| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2021/03609/и |
| Дугаар | 182/ШШ2022/00508 |
| Огноо | 2022-02-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2022/00508
| 2022 02 24 | 182/ШШ2022/00508 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.С
Хариуцагч: М.Б
автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулж 5,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгч Б.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч М.Бтай 2017 оны 09 сарын 18-ны өдөр амаар харилцан тохиролцож түүний эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 7044УНР улсын дугаартай автомашиныг 11,300,000 төгрөгөөр худалдан авсан. Автомашины төлбөрт 2017 оны 09 сарын 18-ны өдөр 9,000,000 төгрөг, 2018 оны 02 сарын 14-ний өдөр 200,000 төгрөгийг хариуцагчийн дансанд тус бүр шилжүүлж, 2018 оны 02 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 11,200,000 төгрөгийг төлсөн. Намайг худалдан авахаас өмнө М.Б өөрийн эзэмшлийн дээрх автомашиныг “Энхүүд инвест ББСБ” ХХК-ийн барьцаанд өмчлөлийг тус компанийн нэр дээр шилжүүлсэн байсан. Эхний төлбөрийг төлснөөр миний өмчлөлд шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч хариуцагч шилжүүлж өгөөгүй тул миний бие гэрээнээс татгалзаж хариуцагчид автомашиныг хүлээлгэж өгсөн.
Хариуцагч гэрээнээс татгалзсантай холбогдуулж миний данс руу 2018 оны 05 сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 05 сарын 05-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 05 сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 05 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 06 сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, нийт 5,450,000 төгрөгийг буцаан өгсөн. Хариуцагч М.Б нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөр 5,550,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сард багтаан төлнө гэж тооцоо нийлсэн баримт үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлсөнгүй. Иймд үлдэгдэл 5,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тооцоо нийлсэн акт, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Б.С нь хариуцагчаас М.Баас автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор автомашины үнэнд шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 5,550,000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилжээ.
2.Нэхэмжлэгч Б.С 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч М.Бын автомашиныг 11,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2017 оны 09 сарын 18-ны өдөр 9,000,000 төгрөг, 2018 оны 02 сарын 14-ний өдөр 200,000 төгрөгийг хариуцагчийн дансанд тус бүр шилжүүлж, 2018 оны 02 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 11,200,000 төгрөгийг төлж, автомашиныг шилжүүлж авсан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбар, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах гэрээг хуульд заавал бичгээр хийхийг шаарддаггүй тул автомашин худалдах худалдах авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.
3. Талууд автомашины үнийн эхний төлбөрийг төлснөөр автомашины бичиг баримтыг Б.Сийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон боловч М.Б энэ үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлагдаж, Б.С автомашиныг буцаан өгсөн байна. Гэрээ цуцлагдсан, автомашиныг буцаан өгсөн, автомашины үнэнд шилжүүлсэн мөнгөнөөс М.Б Б.Сд 2018 оны 5, 6 дугаар сард нийт 5,450,000 төгрөгийг буцаан төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, дансны хуулга, талуудын тооцоо нийлсэн баримтаар тогтоогддог ба үүн дээр талууд маргаангүй байна.
4. Хариуцагч М.Б нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөр 5,550,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сард багтаан төлнө гэж тооцоо нийлсэн баримт үйлдсэн боловч одоог хүртэл төлөөгүй байх тул хариуцагч энэ мөнгийг нэхэмжлэгчид төлөх ёстой байна.
Иймд хариуцагчаас автомашины үлдэгдэл төлбөр болох 5,550,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.БУД