| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/00656/И |
| Дугаар | 102/шш2022/00501 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 102/шш2022/00501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, 2 дугаар хороо, .............. гудамж-24, .........., 9 давхар, 907-2 тоотод байрлах, И ББСБ ХХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.С ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Т.С э нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ0000/00/00дугаартай зээлийн гэрээгээр И ББСБ ХХК-иас 3,419,910 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаатай, жилийн 35.3%-ийн хүүтэй,бэлэн бусаар, хэрэглээний зориулалтаар буюу note 20 ultra маркийн гар утас худалдан авах нөхцөлтэй зээлсэн. Уг зээлсэн 3,419,910 төгрөгийг зээлдэгчтэй байгуулсан гэрээний З дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн. Зээлдэгч Т.С э нь зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.2.3 дахь хэсэгт зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нь удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөд тогтохгүй, 2021 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс хойш нэг ч удаа зээлээ төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрээд байна. Иймд манай байгууллага нь Сдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.С эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,778,434 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 000/Ш30000/00000 дугаар шүүгчийн захирамжаар Т.С э нь нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягт оршин суудаггүй болох нь Сдүүргийн 10-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч Т.С ийн оршин суугаа хаяг тодорхойгүй, одоо ямар хаягт байгаа нь мэдэгдэхгүй байх тул Т.С э /РД:.............../-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тодорхойлж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
Тус шүүхэд И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.С ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна.
Тус хэргийн шүүх хуралдаанд И ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцох боломжгүй байх тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, П.Б , Б.Х нарт олгосон итгэмжлэл баталгаат орчуулгын товчоогоор Монгол хэл дээр орчуулуулсан хуулбар /хх-7/, П.Б , Б.Х нарт олгосон итгэмжлэлийн Солонгос хэл дээрх хувь /хх-8/, 2021 оны 1 сарын 20-ны өдрийн ЗГ0000/00/00дугаар зээлийн гэрээний хуулбар /хх-9-10/, Сдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 сарын 24-ний өдрийн 000/ШЗ0000/00000 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /ХХ-12/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
Шүүх хуралдаанаар: хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч И ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.С ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч И ББСБ ХХК нь Т.С ийн оршин байгаа хаягийг олж тогтоон, зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч нь Т.С ийн бүртгэлтэй хаяг болох Сдүүрэг, 10 дугаар хороо, 33 дугаар байр, 8 тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Сдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 000/Ш30000/00000 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Т.С э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь И ББСБ ХХК, Т.С э нарын хооронд 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ 0000/00/00дугаар зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
5. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.С ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагчийн Т ы С э /РД:.............../-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар И ББСБ ХХК-ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т ы С э /РД:.............../-г эрэн сурвалжилсугай.
2. Т ы С э /РД:.............../-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Б дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА