Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2025/00186

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг баримтлан Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2025/00027 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 207/МА2025/00041 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хүсэлт гаргагч С.Г, Д.А нарын охин Х.Н-ийг өөрсдийн асрамжид байгаа болохыг болон асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хүсэлт гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 71,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЧИМЭГ 

                        ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ                                                            

                                                                                        Н.БАЯРМАА 

                                                                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                                        Д.ЦОЛМОН