Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/644

 

  

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Бүжидмаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Билгүүтэй, 

хохирогч Б.*******э, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

иргэний хариуцагч Г.*******, Э.*******,

шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Х.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2310022090527 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2005 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****** ***** *****” ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Буянт-Ухаа ** хороолол, **** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хатигин овогт *******ийн ******* /РД:***********/

 

                                          Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.******* нь насанд хүрээгүй С.*******, Э.******* нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаа ** хорооллын *** дугаар байрнь *** давхарт хохирогч Б.*******этэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж нүүрэн тус газар нь өшиглөх, дэвсэх, цохих зэргээр халдан зодсоны улмаас Б.*******ий биед “зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд ярьсан тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.*******э шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэг болсноос хойш 2 удаа хагалгаанд орсон. Түүнээс хойш миний зүүн нүдний хараа муудсан. Зарим өдрүүдэд зүүн хацарны яс янгинаж өвддөг унтахад бэрхшээлтэй байдаг. Цаашдаа хэзээ хараагүй болчих бол хэзээ миний нүүр мэдээгүй болчих бол гэдгээс айж байна. Зүүн талын нүүр эмчилгээ авахгүй гэсэн яриа сонсогдож байгаа. Мөн нүд бас эмчлэгдэх боломжгүй гэж сонссон. Түүнээс болж миний сэтгэл санаа хэцүү байгаа. Эмчлэгдэж байх хугацаандаа өөрөөсөө гаргасан зардал болон одооны байгаа сэтгэл санааны хохирол 19.386.577 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн дүнг задалж хэлбэл 2.260.000 төгрөгийг нүүрний эмчилгээнд хийгдэх шаардлагатай зардал, эмчилгээ хийгдсэн байгаа 1.100.000 төгрөгийн зардал, бодит гарсан хохирол 853.177 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.173.400 төгрөг нийт 19.386.577 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Иргэний хариуцагч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би С.*******гийн ээж юм. Энэ хэргийн талаар тухайн үед мэдсэн. Хохирогчийг хагалгаанд орох зардлыг эмнэлгийн данс руу шилжүүлсэн. Би 5.377.000 төгрөг төлсөн. Сүүлд 200.000 төгрөгийн шинжилгээ хийлгэхэд нь өгсөн. Хагалгаанд орохоор төлөвлөж байгааг ойлголоо гэв.

Иргэний хариуцагч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би Э.*******ийн ээж. Энэ хүүхдүүд зодсоноос болж энэ гэмтэл үүссэн гэсэн нотлох баримт байгаа юу. Би бичлэг үзмээр байна. Миний хүүхдийн хувьд ч гэсэн сэтгэл санааны хувьд хэцүү байгаа. Энэ нэхэмжилж байгаа мөнгөн дүнг оролцсон 3-н хүүхдэд тэнцүү хуваах ёстой юу, хувьчилж хуваах уу, би сайн ойлгохгүй байна. ...Бичлэгийг үзлээ. Би хүүхдээ өмөөрөх гэсэнгүй. Гэхдээ хичээл дээрээ байсан хүүхдүүдийг дуудаж гаргаж ирсэн байна. Миний хүү олон охин дүүтэй зөөлөн хүүхэд юм. Мэдүүлэг дээрээ ч гэсэн мэдүүлсэн байдаг “...би айгаад зодолдоогүй”... гээд, бичлэг дээр ч харагдаж байна, хохирогч хүү яаж араас нь хөөж, юу гэж хэлж араас нь явж байгааг би өөрөө харлаа, би энэ бичлэгийг огт үзээгүй байсан. Гэхдээ дахин дахин гарах зардал төлбөрийг төлөөд явах чадвар байхгүй. Яагаад гэвэл би өрх толгойлсон, 6-н хүүхдээ тэжээж яваа эх хүн. Энэ болчимгүй явдлаас болж над дээр ямар их ачаа ирж байгааг хэн ч ойлгохгүй надад маш хэцүү байна. Хохирогч хүүгийн эрүүл мэндэд хохирол учирсан маш их харамсалтай байна. Миний хүү бас ийм асуудалд орсон бол өмгөөлөгч аваад л нэхэмжлээд явах байсан. Гэхдээ оролцооны хувьд хувьчилж болох болов уу, надад өмгөөлөгчөөс зөвлөгөө авах боломж ч алга байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2310022090527 дугаартай хэргээс:  

Цагдаагийн байгууллагын дуудлага лавлагааны хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 11 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 59 дэх тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 61-64 дэх тал/,

Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 15-16 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 22-23, 38 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 30-31 дэх тал/,

Иргэний хариуцагч С.*******гийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанарангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 140 дэх тал/

Иргэний хариуцагч Э.*******ийн хууль ёсны төлөөлөгч Э.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 148 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын хийсэн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6861 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 40-41 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлт хэргийн 1 дүгээр хавтас 50-51 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаа, Б.Ганзориг, Н.Энхцолмон нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 810 дугаартай дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 6-10 дахь тал/,

С.*******гийн нас тоолсон баримт /хэргийн 1 дүгээр хавтас 66-67 дахь тал/,

Э.*******ийн нас тоолсон баримт /хэргийн 1 дүгээр хавтас 68 дахь тал/,

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 05, 06 дугаартай Прокурорын тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 171-180 дахь тал/,

Хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 78, 215-228 дахь тал, 2 дугаар хавтас 45-53 дахь тал/,

Шүүгдэгч Ц.*******ий мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 162 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 70 дахь тал/, сурагчийн хувийн хэргийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 71-77 дахь тал/, ял шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 149 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 150 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 151 дэх тал/, нийгмийн даатгалийн шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 152 дахь тал/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 153 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 154 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн үйл баримтын хувьд: Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.*******ийг “дүү М.*******г оролдож, түүний зөвшөөрөлгүй үнссэн” гэж шалтаглан хохирогчийг дуудаж, улмаар 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаа ** хороолол, *** дугаар байрны ** давхарт Э.*******ийн хамт очсон ба Э.******* нь С.*******г дуудаж, улмаар Ц.******* нь насанд хүрээгүй С.*******, С.******* нартай  нийлж /бүлэглэн/ хохирогч Б.*******ий толгой, нүүр, бие рүү нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед “зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт” бүхий олон тооны гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон.

Гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр С.******* нь 14 нас 11 сар 24 хоногтой, Э.******* нь 14 нас 6 сар 14 хоногтой байсан нь төрсний гэрчилгээ, тэдгээрийн нас тоолсон баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас 66-68 дахь тал/,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Билгүүтэй нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч С.*******, С.******* нарт холбогдуулан эрүүгийн 2310022090527 дугаартай хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татсан /хавтаст хэргийн 141-145 дахь тал/, хэдий ч С.******* нь 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үед 14 нас 11 сар 24 хоногтой байсан, Э.******* нь 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 6 сар 14 хоногтой байсан тул Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 05, 06 дугаартай тогтоолоор ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр С.*******, Э.******* нарт холбогдох хэргийг тус тус хэргийг хэрэгсэхгүй болгож /хэргийн 1 дүгээр хавтас 176-180 дахь тал/ шийдвэрлэсэн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 273 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.*******ий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ц.******* нь насанд хүрээгүй С.*******, Э.******* нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаа ** хороолол, **** дугаар байрны *** давхарт насанд хүрээгүй Б.*******этэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж толгой, нүүрэн тус газар нь өшиглөх, дэвсэх, цохих зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед “зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Цагдаагийн байгууллагын дуудлага лавлагааны хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 11 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 59 дэх тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 61-64 дэх тал/,

Хохирогч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: Би Нийслэлийн *** дугаар сургуулийн *** ангид суралцдаг. Сургуулийнхаа зургийн клубын ахлахаар 2022 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байгаа юм. Манай клубд ******* гэх охин явдаг бөгөөд надад сайн гээд байдаг юм. Намайг өөр хүнтэй үерхсэн чинь дургүйлхэж, сургуулиар “намайг хүчээр үнссэн” гээд яриа гаргачихсан байхаар нь би дургүйцээд уурласан байсан юм. Тэгээд саяхан буюу 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр *******гийн ах нь ******* гэх хүүхэд надтай холбогдоод “чи манай дүүг гомдоосон байна, уулзаж ярилцъя” гэж тохироод маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Буянт-Ухаа ** хорооллын гадна уулзахаар очсон. Би 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 11:00 цагийн орчимд найз , дүү ийн хамт очтол ******* нь нэг найзтайгаа хамт байсан. ******* надтай уулзаад “чи манай дүүг хүчээр үнссэн, гомдоосон байна” гэж хэлэхээр нь би “хүчээр үнсээгүй” гэдгээ хэлсэн чинь “хүчээр үнссэн” гээд дайраад байсан. Удалгүй ******* өөрөө ирчихээд “хүчээр үнссэн” гэж хэлсэн чинь ******* нь *******г “гадаа зогсож бай, бид нар байрны доошоо ороод учраа олоодхоё” гэж хэлсэн. Тэгээд би ийг дагуулаад ******* болон түүний найзтай нь хамт Буянт-Ухаа * хорооллын *** дугаар байрны Б1 давхар руу орсон. Гэтэл ******* “нэгийн эсрэг нэг зодолдоё” гэхээр нь би “тэгье” гэсэн чинь ******* айгаад байсан. Тэгээд байж байсан чинь ******* дээр дахиад нэг намхан эрэгтэй хүүхэд ирээд тухайн эрэгтэйтэй би зодолдохоор болоод бид хоёр зодолдож байсан чинь хажуунаас ******* өмнө нь хамт явж байсан эрэгтэйтэйгээ хамт орж ирээд намайг бүлэглэн, толгой тархи руу цохиод байсан. Би 4-5 секунд юу болоод байгааг мэдээгүй бөгөөд нэг сэрсэн чинь миний хамар амнаас цус гарчихсан сууж байсан. Гэтэл ******* миний ар нуруун дээр дараад жаахан байж байгаад “бос” гээд байсан. Харин нөгөө хоёр эрэгтэй хүүхэд нь гараад явчихсан. Би босоод дээр очоод “бүлэглээд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би эгчид хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний зүүн талын хацрын яс тэр чигтээ бяцарсан, ер нь тархиндаа нилээн хэдэн гэмтэл авсан, биеийн байдал хүнд, ярихад хүртэл хөндүүр байна. Мөн анх *******тэй уулзах үед эвхэгддэг хутга гаргаж ирээд хааж нээгээд “ганц хоёр цохилт даана биз дээ” гэхээр нь “тийм ээ” гэсэн чинь “за за” гээд тухайн хутгаа халаасандаа хийгээд байрны доод давхар руу орсон юм. Тэгээд би халаасандаа хутга байгааг нь мэдэж байсан болохоор “та намайг хутгаараа яах ч үгүй юм байгаа биз дээ” гэсэн чинь “яах ч үгүй” гээд өөр хүүхдэд хутгаа өгсөн. Тухайн хутгаар миний биед халдсан зүйл огт болоогүй, мөн хутгаараа хутгална гэх зүйл огт яриагүй, зүгээр л хутгаа гаргаж ирээд эвхэж, хаагаад байсан. Би бодохдоо намайг айлгах гэж байна л гэж бодсон. Би *******г үнсэж, оролдсон зүйл байхгүй. Намайг нойлд оруулж хаалга түгжиж бичлэг хийсэн гээд ахдаа хэлчихсэн байсан. Уг нь бол бид нар шийтгэлтэй тоглож байгаад ******* хожигдохоор нь эрэгтэй нойлд орсон гэж бичлэг хийсэн юм. Тухайн бичлэгийг яагаад хийсэн гэвэл нөгөө хамт тоглосон хүмүүст шийтгэлээ биелүүлсэн гэж үзүүлэх гэж байсан. Тухайн бичлэг одоо байхгүй, устгачихсан байгаа...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 15-16 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын хийсэн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6861 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ийн биед зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Зүүн хоншоор ясны урд болон гадна ханын хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадврыг тогтонги алдагдуулахгүй. /хэргийн 1 дүгээр хавтас 40-41 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаа, Б.Ганзориг, Н.Энхцолмон нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 810 дугаартай дүгнэлтэнд: 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6261 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.*******ийн биед зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буюу хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна...гэсэн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 6-10 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ий сэтгэцэд 2023 оны 5 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Б.*******ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. /хэргийн 1 дүгээр хавтас 50-51 дэх тал/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД бичлэгт “...бичлэгийн эхэнд цэнхэр өнгийн цамцтай хохирогч Б.*******э, хар өнгийн цамцтай Э.******* нар нь хэсэг ярьж зогссон ба удалгүй хар саарал өнгийн фудволктой С.******* гарч ирж, хохирогч Б.*******э, С.******* нар нь харилцан зодолдож эхэлсэн ба С.*******г зодож байгааг харсан Э.*******, Ц.******* нар нь хажуунаас хохирогчийн толгой тус газар нь цохиж, улмаар хар өнгийн цамцтай эрэгтэй нь хохирогч Б.*******ийн араас тэвэрч газар унагаан Ц.*******, С.*******, Э.******* нар нь хохирогчийн нүүр, толгой, биеийн бүх хэсэгт тал талаас нь цохиж, өшиглөж, дэвсэлж...” буй дүрс бичлэг

Насанд хүрээгүй гэрч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, Буянт-Ухаа ** хорооллын *** дугаар байрны ** тоотод ээж гийн , аав гийн , эгч ийн , эгчийн найз залуу ******* нарын хамт амьдардаг юм. Би өөрөө Нийслэлийн *** дугаар сургуулийн 8-ын “б” ангид суралцдаг. Харин манай эгчийн найз залуу ******* нь Нийслэлийн *** дугаар сургуулийн 12-ын “а” ангид суралцдаг юм. Тухайн зодуулсан гээд байгаа *******э буюу нь Нийслэлийн **** дугаар сургуульд зургийн дугуйлан явуулдаг бөгөөд өөрөө ахлагчаар нь ажилладаг юм. Би тухайн дугуйланд нь 2023 оны 02 дугаар сараас эхлэн явж байгаа. 2023 оны 4 дүгээр сард санагдаж байна, намайг зургийн дугуйлан дээр хоёулхнаа байхад нь *******э миний гуянд гараараа хүрээд, уруул дээр үнссэн болохоор тэрнээс хойш дургүй болчихсон юм. *******э бид хоёр хоорондоо энгийн харилцаанаас арай дотно байдаг бөгөөд хоорондоо хайч чулуу давуудаж тоглож байгаад хожигдсон бөгөөд шийтгэлтэй байсан ба надтай хамт *******э эрэгтэй 00 руу хамт орсон бөгөөд тухайн үедээ эрэгтэй 00 руу орсон гээд бичлэг хийнэ гэж хэлсэн. Тэгээд бичлэг хийсэн бөгөөд тухайн 00-д ямар нэгэн асуудал болоогүй. Би болсон асуудлын талаар эгчийн найз залуу *******д хэлэхэд тэрээр “ах нь тухайн эрэгтэйтэй чинь уулзаад эвээр учрыг нь олоод өгье” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ******* ах түүний найз *******тэй хамт *******э болон түүний найзуудтай хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Буянт-Ухаа ** хорооллын гадна сааданд уулзаад *******ээс ******* ах “чи манай дүүг үнссэн юм уу” гэсэн чинь “үгүй” гээд гүрийгээд байсан. ******* ах болон *******э нар *** дугаар байрын Б1 давхар руу орсон, би гадаа нь үлдсэн. Би хэсэг байж байгаад араас нь орсон чинь ******* ах надаас “чи яг юу болсон талаар тодорхой хэлчих” гээд би болсон асуудлын талаар хэлсэн. Тэгтэл ******* ахтай хамт явж байсан ******* болон гэх хоёр найз миний гар утсаар бичлэг хийнэ гээд аваад үлдсэн юм. Би байрны гадаа сууж байсан чинь *******э зодуулсан байдалтай, ам хамраас нь цус гарчихсан гарч ирсэн ба ******* ах надад миний гар утсыг өгсөн. Миний гар утас дээр *******ийг зодож байгаа бичлэг нь байсан ба би түүнийг цагдаад өгсөн. Би 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14 нас хүрсэн. *******э намайг үнссэн, гуянд хүрсэн асуудал нь 2023 оны 4 дүгээр сард болсон. Тухайн үед миний гуянд хүрэхдээ бэлэг эрхтэнд хүрээгүй зүгээр л гуянд гараа хүргээд авсан, мөн намайг гэртээ хүрээд ирээч гээд дуудаж байсан. Миний уруул дээр үнсэхэд би эсэргүүцэл үзүүлээгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 22-23, 38 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн **** дугаар сургуулийн 9а ангид суралцдаг юм. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өглөө 07:00 цагт гэх найзындаа очоод байж байсан чинь манай сургуулийн 12 дугаар ангийн ******* ах намайг дуудаад “Нийслэлийн *** дугаар сургуулийн 11 дүгээр ангийнхантай уулзчихаад ирье” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Буянт-Ухаа ** хорооллын **** дугаар байрны ** дугаар давхарт уулзаад Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа * хорооллын гадны талын сааданд очсон чинь *** дугаар сургуулийн хүүхдүүд байсан. ******* ах тухайн *** дугаар сургуулийн 11 дүгээр ангийн бид нарт зодуулсан гэх хүүхэдтэй уулзаад өөрийнхөө дүү *******тай нүүрэлдүүлж байна гээд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь **** дугаар байрны ** давхар руу орохоор болоод бүгдээрээ орцгоосон. Тухайн байрны *** давхар руу орсон чинь бид нарт зодуулсан гэх цэнхэр өнгийн малгайтай цамцтай хүүхэд намайг “зодолдох уу” гэж асуухаар нь “үгүй” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө найз *******г утсаар дуудаад “хүрээд ирээч” гэж хэлсэн чинь тэрээр удалгүй ирээд нөгөө эрэгтэй хүүхэдтэй зодолдохоор болоод зодолдсон. *******, ******* ах бид гурав нийлээд тухайн эрэгтэй хүүхдийг цохиж зодсон. Би тухайн залуугийн толгой руу нь нэг удаа гараараа цохисон, мөн унасан байхад нь толгой руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй хөдлөхгүй байхаар нь бид нар зодолдохоо болиод тухайн газраас гараад явсан. Нөгөө хүүхдийн хамар амнаас цус гарчихсан байсан. ...Тухайн үед ******* ахын эмэгтэй дүүг нь оролдсон гэж сонссон бөгөөд тодорхой зүйлийг бол сайн мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 26-27 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ** дугаар сургуулийн 9а ангид суралцдаг юм. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хичээлдээ очсон ба хамгийн сүүлийн цаг хичээлгүй байсан тул Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны буудал гэх газарт байж байсан чинь ******* нь миний гар утас руу залгаад “чи Буянт-Ухаа ** хорооллын *** дугаар байрны ** давхарт хүрээд ирээч” гэж хэлэхээр нь яваад очтол ******* ах, ******* хоёрыг хэдэн хүүхдүүд голдоо хийчихсэн дээрэлхэж байгаа харагдсан. Тэгээд би явж очоод “яагаад байгаа юм бэ” гэсэн чинь тэр дундаад нэг хүүхэд нь намайг дагуулж яваад алгадсан. Би тэр хүүхдийг нь танихгүй өмнө нь харж байгаагүй. ******* ах дээр очтол нөгөө хүүхдүүдээс нэг цэнхэр малгайтай цамцтай хүүхэд нь ******* бид хоёртой “зодолдоё” гэж хэлэхэд ******* ах цэнхэр малгайтай цамцтай хүүхэдтэй ярилцаад учраа олъё гэсэн чинь сүүлдээ надтай зодолдохоор болсон. Тэгээд би тухайн цэнхэр өнгийн цамцтай эрэгтэй хүүхэдтэй зодолдож байсан чинь цаанаас нэг охин бичлэг хийгээд байсан. Би тухайн хүүхдийн нүүр рүү нь нэг удаа цохисон бөгөөд газар уначихаар нь толгойн тус газарт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсчихсэн юм. Тэгээд бид хоёр нэг нэгэндээ гай болчихгүй салъя гээд гар бариад салцгаасан. Нөгөө хүүхэд ч бас миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон санагдаж байна. Миний биед баруун гарын ядам хуруунд язарсан байгаа бөгөөд зодоон эхлэхийн өмнө хана руу цохиод гараа гэмтээсэн юм. ...*******, ******* бид нар араас нь татаж унагаагаад хамт нийлж зодсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 30-31 дэх тал/,

Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Б.*******э гэх хүүхэд нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний даасан анги болох 6б бүлэгт байсан бөгөөд тухайн хүүхэд зан чанарын хувьд төлөв даруу, элдэв бусын зангүй, гадуур дотуур тэнээд байдаггүй хүүхэд бөгөөд түүний ээж нь 2023 оны хавар нас барсан гэж байсан. Би *******э гэх хүүхдийн ангийн багш болоод 6-н жил болж байгаа бөгөөд тухайн хүүхдийн ар гэрийн анхаарал халамж сайн. *******э дүү нараа хардаг юм. *******э хичээл номоо тасалдаггүй хүүхэд юм. Миний шавь болох *******э 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хичээлдээ нэг ч ирээгүй байсан ба эмчийн бичигтэй чөлөөний хуудсаар чөлөөтэй байж байгаад 9 дүгээр сарын 01-ны өдрөөс хичээлдээ явж эхэлсэн юм. Одоо *******э урьд өмнө байсан шигээ байгаа бөгөөд зан авирын хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 33 дахь тал/,

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалцанд өгсөн: Б.*******э нь суралцдаг сургуулийнхаа зургийн клубын ахлагч хийдэг бөгөөд өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлдэг, төлөв даруу зан чанартай, ямар нэгэн муу зан байхгүй, нийгмийн идэвх оролцоо сайтай, бусдыгаа манлайлагч, нийтэч, ямар нэгэн байдлаар сургуулиас арга хэмжээ авхуулж байсан удаа байхгүй хүүхэд юм. Би *******э гэх хүүхдийн суралцдаг сургуулийн нийгмийн ажилтан хийгээд 2 жил болж байна. *******э нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш эмчилгээний бичигтэй байсан тул хичээлдээ ирэхгүй байж байгаад 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хичээлдээ буцаад сурч эхэлсэн. Манай сургууль 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр амарсан бөгөөд *******э 20 орчим хоног эмчилгээний акттай, чөлөөтэй байсан. *******ийг ******* гэдэг хүүхдийг үнсэхийг завдсан гэдэг яриаг би болон тухайн хоёр хүүхдийн ар гэрийнхэн мэдэж байгаа юм...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 35 дахь тал/

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолд: С.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. /хэргийн 1 дүгээр хавтас 171-175 дахь тал/, С.*******гийн нас тоолсон баримт /хэргийн 1 дүгээр хавтас 66-67 дахь тал/,

Шүүгдэгч Ц.*******ий мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би гэх охинтой 2018 оноос үерхэлийн харилцаатай болсон, найз охин нь доороо нэг эмэгтэй дүүтэй ба дүүг нь ******* гэдэг юм. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хичээлээсээ тараад байж байтал *******гийн ангийн хүүхэд болох нь надтай фейсбүүк чатаар ярихдаа “*******г манай дээд ангийн хүүхэд болох *******э нь сургуулийн нойл дотор зөвшөөрөлгүй үнссэн” гэж хэлэхээр нь би танил дүү г /*******/ дуудаад хамт Буянт-Ухаа 1 хороолол руу явсан. бид хоёр *******этэй Буянт-Ухаа ** хорооллын *** дугаар байрны үүдэнд уулзаад би *******ийг дагуулаад *** дугаар байрны ** давхар руу дагуулаад буусан. Тэгтэл миний араас /*******/ нь найз *******гийн хамт орж ирсэн ба найз охины дүү болох *******г би дуудаад *******этэй нүүрэлдүүлтэл *******э “үнсээгүй” гээд гүрийгээд байхаар нь миний yyp хүрээд *******эд хандан “хоёулаа нэгээрээ зодолдох уу” гэж асуухад *******э дуугарахгүй байхаар нь ахин *******эд хандан “чи манай дүү *******тай нэгээрээ зодолдох уу” гэж асуухад нь *******э “*******тай нэгээрээ зодолдье” гэж хэлсэн. Тэр үед ******* өөрийнхөө гар утсан дээр бичлэг хийгээд тавьсан. Удалгүй *******э, ******* нар хоорондоо зодолдсон ба ******* нь *******эд ялагдаад ирэхээр нь би болон /*******/ бид хоёр хажуу талаас нь *******ийг нийлж зодсон. Тэгтэл *******э нь газар унаад өгөхөөр нь ******* *******ий нүүр рүү нь хоёроос гурван удаа өшиглөхөөр нь би болиулаад *******ийг газраас босгоод гэр рүүгээ харьсан. Би *******ийн биеийн нуруу руу нь 1 удаа өшиглөөд, тухайн газар руу гараа зангидаж 2-3 удаа цохисон, мөн хүзүүнийх нь ар хэсэг рүү 2-3 удаа цохисон, мөн нүүр рүү нь 2-3 удаа алгадсан, бөгс болон нуруу руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн, тэгээд цамцнаас нь дараад доош унагаасан. нь *******ийн биеийн аль хэсэгт халдсаныг мэдэхгүй байна, ямар ч байсан нь *******ийг өшиглөж, цохиод байсан. Харин ******* нь *******ийн нүүр рүү нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн, нүүр рүү нь гараа зангидаж хэд хэдэн удаа цохисон. Өөр *******ийн биеийн аль хэсэгт гэмтэл учруулсаныг санахгүй байна. ...*******э нь миний найз болох гийн төрсөн дүү *******г зөвшөөрөлгүй үнссэн болохоор миний уур хүрээд *******этэй уулзсан ба түүнтэй уулзах үед *******э нь *******г үнсээгүй гээд гүрийгээд байхаар нь миний уур хүрээд *******ийг зодсон. ...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, ахин гэмт хэрэгт холбогдохгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 162 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

                      

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

         “Субьектив тал” нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх ба гэмт этгээд нь өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжийг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ  арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. С.******* нь 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үед 14 нас 11 сар 24 хоногтой байсан, Э.******* нь 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 6 сар 14 хоногтой байсан тул прокуророос С.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татан хуульчилсан байх тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болжээ.

          “Бүлэглэж” гэдэгт нь ...гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон ...байхыг ойлгохоор тайлбарласан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.*******ийг “өөрийн найз охины дүү М.*******г үнссэн” гэж шалтаглан маргаан үүсгэж, насанд хүрээгүй С.*******, Э.Прэвдэмбэрэл нарыг дуудан ирүүлж, тэдэнтэй бүлэглэн хохирогч Б.*******ий нүүр болон толгой руу цохих, өшиглөх, дэвслэх зэргээр зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

         Иймд шүүгдэгч Ц.*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Х.Бямбасүрэн нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хэргийн 1 дүгээр хавтас 149 дэх тал/

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төрөгөөр торгох ял оногдуулж, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор хохирлын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 4.400.000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, Ц.******* нь хөдөлмөр эрхэлж, тогтмол орлоготой байгаа. Эхнэр нь амаржиж нялх хүүхэдтэй болсон зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Ц.*******д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас  настай байсан, “********* **** ****” ХХК-нд туслахаар ажилладаг, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.*******ийг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол төлбөрийн талаар:  

 

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж, тус тус заасан.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******ийн биед “зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хацарт цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хагалгааны зардал болон эмчилгээ, эм тарианы зардалд нийт 7.675.627 төгрөг гарсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 Хохирогч Б.*******э нь цаашид “Эм би жи мед” ХХК-нд хамрын хугарал засах мэс засал хийлгэхэд 2.260.000 төгрөгийн /хэргийн 1 дүгээр хавтас 224 дэх тал/  зардал нэмж гарна гэж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн “зүүн хоншоор ясны урд болон гадна хана, зүүн ухархайн доод ханын хугарал” гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой “Эм би жи мед” ХХК-нд хамрын хугарал засах мэс засал хийлгэх 2.260.000 төгрөгийн зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардсаныг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.*******ийн эмчилгээний зардалд иргэний хариуцагч /С.*******гийн хууль ёсны төлөөлөгч/ Г.******* нь 5.377.000 төгрөг, иргэний хариуцагч /Э.*******ийн хууль ёсны төлөөлөгч/ Э.******* нь 600.000 төгрөг, шүүгдэгч Ц.******* нь 500.000 төгрөг, нийт 6.477.000 төгрөгийг хохирогч Б.*******эд нөхөн төлсөн байна.

            Хохирогч Б.*******эд эмчилгээний зардалд гарсан 7.675.627 төгрөг, цаашид гарах мэс заслын төлбөр 2.260.000 төгрөг, нийт 9.935.627 төгрөгийг шүүгдэгч Ц.*******, иргэний хариуцагч Г.*******, Э.******* нараас тус бүр 3.311.875 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн ба үүнээс иргэний хариуцагч /С.*******гийн хууль ёсны төлөөлөгч/ Г.******* нь 3.311.875 төгрөг төлөхөөс 5.377.000 төгрөгийг төлсөн, тэрээр 2.065.125 төгрөгийг илүү төлсөн байх тул иргэний хариуцагч /С.*******гийн хууль ёсны төлөөлөгч/ Г.*******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.*******эд гэмт хэргийн улмаас нийт 9.935.627 төгрөгийн хохирол, хор уршиг учирснаас шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас төлсөн 6.477.000 төгрөгийг хасахад, төлөгдөөгүй үлдсэн 3.458.627 төгрөгийг шүүгдэгч Ц.*******, иргэний хариуцагч /Э.*******ийн хууль ёсны төлөөлөгч/ Э.******* нараас тус бүр хувь тэнцүүлэн 1.729.314 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******эд олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй тул 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтгүй байна.

Хэргийн нөхцөл байдлаас харахад дээрх гэмт хэрэг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гарсан байна. Иймд Иргэний хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч Б.*******ийн сэтгэцэд учирсан хор уршигт 15.173.400 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч Б.*******э нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тогтоол дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэг, хохирогчийн эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Хатигин овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг тэнссэн хугацаанд оршин суух газар,  ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.*******ийн эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөг, иргэний хариуцагч Г.******* 5.377.000 төгрөг, иргэний хариуцагч Э.******* 600.000 төгрөг, тус тус нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Г.******* төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.*******өөс 1.729.314 төгрөг, иргэний хариуцагч Э.*******аас 1.729.314 төгрөг, тус тус гаргуулж, хохирогч Б.*******эд олгосугай.

 

6. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.*******ий сэтгэцэд учирсан хор уршигт 15.173.400 төгрөг нэхэмжилнийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч Б.*******э нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэг, хохирогчийн эмнэлгийн шинжилгээний сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОДБАЯР