашааны наана хэвтэж байсныг авч өмсүүлсэн. Тэгээд л цагдаа нар ирж бид хоёр хүүгээ ******* эмчийн машинаар аваад эмнэлэг явсан...Хэд гэдгийг сайн мэдэхгүй байна. Их л эрчтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 /

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Манай гэр зам тээврийн осол болсон газрын ертөнцийн зүгээр зүүн талын гудамжны баруун үзүүрийн хашаа юм. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед хашааныхаа айлд сууж байтал гадаа машин сигналдаад өнгөрсөн, түүнээс удалгүй машин мөргөлдөх шиг чанга дуу гарсан. Би гэрээс гараад хашааны гадаа гартал манай хашааны баруун үзүүрт уаз фургон тээврийн хэрэгсэл, мотоцикльтой мөргөлдсөн байсан. Хэргийн газарт гүйгээд очтол *******ы эхнэр, хүүхдүүд машинаасаа уйлалдаад жолоочийн хаалгаар гарч байсан, машины цаад талд гараад хартал талийгаач газарт дээш харсан байдалтай хэвтэж байсан. Мөн мотоциклийн араар сууж явсан гэх зорчигч уаз фургон машины баруун талын арын дугуйны орчимд газарт унасан харагдсан. Машины жолооч миний хажууд зогсож байсан. Талийгаачийг очиж үзэхэд гөлийсөн байдалтай, ямар нэгэн хөдөлгөөнгүй, судасны лугшилт гүрээ болон шууны артерт байхгүй байсан. Нэг ёсондоо талийгаач нас барсан байсан. Намайг хэргийн газарт байхад Ууганбаярын ээж аав нь мотоцикльтой ирсэн. Ирээд ******* ээж түүнийг тэврээд уйлаад байсан. Харин аав нь хүний хүүхэд өнгөрчихлөө гээд нааш, цаашаа гүйгээд байсан юм. Би ойлгохдоо Ууганбаярын ээж, аав нь талийгаачтай болон хүүхэд Б.Ууганбаяртайгаа хөдөөнөөс хамт орж ирж байсан юм билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 /

Замын Цагдаагийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн зам тээврийн ослын

“...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчимд 26-04 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.13-д заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалт зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гарсан үндэслэлтэй ...” гэх акт /хх-ийн 13-14 /

Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот

 “...Тухайн зам тээврийн осол гарахад УАЭ-220603 маркийн 26-04 БНХ улсын дугаартай фургон автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.13-д заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалт зөрчин хөдөлгөөнд оролцож явсны улмаас уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна...Уг зам тээврийн осол нь УАЗ-2206903 маркийн 26-04 БНХ улсын дугаартай фургон автомашины жолооч *******ы буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 61 тоот шинжээчийн

1.******* биед тархи доргилт, нурууны 1-р нугалмын арын сэртэнгийн хургарал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдантанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 65-66 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоот шинжээчийн

1.Талийгаач ******* биед тархины баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз болон бага тархины доод гадаргыг хамарсан зеөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун 2, 3, 4, 5-р хавирганы шууд хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, зүрхний няцарсан шарх, чацархайн урагдалт, дух, зулай, үнхэлцэг хальс, 2 бөөрний өөхлөг, хавирганы булчинд болон дотор эрхтнүүдийн холбоос дагасан зөөлөн эд дэх цус хуралт, уруулд шарх, хамар, эрүү, цээж, шуунд зулгаралт зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаач ******* цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

4.Талийгаач М.Пүрэвхүү нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокт орж нас баржээ...” гэх дүгнэлт / хх-ийн 73-76 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 831 тоот шинжээчийн

1.Шинжилгээнд ирүүлсэн *******, М.Пүрэвхүү, Б.Ууганбаяр гэж хаягласан цус тус бүрд спиртийн агууламж илээргүй байна... гэх дүгнэлт / хх-ийн 88-89/

Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № 05 тээврийн хэрэгслийн техникийн

1.Уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын улсын үзлэгийн суурин тоног төхөөрөмжид оруулж техникийн ерөнхий байдал гадаад өнгө үзэмжийг зам тээврийн ослын дараа шалгаж үзэхэд салхины шил хагарсан, буруу талын том гэрэл хагарсан, бүхээг ослбн улмаас том жижиг гэрлийн орчимд их хэмжээний цөмрөлт үүссэн, буруу талын хаалга гажсан, урд буфер баруун талын үзүүр хэсгээр хагарсан байна. Тоормосны механизм бүрэн ажиллагаатай урд тэнхлэгийн тохиргоо хэвийн хэмжээнээс 1,2 мм-р хэтэрсэн, явах эд ангид ямар нэгэн өөрчлөлт ороогүй бүрэн ажиллагаатай байна. Жолооны хүрдний сум явалтыг шалгаж үзэхэд хэвийн хэмжээнд буюу 5 градус байв.

2.Уг тээврийн хэрэгсэл нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өндөр суманд техникийн хяналтын үзлэгт орж тэнцэж байсан бөгөөд зам тээврийн осол болохоос өмнөх техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй. Энэхүү дүгнэлтийг зам тээврийн осол болсноос хойш 25 хоногийн дараа гаргахад техникийн бүрэн бус байдалд нөлөөлөх хэмжээний эвдрэл гэмтэл байхгүй байна гэх дүгнэлт / хх-ийн 95-96/

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн

1... 26-04 БНХ улсын дугаартай УАЗ-220603 маркийн тээврийн хэрэгсэл 5000000 төгрөг...

2... 16-55 БНЗ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоцикль 250000 төгрөг...гэх дүгнэлт / хх-ийн 102-103/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 14-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-30/, хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 31-32/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16,/ цогцосны задлан шинжилгээний үед хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-72, 77-83/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 33-36/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 31-32, 37-38/, шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 119/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 120/, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.01.01-ний өдрийн 01 тоот тодорхойлолт /хх-ийн 117/ зэргийг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Булган 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 26-04 БНХ улсын дугаартай УАЗ-22069-03 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.13-д заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж иргэн ******* амь насыг хохироож, иргэн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ы ... Миний хувьд баруун гар талаас мотоцикль гарч ирэхийг харсан, харсан даруйдаа тоормосоо гишгэсэн....гэх мэдүүлэг/хх-ийн 111-112/

Хохирогч *******... Зам тээврийн осол яах ийхийн зуурталгүй, маш хурдан хугацаанд болж өнгөрсөн, тухайн үед бага зэрэг ухаан балартсан юм. Би фургон машины баруун хойд талд газарт хэвтэж байсан, харин талийгаач баруун талд газарт хэвтэж байсан....гэх мэдүүлэг./хх-ийн 45/

Гэрч Батнасангийн ...фургонтой хоёр хүүхэд мөргөлдчихсөн байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 49/

Гэрч Г.Нанжидийн ... . Тэгээд энэ ямар хурдтай явж байгаа фургон гэж бодоод 2 хүүхдээ эргээд хартал машин мотоцикль 2 мөргөлдчихсөн байсан....гэх мэдүүлэг. /хх-ийн 52/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 61 тоот шинжээчийн “...******* биед тархи доргилт, нурууны 1-р нугалмын арын сэртэнгийн хургарал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 65 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоот шинжээчийн “...Талийгаач ******* биед тархины баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, дагз болон бага тархины доод гадаргыг хамарсан зеөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун 2, 3, 4, 5-р хавирганы шууд хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, зүрхний няцарсан шарх, чацархайн урагдалт, дух, зулай, үнхэлцэг хальс, 2 бөөрний өөхлөг, хавирганы булчинд болон дотор эрхтнүүдийн холбоос дагасан зөөлөн эд дэх цус хурал,. уруулд шарх, хамар, эрүү, цээж, шуунд зулгаралт зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Тухайлбал автомашины ослын улмаас үүсгэгдэнэ...гэх дүгнэлт. /хх-ийн 73-76/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. /хх-ийн 120-121/

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашилалтын журмыг зөрчсөний улмaac нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 -т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүнд энэ зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан зардалд нотлох баримтгүйгээр хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” болохоо илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч *******д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас шударгаар хүлээн мэдүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв .

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч *******ы өмчлөлийн 26-04 БНХ улсын дугаартай уаз-220606 маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн, ....хоёр талынхаа чихний үзүүрээс онь имтэй, баруун талынх нь чих улаан сүвэгтэй, зөв талын эвэрний дотор талд улаан будагтай нийт 10 тооны ямааг... битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №00874630 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******д, хохирогч ******* авахуулсан сээр нурууны компьютер томографикийн зураг 1 ширхэгийг хохирогч Б.Ууганбаярт тус тус буцаан олгож, №186917 дугаартай жолооны үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1- 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч ******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ы №186917 дугаартай жолооны үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хохирогч ******* авахуулсан сээр нурууны компьютер томографикийн зураг 1 ширхэгийг хохирогч Б.Ууганбаярт, №00874630 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******д тус тус буцаан олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч *******ы өмчлөлийн ....26-04 БНХ улсын дугаартай уаз-220606 маркийн автомашиныг ....битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн, ... хоёр талынхаа чихний үзүүрээс онь имтэй, баруун талынх нь чих улаан сүвэгтэй, зөв талын эвэрний дотор талд улаан будагтай нийт 10 тооны ямааг... битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгосугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА