Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/02848

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/02848

Улаанбаатар хот

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                  

.......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ......... дүүрэг  дугаар хороо .......... банк ХХК

     Хариуцагч:......... дүүрэг  дугаар хороо....... байр... тоотод оршин суух, ........онд төрсөн  .... настай, Б. овогт Р.Т

     Хариуцагч: ......... дүүрэг  дугаар хороо .........  дугаар гудамж ..... тоотод оршин суух, ..... онд төрсөн ...... настай, Б овогт Ө.Т

72.478.599.43 төгрөг, нотариатын зардал 9.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндсэн нэхэмжлэл, ............ тоот гэрчилгээтэй......... дүүрэг  дугаар хороо энхтайваны өргөн чөлөө ...........тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, Н.У , хариуцагч Р.Т  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

              

 Нэхэмжлэгч .......... банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Н.У  нар шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Р.Т , Ө.Т нар 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус банктай зээлийн гэрээ байгуулж 28.000.000 төгрөгийг шуурхай зээлийн зориулалтаар сарын 33,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд......... дүүрэг 2 дугаар хороо 71-б байрны 92 тоот хаягт байрлалтай орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.3, 19.5-д зааснаар зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн данс нээж зээл олгож, зээлдэгчийн дансанд мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн 28.000.000 төгрөгийг шилжүүлж, зээлдэгч зээлийг захиран зарцуулсан болох нь  зээлийн дансны хуулга, мемориалын баримтаар тогтоогдож байгаа.  Зээлдэгч Р.Т , Ө.Т нар 2017 онд зээлийн үүрэгт 878.500 төгрөг төлсөн. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бөгөөд банкны зүгээс зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд хариуцагч Р.Т , Ө.Т нараас үндсэн зээл 28.000.000 төгрөг, зээлийн хүү 38.052.508,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.426.091.29 төгрөг нийт 72.478.599.43 төгрөгийг нотариатын зардал 9.000 төгрөгний хамт гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Р.Т  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Тэгвэл Ө.Т од мөнгө өгөөгүй юм байна. Р.Т  дансаар мөнгө шилжүүлсэн юм бол Ө.Т ямар хамаатай юм. 28.000.000 төгрөгийг Р.Т хэдийд яаж авч яаж зарцуулсан нь яаж тогтоогддог юм бэ. Нотлох баримт алга гэв.

Хариуцагч Ө.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б аваад ир гэсэн. Тэгээд  Р.Т эгч бид хоёр Драгоны салбар дээрээс дуудсан. Гэтэл эдийн засагч нэг залуутай хамт Драгон 2 давхрын нотариат дээр бид 4 уулзаад зээлийн гэрээ хийсэн байдгийн .......... банк дээр гэрээгээ хийгээгүй. Тэгээд зээл гарахаар дуудна гэсэн. Б аа дуудаагүй байхад банкнаас зээлээ төл гэж дуудсан. Р.Т эгч бид хоёр гайхаад очсон чинь зээл 28 саяар гарсан байдаг.  Уг зээлийг миний бие Ө.Т болон Р.Т эгч бид хоёр гардаж аваагүй болно. Одоо хүртэл аваагүй гэжээ.

Хариуцагч Р.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус банк нь өөрийн Драгон салбарын эрхлэгч байсан Б.Б   СХД-ийн цагдаа, прокурорт Р.Т аас одоо нэхээд байгаа мөнгийг ашиглаж зарцуулсан хэрэг үүсгэж прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаасан. Р.Т гэрчээр оролцсон юм. Энэ тухай 2021 оны 01 дүгээр сарын 25-нд ерөнхий захиралд нь хүсэлт гомдол гаргаж хариу өгөхгүй байсаар танайд ханджээ. Иймд Р.Т , Э.А нарын ............ тоот гэрчилгээтэй......... дүүрэг 2 дугаар хороо энхтайваны өргөн чөлөө 71-б байрны 92 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч .......... банк ХХК-наас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч .......... банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Зээлийн гэрээний үүрэг дуусаагүй тул барьцааны хөрөнгийг чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг буцааж өгөх үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

   

  Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч .......... банк ХХК нь хариуцагч Р.Т , Ө.Т нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 72.478.599.43 төгрөгийг нотариатын зардал 9.000 төгрөгний хамт гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч Р.Т нэхэмжлэгчид холбогдуулж ............ тоот гэрчилгээтэй.  ..........дүүрэг .. дугаар хороо ........... байрны  тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

   Зохигчийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дугаар ДС-ШЗ-16/113, дугаар ДС-ҮХХБГ-16/113 зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж 28.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 33,6 хувийн хүүтэй зээлийн гэрээ  байгуулагдаж,  зээлийн барьцаанд Р.Т , Э.Ананд нарын өмчлөлийн......... дүүрэг 2 дугаар хороо 71-б дугаар байр 92 тоот 32.8 мкв 1 өрөө орон сууц барьцаалсан болох нь зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,  зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалбар гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

            Зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Нэхэмжлэгч .......... банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч Р.Т , Ө.Т нар гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

            Хариуцагч нар зээлийн мөнгийг  шилжүүлээгүй, мөнгийг хүлээж аваагүй тул төлөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч зээлдэгч .......... банк ХХК нь зээлийн гэрээний 6.2.1 зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсноор зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу олгох үүргийн дагуу Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар зээлийн данс нээж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж зааснаар Р.Т т ............ дугаартай зээлийн данс нээж 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28.000.000 төгрөгийг шилжүүлж, Р.Т  ........... харилцах дансанд мөн өдөр 27.859.900 төгрөг шилжсэн, болох нь Зээлийн дансны хуулга,  Депозит дансны харилцагчийн монгол хуулга, мемориалын баримт №201612206198030308-0 гэсэн баримтаар тогтоогджээ.

      Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар зээлдүүлэгчээс зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласан тул хариуцагчийн зээл олгогдоогүй, мөнгийг аваагүй гэх тайлбар үндэслэлгүй, хариуцагч Р.Т харилцах дансандаа зээлийг шилжүүлэн авч ашигласан болох нь тогтоогдсон байна.     

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийг хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлж, Зээлийн гэрээний 5.2.2 зээлдэгч үндсэн зээл болон хүүг гэрээний хавсралт дахь хуваарийн дагуу үл маргах журмаар төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж заасан үүргийг зөрчсөн буруутай байна.

Хариуцагч Р.Т , Ө.Т нар нь зээлийн гэрээний үүрэгт 2017 онд 878.500 төгрөг төлсөн ба гэрээний 5.2.2-т зээлдэгч үндсэн зээл, түүний хүүг  хавсралтад заасан хуваарьт хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 452.2-д заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тул үндсэн зээл 28.000.000 төгрөг, зээлийн хүү 38.052.508,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.426.091.29 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээний 7.1, барьцааны гэрээний 9.1.1-д барьцааны гэрээнд заасан үндэслэл журмын дагуу үүргийн биелэлтийг хангуулах, барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Р.Т , Ө.Т нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 72.478.599.43 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө  .......... дүүрэг .. дугаар хороо  дугаар байр ... тоот 32.8 мкв 1 өрөө орон сууцаар хангуулж, нэхэмжлэлийн 9.000 төгрөгний шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагч Р.Т нь нэхэмжлэгчид холбогдуулж ............ тоот гэрчилгээтэй......... дүүрэг 2 дугаар хороо 71-б байрны 92 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч талууд зээлийн гэрээний 8.1-д гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж зээлийн төлбөр  хийгдэж дууссанаар дуусгавар болно,  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 7.1.7-д барьцаагаар хангагдах үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд барьцааны зүйлийг барьцаанаас суллахыг шаардах эрхтэй байхаар тохиролцож гэрээг байгуулсан  тул орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар Р.Т , Ө.Т нараас 72.478.599.43 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч .......... банк ХХК-нд олгож, үлдэх 9.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Р.Т  өмчлөлийн......... дүүрэг 2 дугаар хороо энхтайваны өргөн чөлөө 71-б байрны 92 тоот хаягт байршилтай 32.8 мкв талбайтай 1 өрөө орон сууцаар  үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн   56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590.545 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Р.Т , Ө.Т нараас 590.545 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .......... банк ХХК-нд олгосугай.

      4. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар нэхэмжлэгч .......... банк ХХК-нд холбогдох ............ тоот гэрчилгээтэй......... дүүрэг 2 дугаар хороо энхтайваны өргөн чөлөө 71-б байрны 92 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хариуцагч Р.Т  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн   56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

   6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийн хувийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                   

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.КУЛЬДАНА