Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/шш2022/00236

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ...... овогт С.П /РД:....../, Монгол улсын иргэн ...... овогт Г.С /РД:....../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү С.Мийг эцэг Г.Сгийн асрамжид, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин С.Мөийг эх С.Пгийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 4 хороо, 37 байрны 39 тоот 4 өрөө орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, Эм ханган нийлүүлэх Их төгөл ХХК-ийн хувь нийлүүлэгч С.Пд ногдох ногдол ашгийн 2012 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг хүртэл хугацааны хувиас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй, талууд харилцан бие биенээсээ хүүхдийн тэтгэлэг шаардахгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Г.С, С.П нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 212,136 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 141,936 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭНХЗАЯА