| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2021/03498/И |
| Дугаар | 182/ШШ2022/00225 |
| Огноо | 2022-01-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2022/00225
2022 01 25 182/ШШ2022/00225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Лт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Лхагвадорж, хариуцагч М.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Лшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Лтэй 2012 онд танилцаж, үерхэж эхэлсэн. Улмаар 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2013 оны 10 дугаар сард бидний дундаас хүү Л.Бархас төрсөн. Миний бие албан ажлын шаардлагаар хөдөө орон нутаг болон гадаад улс руу томилолтоор удаан хугацаагаар явдаг бөгөөд энэ хугацаанд бидний хамт байх хугацаа багасаж, хэн хэндээ анхаарал халамж тавихгүй, сэтгэл хөрсөн байдал удаан хугацаанд үргэлжилсэн.
Дээрх шалтгааны улмаас хариуцагчтай хааяа маргалдаж, хэрэлдэх тохиолдолууд гардаг байсан. Улмаар дээрх нөхцөл байдал улам даамжирч цаашид хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Миний бие албан ажлын шаардлагаар цаашдаа ч гадаад улс руу явах нь удаан үргэлжлэх тул хариуцлагтай хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд хэн хэн нь дээрх нөхцөл байдлыг ойлгож, эвлэрэн амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч тус нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч М.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа тайлбартаа: ...М.Лхагвадоржтой 2012 онд танилцаж, 2013 онд гэрлэлтээ батлуулан тэр үеэс бид хамт амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд бидний дундаас 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү Л.Бархас төрсөн. Энэ хугацаанд бид эвтэй найртай амьдарч байсан бөгөөд М.Лнь 2014 оноос хойш гадаадын улс руу албан томилолтоор нааш цааш их явах болсон.
Энэхүү шалтгаанаас болж гэр бүлийн хайр халамж, үр хүүхэд болон надад анхаарал тавих нь багассан бөгөөд энэ нөхцөл байдлаас болж бид хэрэлдэж, муудах нь ихэссэн. Хэрүүл маргаан улам даамжирч 2016 оноос хойш тусдаа амьдрах болсон. Ингэж тусдаа амьдарснаас хойш хэд хэдэн удаа эвлэрч буцаж хамт амьдрах гэж үзсэн боловч өнөөх л шалтгаанаас болж дахин муудалцаж, эвлэрч чадаагүй. Бид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул М.Лхагвадоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Лнь хариуцагч М.Лт холбогдуулан Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
М.Лхагвадорж, М.Л нар нь 2012 онд танилцаж, 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд хамтын амьдралын хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү Л.Бархасыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан Л.Бархасын 1125003730 дугаарт төрсний гэрчилгээний хуулбар, 0180487 дугаарт гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Таны Итгэл өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид болох М.Лхагвадорж, М.Л нар нь 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй байх бөгөөд гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй байгаа, хоорондын зан харьцааны байдал таарамжгүй болсон, 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэрэг нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал гэж үзэж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Лнь хүү Л.Бархасыг эхийн асрамжид үлдээх шаардлага гаргасныг хариуцагч М.Л хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Л.Бархасыг эх М.Лийн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг М.Лхүү Л.Бархасыг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу М.Лхагвадоржоос тэтгэлэг гаргуулж, хүү Л.Бархасыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.Л, Н.Энарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Л.Бархасыг эх М.Лийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Л.Бархасыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-ээр сар бүр эцэг М.Лхагвадоржоос тэтгэлэг гаргуулсугай.
4. Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Лхагвадоржоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Лээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Лхагвадоржид олгож, М.Лээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Сайнбилэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН