Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1101

 

2020          09            01                                         2020/ДШМ/1101

Д.Б, Б.Ө, Г.Э,

Г.Д нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай” прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтээр Д.Бт холбогдох эрүүгийн 1805006400260 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...................., 19.......... оны ........... дугаар сарын ...........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 18 дугаар байрны 82 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн;

2. ....................., 19....... оны ........ дүгээр сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжилтэй, “УБ дрийм” авто ломбардын ажилтан гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 79 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

3. .................., 19.......... оны ......... дугаар сарын .............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, “Шилдэг шилтгээн” ХХК-д барилгын жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 113 дугаар байрны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........../;

4. ............, 19........ оны ........ дугаар сарын .............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, шүд, нүүр амны техникч мэргэжилтэй, “Сүүн шүд” ХХК-ийн шүдний эмнэлэгт ажилладаг, Монголын Үндэсний Их Сургуулийн Нүүр амны их эмчийн 5 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 853 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Өтай бүлэглэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15, Амины орон сууцны 21 дүгээр байрны 1 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Эгч” ХХК-ийн 8 нэрийн хүнсний дэлгүүрээс 2 ширхэг лаазтай пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч М.Отгонбаяраас 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийг,

2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2Б хэсгийн 1645 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Асгат дүгнэн хайрхан” ХХК-ийн 8 нэрийн “Асгат хайрхан” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг нь хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал А.Бямбасараас 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 100.000 төгрөгийг,

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 1 дүгээр гудамжны 5Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сод Их Ачтан” ХХК-ийн 8 нэрийн “SIA” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Г.Санжаасүрэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийг,

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 1908 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Бест Фортун” ХХК-ийн 8 нэрийн “Арвин” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Д.Ичинхорлоогоос 2-3 хоногийн дараа 200.000 төгрөгийг,

2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шap Хадны 43 дугаар гудамжны 660А тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиг-Ундраа” ХХК-ийн 8 нэрийн “Арвинбулаг” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн бичиг баримтыг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн

түрээслэгч Г.Золбаяраас 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 50.000 төгрөгийг,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Ө, эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-ийн 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

2017 оны 6 дугаар сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант” ХХК-ийн 8 нэрийн “COCA COLA” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 6 дугаар сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-ийн 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч хохирол учруулахад дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

мөн ганцаараа 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.Ганхүүгээс 13.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлэн авч, “Зээлийн гэрээ” хийж, өөрийн худалдан авч буй “Тоёота кроун” маркийн 51-35 УБХ улсын дугаартай автомашиныг авсан зээлийнхээ барьцаанд иргэн А.Ганхүүгийн нэр дээр шилжүүлсэн атлаа өөрт нь мэдэгдэлгүй хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Пийк Микро Финанс” ББСБ-д 8.500.000 төгрөгийн барьцаанд шилжүүлж буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 13.000.000 төгрөгийг,

2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийк Микро Финанс” ББСБ-аас иргэн А.Ганхүүгийн нэр дээр шилжүүлсэн байсан 51-35 УБХ улсын дугаартай “Тоёота кроун” маркийн автомашиныг хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж, зээлийн барьцаанд өгч буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 8.500.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Г.Энхтуулаас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлэн 700.000 төгрөгийг, дансаар 100.000 төгрөгийг буюу нийт 800.000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Сайнбаяраас “сүмийн шугамаар Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар 800.000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Цэнд-Аюушаас дансаар шилжүүлүүлэн 900.000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Э.Алтанзулаас Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлүүлэн 1.000.000 төгрөгийг,

“Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Д.Дашлхагваас Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 995.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн нийт 1.095.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 27.377.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Ө нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр Д.Бтэй бүлэглэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15, Амины орон сууцны 21 дүгээр байрны 1 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Эгч” ХХК-ийн 8 нэрийн хүнсний дэлгүүрээс Д.Бээр 2 ширхэг лаазтай пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн

түрээслэгч М.Отгонбаяраас 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийг,

2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2Б хэсгийн 1645 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Асгат дүгнэн хайрхан”

ХХК-ийн 8 нэрийн “Асгат хайрхан” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг нь хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал А.Бямбасараас 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 100.000 төгрөгийг,

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 1 дүгээр гудамжны 5Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сод Их Ачтан” ХХК-ийн 8 нэрийн “SIA” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Г.Санжаасүрэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийг,

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 1908 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Бест Фортун” ХХК-ийн 8 нэрийн “Арвин” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Д.Ичинхорлоогоос 2-3 хоногийн дараа 200.000 төгрөгийг,

2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар Хадны 43 дугаар гудамжны 660А тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиг-Ундраа” ХХК-ийн 8 нэрийн “Арвинбулаг” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн бичиг баримтыг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Г.Золбаяраас 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 50.000 төгрөгийг,

Д.Б болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэсийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэж, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-ийн 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

2017 оны 6 дугаар сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр

хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант”

ХХК-ийн 8 нэрийн “COCA COLA” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 6 дугаар сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-ийн 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 1.282.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн эргүүлийн цагдаа Г.Эгийн хамт үүрэг гүйцэтгэж явахдаа түүнтэй бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрх товчооны орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Г.Дг 92-95 УБТ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явааг нь илрүүлсэн атлаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Г.Дгээс торгууль нэрээр 100.000 төгрөгийн хахууль авахыг шаардан 60.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

Г.Э нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Ө болон Д.Б нартай бүлэглэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-ийн 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

2017 оны 6 дугаар сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр

хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант” ХХК-ийн 8 нэрийн “COCA COLA” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 6 дугаар сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-6 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-ийн 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 532.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

мөн Б.Өын хамт үүрэг гүйцэтгэж явахдаа түүнтэй бүлэглэж, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх товчооны орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Г.Дг 92-95 УБТ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явааг нь илрүүлсэн атлаа хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Г.Дгээс торгууль нэрээр 100.000 төгрөгийн хахууль авахыг шаардан 60.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

Г.Д нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрх товчооны орчимд 92-95 УБТ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн ажилтан Б.Ө, Г.Э нарт саатуулагдаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн арга хэмжээ авагдахгүй байх давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор цагдаагийн ажилтан Б.Ө, Г.Э нарт албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 60.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар,

Г.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар,

Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .....................ийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ............................. нарыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”, “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөхийг шаардан авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Зоёл овгийн Гэрэлхүүгийн Должинсүрэнг “Өөртөө, давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Б.Өад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 22.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 22.000.000 төгрөгөөр торгох ялаар, Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож, Д.Б, Б.Ө, Г.Э, Г.Д нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорих байраас нэн даруй суллаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Ө, Г.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төргөгийн нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг Б.Ө, Г.Э нарт тус тус сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Өыг баривчилж цагдан хорьсон 21 хоногийг 315 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 315.000 төгрөгөөр торгох ялд, Г.Эыг цагдан хорьсон 19 хоногийг 285 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 285.000 төгрөгөөр торгох ялд тооцон эдлэх ялаас тус тус хассаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар Д.Б, Г.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.Б, Г.Д нарт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Ө, Г.Э нараас гэмт хэрэг үйлдэж олсон 60.000 төгрөгийн орлогыг хувь тэнцүүлж албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Д.Бийг 48 хоног, Г.Дг 19 хоног тус бүр цагдан хорьсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, мөрдөн шалгах ажиллагаанд хүнийг таньж олуулах ажиллагааны явц байдлыг дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлсэн бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Билгүүжин “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай” дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Яллагдагч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 18 дугаар байрны 2 дугаар орцны 82 тоотод хохирогч Г.Ууганбаяраас “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 500.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5026940530 дугаарын дансанд шилжүүлэн авч, залилсан гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 803 дугаартай захирамжаар “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй байх үүднээс прокурорт өөрт олгогдсон эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн тул 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул хуульд заасан зохих арга хэмжээ авсны үндсэн дээр хэргүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Мөн прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулж, залилах гэмт хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас ...хөнгөн эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж үзэх шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Д.Б, Б.Ө, Г.Э, Г.Д нарт холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар прокурорын дүгнэлт бичсэн.” гэв.

Яллагдагч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинээр илэрсэн үйлдэлд өмнөх хэргийн Б.Ө, Г.Э, Г.Д нар нь ямарч холбоогүй.” гэв.

Яллагдагч Д.Бийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б энэ хэрэгт хамжигчаар оролцсон. Өөрийн үйлдэл нь дангаараа 13 үйлдэл байгаа. Шүүх хуралдааны дараа илэрсэн хэрэг нь Баянгол дүүргийн прокурорт шалгагдаад явж байгаа учир шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, Г.Э, Г.Д нар нь торгох ял авсан. Торгох ялыг хэсэгчилж төлөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Д.Бийн 500.000 төгрөг залилсан нэг удаагийн үйлдлийг шинэ нөхцөл байдалд тооцон түүнд холбогдох хэргийг тусад нь шийдэх боломжтой. Иймд тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Өтай бүлэглэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15, Амины орон сууцны 21 дүгээр байрны 1 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Эгч” ХХК-ийн 8 нэрийн хүнсний дэлгүүрээс 2 ширхэг лаазтай пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч М.Отгонбаяраас 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийг,

2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2Б хэсгийн 1645 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Асгат дүгнэн хайрхан” ХХК-ийн 8 нэрийн “Асгат хайрхан” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг нь хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал А.Бямбасараас 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 100.000 төгрөгийг,

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 1 дүгээр гудамжны 5Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сод Их Ачтан” ХХК-ийн 8 нэрийн “SIA” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Г.Санжаасүрэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийг,

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 1908 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Бест Фортун” ХХК-ийн 8 нэрийн “Арвин” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Д.Ичинхорлоогоос 2-3 хоногийн дараа 200.000 төгрөгийг,

2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шap Хадны 43 дугаар гудамжны 660А тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиг-Ундраа” ХХК-ийн 8 нэрийн “Арвинбулаг” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Өад мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн бичиг баримтыг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн

түрээслэгч Г.Золбаяраас 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 50.000 төгрөгийг,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Ө, эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-ийн 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

2017 оны 6 дугаар сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант” ХХК-ийн 8 нэрийн “COCA COLA” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс пиво худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 6 дугаар сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-ийн 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс вино худалдан авч, энэ тухайгаа Б.Ө, Г.Э нарт мэдэгдэн “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч хохирол учруулахад дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

мөн ганцаараа 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.Ганхүүгээс 13.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлэн авч, “Зээлийн гэрээ” хийж, өөрийн худалдан авч буй “Тоёота кроун” маркийн 51-35 УБХ улсын дугаартай автомашиныг авсан зээлийнхээ барьцаанд иргэн А.Ганхүүгийн нэр дээр шилжүүлсэн атлаа өөрт нь мэдэгдэлгүй хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Пийк Микро Финанс” ББСБ-д 8.500.000 төгрөгийн барьцаанд шилжүүлж буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 13.000.000 төгрөгийг,

2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийк Микро Финанс” ББСБ-аас иргэн А.Ганхүүгийн нэр дээр шилжүүлсэн байсан 51-35 УБХ улсын дугаартай “Тоёота кроун” маркийн автомашиныг хуурамч итгэмжлэл үйлдэн ашиглаж, зээлийн барьцаанд өгч буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 8.500.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Г.Энхтуулаас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлэн 700.000 төгрөгийг, дансаар 100.000 төгрөгийг буюу нийт 800.000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Сайнбаяраас “сүмийн шугамаар Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар 800.000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Цэнд-Аюушаас дансаар шилжүүлүүлэн 900.000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Э.Алтанзулаас Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлүүлэн 1.000.000 төгрөгийг,

“Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэсэн зарыг фэйсбүүкийн цахим хуудсанд байршуулан хуурч буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Д.Дашлхагваас Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 995.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн нийт 1.095.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 27.377.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Ө нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр, Д.Бтэй бүлэглэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15, Амины орон сууцны 21 дүгээр байрны 1 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Эгч” ХХК-ийн 8 нэрийн хүнсний дэлгүүрээс Д.Бээр 2 ширхэг лаазтай пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн

түрээслэгч М.Отгонбаяраас 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийг,

2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2Б хэсгийн 1645 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Асгат дүгнэн хайрхан”

ХХК-ийн 8 нэрийн “Асгат хайрхан” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг нь хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал А.Бямбасараас 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 100.000 төгрөгийг,

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 1 дүгээр гудамжны 5Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сод Их Ачтан” ХХК-ийн 8 нэрийн “SIA” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Г.Санжаасүрэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийг,

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 1908 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Бест Фортун” ХХК-ийн 8 нэрийн “Арвин” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Д.Ичинхорлоогоос 2-3 хоногийн дараа 200.000 төгрөгийг,

2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар Хадны 43 дугаар гудамжны 660А тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиг-Ундраа” ХХК-ийн 8 нэрийн “Арвинбулаг” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн бичиг баримтыг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Г.Золбаяраас 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 50.000 төгрөгийг,

Д.Б болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэсийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэж, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-ийн 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

2017 оны 6 дугаар сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр

хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант”

ХХК-ийн 8 нэрийн “COCA COLA” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 6 дугаар сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-ийн 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд эргүүлийн цагдаа Г.Этай хамт “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 1.282.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн эргүүлийн цагдаа Г.Эгийн хамт үүрэг гүйцэтгэж явахдаа түүнтэй бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрх товчооны орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Г.Дг 92-95 УБТ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явааг нь илрүүлсэн атлаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Г.Дгээс торгууль нэрээр 100.000 төгрөгийн хахууль авахыг шаардан 60.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

Г.Э нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсгийн байцаагч, эргүүлийн офицероор ажиллаж байсан Б.Ө болон Д.Б нартай бүлэглэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 91 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/452 дугаартай “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд буюу:

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-ийн 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр архи худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “архи худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг,

2017 оны 6 дугаар сарын 26-наас 28-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр

хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант” ХХК-ийн 8 нэрийн “COCA COLA” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Д.Бээр пиво худалдан авахуулж түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “пиво худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 2017 оны 6 дугаар сарын сүүлээр 200.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-6 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-ийн 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс Д.Бээр вино худалдан авахуулж, түүнийг худалдан авсан даруйд хэсгийн байцаагч, эргүүлийн офицер Б.Өын хамт “вино худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно” хэмээн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хураан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, дэлгүүрийн түрээслэгч Б.Баасандимаагаас 132.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 532.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

мөн Б.Өын хамт үүрэг гүйцэтгэж явахдаа түүнтэй бүлэглэж, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх товчооны орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Г.Дг 92-95 УБТ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явааг нь илрүүлсэн атлаа хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Г.Дгээс торгууль нэрээр 100.000 төгрөгийн хахууль авахыг шаардан 60.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

Г.Д нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрх товчооны орчимд 92-95 УБТ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн ажилтан Б.Ө, Г.Э нарт саатуулагдаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн арга хэмжээ авагдахгүй байх давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор цагдаагийн ажилтан Б.Ө, Г.Э нарт албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 60.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар Д.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.Бт сануулж шийдвэрлэжээ.

Гэтэл Д.Бийн дээрх гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 18 дугаар байрны 2 дугаар орцны 82 тоотод иргэн Г.Ууганбаяраас “Бүгд Найрамдах Солонгос улсын хүмүүс гаргаж байгаа, нилээдгүй олон хүн гаргах санаа байгаа, материалын хувьд бол гадаад паспорт болон 500.000 төгрөг л байхад болно” гэж хуурч, 500.000 төгрөгийг Хаан банк дахь 5026940530 дугаар дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт 1805006400260 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болох нь түүнийг яллагдагчаар татсан тогтоол, прокурорын дүгнэлт, шүүгчийн захирамж зэргээр нотлогдсон байна.

Энэ нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал илэрсэн гэж үзэхээр байна.

Д.Бт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх бөгөөд шинээр илэрсэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 18 дугаар байрны 2 дугаар орцны 82 тоотод иргэн Г.Ууганбаяраас “Бүгд Найрамдах Солонгос улсын хүмүүс гаргаж байгаа, нилээдгүй олон хүн гаргах санаа байгаа, материалын хувьд бол гадаад паспорт болон 500.000 төгрөг л байхад болно” гэж хуурч, 500.000 төгрөгийг Хаан банк дахь 5026940530 дугаар дансанд шилжүүлэн авч залилсан гэх үйлдэл нь нэг зүйл, хэсгээр зүйлчлэгдэхээр байна.

Энэ тохиолдолд тэнссэн шийдвэрийг хөндөх хууль зүйн үндэслэл бүрдээгүйн улмаас ял оногдуулах, нэмж нэгтгэх боломжгүй бөгөөд залилах гэмт хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлэх нь зүйтэй.

Прокуророос Д.Б, Б.Ө, Г.Э, Г.Д нарт холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байх ба шинээр илэрсэн үйлдэл нь зөвхөн Д.Бт хамаарч байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

Иймд прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтийн Д.Бт холбогдох хэсгийг хүлээн авч, прокурорын дүгнэлтийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоол болон шүүхийн шийдвэрийг залруулах тухай 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/690 дугаартай шүүгчийн захирамжийн Д.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоол, тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/690 дугаартай шүүгчийн захирамжийн Д.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Ө, Г.Э, Г.Д нарт холбогдох хэргээс Д.Бт холбогдох хэргийг тусгаарлан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

          2. Прокурорын дүгнэлтийн “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч Д.Б нь 1805006400260 дугаартай хэрэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдсугай.

 

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                                              Д.МЯГМАРЖАВ