| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0131/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/201 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Х.Цогзолмаа,
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Г.О, Г.Б.Г, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь Төв аймгийн цагдаагийн газрын даргын баталсан "Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн болон саатуулах байранд ажиллах алба хаагчдын хуваарь томилгоо"-ны дагуу 2023 оны 07 сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын хяналтын постод 24 цагаар албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Г нь иргэн Б.Сыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дахь заалтын 12.4 дэх хэсэгт "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэж заасныг зөрчиж 71-89 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож 104 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг илрүүлж шалгуулахаар шилжүүлснийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байхад Б.Ст Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулахгүйгээр өөрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүнээс бэлнээр 150,000 /Нэг зуун тавин мянган/ төгрөгийн хахууль авсан,
-мөн 2023 оны 07 сарын 15-ны өдөр иргэн М.Лувсандорж нь 05-40 УАВ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож 102 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл оногдуулахгүй өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
2.Шүүгдэгч Б.Г нь Төв аймгийн цагдаагийн газрын даргын баталсан "Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн болон саатуулах байранд ажиллах алба хаагчдын хуваарь томилгоо"-ны дагуу 2023 оны 07 сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын хяналтын постод албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа 2023 оны 07 сарын 15-ны өдөр иргэн М.Лувсандорж нь 05-40 УАВ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож 102 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл оногдуулахгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
3.Шүүгдэгч Б.С нь 2023 оны 07 сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дахь заалтын 12.4 дэх хэсэгт "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэж заасныг зөрчиж 71-89 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож 104 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан ба Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлэхгүй байж өөртөө давуу байдалд бий болгох зорилгоор Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтан буюу Төв аймгийн цагдаагийн газрын Баянчандмань сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.О-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд бэлнээр 150,000 /Нэг зуун тавин мянган төгрөгийн хахууль өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч Г.О нь Төв аймгийн цагдаагийн газрын даргын баталсан "Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн болон саатуулах байранд ажиллах алба хаагчдын хуваарь томилгоо"-ны дагуу 2023 оны 07 сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын хяналтын постод 24 цагаар албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Г нь иргэн Б.Сыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дахь заалтын 12.4 дэх хэсэгт "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэж заасныг зөрчиж 71-89 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож 104 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг илрүүлж шалгуулахаар шилжүүлснийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байхад Б.Ст Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулахгүйгээр өөрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүнээс бэлнээр 150,000 /Нэг зуун тавин мянган/ төгрөгийн хахууль авсан,
-мөн 2023 оны 07 сарын 15-ны өдөр иргэн М.Лувсандорж нь 05-40 УАВ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож 102 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл оногдуулахгүй өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж давуу байдал бий болгосон,
-Шүүгдэгч Б.Г нь Төв аймгийн цагдаагийн газрын даргын баталсан "Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн болон саатуулах байранд ажиллах алба хаагчдын хуваарь томилгоо"-ны дагуу 2023 оны 07 сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын хяналтын постод албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа 2023 оны 07 сарын 15-ны өдөр иргэн М.Лувсандорж нь 05-40 УАВ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож 102 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл оногдуулахгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон,
-Шүүгдэгч Б.С нь 2023 оны 07 сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дахь заалтын 12.4 дэх хэсэгт "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэж заасныг зөрчиж 71-89 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож 104 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан ба Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлэхгүй байж өөртөө давуу байдалд бий болгох зорилгоор Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтан буюу Төв аймгийн цагдаагийн газрын Баянчандмань сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Оын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд бэлнээр 150,000 /Нэг зуун тавин мянган төгрөгийн хахууль өгсөн үйл баримт нь дараах:
-Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Дагвадоржийн шүүгдэгч Г.Ооос асууж авсан “...Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянчандмань сумын замын цагдаагийн хяналтын постод цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Гийн хамт үүрэг гүйцэтгэж байхад Б.Г постын үүдэнд байрлуулсан байсан хурд хэмжигчээр хурд хэтрүүлсэн зөрчил гээд 3 тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгч 3 жолоочийг надтай уулзуулсан ба уг 3 жолоочийн 1 жолооч нь уурхайд том машин барьдаг эрх нь хасагдах юм бол ажилгүй болох гээд байна гээд 2 гараа хавсарч барьчихаад сандал дээр суухгүй өвдөг сөхөрч суучхаад гуйгаад байхаар нь амьдарлыг нь бодсондоо 150.000 төгрөг бэлнээр аваад бүртгэлд оруулж арга хэмжээ тооцолгүйгээр явуулсан, мөн нөгөө 2 тээврийн хэрэгслийн жолооч нар нь надаас хаана явдгийг мэдэхгүй таксинд явж амжиргаагаа залгадаг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихвал амьдрал хэцүү байна гээд гуйгаад байхаар нь тухайн 2 жолоочоос тус бүр 100.000 төгрөг нийт 200.000 төгрөгийг бэлнээр аваад бүртгэлд оруулж арга хэмжээ тооцолгүйгээр явуулсан юм..., Би дээрх 3 жолоочийг танихгүй ямар нэг харилцаа байхгүй ба амьдралаа яриад гуйгаад байхаар нь бэлэн мөнгө авчихсан юм. Тээврийн хэрэгслүүдийн марк, улсын дугаарыг нь мэдэхгүй байна, жижиг суудлын машин байсан. Б.Г илрүүлээд бичиг баримтыг нь надад постод өрөөнд байхад оруулж ирж өгсөн. Тэгээд 3 жолооч надтай уулзсан юм. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдах зөрчлийг зохицуулагч шийдвэрлэдэг тул цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Г дээрх 3 тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн юм..., Тухайн жолооч нар өөрсдөө мөнгө өгөөд явуулчих гээд амьдарлаа яриад гуйгаад байхаар нь бэлэн мөнгө авчихсан юм. Тэр мөнгөө хаанаас авчирсныг нь мэдэхгүй байна. Бэлэн мөнгөний АТМ зааж өгсөн зүйл байхгүй, миний данс руу шилжүүлье гээд байхаар нь үгүй гэж хэлсэн..., Би одоо тухайн үед тэр жолооч хэдэн км/цагийн хурдтай явж байгаад саатуулагдсаныг нь санахгүй байна. Ямар ч байсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараар хасаж 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах зөрчил байсан юм..., Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч н.Ж өдөр нь буугаад явсан байгаагүй ба тухайн өдөр хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Гээс би урьд нь цалин буухад нь 100.000 төгрөг зээлсэн байсан тул тэр зээлсэн мөнгөө өгч байгаа шүү гээд 100.000 төгрөг өгсөн бөгөөд хурд хэтрүүлсэн жолооч нараас авсан мөнгөнөөсөө өгч байгаа гэж хэлээгүй юм...” гэх тайлбар /1-р хх-ийн 4-7 тал/,
-Шүүгдэгч Б.Гийн “...Би тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа нийт 5 тээврийн хэрэгслийг хурд хэмжигч багажаар илрүүлээд 2 тээврийн хэрэгслийн жолоочийг бэлэн бусаар Зөрчлийн тухай хуулийн 14.7.31-т зааснаар 50.000 төгрөгөөр торгож, 2 оноо хасаж шийдвэрлэсэн. 3 тээврийн хэрэгслийн жолоочийг 89 км/ц-ээс дээш зөрчил байсан учир тухайн жолооч нарт “суурин газарт 60/км-с дээш замын хөдөлгөөнд оролцож болохгүй, таны жолооны эрхийг хасдаг юм. Та манай зохицуулагчтай орж уулз” гэ хэлээд хамт үүрэг гүйцэтгэж байсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.О бичиг баримтыг нь шилжүүлсэн. Дээрх 3 тээврийн хэрэгсэл нь миний санаж байгаагаар гурвуулаа суудлн машин байсан бөгөөд 1 хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба би улсын дугаарыг нь санахгүй байна. Тухайн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг манай аавын багын найз С.Бнь над руу 86000513 дугаараас залгаад явуулчих гээд гуйгаад бахйаар нь би цагдаагийн Г.О хэлээд явуулсан. Миний тухайн өдөр аймгийн төв дэх гар маань нүүдэл хийх гээд байга зэрэг стресстэй байсан учир нөгөө 2 суудлын тээврйин хэрэгслийн улсын дугаар маркийг нь санахгүй байна. Ингээд тухайн тээврийн хэрэгслүүдийг цагдаагийн дэслэгч Г.О шийдвэрлээд явуулчихсан талаар надад хэлж байсан ба яаж шийдвэрлэсэн талаар надад хэлээгүй. Маргааш нь би Төв аймгийн төв рүү нүүлгэх гээд явах гэж байсан чинь цагдаагийн дэслэгч Г.О надад “бензин тос хийгээрэй, өчигдрийн чиний ирүүлсэн 2 амшины жолоочоос авсан мөнгөөрөө өгч байгаа юм” гэж хэлээд 150.000 төгрөг өгсөн ба тухайн мөнгийг би бусдаас хууль бусаар авсан мөнгө гэдгийг мэдсэн боловч гэр рүүгээ аймгийн төв рүү явахдаа өөрийнхөө тоёота приус-20 маркийн 03-77 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бензин хийсэн...” гэх тайлбар /1-р хх-ийн 8 тал/,
-Иргэн Ц.Г“...Би 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13:04 цагт Нэгүүн.мн сайтын 90900144 дугаарлуу залгаж мэдээлэл өгөх талаар сэтгүүлчтэй холбогдоход 13:40 цагийн үед надруу 85456360 дугаарын утсаар залгасан. Холбогдохдоо 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр болсон явдлыг ярьж үнэн зөвийг олж өгөөч гэж хэлсэн. Би тухайн өдөр найз Содбаяраар ээжийнхээ Т.Акуа маркийн 7189 УНУ дугаартай автомашиныг бариулаад Төв аймгийн Жаргалант сум руу амрахаар явж байхад Төв аймгийн Баянчандмань сумын замын цагдаагийн постны цагдаа 16 цагийн орчим дохиод зогсоосон. Цагдаа хүрч ирээд "манай найзыг хурд хэтрүүлсэн байна" гээд бичиг баримтыг нь хурааж аваад "буугаад ир" гэж хэлээд дагуулаад пост руугаа аваад орсон. Намайг машин дотор хүлээгээд байж байхад манай найз гарч ирээд "Дотор нэг цагдаа сууж байна. Намайг 104 км/ц-ийн хурдтай явсан байна эрхийг минь хасна гэнээ" гэж хэлсэн. Бид хоёрыг тэр постны гадаа байхад хаалганы хажууд хурд хэмжигчээ байрлуулсан байсан. Тэгээд машин дотроо гадаа сууж байхад нөгөө цагдаа ороод ир гээд дуудсан. 10-аад минутын дараа гарч ирээд "150.000 төгрөгөөр торгуулаад бичиг баримтаа ав, эрхийг чинь хасахгүй, доор АТМ байгаа тэндээс бэлэн мөнгө аваад ир" гэж хэлж байна гэсэн. Бид 2-т мөнгө байхгүй байсан учир 150.000 төгрөгийг багийн найз М руу 99991693 дугаартай утас руу нь залгаж яриад Содбаярын эхнэр Бкарт руу хийлгэсэн. Манай найз Содбаярын утас 94960710 дугаартай. Мөнгө хийхийг хүлээгээд зогсож байхад хамт шалгуулж байсан 2 жолооч АТМ-ээс мөнгө аваад буцаж байсан. Миний санаж байгаагаар хар өнгийн приус 30 машины жолооч нь ганцаараа явж байсан, цагаан өнгийн кровн загварын машин байсан тухайн үед настай эмэгтэй хүнтэй цуг явж байсан. Тэгээд мөнгө шилжлээ гэж хэлэхээр нь манай найз АТМ-ээс эхнэрийнхээ картааp 150.000 төгрөг авсан. Би найзыгаа хэдтийн хэдэн ширхэг дэвсгэрт авсныг нь мэдэхгүй байна. Буцаж постон дээр очоод пост руу ороод гараад ирсэн. Гарч ирэхдээ бичиг баримтаа аваад гараад ирсэн. Би "болсон юм уу” гэж асуухад "болсон болсон одоо эрх хасахгүй" гэж хэлсэн. Тэр үед гадаа нөгөө цагдаа нь машинаа шалгаад зогсож байсан. Тэнд цаг гаран болоход өчнөөн жолооч шалгуулж байсан...” гэх тайлбар /1-р хх-ийн 15-16 тал/,
-Г.Оын “...Би өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний 09 цагаас одоог хүртэл хяналтын байнгын постод үүрэг гүйцэтгэж байна. Учир нь Төв аймгийн 100 жилийн наадмын хамгаалалтад бусад алба хаагчид явсан тул хамгаалалт дуустал өдөр бүр үүрэг гүйцэтгэж ажиллана. Хуваарийн дагуу бол 24/48-аар үүрэг гүйцэтгэдэг. 2023 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчим сумын төвийн дэлгүүрийн үүдэнд осол гарсан байна гэх дуудлага ирээд очсон. Хохиролын хэмжээ бага байсан учир даатгалын байгууллагаар шийдүүлэхээр тодорхойлолт хийж өгсөн. Тэрнээс хойш постны цэвэрлэгээ үйлчилгээ, засварын ажил хийж байгаад 16 цагт Борнуур суманд дуудлага гараад тийшээ явж байх замд дуудлага буцаагдаад буцаад пост руугаа явсан. Явах замд "Нэгүүн.мн-ээс хүмүүс ирсэн байна" гэж цагдаа зохицуулагч Ж утсаар мэдэгдсэн. Ирэхэд Нэгүүний сэтгүүлч байна гээд нэг эмэгтэй бичлэг хийгээд цагаан машинаас бууж ирээд "Баянчандмань сумын цагдаа юу?" гээд "иргэний гомдлын дагуу явж байна. Хурд хэтрүүлсэн жолооч нарын эрхийг 6 сараар хасна гээд 100.000 төгрөг өгөөд яв, тэр доор байдаг АТМ-ээс бэлэн мөнгө авчир гэдэг асуудал байна уу гэсэн би "шууд явж байгаа юм уу?" гэж асуухад "тийм" гэхээр нь "эхлээд уулзаадахья" гэхэд "иргэнээс гомдол ирсэн байна, хурд хэтрүүлсэн жолоочид ямар хариуцлага тооцдог юм бэ" гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би "Зөрчлийн тухай хуулийн 14.7.31, 32 дахь хэсэгт зааснаар 6 сар хүртэл эрх хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог, бэлнээр мөнгө төгрөг авдаг, АТМ зааж өгдөг асуудал байхгүй" гэж хэлсэн. Тэгээд нөгөө сэтгүүлч эмэгтэй камерын өмнө зогсоод "замын цагдаа нар хурд хэтрүүлсэн жолоочоос мөнгө, төгрөг авдаг асуудал байна, энэ талаар дарга, удирдлагын зүгээс албаны шалгалт хийгээчээ" гэх мэтээр ярьж байгаад яваад өгсөн...” гэх тайлбар /1-р хх-ийн 17-18 тал/,
-Э.Ж“...Миний бие тус цагдаагийн хэсгийн байнгын постод цагдаа зохицуулагчаар үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 4 алба хаагч ээлжээр ажилладаг юм. Манай постод үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид аймгийн төвд зохион байгуулагдаж байгаа наадмын хамгаалалтад ажиллахаар 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд явсан тул миний бие зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Оын хамт постод үүрэг гүйцэтгэхээр үлдсэн. Би 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагаас ээлжээ хүлээн авч ажиллаад 17 цагт ээлжээс буусан. 07 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагаас үүрэг гүйцэтгэх ээлжээ хүлээн аваад ажилласан. Би 07 дугаар сарын 25-ны өдөр тухайн постод хяналт шалгалт хийгээд байж байсан ба зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.О 16 цагийн үед Борнуур сум руу ослын дуудлаганд явсан. Би 17 цагийн үед пост дотор орж ирээд цагдаа нарын өрөөнд байж байсан чинь постын гадна харьер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод дотроос нь нэг эмэгтэй хоёр эрэгтэй бууж ирээд постын урагшаа харсан цонхны ойролцоо ирээд эмэгтэй нь надад хандан "Энэ байр Баянчандмань сумын цагдаагийн пост мен үү, энд машины хурд хэмждэг үү" гэж хэлэхэд нь би "Баянчандмань сумын цагдаагийн пост мөн байна, энд машины хурд хэмждэг. Та хаанаас явж байгаа вэ" гэж хэлсэн чинь тэр эмэгтэй "нэгүүн.мн-ээс явж байна, ярилцлага авья" гэж хэлэхэд нь би "манай зохицуулагч дуудлаганд явсан. Би ярилцлага өгөхгүй. Тодруулах зүйл байвал зохицуулагчаас авчих" гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй болон цуг явж байсан хоёр эрэгтэйгийн хамт машиндаа суусан. Ингээд 20-30 минутын дараа цагдаагийн дэслэгч Г.О дуудлаганаас ирэхэд дээрх нэгүүн.мн-ий ажилтан гэх эмэгтэй нь постны гадна талд зохицуулагчтай уулзаж байсан. Би тэр үед пост дотор байрны хөшиг тогтоогоод байж байсан юм. Тухайн нэгүүн.мн-ий ажилтан нь цагдаагийн дэслэгч Г.Отой уулзаж байгаад удалгүй явсан. Тэгсэн чинь цагдаагийн дэслэгч Г.О надад хандан "сэтгүүлч надаас цагдаагийн алба хаагч нь хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан жолоочоос мөнгө авсан уу гэж асууж байна" гэж хэлсэн. Миний хувьд хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан жолоочоос цагдаагийн алба хаагч нь мөнгө авсан эсэхийг мэдэхгүй...” гэх тайлбар /1-р хх-ийн 19-20 тал/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 84-90 тал/,
-Шүүгдэгч Б.Сын гэрчээр өгсөн “:..Би 2023 оны 07 сарын 15-ны өдөр найз Ц.Гхамтаар түүний 71-89 УНУ улсын дугаартай Тоёото акуа маркийн асфальтан саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум орохоор Төв аймгийн Баянчандмань сум руу орж байх замд байрлах Замын цагдаагийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч зогсоосон. Тухайн цагдаагийн алба хаагч миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг хурд хэмжигч багажаар хэмжсэн байсан ба "та машинаасаа буугаад ир" гэхээр нь би машинаа унтраагаад буусан. Гэтэл тэр цагдаагийн алба хаагч надад хурд хэмжигч багажийн дэлгэцээр хэдэн км/цагийн хурдтай явсан талаар харуулсан ба тухайн хурд хэмжигч багажийн дэлгэц дээр миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь 104 км/цагийн хурдтай явж байсан зураг болон тээврийн хэрэгслийн зургийг харуулсан. Тэгээд тэр цагдаагийн алба хаагч надаас *та хот суурин газрын дотор хэдэн км/цагийн хурдтай явдаг вэ" гэж асуусан. Тэгэхээр нь би "60 км/цагийн хурдтай явах ёстой" гэж хариулсан. Гэтэл тэр цагдаагийн алба хаагч миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн бичиг баримт буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн үнэмлэхийг аваад замын байцаагчтай уулз" гэсэн. Тэгээд би замын цагдаагийн хяналтын пост руу орж замын цагдаагийн байцаагч нь гэх залуутай уулзсан. Тухайн замын цагдаагийн байцаагч нь надаас "...та ямар зөрчил гаргасан гэдгээ мэдэж байна уу" гэж асуусан. Миний хувьд өөрийн гаргасан зөрчил буюу зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон гэдгээ хэлсэн. Тэгээд тэр байцаагч надад замын хөдөлгөөний дүрмийн заалтыг харуулаад "тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг чинь хасна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр замын цагдаагийн байцаагчид хандаж "...би Төв аймгийн Жаргалант сум руу харанхуй болохоос өмнө очиж хүн авах ажилтай явж байгаа юм, би замын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлдэг. та нэг удаа харж үзээч.." гэж хэлээд гуйсан. Гэтэл тэр байцаагч "..хүн болгон л зовлон тоочиж ярьдаг юм, тэр болгоныг өнгөрөөгөөд байвал бид нарт ашиггүй..." гэж хэлсэн. Тэгээд би дахиад "та нэг удаа харж үзээч.." гэж гуйсан. Тэгтэл тэр байцаагч надаас "..чи хаана ямар ажил хийдэг юм.." гэж асуусан ба "..би ээлжээр хөдөө явж ажилладаг амралтаараа хотод ирсэн байгаа..." гэдгээ хэлсэн. Тэгээд тэр байцаагч "тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг чинь хасна, гараад хүлээгээд байж бай..." гэж хэлээд намайг өрөөнөөсөө гаргасан. Тэгээд намайг өрөөнөөс гарснаас хойш замын байцаагчийн өрөө рүү 2-3 ороод гарсан. Тэгээд би хүмүүс Өрөөнөөс нь гарахаар нь өрөө рүү нь ороод дахиад ганц удаа эрх хасахгүй өнгөрөөгөөч гэж гуйсан. Тэгтэл тэр замын цагдаагийн байцаагч "надад хандаж чи хэлийг өгч чадах юм" гэж асуусан ба хариуд "би мэдэхгүй байна" гэж хэлсэн. Гэтэл "чамд одоо яг хэд байгаа юм" гэсэн. Би хариуд "надад одоо ямар ч мөнгө байхгүй байна" гэдгээ хэлтэл "...за за тэгвэл би одоо жолооны эрхийг чинь хаслаа" гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь "танд хэдийг өгвөл миний эрхийг хасахгүй юм бэ" гэж асуусан. Тэгэхэд "чи хэдийг олж өгч чадах юм" гэж надаас асуусан. Тэгэхлээр нь би "найзаасаа мөнгө зээлье" гэхэд "чи тэгвэл 150,000 /Нэг зуун тавин мянган/ төгрөг бэлнээр аваад ир" гэсэн. Тэгэхлээр нь "...та дансаа өгөөч, би данс руу чинь шилжүүлье" гэхэд тэр замын байцаагч шилжүүлж болохгүй мөнгөө бэлнээр аваад ир" гэсэн. Тэгээд би өөрийн найз Мутас руу нь залгаад "..найздаа яаралтай 150,000 төгрөг яаралтай зээлээч, Баянчандманийн замын цагдаагийн пост дээр хурд хэмжээд намайг хурд хэтрүүлсэн гээд жолооны эрх хасна гээд байна..." гэж хэлсэн. Тухайн үед надад манай эхнэр Д.Бхудалдаа хөгжлийн банкны карт нь байсан учраас би эхнэр рүүгээ утсаар ярьж дансны дугаарыг нь асуугаад чатаар дансны дугаарыг нь авч найз М руу мессежээр явуулсан. Тухайн үед манай найз М хөдөө замд явж байсан учраас утасны сүлжээ нь орж гараад байсан учраас Төв аймгийн Баянчандмань сумын Хаан банкны АТМ-ын гадаа 30 орчим минут хүлээж сууж байгаад мөнгө шилжүүлэхээр нь эхнэр Д.БХудалдаа хөгжлийн банкных нь картаас бэлнээр 150,00 төгрөг аваад буцаж замын цагдаагийн пост руу очиж замын байцаагчийг хүлээж байгаад өрөөнд нь орж уулзаад бэлэн авч очсон 150,00 төгрөгөө өгсөн. Тэгээд замын цагдаагийн байцаагчид мөнгөө өгчхөөд жолооны эрхээ хасуулахгүйгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн үнэмлэхийг аваад цаашаа Жаргалант сум руу явсан. Намайг Баянчандмань сумын Хаан банкны АТМ-ын гадаа найз Мийг мөнгө шилжүүлэхийг хүлээгээд сууж байх хооронд Баянчандманийн Замын цагдаагийн постын гадаа байсан бас нэг залуу бэлнээр АТМ-ээс мөнгө аваад явж байсан. Би бодохдоо "бас над шиг бэлэн мөнгө авч ир гээд явуулсан байна даа" гэж бодоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-106 тал/,
-Гэрч Ц.Г“...Миний хувьд 2023 оны 07 сарын 25-ны өдөр "Нэгүүн.мн" цахим сайтын утас руу холбогдож ".. Төв аймгийн Баянчандмань сумын замын цагдаагийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч нар бусдаас бэлнээр мөнгө авсан..." талаарх мэдээллийг өгсөн. Гэтэл "Нэгүүн.мн" цахим сайтын сэтгүүлч нар миний өгсөн мэдээллийг утсан дээрээ бичиж аваад Баянчандмань сумын Замын цагдаагийн пост руу очоод цахим орчин /сошиал/"-д миний утсаар ярьсан яриаг цацсан байсан..., Би өөрийн найз Б.Сын хамт 2023 оны 07 сарын 15-ны өдрийн 16 цагийн үед 71-89 УНУ улсын дугаартай Тоёото акуа маркийн асфальтан саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум орохоор явж байх замд Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч дохиур модоор дохиж зогсоосон. Тухайн замын цагдаагийн алба хаагч нь манай найз Содбаярыг "хурд хэтрүүлсэн байна" гээд жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичиг баримтыг хурааж авсан. Тэгээд манай найз Содбаярыг "машинаасаа буугаад ир" гээд замын цагдаагийн пост руугаа дагуулаад орсон ба би машиндаа суугаад үлдсэн. Манай найз Б.С замын цагдаагийн пост руу ороод нэлээд удаж байгаад буцаж гарч ирсэн. Тэгээд буцаж гарч ирээд "хурд хэтрүүлсэн учраас миний эрхийг хасна" гээд байна. Намайг 104 км/ цагийн хурдтай явсан гэж байна гэсэн. Тэгээд замын цагдаагийн постынхоо гадна явуулахгүй байлгаад байсан. Намайг найз Содбаярыг гарч ирэхийг хүлээгээд машиндаа сууж байх хугацаанд хурд хэтрүүлсэн машины жолооч нарыг мөн л явуулахгүй постынхоо гадна байлгаад байсан. Тэгээд манай найз Содбаярын дахиад дуудаад пост руугаа авч орсон ба удалгүй Содбаяр буцаж гарч ирээд "энэ доор Баянчандмань сумын төвд Хаан банкны АТМ байгаа тэндээс бэлэн мөнгө авч ирж өгөөд бичиг баримтаа ав гэж байна.." гэж хэлсэн. Тэгээд тухайн үед манай найз Содбаярт мөнгө байгаагүй учраас багын найз М руу утсаар ярьж болсон асуудлын талаар хэлж 150,000 төгрөг шилжүүлүүлж авсан. Тухайн үед Содбаярт өөрийнх нь карт байгаагүй харин эхнэр Бийнх нь виза карт байсан. Тэгээд найз Моор Содбаярын эхнэр Бданс руу мөнгө шилжүүлж АТМ-ээс бэлнээр 150,000 төгрөг авсан. Манай найз М мөн тухай үед хөдөө явж байсан. Тэгээд 150,00 төгрөг бэлнээр аваад буцаж замын цагдаагийн пост руу очсон ба Содбаяр пост руу орж замын цагдаатай нь уулзаад мөнгөө өгчхөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн үнэмлэхийг аваад гарч ирсэн. Тэгээд бид хоёр цаашаа Жаргалант сум руу явцгаасан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 109-112 тал/,
-Гэрч Н.М“...Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгаас Улаанбаатар хот руу ажлынхаа хүмүүсийн хамт явж байх замд манай найз Б.С нь миний 99991693 дугаарын утас руу өөрийнхөө 94960710 дугаарын утсанаас залгасан. Тухайн үед би замд машин бариад явж байсан ба утасны сүлжээ унаад холбогдож ярьж чадаагүй. Тэгтэл удалгүй манай найз Галбарс над руу өөрийн 88685596 дугаарын утаснаас залгаад "..Б.С бид хоёр Төв аймгийн Жаргалант сум руу явж байгаад хурд хэтрүүлсэн гээд цагдаад торгуулийн мөнгө өгөх хэрэгтэй болоод байна, яаралтай 150,00 төгрөг шилжүүлээч.." гэсэн. Тэгэхлээр нь би "дансаа явуулчих.." гэсэн. Удалгүй Содбаяр гар утаснаасаа өөрийн эхнэр Бийнхээ Худалдаа хөгжлийн банкны 410133242 тоот дансны дугаарыг над руу мессежээр явуулсан ба би замын шатахуун түгээх станц дээр түр зогсож байгаад өөрийн арилжааны хаан банкны 5026703032 тоот данснаасаа интернэт банкаа ашиглаж 150,000 төгрөг шилжүүлж өгсөн. Манай найз Галбарс надтай утсаар ярихдаа "..цагдаад торгуулийн мөнгө өгөх гэсэн мөнгөгүй байна.." гэсэн болохоор би найздаа туслах зорилгоор тухайн мөнгийг шилжүүлж өгсөн. Харин миний хувьд тухайн үед хаана ямар цагдаад мөнгө өгсөн гэдгийг нь сайн мэдээгүй юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 115-116 тал/,
-Гэрч Д.Б“...Би өөрийн Худалдаа хөгжлийн банкны 410133242 тоот харилцах дансаар дамжиж 2023 оны 07 сарын 15-ны өдөр хийгдсэн 150,000 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээний талаар өчигдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийг утсаар ярьж дуудах үед л мэдсэн. Энэ талаар өөрийн нөхөр Содбаяраас асуухад "..2023 оны 07 сарын 15-ны өдөр найз Галбарсынхаа машиныг барьж замын хөдөлгөөнд оролцож яваад Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан юм, тэгээд Баянчандмань сумын Замын цагдаагийн хяналтын постод ажиллаж байсан цагдаагийн алба хаагч нар бичиг баримтыг нь авчхаад өгөхгүй 2 цаг орчим саатуулаад явуулахгүй байсан ба бэлнээр мөнгө авчирч өгөөд бичиг баримтаа аваад яв гэсэн болохоор нь найз Н.Моосоо 150,000 төгрөг зээлж аваад замын цагдаад өгөөд бичиг баримтаа авсан. Тухайн үед өөрт нь банкны карт байхгүй байсан учраас миний Худалдаа хөгжлийн банкны 410133242 тоот данс бүхий карт руу найз Моор мөнгө шилжүүлж аваад бэлнээр цагдаад өгсөн..." талаар хэлсэн. Мөн "..замын цагдаад бэлэн мөнгө өгөхгүй байсан бол бичиг баримтыг нь өгөхгүй бүр их удах байсан, тийм болохоор аргаа бараад найзаасаа мөнгө зээлж авч өгсөн...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 119-120 тал/,
-Шүүгдэгч Г.Оын гэрчээр өгсөн “...Би Төв аймгийн Цагдаагийн газрын Баянчандмань сумын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 07 сарын 15-ны өдөр Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын хяналтын постод батлагдсан хуваарь томилгооны дагуу 24 цагийн хугацаагаар цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Гийн хамт албан үүрэг гүйцтгэсэн. Энэ хугацаанд замын хяналтын постны гадна үүдний хэсэгт хэмжих багажаар цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б.Г замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн суурин газарт зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг саатуулан шалгаж байсан. Тухайн үед би замын хяналтын постод албан өрөөндөө байж байх үед цагдаа зохицуулагч, цагдааганад ахлагч Б.Г нь надад хурд хэтрүүлсэн зарчид гаргасан з тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн. Тухайн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нар нь манай ажлын өрөөнд орж ирээд "...эрх хасахгүйгээр торгоод явуулчхаач... гээд гуйгаад байсан. Миний хувьд, пухлин жолооч нарт суурин газарт зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн бол хүлээлгэн хариуцлагыг тайлбарлаж өгч байсан. Гэтэл цагдаа зохицуулагч надад өгсөн 3 тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэгийг нь "...манай аавын таньдаг хүн нь юм байна... гэж хэлээд буцаагаад авсан. Харин үлдсэн хоёр жолоочийн нэг нь буюу хар саарал енгийн тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийн жолооч залуу нь надаас эрх хасахгүйгээр торгоод явуулчхаач..." гээд салахгүй, өрөөнөөс гарахгүй гуйгаад байсан. Тухайн үед би ослын дуудлагад явах гэж байсан учраас тэр жолоочид хандаж за тэгвэл торгуулийн мөнгөө тушаачхаад хүлээгээд байж бай... гэж хэлсэн. Тэгээд би замын постоос ослын дуудлагад явахаар гарч байх үед надаас "эрхээ хасуулахгүйгээр торгуулчихъя" гэж гуйгаад байсан тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийн жолооч залуу надад бэлнээр 150,000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр залуугийн гаргасан зөрчлийг цагдаагийн байгууллагын зөрчлийн бүртгэлд оруулж материалжуулж шалгахгүйгээр жолоодох эрхийг хасахгүй, торгууль шийтгэлийн хуудас өгөлгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь өгөөд явуулсан. Харин үлдсэн тээврийн хэрэгслийн /цагаан өнгийн тоёота кроун шиг санагдаад байна/ жолооч нь гэх 40 гаруй насны залуу нь "..би сая Улаанбаатар хотоос машин аваад Дархан-Уул аймаг руу явж байгаа юм, надад 100,000 төгрөг л байна, зна мөнгийг аваад эрх хасахгүйгээр явуулчхаач.." гээд гуйгаад байсан болохоор нь мөнгийг нь аваад тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь өгөөд явуулчихсан юм. Тэгээд маргааш өглөө нь замын хяналтын постоос ээлж солигдож буугаад үргэлжлүүлээд Баянчандмань сумын наадмын хамгаалалтад ажилласан. Урьд өдөр нь хурд хэтрүүлсэн хоёр жолоочоос авсан 250,000 төгрөгийн 150,000 төгрөгийг нь цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Гт өгсөн. Би Б.Гээс урьд өмнө нь 150,00 төгрөг зээлж авсан байсан учраас түүнийгээ өгч байгаа шүү гэж хэлээд өгсөн. Тэр явдлаас хойш хэд хоногийн дараа намайг Баянчандмань сумын замын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байх үед Нэгүүн.мн гэх сайтын сэтгүүлч ирж "...хурд хэтрүүлсэн жолооч нараас бэлнээр мөнгө авсан..." гэх асуудлын талаар ярилцлага авна гэж бичлэг хийсэн. Миний хувьд тухайн сэтгүүлчид ямар нэг ярилцлага өгөхгүй гэж хэлсэн. Гэтэл тэр сэтгүүлч нь бичлэг хийгээд олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байсан. Тухайн асуудлын талаар Тев аймгийн цагдаагийн газар болон Тээврийн цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтнууд албаны шалгалт явуулсан. Тэгээд 2023 оны 08 сарын 07-ны өдөр намайг цагдаагийн албанаас халах шийтгэл оногдуулж хурд хэтрүүлсэн жолооч нараас бэлнээр мөнгө авсан асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн гэж байсан. Миний хувьд Төв аймгийн цагдаагийн газраас болон Тээврийн цагдаагийн албанаас албаны шалгалтын үед 2023 оны 07 сарын 15-ны өдөр болсон асуудлын талаар үнэн зөв тодорхой тайлбар өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 122-123 тал/,
-Шүүгдэгч Б.Гийн гэрчээр өгсөн “...Би Төв аймгийн Цагдаагийн газрын Баянчандмань сумын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байх хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас эхлэн Баянчандмань сумын Замт 2 дугаар багий нутаг дэвсгэрт байрлах замын хяналтын постод батлагдсан хуваарь томилгооны дагуу 2023 оны 07 сарын 16-ны өдрийн 09:00 цагийн хооронд зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Оын хамт алба үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд замын хяналтын постын гадна үүдний хэсэгт байрлуулсан хурд хэмжих багажаар замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж суурин газарт зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн тээврийн хэрэгслүүдийг зогсоож шалгаж байсан. Энэ үед би хурд хэтрүүлсэн 3 тээврийн хэрэгслийг зогсоож гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар замын хяналтын постод байсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Оод тухайн 3 тээврийн хэрэгслийн гэрчилгээг оруулж өгсөн. Гэтэл миний таньдаг нутгийн ах Г.Энхбаатар нь миний 88363656 дугаарын утас руу залгаад "...чиний Баянчандмань сумын замын хяналтын постод зогсоосон хурд хэтрүүлсэн машины жолооч ахынх нь дүү байгаа юм, бичиг баримтыг нь өгөөд явуулчхаач.." гэж гуйсан. Тэгэхлээр нь ".. би байцаагчаас асуучхаад эргээд хариу хэлье.." гэж хэлсэн. Гэтэл дахиад миний гар утас руу манай аавын багын найз С.Бах залгаад "..чиний зогсоосон хурд хэтрүүлсэн машины жолооч Г.Энхбаатар ахын чинь дүү нь юм байна, наад жолоочоо эрхийг нь хасахгүйгээр бичиг баримтыг нь авч өгөөд явуулчхаач.." гэж гуйсан. Тэгэхлээр би замын хяналтын пост руу ороод зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Оод "..нэг машины жолооч нь манай аавын найзын дүү нь юм байна, над руу утсаар яриад эрхийг хасахгүй бичиг баримтыг нь өгөөд явуулчхаач..." гээд гуйгаад байгаа талаар хэлсэн. Тэгээ би өөрийн зохицуулагч Г.Оод өгсөн 3 тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэгийг нь буюу манай аавын найз Г.Энхбаатар, С.Бнарын утсаар яриад гуйгаад байсан Тоёота приус маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь аваад жолоочид нь гэх өндөр биетэй залууд ямар нэг хариуцлага хүлээлгэхгүйгээр өгөөд явуулсан. Нөгөө үлдсэн 2 тээврийн хэрэгс рэгслийн жолооч нарт зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.О ямар арга хэмжээ авч явуулсныг тухайн үед мэдээгүй. Харин маргааш өглөө нь ээлжээс буух үед зохицуулагч Г.О ".. чамаас зээлсэн байсан мөнгө шүү..." гээд надад бэлнээр 150,000 төгрөг өгсөн. Миний хувьд Төв аймгийн Зуунмод суманд түрээсэлж байсан байрнаас нүүх шаардлага гарсан байсан учраас зохицуулагч Зохицуулагч Г.Оын надад өгсөн 150,000 төгрөгийг нүүдэл хийхдээ ашигласан. Тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа Төв аймгийн Зуунмод суманд Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байх үед Төв аймгийн цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд наадмын талбайд барьцсан байсан гэрт Баянчандмань сумын цагдаагийн хэсгийн хамгаалалтад ажиллаж байсан алба хаагчдыг бүгдийг нь дуудаж цуглуулаад ".. Нэгүүн.мн гэх сайтаар олон нийтийн цахим сүлжээнд хурд хэтрүүлсэн жолооч нараас бэлэн мөнгө авсан асуудал цацагдсан байгаа талаар.." хэлж бид нараас хэн мөнгө авсан талаар асууж тодруулж албаны шалгалт явуулж тайлбар авсан. Мөн маргааш орой нь Тээврийн цагдаагийн албаны хяналт шалгалтын хэлтсээс цагдаагийн хошууч Дорждэрэм гэх хүн ирж мөн тайлбар авсан. Миний хувьд Төв аймгийн цагдаагийн газар болон Тээврийн цагдаагийн албанаас явуулсан албаны шалгалтын үед 2023 оны 07 сарын 15-ны өдөр болсон асуудлын талаар үнэн зөв тодорхой тайлбарыг өгсөн. Миний хувьд зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.О нь 2023 оны 07 сарын 15-ны өдөр Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын хяналтын постод надтай хамт албан үүрэг гүйцэтгэх хугацаанд миний зогсоож шалгасан хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн жолооч нараас юу гэж хэлж хэдэн төгрөг авсан гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 125-126 тал/,
-Гэрч С.Б“...2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай Төв аймгийн Сэргэлэн суманд адуу мал уядаг Г.Энхбаатар гэх таньдаг нутгийн дүү утсаар яриад “...ах аа миний таньдаг бөх барилдаж, адуу, мал сонирхдог дүү маань Төв аймгийн Баянчандмань сумын замын хяналтын постод машинтай явж байгаад бичиг баримтаа хураалгасан юм байна, гэтэл бичиг баримт хурааж авсан замын цагдаа нь танай найз н.Баттулгын хүү н.Б.Г юм байна, та нэг утсаар яриад хэлээд бичиг аваад өгөөч...” гэсэн юм. Тэгэхлээр нь би найзынхаа хүү Б.Г рүү өөрийн гар утаснаас залгаад “...миний дүү наад бичиг баримтыг нь хурааж авсан хүнийхээ бичиг баримтыг нь өгөөд явуулчих боломж байна...” гэж хэлсэн..., Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянчандмань сумын замын цагдаагийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, зохицуулагч Б.Г нь Г.Этаньдаг дүү нь гэх хүнийг ямар үндэслэлээр тээврийн хэрэгслийг нь зогсоож шалгаж саатуулсан гэдгийг бол мэдээгүй..., Би цагдаа зохицуулагч Б.Г рүү 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө 86000513 дугаарын утаснаас залгаж холбогдож ярьсан байгаа..., Намайг цагдаа, зохицуулагч Б.Гтэй утсаар ярьсны дараа Г.Этаньдаг дүү нь гэх хүнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу жолоодох эрхийг хасаж, торгуулийн шийтгэл оногдуулалгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь өгч явуулсны хариуд түүнээс мөнгө эд зүйл авсан талаар мэдэх зүйл байхгүй. Миний хувьд Б.Гттэй утсаар ярихдаа Г.Этаньдаг хүний бичиг баримтыг өгч явуулсных нь хариуд мөнгө төгрөг өгье гэдэг зүйл огт яриагүй. Миний хувьд Г.Энхбаатарыг нэг нутаг усны таньдаг дүү болохоор нь тус болчихъё гэж бодоод л найз Баттулгынхаа хүү Б.Г рүү утсаар яриад "тухайн хүнийх нь асуудал гайгүй юм бол бичиг баримтыг нь өгөөд явуулчих боломж байна уу" л гэж ярьсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 128-129 тал/,
-Гэрч Г.Э“...2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай таньдаг дүү н.Лувсан над руу утсаа яриад “..ахаа би Төв аймгийн Баянчандмань сумын замын хяналтын постод хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан гээд замын цагдаа зогсоож бичиг баримт хурааж аваад жолоодох эрх хасна гээд байна, танай нутгийн Б.Г гэдэг цагдаа юм байна, та энэ замын цагдааг таньдаг бол утсаар яриад жолооны эрх хасуулахгүйгээр яриад өгөөч..." гэж хэлсэн. Тэгэхлээр нь би "..чи утсаа наад Б.Г цагдаадаа өгөөд надтай яриулчих ах нь хэлээд үзье.." гэсэн. Тэгээд би Лувсангийн утсаар Б.Гтэй яриад "...ахынх нь таньдаг дүү байгаа юм, эрхийг хасахгүй бичиг баримтыг нь өгөөд явуулж туслаач.." гэж хэлсэн. Тухайн үед Б.Г нь "..эргээд ярья" гэж хэлээд тоохгүй шинжтэй болохоор нь би өөрийн нутгийн ах буюу Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул С.Бах руу утсаар яриад "...ахаа танай найз Баттулгын хүү Б.Г нь Баянчандмань сумын замын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Тэгээд миний нэг таньдаг дүүг машинтайгаа явж байх үед нь хурд хэтрүүлсэн гээд зогсоогоод бичиг баримтыг нь хурааж аваад жолооны эрхийг нь хасна гээд байгаа юм байна, намайг сая утсаар яриад хэлсэн чинь Б.Г нэг их тоохгүй байна, та Б.Г рүү яриад жолоодох эрхийг нь хасахгүй, бичиг баримтыг нь өгчих гээд хэлээд өгөөч.." гэж гуйсан. Тэгээд орой нь Лувсан над руу утсаар яриад "..болсон шүү ахаа, баярласан шүү.." гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 131-132 тал/,
-Гэрч М.Л“...Намайг 2023 оны 07 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу зорчиж байх үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан ахлагч цолтой /одоо нэрийг нь тодорхой сайн санахгүй байна/ цагдаагийн алба хаагч хурд хэтрүүлсэн гэх үндэслэлээр зогсоож шалгасан. Миний хувьд тухайн үед 102 км/цагийн хурдтайгаар замын хөдөлгөөнд оролцсон байсан. Намайг зогсоож шалгасан замын цагдаагийн алба хаагч хурд хэмжих багаж дээрээсээ миний хэдэн км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг харуулж байсан..., Би 2023 оны 07 сарын 15-ны өдөр Баянчандмань сумын замын хяналтын постод албан албан үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч Б.Гийг Төв аймгийн Сэргэлэн сумынх гэдгийг нь мэдээд Төв аймгийн аймгийн Сэргэлэн суман адуу мал уядаг өөрийн танил ах Г.Энхбаатар ах pyy утсаар ярьж "...ахаа би Баянчандмань сумын замын цагдаагийн пост дээр хурд хэмжүүлээд зөвшөөрсөн хэмжээнээс хурд хэтрүүлсэн гээд жолоодох эрээх хасуулах гээд байна, намайг зогсоосон замын цагдаа нь танай нутгийн залуу байна, та таньдаг бол хэлээд эрх хасуулахгүйгээр хураалгасан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийг аваад өгөөч..." гэж гуйсан. Тэгээд Г.Энхбаатар ахыг Баянчандмань сумын замын постод намайг хурд хэтрүүлсэн гэж саатуулсан замын цагдаагийн алба хаагчтай өөрийнхөө утсаар залгаж яриулсан. Тэгээд удалгүй миний бичиг баримтыг хурааж авсан замын цагдаагийн алба хаагч надад хурааж авсан бичиг баримтыг буцааж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-135 тал/,
-Шүүгдэгч Г.Оын “...Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 181 тал/,
-Шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, үндэслэлийг нь хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 205-206 тал/,
-Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ухай прокурорын тогтоолтой уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 225-226 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.О нь Төв аймгийн цагдаагийн газрын даргын баталсан "Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн болон саатуулах байранд ажиллах алба хаагчдын хуваарь томилгоо"-ны дагуу 2023 оны 07 сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын хяналтын постод 24 цагаар албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Г нь иргэн Б.Сыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дахь заалтын 12.4 дэх хэсэгт "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэж заасныг зөрчиж 71-89 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож 104 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг илрүүлж шалгуулахаар шилжүүлснийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байхад Б.Ст Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулахгүйгээр өөрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүнээс бэлнээр 150,000 /Нэг зуун тавин мянган/ төгрөгийн хахууль авсан,
-мөн 2023 оны 07 сарын 15-ны өдөр иргэн М.Лувсандорж нь 05-40 УАВ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож 102 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл оногдуулахгүй өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж давуу байдал бий болгосон,
-Шүүгдэгч Б.Г нь Төв аймгийн цагдаагийн газрын даргын баталсан "Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн болон саатуулах байранд ажиллах алба хаагчдын хуваарь томилгоо"-ны дагуу 2023 оны 07 сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын хяналтын постод албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа 2023 оны 07 сарын 15-ны өдөр иргэн М.Лувсандорж нь 05-40 УАВ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож 102 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл оногдуулахгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон,
-Шүүгдэгч Б.С нь 2023 оны 07 сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дахь заалтын 12.4 дэх хэсэгт "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэж заасныг зөрчиж 71-89 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож 104 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан ба Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлэхгүй байж өөртөө давуу байдалд бий болгох зорилгоор Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтан буюу Төв аймгийн цагдаагийн газрын Баянчандмань сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Оын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд бэлнээр 150,000 /Нэг зуун тавин мянган төгрөгийн хахууль өгсөн үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт “Авлигын гэмт хэрэг”-ийг хуульчилсан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтойгоос гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байхыг шаарддаг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь мөн л эдгээр шинжийг тус тус хангасан байдаг.
“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “…төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заасан.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тодорхойлсон.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд”-ийг ойлгохоор хуульчилсан бөгөөд яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй аливаа этгээд нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3-т тус тус зааж тодорхойлсон.
Мөн шүүгдэгч Г.О, Б.Г, Б.С нарын холбогдсон уг гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байдаг.
“Хээл хахууль” гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан ойлгох ба
-нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг “авлига” гэж,
мөн тухайн этгээд /нийтийн албан тушаалтан/ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг “ашиг хонжоо” гэж Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт тус тус тодорхойлж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.О, Б.Г, Б.С нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон”, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шууд ... хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Г.О холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд,
Шүүгдэгч Б.Гийн холбогдосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд,
Шүүгдэгч Б.Сын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд тус тус хамаарч байна.
Шүүгдэгч Б.Г, Б.С, Г.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн албанд ажиллах эрхийг...”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “...нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг ... хасаж” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Ст оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар “...нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах” нэмэгдэл ялыг,
Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар “...нийтийн албанд ажиллах эрхийг хасах” нэмэгдэл ялыг тус тус ял оногдуулсан үеэс,
Шүүгдэгч Г.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар буюу нийт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар “...нийтийн албанд ажиллах эрхийг хасах” нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.О, Б.С, Б.Г нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийн хувьд тухайн авсан, өгсөн зүйл нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж тооцогддог тул шүүгдэгч Б.Сын бусдад хахууль болгон өгсөн 150.000 төгрөгийг шүүгдэгч Г.О нь шүүхийн шатанд улсын орлогод тушаасан нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрийн сангийн 100900000717 дугаартай дансны Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн дугаартай хэрэгт хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг “CD”-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Г.О, Б.С, Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
-мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
-Шүүгдэгч СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Шүүгдэгч СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар
-Шүүгдэгч Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тус тус шийтгэсүгэй.
шүүгдэгч Б.Ст оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА