Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2022/00103

 

 

 






2022 ******* 10

10*******/ШШ2022/0010*******



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүргийн дугаар хороо, *******2 дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.,

Хариуцагч Б.,

Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие С. нь 201 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл Эх орон телевизэд ажиллаж байхдаа ажлын шугамаар Б.тэй танилцсан. Би 2019 оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр өмнө нь хамт ажиллаж байсан эгчтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэж байгаад Б.ийг дуудаж бид гурав суусан. Бид хоёр үерхэж байгаагүй мөртлөө тэр өдөр дотно харилцаанд орсон. Түүнээс хойш дахиж уулзаагүй. Ингээд би жирэмсэн болсноо мэдээд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б. энэ тухай фэйсбүүкийн чатаар хэлж, жирэмсний тестний зургийг явуулсан. Тухайн үедээ Б.ийг уулзаж үерхэж байгаагүй, сайн танихгүй эмэгтэйгээс жирэмсэн болсон гэдэг үгийг сонсоод итгэхгүй гэдгийг мэдэж байсан ч биеэ өвдөхөөр өөрийн эрхгүй муухай зан гаргаж байснаа хүлээн зөвшөөрч байна. Одоо миний хүү 1 ой 10 сартай, нэрийг нь ******* гэдэг. Би 2020 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хүүхдээ төрсөн талаар хэлээд жирэмсэн үеийн хямралдаа янз бүрийн чат бичиж байсандаа мөн ах, ээж нарыг маань уучлаарай, ямар ч байсан би хүүхэддээ эцэг тогтоох шинжилгээ хийлгэнэ, тухайн үед тэр үйлдлийг маань битгий төвөгшөөгөөрэй гээд чат бичсэн боловч надад хариу ирүүлээгүй. Харин түүний найз Хонгор гэдэг хүн хүүгийнхээ зургийг явуул баталгаажуулна, утасны дугаараа өг гэж сэтгэл зүйн дарамт их өгсөн. Тэр үед Б. уучлаарай би чамд эргэлзээгүй, итгэж байна. Гэхдээ би найзаараа чат бичүүлээгүй, эхлээд би итгэхгүй байсан ч одоо бол итгэж байна гэсэн хариу өгөхөд нь би түүнийг хүүхэд дээрээ ирж магадгүй юм байна гэж хүлээсээр нэхэмжлэл өгөөгүй. 2020 оны 4 дүгээр сард хүүгээ ******* сартай байхад эмээд нь үлдээгээд ажилд орсон. Хүүгийнхээ 1 насны ой, үсний найраар нь надад туслахыг хүссэн боловч туслаагүй, би мөнгө гуйж байгаагүй. Хүүтэйгээ нэг удаа ирж уулзаач гэж гуйхад хөдөө ажилтай явж байна гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёр муудсан тэгэхэд надад би чамд итгээгүй, шүүхэд хандмаар байна гэж хэлсэн учраас хүү ын эцэг Б. мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр бие биенээ ерөнхийд нь мэддэг байсан. Тэгээд тэр өдрөөс хойш хоногийн дараа фэйсбүүкээр хамтдаа хийсэн хэргээ хүлээхэд бэлэн үү? гэсэн пост, мөн жирэмсний тестийн зураг ирүүлсэн байсан. Дээрээс нь тухайн үед над руу байнга дайралт хийж байсан болохоор би итгээгүй. Эгч нь, ээж нь байна гэж хэлээд чи манай хүүхдийг жирэмсэн болгосон байна гээд дайраад байсан учраас 100 хувь итгэл төрөхгүй байсан. Ингээд шүүхэд хандаж шинжээч томилуулъя гээд шинжээч томилуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Б. холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С., хариуцагч Б. нар нь хамтран амьдарч байгаагүй бөгөөд бие биеэ сайн танихгүй, нэг удаагийн тохиолдлоор хүү М.ыг олж, 2020 оны 01 дүгээр сарын *******0-ны өдөр төрүүлсэн, хүүхэд эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүүхдийн 1101*******9 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-*******-6/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн **************2 тоот дүгнэлтээр ..,Б.ийн ТHO1 локусын , D*******S1**************8 локусын 1******* эсвэл 16, vWA локусын 14 эсвэл 18, D21S11 локусын *******0, D16S**************9 локусын 9, D10S16*******6 локусын 14, D19S4************** локусын 1*******.2, D10S1*******8 локусын 1*******, D12S*******91 локусын 22, D8S119 локусын 14, D2S1**************8 локусын *******, D2S441 локусын 12, D18S*******1 локусын 1******* гэсэн аллелиуд М.ад илэрсэн байх тул Б. нь М.ын биологийн эцэг байх боломжтой байна, биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна гэжээ. /хх-19-20/

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргаснаар Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг эхийг тогтоохоор хуульчилсан, Б. нь эцэг мөн эсэхэд маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д зааснаар шүүх тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.*******-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн

дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, ************** дугаар зүйлийн **************.1-д эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү М.ыг төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.

Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, *******8.*******-т эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Б.ээс тэтгэлгийг гаргуулж хүү М.ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.*******-д хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг, эх тодорхой шалтгаанаар тусдаа амьдарснаар хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, *******.*******-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж зааснаар хүү М.ыг эцэг Б.тэй байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.06******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 108.06******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.2. дахь хэсгүүдэд заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт зааснаар овогт нь 2020 оны 01 дүгээр сарын *******0-ны өдөр төрсөн хүү ******* ******* овогт ******* ын эцэг мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар М.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн *******0 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Б.ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

*******.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.06******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108.06******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ