Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/шш2021/00802

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ......дүүрэг, ......дүгээр хороо, ......дугаар хороолол, ......байр, ......тоотод байрлах, ......ХХК /РД:....../-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А......, М.О...... нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ......ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б...... овогтой А...... нь өөрийн ээж болох М...... овогтой О......тай хамт ......оны 04 дүгээр 25-ны өдөр манай Банк Бус Санхүүгийн Байгууллагад биечлэн хандаж өөрийн эзэмшлийн Volkswagen Touareg маркийн ...... УБХ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалж 8,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг манай байгууллага хүлээн авч судлаад иргэн Б. А......, М. О...... нарт хүссэн 8,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 %-ийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар олгохоор Зээлийн хорооны хурлын шийдвэр гарч ......-......дугаартай Зээлийн болон фидуцийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулсан ба мөнгийг бэлнээр өөрт нь олгосон болно. Гэтэл хариуцагч тал нь ......оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар нэг зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Иймээс ......дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ......оны 11 сарын 20-ны өдөр 20/......тоот нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Иймд Батзориг овогтой А...... / ....../, М...... овогтой О...... / ....../ нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б...... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцох боломжгүй байгаа тул эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ......ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А......, М.О...... нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч ......ХХК нь Б.А......, М.О...... нарын оршин байгаа хаягийг олж тогтоон, түүнтэй байгуулсан Зээлийн гэрээ-ний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

Б.А......, М.О...... нар нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон талуудын хооронд байгуулсан ......оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21-......дугаар зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч нь Б.А......, М.О...... нарын бүртгэлтэй хаяг болох ......дүүргийн 7 дугаар хороо, ............дүгээр гудамжны ......тоот хаягт шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул ......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ......оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ....../....../......дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А......, М.О...... нарын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч ......ХХК-ийн Батзориг овогтой А...... /РД:....../, М...... овогтой О...... /РД:....../ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ......ХХК-ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С...... овогт Б......ийн А...... /РД:....../, Олхонууд овогт М......ын О...... /РД:....../ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2 О...... овогт М......ын О...... /РД:....../, С...... овогт Б......ийн А...... /РД:....../ нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ......дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА