Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/183

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга          Э.А*******,

Улсын яллагч                        Р.Мягмардорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч        Ч.Нарангэрэл,

Шүүгдэгч Я.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я******* А*******т холбогдох эрүүгийн 2431000000190 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1*** оны 0* дугаар сарын **-ны өдөр У*** аймгийн Д*** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, эхнэр, 4 хүүхдийн хамт С*** аймгийн Х******* сумын Т******* 1 дүгээр баг Н*** 1*** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б*** овогт Я******* А*******, Регистрийн дугаар: *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.А******* нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Х******* сумын Т******* 1 дүгээр багийн нутаг "Т*******" гэх нэртэй газарт ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 94 ширхэг буюу 3,4 м.куб нойтон улиас мод бэлтгэж, ******* ******* улсын дугаартай Кантер загварын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж Монгол улсын ойн санд 709,426 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.А******* мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-07 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 08-11 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М******* өгсөн "... Гэм буруутай нь тогтоогдвол байгаль экологид учруулсан хохирлын мөнгийг манай сумын дансанд хийлгүүлж хохирлыг нөхөн төлүүлмээр байна. " гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Б******* өгсөн "... Би 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эртээ байж байхад манай найз А******* ирээд цуг хашааны шонд яваад ирье. Чи миний ачааны машиныг бариад явчих. Танай дүү чинь завтай байгаа бол авчаарай гэсэн. Тэгээд А******* трактор бариад, би А*******ын ачааны машиныг барин манай дүү Д миний хажууд сууж Х******* сумын Т******* гэх газар руу явсан. Ууланд очоод улиас мод бэлтгээд, хоёр метрийн урттай болгон хөрөөдөж ачааны машин дээрээ ачиж манай дүү Д бид хоёр сумын төв рүү явсан. А******* араас жолоодож явсан. Замдаа явж байхад цагдаа, ойн анги, байгаль хамгаалагч нартай тааралдсан. Би 2024 онд Х******* сумын Ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манай найз А*******, манай дүү Д бид гурвын Х******* сумын Т******* гэх газраас бэлтгэсэн моднууд 2 метрийн урттай, нойтон улиас моднууд байсан. Х******* сумын Т******* гэх газраас улиас бэлтгэх санааг манай найз А******* гаргасан. Манай найз А******* хэд хоногийн өмнө манайд модонд явж өгсөн болохоор би А*******ын цуг яваад ирье гэж ухаар нь тусалсан Хашааны шон хийх зорилгоор 2 метрийн урттай бэлтгэсэн Х******* сумын Т******* гэх газраас бэлтгэсэн 2 метрийн урттай нойтон улиас моднууд байгаль дээр босоо байдалтай байсан. Манай найз найз А*******ын ачааны машин. Эвдрээд явахгүй байхаар нь авто тээврийн бүртгэлээс хасуулчихсан гэсэн. Ямар нэгэн улсын дугааргүй Кантер маркийн тээврийн хэрэгсэл байсан. Х******* сумын Т******* гэх газраас улиас мод бэлтгэхдээ трактор, мод хөрөөдөх цахилгаан хөрөө ашигласан. Манай найз А*******ын трактор, цахилгаан хөрөө. Намайг машин бариад яваад өгөөч гэж гуйхаар нь би тусалсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Д өгсөн"... Би 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Бат-Орших ах бид хоёр Бат-Орших ахын гэрт байхад А******* ах эхнэрийнхээ хамт ирсэн. А******* ах Бат-Орших ахтай юм ярьж байгаад намайг цуг модонд яваад ачилцаад өг гэсэн. Тэгээд Бат-Орших ах А******* ахын ачааны машиныг бариад бид гурав Х******* сумын "Т*******" гэдэг газар очсон. Ууланд очиход А******* ахын улаан өнгийн трактор модны захад өндөр ургасан өвс нь дотор байсан. А******* ах улиас моднуудыг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж унагаад 2 метрийн урттай болгож цагаалж өгсөн. Бат-Орших ах бид хоёр цагаалсан 2 метрийн урттай моднуудыг мөрөн дээрээ мөрлөж зөөгөөд А******* ахын ачааны машин дээр ачиж өгсөн. Модоо ачиж дуусаад Бат-Орших ах ачааны машиныг жолоодож бид хоёр сумын төв рүү явсан. Араас А******* ах трактороо жолоодож явсан. Сум руу буцаж байх замдаа цагдаатай тааралдсан. Би А******* ахаас мод бэлтгэх эрхийн бичиг байгаа, үгүй талаар асуугаагүй. А******* ах нь манай төрсөн эгчийн нөхөр болох Бат-Орших ахын найз. Намайг цуг яваад ирье гэхээр нь л би явсан. Янз бүрийн юм асуугаагүй. А******* ахын "Т*******" гэдэг газраас бэлтгэсэн мод 2 метрийн урттай, нойтон улиас моднууд байсан Х******* сумын "Т*******" гэх газраас улиас бэлтгэх санааг А******* ах гаргаж Бат-Орших ах бид хоёрыг машинд ачихад туслаад өгөөч гэсэн. Х******* сумын "Т*******" гэдэг газраас бэлтгэсэн 2 метрийн урттай нойтон улиас моднууд байгаль дээр босоо, ургаа байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б өгсөн"... Би Сэлэнгэ аймгийн Х******* сумын байгаль хамгаалагчаар 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр экологийн байцаагч Б.Ц, байгаль орчны мэргэжилтэн Д.Э нарын хамт Х******* сумын Т******* 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтаар ажиллах хугацаанд Х******* сумын иргэн А*******, Бат-Орших, Д нар Кантер маркийн ачааны машины тэшин нь дээр нойтон улиас мод ачсан байдалтай явж байсныг зогсоож шалгасан. Тухайн үед ачааны машиныг Бат- Орших жолоодож хажууд нь Д сууж байсан. Харин улаан өнгийн тракторыг А******* жолоодож ачааны машины араас явж байсан. Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг түр зогсоосон байгаа. А*******, Бат-Орших, Д гэх иргэд 2024 мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн иргэдийн улиас мод бэлтгэсэн гэх Х******* сумын Т******* 1 дүгээр багийн нутаг "Т*******" гэх газарт 2024 онд мод бэлтгэх чиглэлээр талбай тусгаарлалт хийгдээгүй газар" гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.М өгсөн"... Х******* сумын Я.А******* гэх иргэн 2024 онд Х******* сумын Ойн ангиас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. А******* гэх иргэн Х******* сумын Ойн ангиас 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар ямар нэгэн мод, модон материал тээвэрлэх гарал үүслийг гэрчилгээ аваагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Х******* сумын "Ойн анги"-ийн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №13 дугаартай Экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ /нийт 3.4м3 болж байна. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 709,426 төгрөг/ тогтоосон шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/29-01/068/20 дугаартай: “Х******* сумын нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн зөрчлийн улмаас ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, дээрх хохиролд экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон Х******* сумын ойн ангиас гаргасан шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн тооцоход 709,426*3=2,128,278 төгрөг болж байна." гэх улсын байцаагчийн акт, /хх- ийн 42 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 824/10326 тоот шинжээчийн:

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт үнэ, төг

1

Mitsubishi Canter /1994 онд үйлдвэрлэгдсэн, бичиг баримтгүй/

Ш

1

1,000,000

1,000,000

2

MTЗ-50 маркийн трактор

Ш

1

1,000,000

1,000,000

3

УРАЛ гэсэн бичиглэлтэй цахилгаан хөрөө

Ш

1

80,000

80,000

4

Нийт үнэ, төгрөг

 

2,080,000

гэх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 44-45, 58 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 61-64 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 83 дугаар хуудас/,

Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 84 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Я.А******* нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Х******* сумын Т******* 1 дүгээр багийн нутаг "Т*******" гэх нэртэй газарт ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 94 ширхэг буюу 3,4 м.куб нойтон улиас мод бэлтгэж, ******* ******* улсын дугаартай Кантер загварын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж Монгол улсын ойн санд 709,426 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-07 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 08-11 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М******* өгсөн мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Б******* өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Д өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.М өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Х******* сумын "Ойн анги"-ийн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №13 дугаартай Экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ /нийт 3.4м3 болж байна. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 709,426 төгрөг/ тогтоосон шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/29-01/068/20 дугаартай: “Х******* сумын нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн зөрчлийн улмаас ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, дээрх хохиролд экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон Х******* сумын ойн ангиас гаргасан шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн тооцоход 709,426*3=2,128,278 төгрөг болж байна." гэх улсын байцаагчийн акт, /хх- ийн 42 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 824/10326 тоот шинжээчийн:

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт үнэ, төг

1

Mitsubishi Canter /1994 онд үйлдвэрлэгдсэн, бичиг баримтгүй/

Ш

1

1,000,000

1,000,000

2

MTЗ-50 маркийн трактор

Ш

1

1,000,000

1,000,000

3

УРАЛ гэсэн бичиглэлтэй цахилгаан хөрөө

Ш

1

80,000

80,000

4

Нийт үнэ, төгрөг

 

2,080,000

гэх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Я.А*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

  Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,

35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,

35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилан заасан байна.

Шүүгдэгч Я.А*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Я.А*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Я.А******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж , байгууллага нь  байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол  учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчилан заасан байна. Иймд шүүгдэгч Я.А******* нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй байна заасан байна.

Шүүгдэгч Я.А******* нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд 2,128,278 төгрөгийн  хохирол, хор уршгийг  төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч Я.А******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ******* ******* улсын дугаартай кантер загварын бага оврын ачааны тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй улаан өнгийн трактор, мод хөрөөдөх цахилгаан хөрөө зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашигласан болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд Я.А******* нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дээрх тоног төхөөрөмж, машин механизм нь өөрийн эзэмшлийнх, улсын дугааргүй гэж мэдүүлсэн бөгөөд хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ байхгүй, ямар нэг бичиг баримтгүй, хэний эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Я.А*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, үнэлгээний байгууллагаар 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Mitsubishi Canter /1994 онд үйлдвэрлэгдсэн бичиг баримтгүй авто машиныг, 80,000 төгрөгөөр үнэлэгдсэн УРАЛ гэсэн бичиглэлтэй цахилгаан хөрөөг, 94 ширхэг 210 сантиметр урттай нойтон улиас мод зэргийг тус тус хураан авч улсын орлого болгож, улсын дугааргүй улаан өнгийн тракторыг хураахгүйгээр түүний  үнэ 1,000.000 / нэг сая / төгрөгийг гаргуулж мөн улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Я.А******* нь  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Я.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Я.А******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Я.А*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, байгаль орчинд учирсан хор уршиг болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирол төлсөн зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Mitsubishi Canter /1994 онд үйлдвэрлэгдсэн, бичиг баримтгүй/ ачааны тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй улаан өнгийн трактор, 94 ширхэг 210 сантиметр урттай нойтон улиас мод зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Я.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, шүүгдэгч Я.А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баян хар овогт Я******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я******* А*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянган / төгрөгийн торгох ял оногдуулсугай

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Я.А*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Я.А******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харъяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Я.А*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, үнэлгээний байгууллагаар 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Mitsubishi Canter /1994 онд үйлдвэрлэгдсэн, бичиг баримтгүй/ ачааны тээврийн хэрэгсэл, 80,000 төгрөгөөр үнэлэгдсэн УРАЛ гэсэн бичиглэлтэй цахилгаан хөрөө, 94 ширхэг 210 сантиметр урттай нойтон улиас мод зэргийг тус тус хураан авч улсын орлого болгох, улсын дугааргүй улаан өнгийн тракторын үнэ 1,000.000 / нэг сая /  төгрөгийг гаргуулж мөн улсын орлого тус тус болгосугай.

6. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Mitsubishi Canter /1994 онд үйлдвэрлэгдсэн, бичиг баримтгүй/ ачааны тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй улаан өнгийн трактор, 94 ширхэг 210 сантиметр урттай нойтон улиас мод зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Я.А******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ