| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0149/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/197 |
| Огноо | 2024-06-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагч Л.Наранхүү,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал,
Шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Цд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ц нь 2023 оны 07 дугаар сарын 30-с 31-нд шилжих шөнө “Тоёота приус-20” маркийн “90-03 УБЭ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 158 дахь километрийн шонгийн орчим Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй бай хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчиж “Тоёота ландкруизер-77” маркийн “06-89 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган Ч.Аэрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б.Чамь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Ц нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн тул ахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч М.Ц нь 2023 оны 07 дугаар сарын 30-с 31-нд шилжих шөнө “Тоёота приус-20” маркийн “90-03 УБЭ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 158 дахь километрийн шонгийн орчим Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй бай хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчиж “Тоёота ландкруизер-77” маркийн “06-89 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган Ч.Аэрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б.Чамь насыг хохироосон үйл баримт нь дараахь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 тал/,
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-28 тал/,
-Хохирогч М.Туулын “...Надад болон манай ахан дүүст гомдол санал байхгүй. Их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
-Хохирогч Ч.А“...Би эмчилгээний төлбөрөө гаргуулан авмаар байна. Нэхэмжлэх зүйл үгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Өнөрбаярын “...Манай “Татах хүч” ХХК нь 2022 оны хавар “Таван богд” ХХК-с захиалсан ченжээс 155.000.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,
-Хохирогч Б.Э“...Ил авсан шархнууд зүгээр болсон. Толгой өвдөнө, ядрахаар толгой хүчтэй өвдөнө. Баруун мөрсний шөрмөс сэмэрсэн. Сар гаран хэвтрийн дэглэм бариад 3.000.000 төгрөгийн хохирол учирсан юм. Миний хохирол төлбөр барагдаагүй болно. Эмчилгээний төлбөр өгөөгүй болно. Би эмчилгээний төлбөрөө гаргуулан авмаар байна. Нэхэмжлэх зүйл үгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,
-Гэрч Б.Э“...Манай захирал Б.Өнөрбаяр 2023 оны 07 дугаар сарын 30-ны орой над руу залгаад Өмнөговь аймагт машин эвдрээд асахаа больсон бтул өөрийн танил хөрш Ч.Атай ярилцаад яаралтай яваад ирээрэй гэж хүссэн. Тэд хоорондоо утсаар ярьж тохиролцоод хэрэгтэй тоног төхөөрөмжийг аваад хотоос 2023 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 01 цаг 45 минутад гарсан юм. Тэгээд 03 цаг өнгөрөөгөөд Дундговь аймгийн чиглэлийн замд 155 орчим километрийн замд араас машин ирж мөргөөд миний сууж явсан машин тэнцвэр алдаад зам дээр онхолдож эргэлдээд өнхөрсөн юм. Тэгээд удалгүй эхнэр нөхөр болох н.Ганбаяр уг ослыг хараад ирж жолооч бид хоёрыг машинаас гаргаж тусалсан юм. Манай машиныг саарал өнгийн приус мөргөөд онхолдсон гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,
-Гэрч С.Д“...Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн үед Өмнөговь аймаг Цагаанхад явах гээд гэрээсээ гарсан юм. Хамт ажилладаг Б.Чтэй явахаар байсан учир Б.Чимэдцэрэнгийн сонсголонд байдаг гэрт нь очсон юм. Тэгтэл талийгаач Б.Чимэдцэрэн жоохон пиво уусан гээд надаар машинаа бариулаад эхнэрийн хамтаар Улаанбаатар хотоос гарсан юм. Тэгээд Дундговь аймгийн зам руу салаад 106 километрийн шонгийн ойролцоо зогсоод бие засаад машиндаа суух гэтэл талийгаачийн эхнэ н.Аюуш машины үрүүл дээр суугаад би машин барина та эсрэг талд суучих гэхээр нь тэгье гээд суугаад, замд би унтсан байсан. Тэгтэл тун тан юм дуугараад сэртэл зам тээврийн осол болоод жолооч хүүхэн манай нөхөр алга байна гэж хэлсэн. Тэгээд хайгаад явж байтал талийгаач замын хажууд хэвтэж байсан юм. Тэгээд ойр орчим нь хартал замын цаана нэг тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,
-Шүүгдэгч М.Цийн гэрчээр өгсөн Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 01 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, дэнжийн 11-39А тоот манай гэрээс жолооч н.Даваа, манай нөхөр Б.Ч, би, бид гурав манай приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн 90-03 УБЭ улсын дугаартай машинтай Өмнөговь аймаг Цагаан хад явахаар гарсан. Манай машиныг н.Даваа гэх ах жолоодож явсан. Бид нар хурдны замаар Дундговь аймаг явах замтай нийлсэн. Тэр замаар нийлээд явж байхад н.Даваа ах нойр хүрээд байна, нойр хүрээд үүрэглээд байна чи барьчих гэж манай Б.Чд хандан хэлэхэд манай нөхөр Б.Ч манай эхнэр барьчихна, машин барьж чадна, чи барь гэж хэлэн уурлаад байхаар нь би жолоог бариад явсан. Н.Даваа ах жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явсан. н.Даваа ах суудлын бүс зүүхгүй болохоор нь би хэлж байгаад суудлын бүс зүүлгэсэн. Тэгээд би засмал замаас гараад шороон замаар явж байгаад эргээд засмал замтай нийлээд засмал зам руу ороод нэлээд явж байгаад эргээд засмал замтай нийлээд засмал зам руу ороод нэлээд явж байхад нэг машин гүйцэж түрүүлээд гараад явсан. Тэрний араас хар өнгийн тоёота приус-30 маркийн машин манай машиныг гүйцэж түрүүлэхэд нь би хурдаа нэлээд их хасаж урдаа гаргасан. Тэгээд би тар машины араас дагаад явсан. Би машинтайгаа араас нь нэлээд дагаад явсны дараа тэр хар машин нь анх намайг гүйцэж түрүүлсэн цагаан өнгийн жийп бололтой машиныг гүйцэж түрүүлээд яваад өгсөн. Тэгээд би миний урд явж байсан цагаан өнгийн жийп маркийн машиныг гүйцэж түрүүлэхээр дохиогоо өгөөд эсрэг урсгал руу орох гэхэд нөгөө урд явсан жийп машин миний урдуур ороод ирэхээр нь би жолооны машины жолооны хүрдийг баруун тийш нь дарахад урд явсан цагаан өнгийн жийп машиныг мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Манай машин онхолдоод эргэж байхад би сэрсэн. Тэрнээс хойшхи үйл явдлыг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,
-Төв аймаг Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №140 дугаартай “...Амь хохирогч Б.Чцогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед нь үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон дээрх гэмтлүүд нь талийгаачийн үхэлд шууд нөлөөлсөн, амь насыг авхах боломжгүй гэмтлүүд болно. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр амь хохирогчид үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цусанд 3.5 промилли, ходоодны шингэнд 7.5 промилли, шээсэнд 3.5 промилли тус тус спиртийн зүйл илэрсэн байна. Цусанд 3.5 промилли спиртийн зүйл илэрсэн нь “Хүнд” зэргийн согтолт болно. Амь хохирогч нь А /II/ бүлгийн цусны харъяалалтай байна. Амь хохирогч нь цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-69 тал/,
-Төв аймаг Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №467 дугаартай “...Б.Эбиед баруун зулайн хуйх, дух, баруун шуунд зулгаралт, баруун зулайн хуйх, дух, баруун бугалга, шуу, гуя, өвдөгт цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 тал/,
-“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 23/125 дугаартай “Toyota prius-20” маркийн “90-03 УБЭ” улсын дугаартай автомашины жолооч М.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Toyota Landcruiser” маркийн “06-89 УНП” улсын дугаартай автомашины жолооч Б.Эыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол болоход зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэл бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. “Toyota prius-20” маркийн “90-03 УБЭ” улсын дугаартай автомашины жолооч М.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. С.Даваасамбуу нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: б/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128-130 тал/,
-2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №06/420 дугаартай “...Б.Чөмчлөлийн “Toyota prius-20” маркийн “90-03 УБЭ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны байдлаар 9.360.000 төгрөг, хохирлын үнэлгээ нь 7.360.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 135-153 тал/,
-2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №06/400 дугаартай “...“Татах хүч” ХХК-ийн өмчлөлийн “06-89 УНП” улсын дугаартай Toyota Land76 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 144.653.000 төгрөг, хохирлын үнэлгээ нь 44.392.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 157-167 тал/,
-Шүүгдэгч М.Цийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 181 тал/ зэрэг болон шүүгдэгч М.Цийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.Ц нь 2023 оны 07 дугаар сарын 30-с 31-нд шилжих шөнө “Тоёота приус-20” маркийн “90-03 УБЭ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 158 дахь километрийн шонгийн орчим Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй бай хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчиж “Тоёота ландкруизер-77” маркийн “06-89 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган Ч.Аэрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б.Чамь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч М.Ц нь “Тоёота приус-20” маркийн “90-03 УБЭ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Тоёота ландкруизер-77” маркийн “06-89 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган Ч.Аэрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б.Чамь насыг хохироосон байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.
Шүүгдэгч М.Цийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч М.Цийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Л.Наранхүү нь: “Шүүхээс шүүгдэгч М.Цийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч М.Ц нь урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзсан болно. Шүүгдэгч М.Цд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчмыг баримлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлэн нэмэлт өөрчлөлт орохоос дагаж мөрдөж байсан хуулийг баримтлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг шүүгдэгчийн оршин сууж буй нутаг дэвсгэрээр буюу Улаанбаатар хот Хан-Уул дүүргээр тогтоох саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Хохирогч Ч.А, иргэний нэхэмжлэгч Б.Өнөрбаяр нарын өмгөөлөгч Г.Баяржаргал нь: “Улсын яллагчийн саналыг сонслоо. Эрх зүйн байдал дээрдүүлсэн хууль буцаан хэрэглэх нь зүйтэй гэсэн саналтай нь санал нэг байна Би хохирогч Ч.А болон иргэний нэхэмжлэгч Б.Өнөрбаяр нарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Ч.А 3 охинтой, иргэний нэхэмжлэгч 4 охинтой. Өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ гэмт хэрэг сонгох санкцтай гэж хэлсэн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналаа хэлсэн. Зам тээврийн осол бол санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг. Шүүгдэгч ажил хийдэг. Ажил хийж байгаа дүүрэг болон амьдран сууж байгаа дүүргээр нь хязгаарлалт тогтоож өгнө үү. Энэ хугацаанд хохирогч Ат чадахаараа хохирлоо нөхөн төлж байгаа байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж миний үйлчлүүлэгч нар хүссэн. Иргэний нэхэмжлэгч үнэлгээгээр гарсан хохирлыг, Ч.А цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр нь: “Миний үйлчлүүлэгч ганц бие ээжийгээ асардаг хажуугаар нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Ажил нь Баянгол дүүрэг модны хоёрт байдаг. Миний үйлчлүүлэгч ч гэсэн энэ ослоос болж нэлээдгүй хохирол алдсан. 8 жил ханилсан ханиа алдсан, тухайн үед жирэмсэн байсан ослоос болж үр зулбасан. Дээрээс нь хохирогчид 5,000,000 төгрөг төлсөн. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар даатгалаар хөөцөлдөж явсан байсан. Даатгалаас шүүхийн шийдвэр авч ир гэсэн хариу хэлсэн.Газар зараад ч болов хохирлыг төлөх болно гэсэн. Шүүгдэгчийн ах Баянбуурал гэх газар газартай энэ газар нь 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Хохирогч тал заавал хорих ял оногдуулаад яах вэ гэж байна. Тиймээс зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн бага хэмжээгээр нь оногдуулж бүсчлэлийг Улаанбаатар хотын хэмжээнд тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч М.Цийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч М.Цт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох болон оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийн буцаан хэрэглэхгүй талаар тусгасан байх тул шүүгдэгч М.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахдаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө даган мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт " тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн.
Мөн эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч М.Цд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо болон ажил хөдөлмөр эрхэлдэг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээр шүүхээс тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Цийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу М.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д“энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2-т
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүх хуралдааны товыг амь хохирогч Б.Чхууль ёсны төлөөлөгч М.Туулд мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”,
Шүүгдэгч М.Ц нь хохирогч Ч.Ат 3.000.000 төгрөгийг төлсөнг дурдаж, хохирогч Ч.А нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,
Шүүгдэгч М.Цаас 44.392.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Өнөрбаярт олгож шийдвэрлэсэнг шүүгдэгч М.Ц болон түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч М.Ц нь хохирогч Ч.Ат 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгч М.Ц нь хохирогч Ч.Ат 5.000.000 төгрөгийг төлсөнг дурдаж, шүүгдэгч М.Цаас 44.392.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Өнөрбаярт олгож, хохирогч Ч.А нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн ??? дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цийг шүүхээс тогтоосон 2 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо болон Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч М.Цийн зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цаас 44.392.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Өнөрбаярт олгож, шүүгдэгч М.Ц нь хохирогч Ч.Ат 5.000.000 төгрөгийг төлсөнг, хохирогч Ч.А нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА