Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1045

 

 

  2024          9          27                                      2024/ШЦТ/1045

   

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч М.Сүхчулуун,

хохирогч Ц.У,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Д овогт Сын Тт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2406 00000 1739 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн .....  дугаар хороо ............... хотхоны ..................... тоотод оршин суух хаягтай, урьд,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Д овогт Сын Т, /РД:..............  /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг .... дугаар хороо ...... хотхоны ..... тоотод гэртээ байхдаа өмнө хамтран амьдарч байсан, хохирогч Ц.Уг өөртөө нь эргэн уулзахыг шаардах, цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг гомдол, мэдээлэл гаргуулахгүй байх, хохирогчийн нэр төр, алдар хүндийг түүний ажлын байр, хамт олны дунд унагаах, хохирогчийг бусдын дунд ичгэвтэр байдалд оруулах зорилгоор, хохирогч Ц.Угийн эзэмшлийн кибер сошиал орчинд байрлах “U........ ” гэх инстаграм хаяг руу түүнийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хохирогчийн нүүр царай гарсан нүцгэн байгаа гэрэл зураг зэрэг түүний нэр төр хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг олон нийтэд тараахаар заналхийлж сүрдүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.  

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.У мэдүүлэхдээ: “Бид хоёр хоорондоо тохирохгүйгээ ойлгоод салцгаасан. Манай гэрийн гадаа болон ажлын гадаа ирээд “буцаад нийлье” гэж гуйгаад байсан би “буцаж нийлэхгүй” гэх шаардлагыг тавьж байсан. Тухайн зурагнуудыг тавьхад ******* рүү залгаж ярьсан гэтэл өөрөө согтуу байсан. Би тэгээд дүү болон ах нар руу залгаж ийм зураг тавьсан байна. Тэрийг устгаарай гэж хэлж байсан. Улсын яллагчийн хэлсэн зүйл бүгд үнэн. Нэлээн хугацаа өнгөрсөн тэгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Би юм ойлгуулъя гэж бодож байсан. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Ц.Угаас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, “...........” нэр хаягтай, фейсбүүк группэд “................” ХХК-д дэлгүүр бэлтгэлийн алба хариуцсан менежер ажилтай хохирогч Ц.Угийн цээж нүцгэн гэрэл зургийг байрлуулж “Энэ хүн “......”-д ажилладаг уу хэн гэдэг вэ” гэх тайлбартайгаар, “................ ” фейсбүүк хаягт хохирогч Ц.Угийн ар нуруу талаас нь нүцгэн байгаагаар авсан, нүцгэн орон дээр хэвтэж байгаагаар авсан гэрэл зургийг тайлбаргүйгээр байрлуулж олон нийтэд тараасан, хохирогч Ц.Угийн эзэмшлийн кибер сошиал орчинд байрлах “U......” гэх нэртэй инстаграм хаяг руу түүнийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, хохирогчийн нүүр царай гарсан нүцгэн байгаа гэрэл зураг, биеийн эмзэг хэсэг буюу эмэгтэй хүний хөх, цээжин хэсгээ ил гарсан зурагнуудыг олон нийтэд тараана, Өмнөговь аймгийн зарын хаягнуудад байршуулна гэх мэтээр сүрдүүлсэн утга агуулгатай захидал, гэрэл зураг, /хх-ийн 5-23 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Угийн өгсөн: “Миний бие С овогтой Т гэх залуутай 2015 онд Улаанбаатар хотод танилцаад ах дүүгийн холбоотой байж байгаад 2018 оноос дотносож эхэлсэн. Улмаар 2019 оноос Баянгол дүүргийн ... дүгээр хороонд байр түрээслэж хамтран амьдарч эхэлсэн. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэдгүй. Цуг байх хугацаанд маш олон удаа муудалцаж салж нийлж байсан удаа байгаа. ******* нь надтай хамт байх хугацаандаа намайг хардаж гар хүрч байсан удаа олон байгаа. Ер нь их хартай хүн байгаа юм. Тэгээд ойлголцохгүй таарч тохирохгүй байхаар нь би Төөс салахаар шийдээд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа юм. Тусдаа амьдрах энэ хугацаанд Т надаас уучлалт гуйж байна, буцаж нийлэх талаар удаа дараа санал тавьж байсан ба би зөвшөөрөөгүй өдий хүрсэн юм. Тэгээд 2024.4.12-ны өдөр би ажлынхаа хамт олонтой амралтанд явах үедээ Тийн машиныг нь гуйж авч яваад шөнө 23 цагийн орчим машиныг нь буцааж өгөх гээд дүү Б-ийн хамт байрных нь доод талын гаражид машиныг нь тавьж байсан чинь Т согтуу гарч ирээд надад хандаж “чи ганцаараа ирэхгүй яасан юм, би хоёр хүн алмааргүй байна” гэж сүрдүүлээд халааснаасаа хутга гаргаж ирж байсан удаа байгаа. Тэр үед би дүүгийн хамт зугтаад явсан. Тэр өдрөөс хойш намайг байнга дагаж мөрдөж уулзаж учирья гээд байхаар нь би уулзахгүй гээд зугтаагаад уулзаагүй. Тэгээд намайг уулзахгүй бол шалдан зургийг олон нийтийн сүлжээнд тавина гэж байнга сүрдүүлдэг болсон. Тэгэж байгаад миний царай гарсан цээж нүцгэн зургийг маш олон дагагчтай “......” үйлчлүүлэгчдийн группэд мөн “.....-ээр үйлчлүүлэгчдийн групп” дээр нэр нь тодорхойгүй хаягнаас тавьсан байсан. Тэгэхээр нь би гайхаад тус группын админаас миний зургийг устгаж өгөхийг гуйгаад ямар хүн нийтэлсэн талаар асуухад “S......” гэсэн хаягнаас тавьсан байна гэж надад хэлсэн. Тэгээд 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “......” гэх группэд миний бүтэн нүцгэн зургийг араас нууцаар аваад тавьсан байсан. Тус зурган дээр би толинд хараад зогсож байгаа учир миний царай толинд харагдаж байгаа юм. Тэгээд бас өөрсдийнхөө секс хийж байгаа бичлэгийг надаас нууцаар хийгээд тэр бичлэгээсээ тасдаж скрийн шот хийсэн, миний нүцгэн царай гарсан зургийг нийтэлсэн бөгөөд одоо хүртэл ахиад зөндөө зураг бичлэг байгаа “энийг тавих уу, тэрийг тавих уу” гэх зэргээр сүрдүүлж миний хувь чат руу зураг явуулсаар байгаа. Тэгээд би “цагдаад хандана” гэж хэлэхэд “хэн нь дийлэхээ үзье” гэх зэргээр над руу чат бичээд л байгаа. Намайг цагдаад хэлэх тусам би өөрийнхөө хаягаас биш өөр бусад зөндөө хаягаас чиний зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлнэ гэж сүрдүүлээд байна. Бүх чат нотлох баримт нь надад байгаа. Гомдолтой байна энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгмөөр байна. Би ажлаа ч хийж чадахгүй сэтгэл зүйн дарамтанд ороод байна. Бас гадуур дотуур явж байхдаа Т намайг дагаж байгаа болов уу гэх зэргээр айдас түгшүүртэй байна. Цаашид дахин миний зургийг цахим орчинд нийтлэх байх гэж айдастай байна. Нэхэмжлээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 дэх тал/

Хохирогчийн дахин өгсөн: “Би эхэндээ *******т миний нүцгэн зураг бичлэг байгааг мэдээгүй. Харин 2023 онд ******* бид хоёр маргалдаад тусдаа амьдрах болсон. Тэр үед ******* миний нүцгэн зурагнуудыг над руу инстаграмм болон фэйсбүүк чатаар явуулаад “өөртэйгөө буцаж нийлээд амьдрах юм бол устгана буцаж нийлэхгүй бол цахим орчинд нийтэлнэ” гэж сүрдүүлдэг байсан. Тэр үед би *******тэй эвлэрье гэж хэлээд буцаж амьдрах тухай ярилцаж уулзаж байгаад утасных нь кодыг өөрөөр нь гаргуулаад түүний гар утсанд хадгалаастай байсан өөрийнхөө нүцгэн зураr бичлэгийг бүгдийг нь устгаж байсан бөгөөд тухайн зураг бичлэгийг дахин хаанаас гаргаад ирснийг нь мэдэхгүй байна. ******* надад зураг дарсан бичлэг хийсэн гэж хэлж байсан удаа нэг ч байхгүй бүгдийг нь нууцаар хийсэн байсан. Маргаан гараад тусдаа амьдрах болохоор нууцаар дарсан зураг бичлэгээ цахим орчинд нийтэлнэ. Эргэж нийлэх юм бол устгана гэж байнга л сүрдүүлдэг байсан. Цагдаад хэлнэ гэхээр хэлэхгүй юу, хэн нь дийлэхээ үзье гэдэг байсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /32-33 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.О-ийн өгсөн: “Миний бие "...... "ХК-д хүний нөөцийн мэргэжилтэнгээр ажиллаад 7 сар болж байна. "Би “......”  пэйж хуудсыг энэ ажилд томилогдон ороод 2023 оны 11 дүгээр сард админий эрхийг нь авч энэхүү пейж хуудсыг нь хөтөлж эхэлсэн. Тухайн өдөр манай “......” ХК-д хамт ажилладаг зүс таних У гэх хүний өөрийнх нь оролцож тоглосон контент бичлэг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай пэйж хуудсаар цацагдсан байсан. Тус бичлэгийн коммент хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “S......” rэх хаяrаас У гэх манай ажилчны нүүр гарсан зураг, нүүрэн цаашаа харсан толинд харж байгаа зураг, нүцгэн хэвтэж байгаа зураг нийт 3 зураг коммент хэсэгт нийтэлсэн байсан. Тэр үед зурагны эзэн болох У нь миний утас руу холбогдоод “цацагдсан зургуудыг устгаж өгөх” талаар хэлсэн. Тэгээд би тэр зургууд ороод 3-4 минут болж байхад устгасан. “......”..........” пейж хуудсыг 68,000 хүн дагадаг. Хохирогчийн тоглосон контент бичлэг тавигдсан өдрөөсөө хойш 34,000 хүн үзсэн, 150 лайк, 10 коммент, 24 хүн бусадтай хуваалцсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ийн өгсөн: “Би прокурорын гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа, би ял сонсгож яллагдагчаар татаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна асууж тодруулах зүйл байхгүй. Би ..... оны.... дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод айлын том хүүхэд болон мэндэлсэн, миний бие цэцэрлэгт яваагүй бөгөөд ........ онд Нийслэлийн ...... дугаар сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцаж ..........  онд бүрэн дунд боловсрол эзэмшиж улмаар ... оны 09 дүгээр сарын 01-ний өдөр .......... их сургуулийн ......... ангид элсэн суралцаж, 2001 онд төгсөж бакалаврын боловсрол эзэмшсэн. Миний бие дээд сургуулиа 2001 онд газар зохион байгуулагч мэргэжлээр төгсөөд 2001-2016 он хүртэл “.....” ХХК-нд дэд захирлаар ажиллаж байгаад тус компаний үйл ажиллагаа зогссон тул цаашид ажиллах боломжгүй болсон. Тухайн үеэс хойш эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Одоогоор Баянзүрх дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.................” хотхоны ............дугаар байрны ..... тоотод ганцаараа амьдарч байна. Миний бие Утай 2016 онд танилцаад 2018 оноос эхэлж хамтран амьдарч эхэлсэн ба 2024 оны 4 дүгээр сараас таарч тохирохгүй болоод тусдаа амьдарч эхэлсэн юм. Тусдаа амьдарч байх хугацаанд би Угийн ........... дугаартай утас руу өглөө болгон “өглөөний мэнд”, орой болгон “сайхан амраарай, уучлаарай хайраа хайртай шүү” гэсэн зурвас буцаж амьдрах зорилготой бичдэг байсан. Тухайн үед буюу 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би найзуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байх үедээ утсан дээр байсан Ц.Угийн зургийг цахим орчинд нийтэлсэн байна. Миний хувьд элдэв муу юм бодож ийм зүйл хийгээгүй. Ц.Уг буцаад ирээч гэсэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийм үйлдэл гаргасан болов уу гэж бодож байна. Тиймээс өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй байсан. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хоёулаа хөдөө явдаг ажил хийдэг учир нэгнийгээ санахаараа хардаг зургууд миний утсан дээр хадгалаастай байсан. Өөр бусдаар нууцаар зураг бичлэг хийсэн зүйл байхгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, өөрийн буруугаа ойлгож уучлалт хүсэж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дахь/,

Эд зүйл, баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 50-51 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

  Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ....... дугаар хороо ................ хотхоны ............ тоотод гэртээ байхдаа өмнө хамтран амьдарч байсан, хохирогч Ц.Уг өөртөө нь эргэн уулзахыг шаардах, цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг гомдол, мэдээлэл гаргуулахгүй байх, хохирогчийн нэр төр, алдар хүндийг түүний ажлын байр, хамт олны дунд унагаах, хохирогчийг бусдын дунд ичгэвтэр байдалд оруулах зорилгоор, хохирогч Ц.Угийн эзэмшлийн кибер сошиал орчинд байрлах “U......” гэх инстаграм хаяг руу түүнийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хохирогчийн нүүр царай гарсан нүцгэн байгаа гэрэл зураг зэрэг түүний нэр төр хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг олон нийтэд тараахаар заналхийлж сүрдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Уг өөртөө нь эргэн уулзахыг шаардах, цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг гомдол, мэдээлэл гаргуулахгүй байх, хохирогчийн нэр төр, алдар хүндийг түүний ажлын байр, хамт олны дунд унагаах, хохирогчийг бусдын дунд ичгэвтэр байдалд оруулах зорилгоор, хохирогч Ц.Угийн эзэмшлийн цахим орчинд байрлах “U......” гэх инстаграм хаяг руу түүнийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хохирогчийн нүүр царай гарсан нүцгэн байгаа гэрэл зураг зэрэг түүний нэр төр хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг олон нийтэд тараахаар заналхийлж сүрдүүлсэн болох нь

 

 Ц.Угаас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, чатаар харьцсан зурвасууд, /хх 5-23/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Угийн өгсөн: “Тэгээд намайг “уулзахгүй бол шалдан зургийг олон нийтийн сүлжээнд тавина” гэж байнга сүрдүүлдэг болсон. Тэгж байгаад миний царай гарсан цээж нүцгэн зургийг маш олон дагагчтай “......” үйлчлүүлэгчдийн группэд мөн “.....-ээр үйлчлүүлэгчдийн групп” дээр нэр нь тодорхойгүй хаягаас тавьсан байсан. ...Тэгээд 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “......” гэх группэд миний бүтэн нүцгэн зургийг араас нууцаар аваад тавьсан байсан. ...Тэгээд бас өөрсдийнхөө секс хийж байгаа бичлэгийг надаас нууцаар хийгээд тэр бичлэгээсээ тасдаж скрийн шот хийсэн, миний нүцгэн царай гарсан зургийг нийтэлсэн бөгөөд одоо хүртэл ахиад зөндөө зураг бичлэг байгаа “энийг тавих уу, тэрийг тавих уу” гэх зэргээр сүрдүүлж миний хувь чат руу зураг явуулсаар байгаа.” гэх мэдүүлэг, /хх 28-29/

Хохирогчийн дахин өгсөн: “******* миний нүцгэн зурагнуудыг над руу инстаграмм болон фэйсбүүк чатаар явуулаад “өөртэйгөө буцаж нийлээд амьдрах юм бол устгана, буцаж нийлэхгүй бол цахим орчинд нийтэлнэ” гэж сүрдүүлдэг байсан. ******* надад зураг дарсан бичлэг хийсэн гэж хэлж байсан удаа нэг ч байхгүй бүгдийг нь нууцаар хийсэн байсан” гэх мэдүүлэг, /хх 32-33/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.О-ийн өгсөн: “Тус бичлэгийн коммент хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “S......” rэх хаяrаас У гэх манай ажилчны нүүр гарсан зураг, нүүрэн цаашаа харсан толинд харж байгаа зураг, нүцгэн хэвтэж байгаа зураг нийт 3 зураг коммент хэсэгт нийтэлсэн байсан.“......” пейж хуудсыг 68,000 хүн дагадаг. Хохирогчийн тоглосон контент бичлэг тавигдсан өдрөөсөө хойш 34,000 хүн үзсэн, 150 лайк, 10 коммент, 24 хүн бусадтай хуваалцсан байсан” гэх мэдүүлэг, /хх 35-36/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ийн өгсөн: “Тухайн үед буюу 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би найзуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байх үедээ утсан дээр байсан Ц.Угийн зургийг цахим орчинд нийтэлсэн байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47/

Эд зүйл, баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй болно.

 

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.12. “хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг оруулахаар заажээ.

Хохирогчийн царай харуулсан нүцгэн зургийг тавих, секс хийж байгаа бичлэгээсээ тасалж скрийн шот хийсэн зургуудын олон нийтийн сүлжээнд тавьсан, өөр зураг бичлэг тавихаар сүрдүүлэх зэргээр бусдыг хувь хүний хуулиар хамгаалагдсан эмзэг мэдээллийг Ц.Угийн зөвшөөрөлгүйгээр цахим хэрэгсэл ашиглаж бусдад дамжуулж, хохирогчийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж заналхийлсэн байна.

 

 Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

 

            Хохирогч Ц.У нь гэмт хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч *******өгөлдлөр нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар   

Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг заналхийлэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хувь хүний нууцад халдах гэмт хэргийн харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дугаар заалтад зааснаар 1 жил, 1 сарын хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуудах 1 жил, 1 сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа, 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн хорих ялыг тус тусад эдлүүлэх саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, нэхэмжилэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан битүүжлэгдсэн зүйлгүй. Хохирогч нь цаашид гарах шардлагаа иргэний журмаар жич нэхэмжилэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна.” гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар: “Манай үйлчлүүлэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Мөн энэ талаар хэрэгт авагдсан 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед энэ хүсэлтээ гаргаж байсан. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Эрүүгийн хариуцлагын хувьд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдлыг харгалзан тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно гэх заалтыг ашиглаж 1 жил хүртэлх хугацаагаар тэнсэн харгалзаж ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хор уршгийн шинж чанар, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд *******т оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэлээ.

 

******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтын зөрчсөн, мөн эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг *******т мэдэгдлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Сын Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 хэсгийг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийг,

            - Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний нууцад халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд *******т оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтын зөрчсөн, мөн эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг *******т мэдэгдсүгэй. 

6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА