| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/02492/И |
| Дугаар | 102/ШШ2022/00222 |
| Огноо | 2022-01-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2022/00222
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ...... овогтТ.Б /РД:....../, ...... овогт О.А /РД:....../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Т, Б.Э нарыг эх О.Аын асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, хариуцагч нь 1 хүүхдийн сургалтын төлбөрийг сургуулиа төгсөх хүртэл хугацаанд төлнө гэснийг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ...... дүүргийн 1 дүгээр хороо, ...... харш хотхоны 2 дугаар байр 2 тоот хаягт байршилтай 38,14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205015445 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууц, ...... дүүргийн 4 дүгээр хороо, ...... гудамж, 205 дугаар байрны 60 тоот хаягт байршилтай 50,87 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206018509 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, ......дүүргийн 1 дүгээр хороо, ...... хотхоны 16 дугаар байрны 78 тоот хаягт байршилтай 61,2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205051049 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг тус тус нэхэмжлэгч О.Аын өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч Т.Бод, хариуцагч Т.Бод 50,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхийг нэхэмжлэгч О.Ад тус тус даалгасугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Боос улсын тэмдэгтийн хураамжид 603,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгосугай.
6.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА