| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2022/00362/И |
| Дугаар | 182/ШШ2022/00334 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2022/00334
| 2022 02 10 | 182/ШШ2022/00334 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дагдансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие С.Д нь Г.Бтэй 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Д.Х, 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү Д.А, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүү Д.А, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүү Д.Ананд нар төрсөн. Г.Б нь гэр бүлээс гадуур харилцаатай олон жил болсон байсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч амлалт өгсөн боловч энэ байдал засрахгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар гэрээсээ явж хамт амьдрахаа больсон тул гэр бүлийн баталгаагаа цуцлуулах хүсэлтэй байна. Хуулийн дагуу маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлэсэн боловч үр дүнд хүрээгүй болно. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд холбогдох хуулийн дагуу бидний гэрлэлтийг цуцалж, охин Д.Х, хүү Д.А, Д.А, Д.Ананд нарыг миний асрамжид үлдээж, нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б миний бие С.Дтэй 2009 онд гэр бүл болж 2018 оноос гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн тусдаа амьдрах болсон бөгөөд хүүхдүүд болох охин Д.Х, хүү Д.А, Д.А, Д.Ананд нарыг эх С.Дгийн асрамжид өгч, гэр бүл цуцлуулахад татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн болон бусад маргаан байхгүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №0, Г-810 дугаартай Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-2/
3.2.000 Г-0, дугаартай Д.Х, №000, Г-0 дугаартай Д.Аын, №000дугаартай Д.А, №000 дугаартай Д.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-3, 5, 7, 9/,
3.3.№-0067, №0068, №0069, №0070 дугаартай Иргэний улсын бүртгэлийн лавлагаа /хх-4, 6, 8, 10/,
3.4. Д.Х, Д.А, Д.А, Д.А нарын эрүүл бойжиж байгаа тухай Энэр Ази Өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хх-11/,
3.5.Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Г.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Бгийн Тайлбар гэх баримт /хх-12, 16/
3.6. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 67 дугаар тодорхойлолт /хх-13/,
3.7.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх14-15/.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Г.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1.Г.Б, С.Д нар нь 2005 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Д.Х, 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү Д.А, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүү Д.А, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүү Д.Ананд нар төрж, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Энэр Ази Өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журам болох эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цаашид эвлэрэн амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
Тэд таарч тохирохгүйн улмаас гэр бүлийн харилцаагаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, хариуцагч Г.Бг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэх үндэслэлээр гэрлэлт цуцлахыг хэн аль нь зөвшөөрч, эвлэрч амьдрахгүй гэж тайлбарлаж байх тул дахин эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
2.Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул насанд хүрээгүй хүүхдүүд болох охин Д.Х, хүү Д.А, Д.А, Д.Ананд нарыг эх С.Дгийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
3.Хүүхдүүд эцэг Г.Бгээр овоглосон байсан боловч 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүүхдүүдийн овгийг сольж, эх С.Дгээр овоглосон болох нь Иргэний Улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эцэг Г.Бд энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх С.Д нь саад учруулахгүй байх үүрэгтэй болно.
5.Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шаардлагад 70,200 төгрөг төлсөн тул үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Гал овогт Ганболдын Б, Занынхан овогт Сүхбаатарын Д нарынгэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Д.Х, 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.А, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Д.А, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.Ананд нарыг эх С.Дгийн асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч С.Д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,хариуцагч Г.Бгээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Дд олгосугай.
6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ