| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/00303/И |
| Дугаар | 41 |
| Огноо | 2022-02-16 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 41
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Я овогт Д.Н, Д овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн охин Б.Г-г эх Д.Н-н асрамжид үлдээсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн охин Б.Г-г 11 нас хүртэл түүний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 насанд/ хүртэл түүний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эцэг Б.Б-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын дундын эд хөрөнгө болох халаагуур 2 ширхэг, салатны таваг 1 ширхэг, аяга таваг болон халбага сэрээний ком тус бүр 1 ширхгийг хариуцагч Б.Б нь Д.Н-т 2022 оны 02 сарын 18-ны өдрийн дотор өгөх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг ... тоотод байрлах 2 өрөө хувийн орон сууцны үл хөдлөх эрхийн гэрчилгээг Б.Б-н нэр дээр гаргуулж, орон сууц болон газрыг хариуцагч Б.Б-н өмчлөлд үлдээхээр, 2021 оны 04 сарын 09-ний өдрийн №ЗА-БЗГ/2021-10302 дугаартай барьцаат зээлийн гэрээний 2021 оны 10 сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл 4 удаагийн зээлийн төлөлт болох нийт 884,200 төгрөгийг Б.Б төлөх, 2022 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Д.Н зээлийн гэрээний хугацаа дуустал зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталсугай.
5. Зохигчид дундын эд хөрөнгийн талаар дахин маргаан гаргахгүй гэснийг дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар тус шүүхийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 137/ШЗ2021/00942 дугаар шүүгчийн захирамжаар авсан урьдчилсан арга хэмжээг дуусгавар болсонд тооцсугай.
7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Н-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,965.6 төгрөгнөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-т олгож, нэхэмжлэгч Д.Н-н улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 238,765.6 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.
8. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
9. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.У-д даалгасугай.
10. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н