Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

-улсын яллагчаар Л.Наранхүү,

-гэрч Э.Лхамсүрэн, Ш.Буянбаатар,

-шинжээч Ч.Э/онлайн/, И.Ганболор,

-шүүгдэгч, хохирогч Х.Т, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

-шүүгдэгч, хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Т нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Х.Тг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын 2 дугаар хурууны толгой хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Х.Т нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Б.Дыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, ззүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Д нь: “10 дугаар сарын 06-07 шилжих шөнө манай эхнэр лүү орой 7 өнгөрч байхад БТөв аймгийн зуун жил болж байна гээд залгаад байсан. Манай эхнэр хоёр нялх хүүхэдтэй. Орой 10 цаг өнгөрч байхад Бхашааны чинь гадаа ирчихлээ гээд залгаад байхаар нь манай эхнэр надаас гарч болох уу гэж асуугаад гарсан. Тэгээд 20-30 минутын дараа манай бага хүү уйлаад байхаар нь хашааны гадаа гартал хашааны гадаа байгаагүй. Би тухайн үед хөлөндөө найман оёдолтой таягтай байсан. Тэгээд хашааны ар тал руу явтал тэнд цагаан өнгийн бонго 3, цэнхэр өнгийн портер машинууд байсан. Цагаан өнгийн машинд нь гурвуулаа сууж байсан. Би Лхамсүрэнд хүүхэд уйлаад байна гэсэн чинь Лгэр лүү гээ явсан. Би араас нь явах гэж байтал Х.Т намайг чи манай нутаг ирчхээд юу гээд томроод байгаа юм гэсэн. Би та нар яагаад машин бариад байгаа юм гэсэн чинь миний хөл рүү хавирсан тэгээд миний баруун талд гараад зүүн гараараа миний толгой руу хүчтэй цохисон. Тэгж байтал Бнамайг татаж унагаагаад толгой чих рүү өшиглөсөн. Х.Т миний нүүр ам, толгой, гэдэс, уруул руу өшиглөсөн гэв.

 

Шүүгдэгч Х.Т нь: “Тэр үед бол би наадмын талбай дээр Буянбаатартай таараад би унаагүй явж байгаа гэтэл намайг явахдаа аваад явна гэж байсан. Тэгээд бид хоёр харих гээд явж байтал Ббагынхаа найзтай уулзана гээд Б.Дын гадаа зогсоод Лгарч ирсэн. Тэгээд бид нар мэнд мэдээд 5 орчим минут сууж байсан Б.Д гарч ирээд эхнэр лүүгээ ч хашхичаад бид хоёр луу хашхираад байсан. Тэгээд намайг буугаад ир гэсэн би буугаад чи буруу ойлгоод байна учир зүйгээ ололцъё гэсэн чинь миний нүүрэн тус газар луу хатуу зүйлээр цохисон. Харанхуй байсан учраас юугаар цохисныг мэдэхгүй байна. Миний толгой харанхуйлаад нүүрээ дараад газар сууж байхад миний нүүр ам руу өшиглөөд байсан. Тэгээд Бгарч ирээд салгаад намайг машинд суулгах гэж байхад араас ирж дайраад ална гээд байсан” гэв.

 

Хохирогч Б.Д нь: “Миний шүд хөдөлсөн. Намайг унагаагаад Х.Т цохисон. Үүдэн хоёр шүд хөдөлсөн гээд мэдүүлэгтээ өгсөн чинь байхгүй байсан. 931.500 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч Х.Т нь: “Надад учруулсан гэмтлээс болж хамар битүүрдэг, баруун гарын сарвуу байнга янгинаж өвддөг. Нэхэмжлэх зүйлээ баримтаар гаргаж өгсөн байгаа..., Хашаа саравч бариулсан 2.000.000 төгрөг, шатахууны зардал 150.000 төгрөг, эмчилгээний зардал 308.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

 

Гэрч Э.Лнь: “Манайх 10 дугаар сарын 05-ны өдөр дөнгөж ирээд буугаад гэрээ бариад байж байсан. 7 цагаас хойш Бнад руу чат бичээд байсан. Тэгтэл Бнад руу Дарханаас ирлээ сургуулийн 100 жил болж байгаа юм чинь уулзъя гээд залгаад байсан. Би  зав зайгаа харж байгаад болъё гэсэн чинь Дарханаас ганц ирж байна ахиж мөддөө ирэхгүй юм чинь уулзъя гээд шалгаасаар байгаад би шөнө 12 цагийн үед гэрээсээ гарсан. Гэрээс гарахын өмнө Х.Т над руу юм ярьж суух уу гээд чат бичихээр нь угаасаа гарах юм чинь тэгий л гэсэн. Б.Д ирээд тэгээд би гэр лүүгээ явсан” гэв.

 

Гэрч Ш.Бнь: “Тухайн өдөр манай сургуулийн 100 жилийн ой болж байсан. Х.Т ахтай таарсан. Тэгээд намайг юутай явж байгаа гэхээр нь машинтай явж байгаа гэсэн. Тарахдаа намайг аваад яваарай гэж хэлсэн болохоор орой 11 цаг өнгөрөөгөөд Х.Т ах руу залгаад явах уу гээд явсан. Замдаа тэгээд би дүү нь нэг найзтайгаа уулзах гэсэн юм гээд найзтайгаа яриад гэрийнх нь баруун талд очоод гэрт ойрхон байна гээд ард талд гараад байж байтал. Б.Д гарч ирж ямар лалруудтайгаа уулзаад байгаа юм гээд хараагаад эхэлсэн. Тэгээд Х.Т ах нь гараад ярилцаадахъя гээд нэлээд удсан. Нэлээн дуу өндөрсөөд байхаар нь гарсан чинь Х.Т ах нүүрээ дараад тонгойгоод суучихсан Б.Д Х.Т ахыг өшиглөж байсан. Би тэгээд юу болоод байгаа юм бэ гээд салгах гээд таттал намайг бацаан минь гээд байсан тэгээд би араас нь татаад байж байтал Б.Д эргэж очиж 3 удаа зодолдсон. Ганцаараа арай гэж салгаад байж байтал Х.Т ах ахынх нь нүүр нэг сонин байна хараад өгөөч гэхээр нь харсан чинь нүүр нь улаан нялга болсон байсан. Тэгээд Б.Дын урд очоод эхнэрийг нь дуудаад ус гаргаад өгөөч нүүр нь арай л биш болчихож ээ гээд ус гаргуулаад нүүрийг нь угаагаад дүүг нь дуудаад өгөөд явуулсан” гэв.

 

Шинжээч И.Ганболор нь: “Х.Т гэдэг хүн 10 дугаар сарын 10-ны өдөр ирж үзүүлсэн. Баруун гар гипсэн боолттой, баруун нүдний дээд доод зовхи цус хуралттай, хамрын хөндий цус хуралттай байсан. Үзлэгээр тэмтрэлтээр зовуурьтай байсан. Баруун гарын гипсэн боолтыг хараад зураг байна уу гэхэд гэмтэл дээр зураг авхуулсан гээд СД өгсөн. Толгойны гэмтэл хөндүүртэй байсан учраас Компьютер томографф хийлгэсэн. Тэгэхэд хамар ясны зүүн хажуугийн зөрүүтэй хугаралтай, хамрын салст зузаарсан. Хамрын таславч гуравны нэг хэсгээр баруун тийш муруйлттай, хацар хамар хэсэг хаван хавдартай гэж гарсан байдаг. Гарын СД бичлэгийг шүүх шинжилгээний ерөнхий газар луу явуулахад баруун гарын долоовор хурууны алга ясны толгой хэсэгт зөрүүгүй сэлтэрсэн хугаралтай гэсэн хариу ирсэн учраас гэмтлийн зэрэгт хамааруулж эхний ээлжинд баруун гарын алга ясны хугарлыг хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарлыг гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан байгаа” гэв.

 

Шинжээч Ч.Энь: “Мохоо зүйлийн цохих хүчний олон удаагийн үйлчлэлээр үүснэ..., Зүүн дээд нэгдүгээр шүд эмзэглэлтэй байсан байна” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Х.Тг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын 2 дугаар хурууны толгой хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол,

Шүүгдэгч Х.Т нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Б.Дыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, ззүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт нь дараах

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

-Хохирогч Б.Дын “...Би 2023 оны 10 сарын 06-ны өдрөөс 23 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3-р баг Мандалын ар гэх газарт байх хадам аав н.Батсайханы хашаанд барьсан гэртээ эхнэр Э.Лболон хүүхдүүдийн хамт байж байтал эхнэр лүү тэнд байдаг манай эхнэр Э.Лбагын найз гэх Ш.Бгэх залуу залгаад гараад ир уулзая гээд байсан. Э.Лнадаас би гарч уулзахгүй бол залгаад байна гэхээр нь би зөвшөөрч Э.Лхамсүрэнг гаргаад би гэртээ 2 хүүхдээ хараад үлдсэн. Тэгээд 30 орчим минутын дараа манай төрөөд нэг сар болж байгаа бага хүү маань уйлаад байхаар нь Э.Лгар утас руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Би гадаа байгаа байх гээд гартал хашааны үүдэнд байхгүй болхоор нь хашаанаас гараад хойд талын гудамж руу ортол цагаан өнгийн хөх өнгийн 2 тооны ачааны портер болон вонго 3 маркийн машинууд зогсож байсан. Би тэр үед номерыг нь хараагүй цагаан өнгийн вонго 3 маркын машин дотор Э.Лхамсүрэн, Ш.Буянбаатар, Х.Т гурав том савтай пиво тавьчихсан сууж байсан. Би очоод Э.Лхамсүрэнд хүүхэд уйлаад байна гэтэл Э.Лхүүхэдрүүгээ түрүүлээд гүйгээд явсан. Э.Лхамсүрэнг машинаас буухад Ш.Буянбаатар, Х.Т нар цуг бууж ирсэн. Миний баруун хөл өсгийн гэмтэлтэй байсан учраас Э.Лхойноос гүйж чадаагүй. Би явахдаа Ш.Буянбаатар, Х.Т нарт та хоёр согтуу машин бариад болж байгаа юм уу гэтэл Х.Т чи миний нутагт ирчихээд битгий томроод байгаарай, надад Батсүмбэрт хууль цагдаа үйлчилдэггүй юм гээд миний баруун нүд чамархай орчим мөргөсөн. Тэгтэл Ш.Бнь миний цамцны захнаас хойш нь татаж унагаад миний баруун шанаа, чих дагж орчим хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би сүүлдээ нүүрээ дараад доошоо хараад газар хэвттэл тэр хоёр нуруу бөөр рүү маань хэд хэдэн удаа өшиглөж дэвссэн. Тэгээд би болъё үхлээ гээд орилсон. Тэгээд тэр хоёрын зодхоо болихоор нь босоод гэртээ ирсэн. Тэгээд байж байтал Х.Тдүү ирээд намайг дахиад зодох гэж дайрсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

-Хохирогч Б.Дын дахин өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө би гэртээ эхнэр Э.Лболон 5 сартай жоохон хүүхэдтэйгээ гэртээ байж байхад манай эхнэр Э.Лманай найз дуудаад байна хальт уулзчихаад ирье гэхээр нь за тэг тэг гээд гаргасан. Тухайн үед манай тог тасарсан гэрт харанхуй байсан, хүүхэд уйлаад байхаар нь би 20-30 минутын дараа эхнэр Э.Лараас гарч очоод хүүхэд уйлаад байна гэхэд эхнэр Э.Лгэр рүүгээ гүйгээд орсон. Гэтэл Х.Т намайг хэл амаар доромжлоод байхаар нь та нар яагаад машин тэрэг согтуу бариад байгаа юм гэхэд Х.Т машинаасаа бууж ирээд надад цагдаа үйлчилдэггүй гэж байсан. Тэгээд Х.Т намайг заамдаж аваад нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Гэтэл Ш.Бхажуу талаас татаж унагаасан. Газар унасан байхад толгой түрүү рүү өшиглөөд байсан. Тэгээд би гэр рүүгээ орсон. Гэртээ ороод удалгүй байж байтал Х.Тгийн дүү гэх залуу Х.Т, Ш.Бнар манай гэрт орж ирээд намайг Х.Тдүү ална гээд байсан. Зодож цохисон зүйл байхгүй. Тэгж байгаад гараад явцгаасан, би гэртээ амарсан. Х.Т нь миний толгой, нүүр хэсэг рүү нэлээн олон удаа цохисон, яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

-Хохирогч Х.Т“...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 00  цаг өнгөрч байхад Ш.Бхамт сумын төвөөс Мандалын ар руу Ш.Бцагаан өнгийн вонго маркийн машинтай явж байгаад замдаа багын найз Э.Лманайд хүрээд ир таван үг сольё гэж чат бичхээр нь нөхөр чинь уурлахгүй биз гэхэд зүгээрээ манай нөхөр Ш.Бхоёрыг таних юм чинь гэхээр нь бид хоёр Э.Лгадаа очиж зогстол Э.Лгарч ирсэн. Э.Лхамсүрэнтэй мэн; мэдээд 2-3 минут болсны дараа нөхөр нь гарч ирээд Э.Лрүү орилж, хашгираад байсан. Тэгээд манай машины хажууд ирээд намайг буугаад ир гээд байсан. Би буугаад очтол Э.Лхамсүрэнгий нөхөр н.Даашка буюу Б.Д миний хамар руу хатуу зүйлээр цохисон, харанхуй байсан болохоор би юугаар цохисныг нь харагүй, миний хамраас цус гарч, би нүүрээ дараад тонгойтол Б.Д миний нүүрээ дарж байсан баруун гарын сарвуу хэсэг рүү өшиглөсөн. Гэтэл Ш.Бирээд Б.Дыг салгаад миний нүүр рүү утасныхаа гэрлийг тусгаад хамар чинь далийчихсан байна шдээ юугаар цохичих воо гэхээр нь миний уур хүрээд Б.Дтай маргалдаад нүүр хувьд нь нэг удаа цохисон. Дараа нь харахад уруул руу нь цохисон байсан. Б.Дын уруул шалбарсан байсан. Тэгээд би Б.Дыг хавирч унагасан. Тэгтэл Ш.Бдахин бид хоёрыг салгасан. Тэгээд Б.Дыг гэртээ ороход нь араас нь дагаж ороод чи яагаад хамар руу зүгээр байхад цохиж байгаа юм гэтэл уучлаарай би түргэн уурандаа ингээд цохихлоо гээд байхаар нь за за гээд би Б.Даар ус гаргуулж өөрийнхөө хамраас гарсан цусыг угаачхаад Ш.Бхамт тэдний гаднаас гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

-Хохирогч Х.Тгийн “...Би учирсан хохирлоо Б.Даар төлүүлж авмаар байна. Би гараа гэмтээснээс болж 1.500.000 төгрөгөөр хүн хөлсөлж үхрийн фермер бариулж байгаа, гараа гэмтээгээгүй байсан бол би өөрөө фермерээ барьчих байсан. Энэ мөнгөө би Б.Даас нэхэмжилнэ. Дээрээс нь эм тариа, шинжилгээ хийлгэсэн, нааш цааш явсан зардлын 308.000 төгрөг, хоол, унд гээд нийт 2.000.000 төгрөгийг Б.Даас нэхэмжилж байна. Энэ мөнгөө төлүүлчихвэл өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

-Гэрч Э.Л“...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймаг Батсүмбэр сум Сөгнөгөр-Баянгол 3-р Мандалын ард байх гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байтал миний багын найз болох Ш.Борой 19 цагийн орчим би Дархан хотоос ирсэн байна түр уулзая гэж мессенжер хаяг руу чат бичсэн байсан. Би завгүй жоохон хүүхэдтэй гэтэл Ш.Буулзая хүүхдээ унтуулчих гээд байсан. Тэгээд орой 23 цагийн үед танай гадаа ирчихлээ гэж чат бичхээр нь Б.Дд хүүхдээ харж байгаараа гэж захиад Ш.Буянбаатартай уулзхаар гэрээсээ гартал Ш.Бманай хашааны хойд буланд ирчихсэн байсан. Мөн Х.Т бас цуг ирсэн байсан. Тэгээд би тэр хоёртой мэнд мэдэж хууч хөөрч багын дурсамж ярьж 30 орчим минут болсон. Тэгтэл миний хойноос Б.Д гарч ирээд хүүхэд уйлаад байхад хашаа алга болчихдог юм гэж намайг уурлаж загнасан. Би Б.Дтай хэрэлдэж муудалцсан тэр үед Х.Т, Ш.Бнар машинаасаа бууж ирсэн. Би Б.Дтай муудалцхаа болиод гэрлүүгээ хүүхэдрүүгээ гүйсэн. Тэр үед Х.Т Б.Дыг чирээд машины цаагуур орж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ ороод хүүхдээ хөхүүлж байтал удалгүй Б.Д гэрт орж ирээд Х.Т, Ш.Бнар намайг пойлдож зодлоо гээд зүүн чих болон хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд удаагүй байж байтал Х.Т, Ш.Бнар Б.Дын хойноос ирж Б.Дтай уулзана гэхээр нь би хүүхэд айна гээд Х.Т Ш.Бнарыг гэртээ оруулаагүй. Тэгтэл Х.Тэмжүүнгийн дүү н.Төгөлдөр гэдэг банди ирээд миний ахыг зодсон байна Б.Дтай уулзана гээд байхаар нь би н.Төгөлдөрийг гэртээ оруулсан. Би гэрийнхээ гадаа Х.Т, Ш.Бнартай хэсэг байхад тэр хоёр Б.Дд зодуулсан гэж юм ярихгүй нүүр ам нь зүгээр байх шиг байсан. Зүгээр л бичиг баримтаа бүрдүүлээд өг гэхээр бичиг баримт бүрдүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

-Гэрч Э.Л“...Би 2023 оны 10 сарын 06-аас 07-нд шилжих шөнө гэртээ нөхөр Б.Д болон хоёр жоохон хүүхэдтэйгээ байж байтал манай багийн танил болох Х.Т, Ш.Бхоёр надтай уулзая гээд фэйсбүүкээр чат бичээд байхаар нь би зөвшөөрөөд уулзхаар болоод Б.Дд хэлээд гарсан. Гартал Х.Т, Ш.Бхоёр манай хашааны ард портер маркийн машинтай ирчихсэн байсан. Би нөгөө хоёртой уулзаад юм яриж суугаад 30 орчим минут болоод байж байтал манай нөхөр Б.Д миний араас гарч ирээд хүүхэд уйлаад байна гэхээр нь би гэрлүүгээ орсон. Намайг орох гэж байхад Х.Т, Б.Д хоёр муудалцаад хоорондоо барилцаж Х.Т Б.Дыг татаад цааш нь аваад явсан. Би тухайн үед гэрлүү хүүхэдрүүгээ явсан цааш юу болсныг мэдэхгүй. Би гэртээ ороод хүүхдээ хараад байж байтал удалгүй миний араас манай нөхөр Б.Д гаднаас нүүр ам нь цус болчихсон гаднаас орж ирсэн. Би яасан талаар нь тодруулахад нөгөө хоёртой зодолдоод гэж хэлсэн. Гэтэл Б.Дын араас Ш.Буянбаатар, Х.Т хоёр гэрийн гадаа ирээд Б.Дыг гараад ир гэж байсан. Би тэгэхээр нь Б.Дыг дахиад зодолдчихно гээд гаргаагүй. Тэгээд байж байтал Ш.Бнадаас ус гаргаад өгөөч гэхээр нь би шанаганд ус хийж гаргаж өгөөд орсон. Би ус өгчихөөд гэртээ ороод байж байтал Х.Тгийн төрсөн болох н.Төгөлдөр манайд ирээд Б.Дыг манай ахыг зодож хамрыг нь хугалчихлаа гээд Б.Дыг өөрийг нь зодно гээд ууртай ирсэн. Н.Төгөлдөр, Б.Д хоёр хэсэг ярилцаж байгаад учраа олчих шиг болхоор нь та хоёр эвээр ярилцаад учраа олчихсон уу гэхэд н.Төгөлдөр үгүй ээ Х.Тгийн хамар хугарсан байна хамарны мөнгийг Б.Даар төлүүлнэ гэж байсан. Тэгээд удалгүй Х.Т, н.Төгөлдөр, Ш.Бнар явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

-Гэрч Х.Т“...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02 цагийн орчим Батсүмбэр сумын Мандал 1-р баг Будаан толгойд байх гэртээ байж байтал Ш.Буянбаатараас миний гар утасны фэйсбүүкийн мессенжерт танай ах чинь Мандалын ард хүнд зодуулчихлаа чи ирж чадахуу гэсэн чат ирхээр нь би Ш.Буянбаатараас асууж тодрууж байгаад тэд нарын байгаа газарт буюу Мандалын арын н.Батсайхан гэх айлны гадаа ганцаараа өөрийн приус маркын машинаар очсон. Намайг очиход н.Батсайхан гэх айлын хашааны гадаа Х.Т, Ш.Буянбаатар, Э.Лзогсож байсан. Тэгээд би машинаасаа буугаад машины гэрэлд харахад хамар нь мурийгаад хавдчихсан цус гоожиж байсан. Мөн баруун гарын сарвуу нь хавдчихсан байсан би Б.Дын гэрт ороод Б.Дтай уулзаад яагаад хүн зодоод байгаан вэ гэтэл Б.Д уучлаараай хөгшөөн би буруу ойлгоод жоохон түрэгдээд ахыг чинь хэд цохичихлоо маргааш уулзаж учраа ольё гэхээр нь би гарч ах Х.Тгээ машиндаа суулгаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

-Гэрч Ш.Б“...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн орчим Батсүмбэр сумын Төвд өөрийн портер маркын машинтай явж байгаад Х.Т ахтай таарч Х.Т ахыг хажуудаа суулгаад Батсүмбэр сум Сөгнөгөр-Баянгол 3-р Мандалын ард байх гэртээ очхоор явах замдаа өмнө нь чат бичиж тохирсон байсан багын найз Э.Лхамсүрэнтэй уулзахаар гэрийнх нь гадаа очоод гар утас руу нь залгатал Э.Лгэрээсээ гарч ирээд бид гурав мэнд мэдээд 5 минут хэртэй болж байтал Э.Лнөхөр Даашка гэх залуу гэрээсээ гарч ирээд 2 пязда минь харанхуй шөнө хүний эхнэрээр яах гээд байгаа юм гэж хараагаад Э.Лхамсүрэнг бас загнаж хараагаад байсан. Тэгтэл Х.Т ах машинаас буугаад Даашка буюу Б.Дд хандаж чи буруу ойлгоод байна учраа ярья гэтэл Б.Д Х.Т ахын хамар руу цохисон. Би машинаас буугаад утасныхаа гэрлийг асаагаад хартал Х.Т ахын хамраас цус гараад хамраа гараараа дарчихсан байсан. Би Б.Дд яаж байгаа юм бэ хөгшөөн гэтэл Б.Д юун хөгшөөн мөгшөөн ална шүү бацаан минь гэсэн. Тэр үед миний хойноос Х.Т ах гарч ирээд Б.Дын баруун шанаа хэсэг рүү нь баруун гараараа цохисон. Тэгээд тэр хоёр барилцаж авад бие биенээ хэд хэд цохисон. Тэгэхээр нь би Х.Т ахыг хойш нь татаж салгасан. Тэгээд салгангуут Б.Д түрүүлж гэр рүүгээ яваад хойноос нь Э.Лявсан. Х.Т ах бид хоёр хойноос нь Б.Дын гэрт очиход Э.Лманайд жоохон хүүхэд унтаж байна гээд гэртээ оруулаагүй тул Э.Лхамсүрэнгээс ус гуйж гэрээс нь гаргуулж Х.Т ахын нүүрний цус болон гарыг угаахад Х.Т ахын хамар болон гарынх нь долоовор хуруу нь уг хэсгээрээ хавдсан байсан. Би Х.Т ахын төрсөн дүү нь болох Х.Төгөлдөр рүү утсаар ярьж Х.Т ахыг ирээд авчих гэж хэлсэн. Удалгүй Х.Төгөлдөр ирээд бид хэд тэндээс явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

-Гэрч Х.Т“...Би 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө гэртээ унтах гээд утсаа оролдоод хэвтэж байтал миний утсанд манай танил ах болох Ш.Бнад руу фэйсбүүк чат бичээд ах чинь хүнд зодуулчихлаа гэсэн чат бичсэн. Би тэгэхээр нь итгэхгүй худлаа хүнээр тоглоод бай гэхэд Ш.Бнээрээ чи хүрээд ир гээд манай ах Х.Тгийн хамар, амнаас нь цус гарчихсан зургийг нь явуулсан. Би Х.Т ахын зургийг нь хараад итгээд босоод Ш.Буянбаатар, Х.Т нарын байгаа газар очиход Х.Т, Ш.Буянбаатар, Б.Дын эхнэр н.Лхамаа нар Б.Дын гэрийн гадаа зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Б.Д эхнэртэйгээ хардаад Х.Тгийн хамрыг хуга цохисон гэж байсан. Тэгээд би гэр рүү нь орж Б.Дтай уулзаад чи манай ахыг яаж байгаа юм бэ гэхэд Б.Д уучлаарай хөгшөөн би арай түргэн зан гаргасан байна гэж байсан. Тэгэхээр нь би тайвшраад манай ахын хамар хугарсан байна шүү чи үүнийг янзлуулж өгөөрэй гээд Б.Дд хэлэхэд Б.Д би янзлуулж өгнө, хэдүүлээ маргааш өглөө учраа уулзаж ольё гэхээр нь би ах Х.Тг аваад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №12853 дугаартай “...Б.Дын биед тархи доргилт, зүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дууд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэхр боломжтой...” /хх-ийн 33-34 тал/,

-Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №630 дугаартай “...Х.Тбиед баруун 2 дугаар хурууны алга ясны толгой хэсэг хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралттай, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх баруун гарын 2 дугаар хурууны толгойн хэсгийн хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт гэмтэл, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийнг 37-38 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзсэн.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Х.Тг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын 2 дугаар хурууны толгой хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол,

Шүүгдэгч Х.Т нь 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Б.Дыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, ззүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж үзсэн.

Хохирогч Б.Дын биед “тархи доргилт, зүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дууд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт” хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Х.Тгийн үйлдэл нь Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг,

Хохирогч Х.Тгийн биед “баруун 2 дугаар хурууны алга ясны толгой хэсэг хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралттай, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхийн хүндэвтэр гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Дын нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангасан байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Д, Х.Т нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Д нь хохирогч Х.Тг зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

-шүүгдэгч Х.Т нь хохирогч Б.Дыг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Шүүгдэгч Х.Т, Б.Д нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Х.Тгийн биед “баруун 2 дугаар хурууны алга ясны толгой хэсэг хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралттай, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Б.Дын биед “тархи доргилт, зүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дууд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан гэмтлүүд нь шүүгдэгч нарын хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

-шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Т нь үйлдсэн гэмт хэргийн талаар хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн.

Харин шүүгдэгч Б.Д болон өмгөөлөгч нараас “ гэм буруугийн талаар маргаж мэтгэлзэн хэргийг хэрэгсэхгүй болгох “ талаар байр сууриа илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Мандалын ар” гэх газар шүүгдэгч Б.Дыг гэхтээ амарч байхад түүний эхнэр болох гэрч Э.Лхамсүрэнг гэрч Ш.Буулзах талаар санал шүүгдэгч Х.Т, гэрч Ш.Бнар гэрийн гадаа очиж гэрч Э.Лгарч ирэн шүүгдэгч Б.Дийн гэрээс хойно нэг хашааны ард уулзаж байхад шүүгдэгч Б.Д хүүхэд уйллаа гэх шалтгаанаар ирж хохирогч Х.Ттэй маргалдан түүний баруун 2 дугаар хурууны алга ясны толгой хэсэг болон хамар ясыг хугалсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь “ миний хөл оёдолтой байсан. Намайг цохих гэж байгаад хуруугаа гэмтээсэн байх “ гэх агуулга бүхий мэдүүлгийг өгдөг.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч И.Ганболор нь “ ...Алга ясны үений толгой хэсэг гэж дээд хэсгийг яриад байна. Дээд талын үе хугарсан. Харин урд хэсгээр цохих үед хугарах магадлалтай “ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Х.Т нь хохирогч Б.Дтай зодолдож байхдаа өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал “ алга ясны толгой хэсэг нь долоовор хурууны ард байрлалтай, дээд үеэнд учирсан гэмтэл учраас бусдын биед хохирол учруулахдаа гэмтсэн гэж үзэх болмжгүй  гэж үзсэн.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгчөөс “ дүрс оношилгооны хариуд “хамар хугаралгүй “ гэж бичсэн байхад 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 630 тоот дүгнэлтээр “ хамар ясны хугарал” гэсэн нь үндэслэлгүй талаар мэтгэлздэг.

Дээрхи шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч И.Ганболор нь “Толгойны гэмтэл хөндүүртэй байсан учраас Компьютер томографф хийлгэсэн. Тэгэхэд хамар ясны зүүн хажуугийн зөрүүтэй хугаралтай, хамрын салст зузаарсан. Хамрын таславч гуравны нэг хэсгээр баруун тийш муруйлттай, хацар хамар хэсэг хаван хавдартай гэж гарсан байдаг. Компьютер томографф нь рентгенийг бодвол олон нарийн зүслэгтэй байдаг. Хамар хугарсан, гэмтэлтэй тохиолдолд хаван хавдар үүснэ “ гэж тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй. Тухайн гэмт үйлдэл болох үед шүүгдэгч Б.Д, Х.Т, гэрч Ш.Бнараас өөр хүн байгаагүй. Хохирогч Б.Дын “ харанхуй байсан учраас юугаар цохисонг мэдээгүй доошоо тонгойж байхад цохисон “ гэх мэдүүлгийг тогтвортойгоор мэдүүлж эх сурвалжаа зааж байгаа нь бусад нотлох баримтууд болох тухайн үед нүүрэндээ цохиулсний дараа нүрээ угаах гэж шүүгдэгч Б.Дын гэрт очисон байдал, маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Медтраума эмнэлгийн Компьютер томографт үзүүлсэн байдал зэргээс дүгнэхэд хохирогч Х.Тд учирсан гэмтлүүдийг шүүдэгч Б.Д  нь учруулсан гэж үзэх үндэслэл тогттоогдож байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Дыг гэм буруутай гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Л.Наранхүүгээс: “Шүүгдэгч Б.Д, Х.Т нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн, Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн" гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд мен хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Д. Х.Т нар урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Шүүгдэгч Б. Б.Д, Х.Т нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х. Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Дд 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Х.Тд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх тухай саналыг гаргаж байна. Хохирогч Х.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан. Хохирогч Х.Т эмчилгээний зардалд баримтаар төгрөг 458,500 төгрөг, хохирогч Б.Д эмчилгээний зардалд 931,500 төгрөг тус тус нэхэмжилсэн ба хохирол төлөгдөөгүй болно. Шүүгдэгч Б.Д, Х.Т нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, Эр мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгчээс гаргуулах: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч Б.Д. Х.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Д. Х.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Г.Ганбаяр нь: “Миний үйлчлүүлэгчийн хувьд Таван толгой түлш” ХХК-д  жолооч ажилтай байнга тээвэрт явдаг. Хувийн байдлын тухайд 2 бага насны хүүхэдтэй эхнэр нь хүүхдүүдээ хардаг тул ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах юм бол ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ тиймээс торгох ял оногдуулж өгнө үү. Торгох ял оногдуулахдаа тухайн зүйл ангид заасан хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.Тгийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нь: “Х.Тгийн хувьд гэм буруу дээрээ маргадаггүй. Анхнаасаа гэм буруугаа хүлээсэн. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тиймээс 500 нэгжээр торгож өгнө үү гэсэн санал гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Х.Тхолбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ял,

Шүүгдэгч Б.Дын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Х.Т, Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэг учраас торгуулийн ялыг төлөх болотжтой талаараа илэрхийлсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.Т, шүүгдэгч Б.Д нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д“энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Х.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дын биед “тархи доргилт, зүүн чихэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт, дууд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар, дээд уруул, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, хүзүү, зүүн даланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч Б.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Тгийн биед “баруун 2 дугаар хурууны алга ясны толгой хэсэг хугарсан, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралттай, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

Хохирогч Х.Тэмүүжийн нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд нийт 2.458.500 төгрөгийн, хохирогч Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд 931.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаснаас шүүгдэгч Б.Даас 458.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Тд, шүүгдэгч Х.Тгээс 931.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дд тус тус олгож,

Хохирогч Х.Т нь “хашаа, саравч бариулсан гэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа / мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор мэдүүлэхдээ 1.500.000 төгрөгөөр хүн хөлсөлж хийлгүүлсэн гэж, шүүхийн хэлэлцүүлэгт 2.000.000 төгрөгтэй дүйцэх хээлтэй хязаалан гунж авсан гэж байгаа нь мөн Батсүмбэр сумын Засаг даргын тамгийн газрын даргын тодорхойлолтоор малын үнийг тодорхойлох боломжгүй/, шүүгдэгч Б.Д нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэлийн шаардлагаа /мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор мэдүүлэхдээ энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй бөгөөд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ийг 2 дугаар хавсралтаар баталж, тухайлсан гэмт хэргийн хүснэгтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хамаарч байх бөгөөд Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.3-д “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар"–ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж заасан байх бөгөөд хэрэгт энэ талаарх хүснэгт авагдаагүй нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн 2234004780396 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Т, Б.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Б.Дд нарт оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Т, Б.Д нарын торгох ялын биелэлт шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тгээс 458.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дд олгож, шүүгдэгч Б.Даас 931.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Тд олгож, хохирогч Х.Т нь “хашаа, саравч бариулсан гэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Б.Д нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Т, Б.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ю.ЭНХМАА