Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/181

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

-улсын яллагчаар М.Мөнхтайван,

-хохирогч Э.Б,

-шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Базардорж нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бтод холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Төв аймаг, Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 4 дүгээр зөрлөг гэдэг газар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө хохирогч Э.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун нүдний ухархайн доод хана, гайморийн хөндий рүү цөмөрсөн хугарал, дух, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруул, баруун завж хэмгэт зулгаралтууд, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун, зүүн хацрын төвгөр, шанаа хэсгээр хаван” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Э.Б нь: “Би Налайхаас 4 дүгээр зөрлөг дээр нүүрс ачих гээд найзындаа байж байтал Б.Б ирсэн. Тэгээд ярьж сууж байгаад гартал эндээ байж байгаараа гэсэн тэгээд удалгүй 2 шил архитай ирээд ууцгаасан тэгж их сүртэй муудаагүй нэг нэгнийгээ ална шулна болоогүй. Тэгээд л цохисон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь Төв аймаг, Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 4 дүгээр зөрлөг гэдэг газар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө хохирогч Э.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун нүдний ухархайн доод хана, гайморийн хөндий рүү цөмөрсөн хугарал, дух, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруул, баруун завж хэмгэт зулгаралтууд, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун, зүүн хацрын төвгөр, шанаа хэсгээр хаван” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1 тал/,

-Хохирогч Э.Б“...Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүргээс Төв аймгийн Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багийн “4-р зөрлөг” гэх газар хөлсөөр ачааны машинд өвс ачих ажлаар ирсэн юм. Ирсэн өдрөө би 4-р зөрлөг гэх газар байдаг Н.Гансумъяа гэх айлд хоноод маргааш буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 4-р зөрлөгийн тэр айлдаа байж байтал танил найз н.Цогоо гэх хүн тэр айлд орж ирээд Н.Гансумъяа бид хоёртой цуг 2 шил 0.75 литрийн архи уусан. Би тухайн үед эхний шил архинаас уугаад сүүлийн архинаас нь өвс ачих ажил гарж магадгүй гээд уугаагүй юм. Тэр н.Цогоо гэх залуу тэр айлд бүр орой 20 цагийн орчим орж ирсэн юм. Н. Ггэрт эхнэр нь би, н.Цогоо, мөн н.Зоригоо гэх залуу бид нар хөзөр тоглоод сууж байтал н.Цогоо нэлээн согтсон уу яасан намайг "Алив гараад ир уулзаадхая гээд" гэрээс авч гараад тэр айлын хашаанаас гараад ойролцоо байх өөрийнхөө эзэмшлийн хоосон хашаанд дагуулж очсоноо гэнэт н.Цогоо Алив хоёулаа үзье зодолдоё гэж надад хэлсэн. Би тухайн үед "Өө чи юу яриад байгаа юм чамтай би яасан гэж зодолддог юм гэж хэлээд өөрөөсөө түлхээд холдуулаад буцаад нөгөө Н.Ггэрт очихоор эргээд алхах гэтэл н.Цогоо гэнэт миний араас толгой нүүр ам орчим руу маш хүчтэй ямар нэг эд зүйлээр цохисон уу гараараа цохисон уу намайг цохиж тэр хашаанд газар унагаасан. Би тэр үед ухаан балартаад тэр дороо газар унасан. Намайг унасан хойгуур н.Цогоо миний дээрээс өшиглөж зодсон юм шиг байгаа юм. Тэр үйл явдлаас хойш бараг 2-3 цагийн дараа шөнө би 02 цагийн орчим ухаан орж сэргэсэн. Ухаан ороод хартал би тэр н.Цогоогийн дагуулж очсон хоосон хашааны дотор газар уначихсан хэвтэж байсан. Миний нүүр ам, хоёр нүд орчим хавдаад бүр юм харагдахгүй болчихсон, хувцас нүүр ам тэр чигтээ цус болчихсон байсан. Хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Би тэгээд гудамжны хашаа түшиж явсаар байгаад н.Зоригоо гэх айлынд орсон. Тэгээд би тэр айлдаа нүүр ам цусаа цэвэрлүүлчихээд хоносон. Маргааш нь буюу 2024 оны 03 сарын 28-ны өдөр өглөө босоод хартал миний нүүр ам битүү хавдчихсан гэмтэлтэй байсан. Тэгсэн чинь н.Цогоо гэх нөгөө залуу эхнэртэйгээ цуг тэр айлд байхад над дээр ирж уулзаад н.Цогоо "Хөгшинийгөө уучлаарай хөгшин нь юу болсон талаар сайн санадаггүй ээ ямар ч байсан эмчилгээ үйлчилгээний чинь зардлыг өгнө гэж хэлчихээд гараад явсан. Угаасаа тэр өмнөх шөнө нь Н.Гансумъяа гэх айлд байхад н.Цогоо намайг тэр айлаас уулзая гээд дагуулаад гарахыг Н.Гансумъяа болон Н.Гэхнэр, Н.Зоригоо гэх залуу бүгд харсан мэдэж байгаа. н.Цогоо намайг тэр хашаанд оруулж цохиж унагааж баахан зодчихоод хөзөр тоглож байсан Н.Ггэрт очилгүй шууд гэртээ харьсан байлээ. Иймд би зүв зүгээр байж байгаад н.Цогоо гэх хүнд зодуулж биеийн эрүүл мэнд, гоо сайхан сэтгэл санаагаар хохирсон тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Б“...Иргэн Э.Б нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас 21.000 төгрөг, 168.000 төгрөг, 126.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15.000 төгрөг, 20.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 65 төгрөгийн тусламж үйлчилгээ авч нийт 415.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

-Гэрч Н.Г“...2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 4-р зөрлөг гэх газарт байх гэртээ байх үед манай гэрт тухайн өдөр угаасаа Э.Б алим хоётой н.Зоригоо нар надтай цуг архи ууж байсан юм. Тэгтэл тэр өдөр 17-18 цагийн үед манай гэрт Б.Б буюу н.Цогоо найз маань бас орж ирээд бид Б.Бийн авч ирсэн нэг шил 0.75 литрийн архийг хувааж уунгаа хөзөр тоглосон юм. Тэгтэл тухайн үед Э.Б Б.Б хоёр хөзөр тоглож байхдаа тоглоомноосоо болсон уу юунаас болсон хоорондоо маргалдаж муудалцаад Б.Б "Алив гарий хоёулаа гарч учраа олий гээд Э.Бг дагуулаад гэрээс гарсан. Тухайн үед тэр хоёр манай гэрээс гарах үед 22-23 цагийн орчим шөнө харанхуй болчихсон байсан. Тэр хоёр шууд манай хашаанаас гарч явсан би удалгүй араас нь эхнэртэйгээ элдэв асуудал болж зодолдож нүдэлцэж магадгүй гэж бодоод араас хайж байгаад манай гэрээс холгүй байдаг Б.Бийн эзэмшлийн эзэнгүй хашаан дотроос олсон. Тэр үед тэр Б.Б, Э.Б хоёр бол зодолдоогүй ямар ч байсан маргалдаж буй дуу чимээ нь сонсогдож байсан. Тэгсэн Б.Б над руу дөхөж ирээд "Чи явжий хөгшөөн мань хоёр учраа олчоод очно зүгээр зүгээр гэхээр нь би яваад өгсөн. Тэгээд би тэр үед шууд гэртээ буцаж хариад унтаад өгсөн. Нөгөө "Алим" хочтой н.Зоригоо ч гэсэн гэр лүүгээ явсан. Маргааш буюу 2024 оны 03 сарын 28-ны өглөө эрт би "Алим" хочтой н.Зоригоогийн гэрт яваад орсон чинь нөгөө Э.Б тэднийд хөнжил нөмөрчихсөн унтаж байсан. н.Зоригоо надад хандаж чи энэ Э.Бг хардаа урьд шөнө нөгөө Б.Б зодоод ийм болгочихсон шөнө манайхыг хайгаад өөрөө олоод хүрээд ирсэн гэж хэлсэн. Би тухайн үед Э.Бг унтаж байхаар нь сэрээгээд хартал нүүр царай, нүд ам нь аймар хөхөрч хавдаад зодуулчихсан байсан. Би тухайн үед яасан юу болов гэж асуухад "Б.Б" урьд шөнө Б.Бат-Зориг бид хоёр маргалдсан чинь цаадах чинь намайг газар авч шидэж унагаад дээрээс толгой түрүү рүү өшиглөж зодсон гэж хэлж байсан. Би бол яг тэр зодоон болох үед нь бол хажууд нь байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

-Гэрч П.Б“...2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би манай хойд талын гудамжинд байдаг найз Н.Гансумъягийн гэрт нь орсон юм. Тэр өдөр тэдний гэрт Н.Гансумъяа, мөн найз Э.Б бид гурав өдөржин архи ууж сууж байтал оройхон Б.Б гэх таньдаг найз бас тэднийд ирсэн. Б.Б тэднийд орж ирэхдээ нэг шил архитай орж ирээд тэрийг нь бас бид нар хувааж уусан. Тэгээд бид нар хөзөр тоглож орой болгосон. Хөзөр тоглож байтал Б.Б болон Б.Б нар хоорондоо согтуудаа маргалдаад тэр айлаас гараад явчихсан. Би араас нь гарсан боловч би хөл муутай доголж явдаг учраас гүйцээгүй хайгаад олоогүй тул шууд гэртээ харьсан. Шөнө дунд 01-02 цагийн орчим би гэртээ байх үед гэрийн хаалга тогшсон. Би босоод хаалга онгойлгож хартал Б.Б шөнө харанхуйд согтсон байдалтай манай хашааг налаад зогсож байсан. Тухайн үед би Б.Бг гэртээ оруулаад гэрэлд хартал нүүр царай нь хөхөрч хавдаад таг аниастай болчихсон, нүүр хамар амнаас цус гоожчихсон байсан. Би юу болов яав гэж асуухад хариулж чадахгүй байсаар манайд унтаж хоносон. Маргааш өглөө эрт манай гэрт Б.Б эхнэртэйгээ Н.Гансумъяатай цуг орж ирээд Э.Бтэй уулзаад Б.Б "Хоорондоо учир зүйгээ олоё хоёулаа цагдаа сэргийлэх гэж яваад яах вэ эмчилгээний мөнгө төгрөгийг чинь өгий гэж хоорондоо ярилцаж байгаад тэд нар хоорондоо уулзаад манайхаас гараад явсан. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

-Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №175 дугаартай “...Үзүүлэг Э.Ббиед тархи доргилт, баруун нүдний ухархайн доод хана, гайморийн хөндий рүү цөмөрсөн хугарал, дух, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруул, баруун завж хэмгэт зулгаралтууд, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн хацрын төвгөр, шанаа хэсгээр хаван гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэлбэр, тогтоц, өнгө, шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой байх ба дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

-Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн, би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б нь Төв аймаг, Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 4 дүгээр зөрлөг гэдэг газар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө хохирогч Э.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун нүдний ухархайн доод хана, гайморийн хөндий рүү цөмөрсөн хугарал, дух, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруул, баруун завж хэмгэт зулгаралтууд, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун, зүүн хацрын төвгөр, шанаа хэсгээр хаван” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Прокуророос шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч Б.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Бг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Бг зодож, цохисны улмаас “тархи доргилт, баруун нүдний ухархайн доод хана, гайморийн хөндий рүү цөмөрсөн хугарал, дух, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруул, баруун завж хэмгэт зулгаралтууд, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн хацрын төвгөр, шанаа хэсгээр хаван” бүхий хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Мөнхтайван нь “Шүүгдэгчийг  гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнэд мэдэгдэхэд “эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 415.000 төгрөгийг нөхөн төлүүлнэ, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн шатанд 415.000 нөхөн төлсөнг, шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бд 800.000 төгрөгийг нөхөн төлсөнг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “ энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бд хөнгөн хохирол учирсан бөгөөд цаашид хагалгаанд орох шаардлагатай гэсэн тул хагалгааны зардалын 2.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,

Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бтод оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4.Шүүгдэгч Б.Бтод оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Бд 800.000 төгрөгийг төлсөнг, хохирогч Э.Б нь 2.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА