Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 50

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар ... оны ... сарын ...-нд төрсөн Б.Б, ... оны ... сарын ...-нд төрсөн Б.Г, ... оны ... сарын ...-нд төрсөн Б.Г нарыг эх С.А-н асрамжид үлдээсүгэй.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ... оны ... сарын ...-нд төрсөн Б.Г, ... оны ... сарын ...-нд төрсөн Б.Г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Б-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Нэхэмжлэгч С.А нь ... оны ... сарын ...-нд төрсөн Б.Б-д тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.А даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар зохигчид нь Дорноговь Замын-Үүд сумын 1-р баг ...-р байрны ... тоот 48 кв талбай бүхий орон сууцыг К банкны Замын-Үүд тооцооны төвийн орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 16,477,057.58 төгрөгийг нэхэмжлэгч С.А төлж барагдуулсны дараа хариуцагч Х.Б орон сууцыг нэхэмжлэгч С.А-н нэр дээр шилжүүлэхээр тохиролцсоныг баталсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар Дорноговь Замын-Үүд сумын 1-р баг ...-р байрны ... тоот 48 кв талбай бүхий орон сууцыг К банкны Замын-Үүд тооцооны төвийн орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 16,477,057.58 төгрөгийг нэхэмжлэгч С.А төлж барагдуулсны дараа хариуцагч Х.Б орон сууцыг нэхэмжлэгч С.А-н нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон гэрээгээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр гэрээг биелүүлэхтэй холбогдуулан шүүгч захирамж гаргахыг мэдэгдсүгэй.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Б-с 60,876 төгрөгийг гаргуулж улсын орлогод, 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А-д тус тус олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.Б