| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2021/03075/и |
| Дугаар | 182/ШШ2022/00307 |
| Огноо | 2022-02-07 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2022/00307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, гудамж, байрны тоот хаягт оршин суугч овогт Ч. /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, хаягт байрлах Н газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан Ч.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаартай, дүүргийн хороо бага тойруу гудамж, байр, тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Хишигсүрэн, түүний өмгөөлөгч О.Аззаяа,
Хариуцагчийн төлөөлөгч Д.Оюунцэцэг, П.Эрдэнэбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Н газарт холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан Ч.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаартай, дүүргийн хороо бага тойруу гудамж, байр, тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:
1.Нэхэмжлэгч Ч.Ц, түүний төлөөлөгч Б.Хишигсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Ч.Цгээс 172,187,463 төгрөгийг гаргуулж Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-д олгохоор заасан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, Ч.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаартай, дүүргийн хороо бага тойруу гудамж, байр, тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт зохион байгуулсан. Энэхүү дуудлага худалдааг явуулсан албадан худалдан борлуулах ажиллагаа хууль зөрчсөн. Учир нь: Шүүхэд гаргасан Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2020/010190 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Шийдвэр гүйцэтгэгч анхны албадан дуудлага худалдаа зарлахдаа сэргээсэн шийдвэр гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэснийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
2.Хариуцагч Н газар шүүхэд болон төлөөлөгч Д.Оюунцэцэг, П.Эрдэнэбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаар шүүгчийн захирамжаар Ч.Цгээс 172,367,462 төгрөгийг гаргуулж Монголын санхүүгийн групп ББСБ-т олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18300211 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч Ч.Цд удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх, зарлан дуудах мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаарт бүртгэлтэй дүүргийн хороо бага тойруу гудамж, байр, тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18300211/11 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18300211/14 дугаар тогтоолоор хурааж, талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд Сэлэнгэ эстимэйт ХХК нь 237,913,833 төгрөгөөр үнэлж үнэлгээг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2021/00260 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 557 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2021/00207 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан бөгөөд тус тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 дугаар тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар үнэлэгдсэн үнийн дүнгийн 50 хувиар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/17 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.
3.Нэхэмжлэгчээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-122/17917 тоот албан бичиг, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/25 тоот тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 04/2268 тоот албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 37 тоот тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаар шүүгчийн захирамж, тус Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 557 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тухай 001/ШХТ2021/00207 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр 26-ны өдрийн 182/ШШ2021/00260 тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-ийн 5-21 тал/,
Хариуцагчаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаар шүүгчийн захирамж, Гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18300211 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 тоот тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Мэдэгдлүүд Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 11/17 тоот тогтоол, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 21/11/31 дугаартай тогтоол /хх-ийн 40-69 тал/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/10190 тоот шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол, хянан шийдвэрлэсэн тухай 45 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Н газарт холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан Ч.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаартай, дүүргийн хороо , Бага тойруу гудамж, байр тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, шүүхэд гаргасан Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2020/010190 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан, шийдвэр гүйцэтгэгч анхны албадан дуудлага худалдаа зарлахдаа сэргээсэн шийдвэр гаргаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэснийг зөрчсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь шаардах эрхээ тодорхойлсон.
2.Хариуцагч Н газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-122/17917 тоот албан бичиг, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/25 тоот тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 04/2268 тоот албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 37 тоот тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00260 тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-ийн 5-21 тал/, Гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18300211 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 тоот тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Мэдэгдлүүд, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/17 тоот тогтоол, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 21/11/31 тоот тогтоол, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаар шүүгчийн захирамжаар “Нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК нь хариуцагч Ч.Ц, Л.Энхтүвшин нарт холбогдуулан 443,394,601 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК нь хариуцагч Л.Энхтүвшингээс болон нэхэмжлэлийн шаардлага болох 443,394,601 төгрөгийн 272,394,601 төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэх 171,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 12 сарын 31-ны өдөр 170,300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч Ч.Цэцгээгээс 1,187,462 төгрөг, төсвөөс /2611016627 тоот данс/ 1,187,462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,374,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШЗ2018/00427 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн 52 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4-122/1797 дугаартай “Мэдэгдэл”-ээр төлбөр төлөгч Ч.Цд орон сууцыг 237,913,833 төгрөгөөр шинжээч үнэлсэн болон үнэлгээний 70 хувь буюу 166,539,984 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн, дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээний 70 хувь буюу 166,539,984 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасанд нийцжээ.
Улмаар дүүргийн хороо , Бага тойруу гудамж, байр тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлж, анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлэх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
2021 оны 10 сарын 01-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаж, уг дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл” нэртэй баримт /хх-57 тал/-аар тогтоогдсон.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 11/17 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-58 тал/-оор үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 237,913,833 төгрөгийн 50 хувь буюу 118,956,916 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлж, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт “Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна”, мөн зүйлийн 177.3 дахь хэсэгт “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ”, мөн зүйлийн 177.4 дэх заалтад “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасанд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэх зохицуулалтад нийцсэн гэж үзэхээр байна.
4.Нэхэмжлэгч нь анхны албадан дуудлага болон 2 дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэх тухайд маргаагүй.
Харин үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2020/010190 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан боловч шийдвэр гүйцэтгэгч анхны албадан дуудлага худалдаа зарлахдаа сэргээсэн шийдвэр гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэснийг зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй гэж мэтгэлцэж байгаа тайлбар нь дараахь байдлаар үгүйсгэгдэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтад “Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна” гэж заасан.
Шүүхээс үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2020/010190 дугаартай захирамжаар “Ч.Цгийн нэхэмжлэлтэй хариуцагч Н газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр 26-ны өдрийн 182/ШШ2021/00260 дугаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Цгийн Н газарт холбогдуулан гаргасан дүүргийн хороо , Бага тойруу гудамжны 19а байрны 3 тоот хаягт байрлах Ү-2202 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 557 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тухай 001/ШХТ2021/00207 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч Н газар нь тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2020/010190 дугаартай захирамжаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан гэж үзэн шийдвэр гүйцэтгэгч Анхны албадан дуудлага худалдаа зарласан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна” гэж заасан.
Хариуцагч Н газар нь талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд Сэлэнгэ эстимэйт ХХК-иас 237,913,833 төгрөгөөр үнэлж үнэлгээг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 18/ШШ2021/00260 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 557 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2021/00207 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсаныг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/25 дугаар тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр анхны албадан дуудлага зарласан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч Ч.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй гэх тайлбар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаартай “Төлбөр төлөгч Ч.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигсүрэнгийн гаргасан дүүргийн хороо , Бага тойруу гудамж, байр тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэх тогтоолоор үгүйсгэгдэж байна.
8.Нэхэмжлэгч Ч.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасныг зөрчсөн гэж маргаж байгаа боловч тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй.
Иймд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан Ч.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаартай, дүүргийн хороо бага тойруу гудамж, байр, тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалтанд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Н газарт холбогдох 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан Ч.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаартай, дүүргийн хороо бага тойруу гудамж, байр, тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ