| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/03436/И |
| Дугаар | 102/шш2021/03298 |
| Огноо | 2021-12-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 102/шш2021/03298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............дүүрэг, ......дугаар хороо, ......дугаар байр, ......тоотод оршин суух, ...... овогт ............ /РД:....../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......дүүрэг, ......дугаар хороо, ......дугаар бичил хороолол, ......гудамж, ......дүгээр байр, ......тоотод оршин суух, ......овогт...... /РД:....../-д холбогдох,
......төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ......, хариуцагч ......, хариуцагчийн өмгөөлөгч ......, гэрч ......, ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...... миний бие ......д ......оны 2 дугаар сарын ......-ны өдөр Хаан банкны ......тоот дансанд ......төгрөгийг барилгын материалын бизнес хийж эргэлдүүлж 2 дахин буюу ...... төгрөг болгон өсгөж өгөөд, байрны мөнгө бүтээж өгнө гэсэн үндсэн дээр шилжүүлсэн. Дээрх мөнгө нь миний ээж гадаадад олон жил ажиллаж ирээд орон сууц худалдаж авсан бөгөөд байраа зараад томруулахаар хадгалж байсан миний ээжийн мөнгө юм.
Тухайн үед надтай хамт амьдардаг байсан ......тай ярилцаад мөнгөө өсгөөд байрны урьдчилгаа хийе гэж тохиролцоод ......ын таньдаг хүн болох ......тай утсаар ярьж, аман хэлэлцээр хийж мөнгийг шилжүүлсэн.
Тэр өдрөөс хойш нэг ч төгрөг өгөлгүй, ...... ч олдохгүй, би ч орон сууц дахин худалдаж авч чадахгүй, 4-6 насны хоёр хүүхэд болон тэтгэврийн ээжтэйгээ түрээсийн байранд амьдарч байна. Тиймээс ......гаас ......төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн маань хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дүгээр зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжилж байгаа болно гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгчтэй барилгын материал нийлүүлдэг талаар огт яриагүй. Тухайн үед надтай ...... утсаар яриад эхнэр маань надад ......төгрөг өгөх ёстой таны дансаар авчихъя гэсэн. Учрыг лавлатал та найдвартай учраас хүний мөнгийг үрэхгүй таны дансаар оруулаад авчихъя гэсэн бөгөөд ......төгрөг дансанд маань орж ирсэн. Миний бие барилгын салбарт ажилладаг боловч хэзээ ч барилгын материал нийлүүлж байгаагүй. ......, ...... нар нь гэр бүлийн хамааралтай хүмүүс бөгөөд ......гаас мөнгө орж ирсэн тухайн өдрөө ...... руу ...... төгрөгийг буцаан данс руу шилжүүлж үлдсэн...... төгрөгийг бэлнээр төлж дуусгасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...... нь хариуцагч ......гаас ......төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .........оны ......дугаар сарын ......-ний өдөр хамтран амьдрагч ......тай орон сууц худалдан авахаар ярьж тохиролцоод түүний хамт ажилладаг гэх хариуцагч ...... руу ......төгрөгийг байрны урьдчилгаанд шилжүүлсэн. ...... нь уг мөнгийг барилгын материалын бизнесдээ хөрөнгө оруулах замаар өсгөж, байрны урьдчилгаа төлбөр өгнө гэж авсан боловч буцааж өгөөгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
Хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ .........тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй, түүнтэй уулзаагүй, түүний нөхөр ...... нь өөрийн эхнэрээс орж ирэх мөнгийг миний дансаар дамжуулан авсан гэх агуулгаар тайлбарлажээ.
...... нь өөрийн хамт ажилладаг ......гийн бизнест хөрөнгө оруулан, мөнгөө өсгөх замаар байрны урьдчилгаа төлбөр бий болгохоор харилцан тохиролцож, ......төгрөгийг өөрийн хамтран амьдрагч ......гийн данснаас шилжүүлсэн, улмаар ......, ...... нар нь хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас ...... нь ......гаас ......төгрөгийг буцаан авсан болох нь:
- нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...мөнгө шилжүүлэхэд ...... бид 2 хамт байсан бөгөөд ......ын хамт ажилладаг гэх ...... руу мөнгийг шилжүүлсэн. Мөнгөө өсгөж, байрны урьдчилгаа төлбөр бий болгох зорилготой байсан гэх тайлбар,
- гэрч ......ын ... миний бие ......тай хамтран амьдарч байх хугацаандаа байр худалдаж авахдаа ......гийн нэр дээр авсан байсан. Түүнийгээ зараад бид 2 тусдаа амьдрах зорилгоор байрны урьдчилгаанд ......төгрөгийг ...... ах руу шилжүүлсэн боловч байр авах боломжгүй болсон тул би ......гаас ......төгрөгийг буцааж авсан. ...... ...... ахыг танихгүй, утсаар ярьж байгаагүй гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл гэрч ......, хариуцагч ...... нарын хооронд хэлцэл байгуулагдаж, ...... нь өөрийн хамтран амьдрагч ......гаас ......төгрөгийг шилжүүлсэн боловч ...... нь ......тай байгуулсан хэлцлээсээ татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь ...... руу шилжүүлсэн гэх ......төгрөгийг өөрийн ээж ......гийн мөнгө гэж тайлбарласан нь шүүх хуралдаанд оролцсон гэрч ......гийн ...миний охин ...... нь ......тай ......оноос хойш хамтын амьдралтай байсан, тэд 2 хүүхэдтэй, би гадаад улсад ажиллаж олсон мөнгөө байр авах зорилгоор өөрийн охин ......д хадгалуулсан байсан. Охин минь мөнгийг өсгөж өгөх хүн байна гээд ...... руу миний ......төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэгтэй нийцэж байна.
Өөрөөр хэлбэл ......төгрөг нь нэхэмжлэгч ......гийн мөнгө мөн эсэх, уг мөнгийг ...... руу шилжүүлсэн үйлдлийн улмаас нэхэмжлэгч ......гийн эрх ашиг хөндөгдсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ......гаас хариуцагч ...... руу ......төгрөгийг шилжүүлснээр хариуцагч ......г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ......гийн хариуцагч ......д холбогдуулан гаргасан ......гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......гаас ......төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ......гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА