| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0169/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/194 |
| Огноо | 2024-06-07 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагч Э.Уянга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А,
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эт холбогдох эрүүгийн дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь Тө аймаг, Борнуур сум, Нарт 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бамбарууш зоогийн газар”-ын зүүн талд Улаанбаатар хотоос Дархан чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Hyundai sonata-7” маркийн “76-02 СБА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдааа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалт буюу “...хэрэ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэснийг зөрчиж “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклийн араас мөргөж зам тэврийн осол гаргасны улмаас “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклоор зорчиж явсан Н.Б, Д.Чнарын амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Э нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь: “Хохирогч Д.Чманай ээжийн төрсөн дүү байсан. Намайг өсгөсөн хүн байгаа юм. Ажлаас ирээд гэрт байж байтал 10 цагийн үед эмнэлгээс над руу ярьсан. Эмнэлэг орсон. Тэгээд осол болсон газар очсон. Хүн хүргэдэггүй юм байна лээ. Өөр ч яриад байх зүйл байхгүй байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нь: “9 дүгээр сарын 01-ний өдөр осол болсон талаар мэдсэн. Хохирогч миний ээжийн төрсөн дүү байсан. 11 цаг өнгөрч байхад би гэмтэл орсон. 12 цаг өнгөрч байхад өнгөрсөн. Оршуулгын зардал
16.500.000 төгрөг өгсөн. Мотоциклийн үнэ 540.000 төгрөг авсан. Тэгээд Д.Э мотоциклийн журмын хашааны мөнгө төлсөн” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Д.Э нь Тө аймаг, Борнуур сум, Нарт 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бамбарууш зоогийн газар”-ын зүүн талд Улаанбаатар хотоос Дархан чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Hyundai sonata-7” маркийн “76-02 СБА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдааа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалт буюу “...хэрэ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэснийг зөрчиж “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклийн араас мөргөж зам тэврийн осол гаргасны улмаас “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклоор зорчиж явсан Н.Б, Д.Чнарын амь насыг хохироосон үйл баримт нь дараахь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11 тал/,
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-23 тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-33 тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-37 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ггийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймаг, Борнуур суманд гэртээ байж байтал 22 цаг 04 минутад Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн асрагч нь над руу залгаад н.Балжаа ах осолд орчихлоо биеийн байдал нь муу байна, хурдан ирээрэй гэж хэлэхээр нь би яваад очтол мөн манай нагац эгч Д.Чхамт явж байгаад аваарт ороод нас барсныг мэдсэн юм. Тэгээд ах Н.Б нь түргэний машинтай ГССҮТ рүү очоод удалгүй 01 цаг 47 минутад өөд болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Агийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байхад 21 цаг 45 минутад нагац эгч н.Нарангэрэл над руу залгаад ах Н.Б чинь аваарт орчихлоо, эхнэр нь газар дээрээ өнгөрөөд өөрийнх нь биеийн байдал муу байна гэж хэлэхээр нь би Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгээд ах Н.Б нь Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвөөс түргэний тэргээр ГССҮТ рүү очоод удалгүй өөд болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,
-Насанд хүрээгүй гэрч М.Н“...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед вокзалын арын автобусны буудлаас Слэнгэ аймйгийн Мандал сум явах “Хьюндай соната-7” маркийн 76-02 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суухад уг тээврийн хэрэгсэлд хүн байгаагүй би ганцаараа суусан юм. Удалгүй жолоочийн урд талын суудал дээр хүүхэдтэй эгч орж ирж суугаад вокзалаас хөдөлсөн юм. Жолооч замаараа хоёр эмэгтэй хүн суулгаад жолооч товчоо хүртэл хэвийн хурдтай явж байсан. Тэгээд замдаа унтаад өгсөн юм. Хүний хашгирах чимээ гарах үед сэртэл орж явсан. Мотоцикл мөргөсөн байсан юм. Тэгээд эмнэлгийн машин цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,
-Гэрч Б.Бнь: “...Би Улаанбаатар хотын вокзал 2023 оны 09 дүгээр сарын 01-ний орой Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум явах хьюндай соната-7 маркийн 76-02 СБА улын дугаартай тээврийн хэрэгсэлд суухад уг тээврийн хэрэгсэлд надаас гадна 1 хүүхэд суусан байсан. Би суугаад уг тээврийн хэрэгслийн жолооч шууд Сэлэнгэ аймаг Зүүнхараа чиглэл рүү замаараа 2 том хүн суулгаад хөдөлсөн юм. Би Улаанбаатар хотоос гараад явж байсан юм. Тэгтэл гэнэт юм мөргө чимээ гарсан юм. Тэгээд жолооч машинаа зогсоогоод мотоцикл мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэгээд эмнэлгийн машин, цагдаа нар ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,
-Гэрч Д.Эийн “...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн үед Улаанбаатар хотын төмөр замын вокзалаас өөрийн 76-02 СБА улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгсэлдээ 4 зорчигч аваад Сэлэнгэ аймаг Мандал сум руу хөдөлсөн. Тэгээд 21 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутагт Бамбарууш зоогийн газар өнгөрөөд явж байтал өөдөөс 3 тээврийн хэрэгсэл ирээд голын машин нь гэрлээ шилжүүлээгүй. Тэгээд урдах зам сайн харагдахгүй явж байтал гэнэт урд мотоцикл харагдаад би зогсож амжилгүй ардаас нь мөргөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,
-Гэрч Д.А“...Би Улаанбаатар хотоос Зүүнхараа руу явахаар цахимаар унаа хайсан. Тэгээд нэг унаа олоод тухайн хүнтэйгээ утсаар холбогдож зам тосож суухаар болоод Вагоны вокзал дээрээс 19 цаг 30 минутын орчимд тухайн машинд суусан. Миний суусан машин хьюндай соната-7 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан, улсын дугаарыг нь анзаараагүй. Намайг тухайн машинд суухад жолоочоос гадна 2 том хүн, 1 хүүхэд байсан. Цааш яваад 5 шарын буудал дээрээс 1 хүн авсан. Ингээд жолоочоос гадна 1 хүүхэд, 4 том хүн явсан. Улаанбаатар хот 5 шараас 20 цагийн орчим хөдөлсөн. Би замдаа унтаж сэрээд явж байсан урьд шөнө хөдөөнөөс ирээд нойр муутай байсан. Тухайн таксинд зардлын мөнгө 25.000 төгрөг өгсөн. Би унтааж явж байхад жолооч яана аа, яана аа гэж орилсон, мөн жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй ээж ээ, ээж ээ гээд орилсон. Энэ дуунаар би сэрсэн энэ үед машин тоормослоод би урагшаа тонгойгоод дээшээ өндийх хооронд машин зогсоод жолооч ах яана аа гээд машинаас буусан гадаа жолооч ах машинаа тойроод гүйгээд байсан. Би болон бусад зорчигч нар сандралын байдалд орж машин тэрэгнээс хүмүүс буугаагүй, мөн цагдаа, эмнэлэг ирээд цаг гаран болсны дараа бид нар машинаас буусан. Ингээд 03 цагийн орчимд нэг цагдаатай мэдүүлэг өгөхөөр Төв аймагт жолооч ах би цуг явж байсан охин бид 3 ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/,
-Гэрч Б.Ш“...Би Улаанбаатар хотын вокзал 2023 оны 09 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед Сэлэнгэ Зүүнхараа сум явах хьюндай соната-7 маркийн 76-02 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суухад уг тээврийн хэрэгсэлд надаас гадна 3 том хүн, 1 хүүхэд суусан байсан. Би суугаад уг тээврийн хэрэгслийн жолооч шууд Сэлэнгэ аймаг Зүүнхараа чиглэл рүү хөдөлсөн юм. Би Улаанбаатар хотоос гараад хэсэг яваад толгой өвдөөд байхаар нь унтсан. Тэгтэл хүмүүс хашгирах дуугаар сэрсэн. Сэрэхэд жолоочийн талын их гэрэл карлан хэсэгт хүнгүй мотоцикл түрэгдээд хэсэг явахыг харсан. Тэгээд Хьюндай соната-7 маркийн 76-02 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч буугаад яана аа, яана аа хүн дайрчлаа гээд буугаад явсан. Эргээд машиндаа орж ирэхдээ сандарсан байдалтай 2 хүн дарйсан байна гэж хэлээд орж ирсэн юм. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд нэг хүнийг аваад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №170 дугаартай “...Талийгаач Д.Чулуунчимэгийн биед гавал тархины няцралт, гавал ясны нийлмэл хугарал, аалзан хальсан доор цус харвалт, зүүн талын олон хавирганы хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач Д.Чнь гавал тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цуснаас спиртийн агууламж илрээгүй байна. Д.Чнь /I/-р бүлгийн цустай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-72 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №171 дугаартай “...Талийгаач Н.Бын биед тархины эдийн няцралт, цусан бүлэн, гавал ясны нийлмэл хугарал, аалзан хальсан доор цус харвалт, зүүн талын олон хавирганы хугарал, биед зулгаралт гэмтэл тогтоогдлооо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач Н.Б нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цуснаас спиртийн агууламж илрээгүй байна. Д.Чнь /II/-р бүлгийн цустай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-87 тал/,
-2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №07/237 дугаартай “...хохирлын үнэлгээ нь 3.220.000 төгрөг болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 114-128 тал/,
-2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №06/433 дугаартай “...хохирлын үнэлгээ нь 541.000 төгрөг болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 135-146 тал/,
-“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №24/10 дугаартай “...Хэргийн материалтай танилцахад Hyundai Sonata-7 маркийн 76-02 СБА улсын дугаартай автомашины жолооч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дугаар зүйл дэх “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Dayun маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.3.В зүйл дэх “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг хориглоно”, мөн дүрмийн 3.7.А дугаар зүйл дэх “Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 3.7.В дүгээр зүйл дэх “Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осол нь Hyundai Sonata-7 маркийн 76-02 СБА улсын дугаартай автомашины жолооч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна. Хэргийн материалтай танилцахад Hyundai Sonata-7 маркийн 76-02 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Dayun маркийн улсын дугааргүй мотоциклийн хурдыг тогтоох боломжгүй байна. Нэмж тусгах саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-155 тал/,
Шүүгдэгч Д.Эийн яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа. Татгалзах зүйлгүй болно. Би оршуулгын зардалд 9.000.000 төгрөг өгсөн. Үргэлжлүүлэн хохирлыг төлнө. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 179 тал/ зэрэг шүүгдэгч Д.Эийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Э нь Тө аймаг, Борнуур сум, Нарт 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бамбарууш зоогийн газар”-ын зүүн талд Улаанбаатар хотоос Дархан чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Hyundai sonata-7” маркийн “76-02 СБА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдааа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалт буюу “...хэрэ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэснийг зөрчиж “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклийн араас мөргөж зам тэврийн осол гаргасны улмаас “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклоор зорчиж явсан Н.Б, Д.Чнарын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Э нь “Hyundai Sonata-7” маркийн “76-02 СБА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Dayun” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Dayun” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Н.Б, зорчигч Д.Чнарын амь насыг хохироосон байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.
Шүүгдэгч Д.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч Д.Эийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Э.Уянга нь: “Шүүхээс шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, түүнд оногдуулах хорих ялыг эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнх-Очир нь: “Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах болон нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхтэй санал нэг байна. Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээсэн хохирол төлбөр төлсөн, анх удаа тохиолдлын чанартай нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Д.Эийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг нь “...хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Эийн гэм буруутай үйлдлийн улмаас 2 хүний амь нас хохирсон, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох оршуулга, зан үйлтэй холбоотой хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнбилэгд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Эийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөр нөхөн төлөгдсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерэнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох болон оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийн буцаан хэрэглэхгүй талаар тусгасан байх тул шүүгдэгч М.Цэнд-Аюушийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахдаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө даган мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт " тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Д.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
Учир нь шүүгдэгч Д.Эийн гэм буруутэй үйлдлийн улмаас эрдэнэт хоёр хүний амь нас хохирсон, нийгэмд учирсан хор уршиг арилаагүй арилах ч боломжгүй.
Харин дээр дурьдчилснаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт учирсан оршуулгын болон зан үйлтэй холбоотой хохирлыг төлж барагдуулсан байдал, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас болон шүүхийн шатанд гэм бруугийн талаар маргаагүй, амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын гомдол санал гаргахгүй байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг оногдуулах хорих ялын доод хэмжээг оногдуулах нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцнэ гэж үзсэн болно.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогч Н.Бын хууль ёсны төлөөлөгч Г.А, амь хохирогч Д.Чулуунчимэгийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Эээс гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохыгтус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА