| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/184 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагч Л.Наранхүү,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Б.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, Р.Булгамаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Схолбогдох эрүүгийн дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн А0101 дугаартай хатуу хучилттай авто замын 66-67 дахь километрийн шонгийн орчим “Toyota Crown” маркийн “86-12 ДАР” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4 а-д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган, зорчигч Г.Гамь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.С нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мнь: “Манай хүү өглөө залгаад би тэмцээнд явах гэсэн юм бензин хийх гэсэн юм мөнгө байна уу таны данснаас 20,000 төгрөг авчих уу гэж байсан. Тэгээд хэнтэй явах гэж байгаа юм гэсэн чинь ангийнхантайгаа явах гэж байгаа гэж байсан. Би тэгээд болгоомжтой яваарай гэж хэлсэн энэ миний сүүлийн үг байсан. Тэгээд би хүү рүүгээ залгамаар санагдаад залгасан чинь өөр хүн утсыг нь аваад бид нар осол орчихлоо танай хүүг түргэн аваад явсан гэж хэлээд хамт явсан хүүхдийнх нь утсыг өгсөн. Тэр утас луу хэчнээн залгасан боловч утсаа авахгүй байсан. Сүүлд нь утсаа аваад бид нар хамт эмнэлэг явж байна гэж байсан. Тэгээд л нөхрөө хониноос ирэхээр явъя гээд замдаа явж байтал хагалгаанд оруулахгүй бол болохгүй байна гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр зурчих гэсэн. Ирэхэд хагалгаанд орсон байсан. Тэгээд ерөөсөө ухаан ороогүй нэг ч үг хэлээгүй” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн А0101 дугаартай хатуу хучилттай авто замын 66-67 дахь километрийн шонгийн орчим “Toyota Crown” маркийн “86-12 ДАР” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4 а-д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган, зорчигч Г.Гамь насыг хохироосон үйл баримт нь дараахь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-17 тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 18-22 тал/,
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 24тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-29 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мэндбаярын “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би Төв аймаг, Алтанбулаг суманд хөдөө гэртээ байж байсан. Тэгээд 10 цагийн үед би өөрийн хүү Г.Гутас руу залгахад хамт явж байсан найз нь байна гээд нэг хүүхэд утсыг нь авсан. Тэгээд би хүүгийнхээ талаар асуухад зам тээврийн осол гарсан таны хүү Г.Гантулгыг Налайх дүүргийн түргэний машин аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би Төв аймгийн Алтанбулаг сумаас Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү нөхөр н.Гансүхийн хамтаар явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиход миний хүү Г.Гантулгыг хагалгаанд оруулсан, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Тэгээд хагалгаанд орсоноос хойш ухаан орохгүй биеийн байдал нь дээрдэхгүй байж байгаад 2023 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн үед хүү Г.Г маань өөд болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/
-Шүүгдэгч Б.Сын хохирогчоор өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 07 цагийн үед найз Г.Г, Ч.У, Ш.Энарын хамт Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү үндэсний бөхийн тэмцээнд орж улсын аврагын эрх авах зорилготой 86-12 ДАР улсын дугаартай тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймаг, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт явж байтал машины зүүн хойд талын дугуй хагараад баруун тал руугаа үрүүл булаагаад замаас гарч онхолдсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
-Гэрч Ч.У“...Би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найз Г.Г, Ш.Эрхэмсайхан, Б.С нарын хамт Улаанбаатар хотоос Налай дүүрэг рүү үндэсний бөхийн тэмцээнд оролцохоор найз Б.Сын 86-12 ДАР улсын дугаартай тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт явж байтал жолоо барьж байсан Б.С нь замын жижиг нүх дайраад гарахад тээврийн хэрэгсэл хойд хэсгээрээ шарваад гэнэт замын хажуу талын шороо руу онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,
-Гэрч Ш.Э“...Би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найз Г.Г, Ч.У, Б.С нарын хамт Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү үндэсний бөхийн тэмцээнд оролцохоор найз Б.Сын 86-12 ДАР улсын дугаартай тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт явж байтал гэнэт миний сууж явсан тээврийн хэрэгсэл хойд хэсгээрээ шарваад замын хажуу талын шороо онхолдсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,
-Шүүгдэгч А.Сгэрчээр өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өглөө эхнэр н.Бурмаагийн хамт эх нялхаст байж байхад 08 цаг 40 минутад хүү н.Сфэйсбүүк хаягнаас чат ирсэн. Тэгээд чатыг уншихад хүү нь аваарт орчихлоо гэхээр нь би эхнэр н.Бурмаагийн хамт тухайн осол болсон газар руу очиход Б.Сын хамраас цус гарч, толгой хагарсан байдалтай машины хажууд сууж байсан. Харин түүнтэй хамт явсан Ш.Эбие нь гайгүй байсан. Мөн хамт сууж явсан 2 найз нь ГССҮТ рүү түргэний машинаар явсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 621 дугаартай “...Б.Сын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруу, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруу, баруун, зүүн чамархайн хуйханд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 тал/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2662 дугаартай “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цочмог болон ялтаслаг цусан хураа /2023 оны 10 дугаар сарын 03-ны зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлсөн мэс заслын дараах байдал/, зүүн талын бөмбөлгийн зулай чамархайн тархины эдийн ивэрхийлэлт, 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, ховдлын цус иврэлтт, ховдлын ханын няцрал, хамрын үзүүр, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд нэг механизмаар /цохих үйлдлээр/ үүсгэгдэнэ. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи үхжиж уушигны зогсонгишлын хатгалгаагаар хүндэр нас баржээ. 2023 оны 10 дугаар сарын 07-ны 17-19 минутад нас баржээ. А/2/ бүлгийн цустай байна. Цусанд спиртийн зүйл илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-63 тал/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2662 дугаартай “...Шижилгээнд ирүүлсэн Toyota Crown маркийн 86-12 ДАР улсын дугаартай JZS171-0036763 арлын дугаартай автомашин автотехникийн шинжилгээнд тэнцэнэ. Зүүн урд дугуйны хээний гүн ашиглалтын явцад элэгдэж стандарт шаардлага хангахгүй байна. Шинжилгээнд осол хэргийн материал ирүүлээгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. Тоормосны систем битүүмжлэл алдагдсан тул бүрэн шалгах боломжгүй. Зүүн хойд гэх дугуй хийгүй, шороо, шавар, өвс мэт зүйлээр бохирлогдсон, гадна тал ил харагдах гэмтэлгүй, осол хэргийн материал ирүүлээгүй тул ослын аль үед хийгүй болсон эсэхигй тогтоох боломжгүй байна. Үзлэг шинжилгээний явцад шинэ, нэмэлт зүйл илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-102 тал/,
-2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №07/23 дугаартай “...83-12 ДАР улсын дугаартай “Toyota crown” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.С нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна цагт 80км ... –ээс хэтрүүлэхийг хориглоно”, 3.4 “а”-р заалт буюу “Жолооч ... энэ дүрмийн 4 дүгээр хамвсралтад эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ... үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн осол болох үед автомашин нь 85.89 км/цаг-аас их хурдтай явж байсан байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Цэндсүрэнгийн 3586 дугаартай дүгнэлтээс үзэхэд баруун хойд талд 235/45R18, зүүн хойд талд 195/65R15 хэмжээс бүхий резин дугуйг суурилуулсан байна. Эдгээр резин дугуйны гадна тойргийн диаметрийг олбол баруун хойд талын 668.7 мм, зүүн хойд талынх 634.5 мм байна. Өөрөөр хэлбэл баруун хойд талын дугуйн том диаметртэй, зүүн ходй талын дугуй жижиг диаметртэй байна. Автомашины нэг тэнхлэгт өөр хэмжээтэй резин дугуйг ашигласны улмаас автомашины тогтворжилт алдагдах шалтгаан болж, улмаас замаар гарч онхолдоход нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн 83-12 ДАР улсын дугаартай “Toyota crown” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.С нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалтын зөрсөн нь зам тээврийн осолд нөлөөлсөн гэж үзэж байна. Осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй...” гэх техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-107 тал/
-Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед найз Г.Г, Ч.У, Ш.Энарын хамт Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү Үндэсний бөхийн тэмцээнд орж улсын аврагын эрх авах зорилготой өөрийн 83-12 ДАР улсын дугаартай “Toyota crown” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймаг, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт явж байтал машины зүүн хойд талын дугуй хагараад баруун тал руугаа үрүү булаагаад замаар гарч онхолдсон юм. Тэгээд ослын улмаас найз Г.Гантулг нь гэмтэл аваад нас барсан юм..., Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 122 тал/ зэрэг шүүгдэгч Б.Сын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн А0101 дугаартай хатуу хучилттай авто замын 66-67 дахь километрийн шонгийн орчим “Toyota Crown” маркийн “86-12 ДАР” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4 а-д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган, зорчигч Г.Гамь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.С нь 83-12 ДАР улсын дугаартай “Toyota crown” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Г.Гамь насыг хохироосон байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.
Шүүгдэгч Б.Сын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч Б.Сыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Л.Наранхүү нь: “Шүүгдэгч Б.Сыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.С нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Урьд ял шийтгэл эдэлж байгаа гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, бодит хохирол төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 болон 1.8 дугаар зүйлийн журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаар тогтоох санал гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна” гэх ялын дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат нь: “Улсын яллагчийн саналыг сонслоо. Эрүүгийн хариуцлагын зорилго хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Дээрх байдлуудыг харгалзаж үзэхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Дээрх байдлуудыг харгалзаж үздэг. Б.Сын хувьд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байна харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Үүн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч байр сууриа илэрхийлсэн үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Харамсалтай зүйл болсонд харамсаж байна. Архидан согтуурч тээврийн хэрэгсэл жолоодсон асуудал байхгүй. Миний хувьд улсын яллагчаас өөр байр суурьтай байна. Б.Сын хувьд Аварга дээд сургуулийн 2 дугаар күрсд суралцдаг. Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрх байгаа тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлын талаар шүүхийн шийдвэр дурдаж өгнө үү гэсэн санал гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа нь: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тэр аймар газар аваачаад юу яахав гэж хэлсэнд баярлаж байгаа. Шүүгдэгч ч тэр шүүгдэгчийн гэр бүл ч тэр хүний амь нас хохирсон тул хариуцлагатай хандаж гэр орон бүх зүйлээ зарж хохирлоо барагдуулж байгаа. Зун ажил хийж хохирлоо төлөх болно. Миний үйлчлүүлэгчийн хувьд сургуульд сурч байгаа нэгэнт сурч боловсрох эрх нь байгаа тул энэ эрхийг нь хязгаарлахгүй байхыг хүсэж байна. Ажил хөдөлмөр эрхлээд 9 сарын 01-нээс өмнө хохирол төлбөр дээрээ нэмэр болно. Хувийн байдлын хувьд томоотой ухамсартай янз бүрийн хэрэгт холбогдож байгаагүй энэ байдлуудыг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Сын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял ” оногдуулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох болон оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийн буцаан хэрэглэхгүй талаар тусгасан байх тул шүүгдэгч Б.Сумьяабазарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахдаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө даган мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт " тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Сын ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмтрийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Б.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д“энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан. Шүүгдэгч Б.С нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мэндбаярт оршуулгын зан үйлтэй холбоотойгоор 20.397.650 төгрөгийг төлсөн байна.
Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар бага насны хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “тав дугаар зэрэглэл” гэж тогтоосныг шүүгдэгч Б.С хүлээн зөвшөөрсөн байна.
Тус аргачлалын “тавдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.С нь сэтгэцэд учирсан хор уршигийн хохиролд 25.000.000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүсэлт гаргасанг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мнь хүлээн зөвшөөрч, тохиролцож бичгийн хэлбэрээр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б.Саас сэтгэцэд учирсан хор уршигийн хохирлын 25.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мэндбаярт олгож,
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА