| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0158/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/366 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Иргэний нэхэмжлэгч Н.Н-,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О-, Г.Д-, Н.А- нарт холбогдох эрүүгийн 2338003800088 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.О-,
Монгол Улсын иргэн, Г.Д-,
Монгол Улсын иргэн, Н.А-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А- нь Хөвсгөл аймгийн ... албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэн тус газрын урсгал засварын материалыг Хөвсгөл аймгийн ... Г.Д-гийн нөхөр Ж.Б-ы нэр дээрх “... " ХХК-иас 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “... ” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг Н.О-д, 696,000 төгрөгийг Г.Д-д гаргуулан өгч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Н.О- нь Хөвсгөл аймгийн ... албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэн тус газрын урсгал засварын материалыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Г.Д-гийн нөхөр Ж.Б-ы нэр дээрх “... ” ХХК-иас 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “... ” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг өөртөө, 696,000 төгрөгийг Г.Д-д гаргуулан өгч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Г.Д- нь Хөвсгөл аймгийн ... албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэн тус газрын урсгал засварын материалыг өөрийн нөхөр Ж.Б-ы нэр дээрх “... ” ХХК-иас 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “... ” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг Н.О-д, 696,000 төгрөгийг өөртөө гаргуулан авч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. (Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338003800088 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.А- нь Хөвсгөл аймгийн ... ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэх хэм хэмжээг зөрчиж бусадтай бүлэглэн тус газрын урсгал засварын материалыг Хөвсгөл аймгийн ... Г.Д-гийн нөхөр Ж.Б-ы нэр дээрх “... " ХХК-иас 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “... ” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг Н.О-д, 696,000 төгрөгийг Г.Д-д гаргуулан өгч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Н.О- нь Хөвсгөл аймгийн ... ажиллаж байх хугацаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэх хэм хэмжээг зөрчиж бусадтай бүлэглэн тус газрын урсгал засварын материалыг Хөвсгөл аймгийн ... Г.Д-гийн нөхөр Ж.Б-ы нэр дээрх “... ” ХХК-иас 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “... ” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг өөртөө, 696,000 төгрөгийг Г.Д-д гаргуулан өгч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож, “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Г.Д- нь Хөвсгөл аймгийн ... ажиллаж байх хугацаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэх хэм хэмжээг зөрчиж, Хөвсгөл аймгийн ... урсгал засварын зардлын материалыг “... ” ХХК-тай 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “... ” ХХК-ийн данс руу шилжүүлж, тус төлбөрөөс 929,000 төгрөгийг Н.О-д, 696,000 төгрөгийг өөртөө гаргуулан авч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Н.Н-ийн: “...хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тайлбар,
Шүүгдэгч Н.О-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Төсвийн мөнгийг өөрийн дансаар шилжүүлснээс хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Д-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.А-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн тал дээр ямар нэгэн маргаангүй...” гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтас 14-26 тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 27- 41 тал/,
Эд зүйл баримт бичиг хүлээж авсан тэмдэглэл /1-р хавтас 42-130 тал/,
А.Г-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хавтас 189-211 тал/,
Рашаант сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө /1-р хавтас 43 тал/,
... 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/42 дугаартай Худалдан авах ажлын хэсэг томилох тухай тушаалын хуулбар, ... баталсан 2022 онд худалдан авах урсгал засварын техникийн тодорхойлолт /1-р хавтас 44-48 тал/,
... урсгал засварын зардлын худалдан авах ажлын хэсгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл /1-р хавтас 49 тал/,
... урсгал засварын зардлын худалдан авах ажлын хэсгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл /1-р хавтас 50 тал/,
Захиалагч ... дарга Н.А-, захиалагчийг төлөөлж нягтлан бодогч Н.О-, нийлүүлэгчийг төлөөлж ... ХХК-ийн захирал Ж.Б- нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээ /1-р хавтас 53-55 тал/,
Рашаант сумын Хүн эмнэлэг /9071652/-ээс ... /2705214/ 4,286,000 төгрөгийг шилжүүлэх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт /1-р хавтас 60 тал/,
Рашаант сумын Хүн эмнэлэг /9071652/-ээс ... /2705214/ 2,000,000 төгрөгийг шилжүүлэх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт /1-р хавтас 61 тал/,
Рашаант эрүүл мэндийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орлогын баримт /1-р хавтас 62 тал/,
Бараа материал хүлээн авалтын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн баримт /1-р хавтас 63 тал/,
... ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6,286,000 төгрөгийн төлбөрийн баримт /1-р хавтас 65 тал/,
Рашаант сумын Хүн эмнэлэг /9071652/-ээс ... /2705214/ 560,000 төгрөгийг шилжүүлэх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн төлбөрийн хүсэлт /1-р хавтас 66 тал/,
Рашаант эрүүл мэндийн төвийн орлогын баримтууд /1-р хавтас 68 тал/,
Бараа материал хүлээн авалтын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн баримт /1-р хавтас 69 тал/,
... ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 560,000 төгрөгийн төлбөрийн баримт /1-р хавтас 70 тал/,
Н.О-ийн эзэмшлийн Хаан банкны ..., ...дугаартай дансны хуулга /2-р хавтас 25-56 тал/,
... ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /2-р хавтас 58-70 тал/,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хавтас 220-221 тал/,
Шүүгдэгч Г.Д-гийн гэрчээр өгсөн: “...Эрүүл мэндийн газарт дотоод хяналт үнэлгээ хийдэг. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэгт хяналт үнэлгээ хийж дэмжлэг арга зүйгээр зөвлөн тусалдаг. ... ХХК нь манай нөхөр Ж.Б-ы үүсгэн байгуулсан компани юм. Үйл ажиллагаанд туслах чиг үүрэгтэй оролцдог юм. Захиалгыг боож баглах, бэлтгэсэн эх бэлтгэлийг хянах, гүйлгээ хийхэд 2 дугаар гарын үсгээр оролцдог. Зарим үед бичвэр боловсруулах чиглэлээр оролцдог юм. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр хэвлэлийн эх бэлтгэл, хэвлэлийн үйлдвэрлэл худалдаа, 8 нэрийн барааны дэлгүүр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед ... Н.О- надтай холбогдоод урсгал засварын ажилд гэрээ байгуулаад ороод материал авахуулна гэсэн. Тэгээд мөнгө шилжиж орсны дараа та 10 хувиа аваад гаргаад өгөөч машин сэлбэг авах хэрэгтэй байна гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь нөхөртөө хэлэлгүйгээр өөрөө мэдээд интернэт банкаар гүйлгээ хийгээд 6,846,000 төгрөг ... ийн дансанд орж ирснээс 6,150,000 төгрөгийг нягтан бодогч Н.О-ийн дансанд шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 696,000 төгрөгийг НӨАТ татвар гэж үлдээсэн. Тамга гарын үсэгтэй цаас байдаг бөгөөд тэрэн дээр бичээд гэрээг бэлдсэн. Мөн бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримтыг би үйлдсэн. Манай нөхөр Ж.Б- энэ талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтас 132-133 тал/,
Шүүгдэгч Н.А-ын гэрчээр өгсөн: “...1994 оноос хойш Хөвсгөл аймгийн Рашаант сумын эмнэлэгт эрхлэгч эмч, эмчлэгч эмч, эрүүл мэндийн төвийн даргаар тус тус ажиллаж байна. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хийгээд оны эхэнд хугацаанд нь цахимд байршуулж зарладаг юм. Худалдан авах ажиллагаа явуулах эрхтэй эмчлэгч эмч А.Ү-, эмчлэгч эмч Б.С-, нягтлан бодогч Н.О-, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Т- нар байдаг. 2022.10.07-ны өдөр А/42 дугаартай худалдах авах ажлын хэсэг томилох тухай тушаал гаргаж урсгал засварын зардалд худалдан авалтын материал нийлүүлэх ажлын хэсгийг томилсон. Ажлын хэсгийн ахлагч Ү-, Б.С-, Г.Т- нарыг томилсон. Ажлын хэсгээс худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулах зөвлөмжийг гаргасан. Зөвлөмжийн дагуу ... ХХК-тай шууд гэрээ байгуулсан. ... ХХК-тай өмнө гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан болохоор гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахыг манай нягтлан санал болгоод бид хоёр ярилцаж тохиролцоод гэрээ байгуулсан. Би Г.Д-гийн компани гэдгийг мэддэг байсан. Учир нь Г.Д- манайхтай бичиг хэрэг нийлүүлэх талаар байнга харилцдаг байсан. ... ХХК-иас урсгал засварын материалыг аваагүй. Гэхдээ ... -аас дамжуулж материалаа гаргуулж авсан. Тухайн мөнгийг манай нягтлан бодогч Н.О- эмнэлгийн засварын үйл ажиллагаанд зарцуулсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 135-136 тал/,
Шүүгдэгч Н.О-н гэрчээр өгсөн: “...2019 оноос хойш одоог хүртэл ... ажиллаж байна. Худалдан авах ажиллагааг 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй ажил, үйлчилгээг харьцуулалтын аргаар, 20 саяас доош төгрөгтэй ажил, үйлчилгээг уламжпалт буюу үнийн санал авч худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг. Худалдан авах ажиллагааны эрхтэй Б.С-, А. Ү-, Г.Т- нар байдаг бөгөөд ажлын хэсэг томилж худалдан авалтыг зохион байгуулдаг юм. 2022 оны худалдан авалтыг цахимд байршуулсан боловч аж ахуйн нэгжүүдээс үнийн санал ирүүлээгүй учраас ажлын хэсгээс шууд гэрээ байгуулах зөвлөмжийг ирүүлсэн. ... ХХК-тай шууд гэрээ байгуулж ажилласан. ... ХХК-тай өмнө харилцаж байсан учраас гэрээ байгуулсан. Манай сумаас ямар нэгэн гэрээ байгуулах аж ахуйн нэгж байгаагүй. Бусад аж ахуйн нэгжүүдээс үнийн санал аваагүй бөгөөд ирүүлээгүй. Тухайн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахдаа Эрүүл мэндийн төвийн дарга Н.А-тай ярилцаж байгаад гэрээ байгуулсан. Г.Д-гийн нөхрийн компани гэдгийг мэддэг байсан. Эрүүл мэндийн газрын Г.Д- гэх хүнтэй харилцаж бараа, материал захиалах, мөнгөн шилжүүлэг, гүйлгээг ... тэй холбоотой бүх үйл ажиллагааны талаар харилцдаг байсан. Гэрээнд заасан бараа материалыг нийлүүлээгүй. Учир нь маш олон чиглэлийн худалдан авах байсан учраас ... ийн данс руу 6,846,000 төгрөгийг шилжүүлээд 696,000 төгрөг буюу 10 хувийг нь үлдээгээд 6,150,000 төгрөгийн өөрийн дансанд авсан. Үүнээс тухайн үед камер тавих шаардлагатай байсан учраас ... ХХК-иар 810,000 төгрөгөөр камер засварлуулсан. ... ХХК-иар 467,000 төгрөгөөр 2 камер нэмж тавиулсан. Байгууллагын төмөр хашааг шинээр барих байсан гагнуурын хөлсөнд 400,000 төгрөгийг Г-, Б- гэх хүмүүст ажлын хөлс болгож өгсөн. Хашаа будах шаардлагатай байсан будаг, өнхрүүш, багс, будаг шингэлэгч, хээ, дөрвөлжин орой, сангийн хэрэгслүүдийг Мөрөн сумын Баяннуур захаас 730,000 төгрөгөөр худалдаж авсан. Баянцагаан дэлгүүрээс 260,000 төгрөгөөр 20 литр будаг худалдаж авсан. Түргэний машинд шаардлагатай духны гинжийг 620,000 төгрөгөөр, стачерийг 420,000 төгрөгөөр, 4 улирлын дугуй 700.000 төгрөгөөр А-жолоочид захиж авсан. Эрүүл мэндийн төвийн 2 давхрын шатанд хүүхэд унахаас хамгаалсан хамгаалалт хийхэд төмрөөр Г- 294,000 төгрөгөөр гагнуур хийлгэсэн. Ахлах О- Улаанбаатар хотоос цонхны наалт силкон 90,000 төгрөгөөр худалдаж авсан. Вакум цонхны резен 40.000 төгрөгөөр вакум цонхны үйлдвэртэй Н-с худалдаж авсан. Сантехникч Г- төмөр хашааны бетон цутгахад 190,000 төгрөгөөр цемент авсан. Г-р 2 ширхэг дугуй 200,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд нийт засвар үйлчилгээнд 5,221,000 төгрөгийг зарцуулсан. Үлдэгдэл 929,000 төгрөгийг өөрийн хэрэглээнд зарцуулсан байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 138-139-тал/,
Гэрч Г.Т-гийн өгсөн: “...эрүүл мэндийн даргын тушаалаар A3 буюу худалдан авах ажиллагааны эрхтэй хүмүүс томилогдож ажлын хэсгээр тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, оролцогч нарт урилга хүргүүлж тендерийг нээж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулж захиалагчид зөвлөмж хүргүүлдэг. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/42 дугаартай ... тушаалаар байгууллагын урсгал засварын зардал материал нийлүүлэх, худалдан авалтын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Тухайн тендер нь захиалагчаас 25 төрлийн бараа нийлүүлэх 7,126,000 төгрөгийн төсөвт өртөгтэй байсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй талаарх мэдүүлгээ гаргасан. 2022.10.07-ны өдөр тендерийн эхний хурлыг 3 хүний бүрэлдэхүүнтэй 100 хувийн ирцтэйгээр эхлүүлсэн. Ажлын хэсгийн дарга ахлагч А.Ү-, нарийн бичгийн дарга Г.Т-, гишүүн Б.С- нарын бүрэлдэхүүнтэй 15 цаг 40 минутад хурал эхэлсэн. Хэлэлцэх асуудал нь Эрүүл мэндийн ирүүлсэн техникийн тодорхойлолттой танилцах, урсгал засварын зардлын худалдан авалтыг цахимд нийлүүлэх гэсэн байсан. Тендерийн баримт бичиг цахимд нийтлэх, дараагийн хурлыг 2022.10.14-ний өдрийн 11:10 минутад ирсэн баримт бичиг материалыг үнэлэх шийдвэр гаргасан. 2022.10.14-ний өдөр тендерийн 2 дахь хурлыг 11:40 минутад А.Ү-, нарийн бичгийн дарга Г.Т-, гишүүн Б.С- нар 100 хувийн ирцтэйгээр хурлаа эхлүүлсэн. Хэлэлцэх асуудал нь Эрүүл мэндийн төвийн урсгал засварын худалдан авалтыг нээх, гүйцэтгэгчийг шалгаруулах. Материалыг нээж үзэхэд ... дугаартай урсгал засварын материал худалдан авах тендерийг нээхэд нэг ч аж ахуйн нэгж байгууллага ирүүлээгүй байсан. Б.С- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.3 дахь заалтыг үндэслэн шууд гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлье. Г.Т- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.3 дахь заалтыг үндэслэж шууд гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлье гэв. Шийдвэр нь урсгал засварын материалыг худалдан авах гэрээг шууд байгуулах зөвлөмжийг байгуулах шийдвэр гарсан. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ... ... дугаартай урсгал засварын материал худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3. 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасан заалтын дагуу гэрээг шууд байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагчид зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд гэрээ байгуулах ажиллагааг захиалагч буюу Эрүүл мэндийн газрын дарга болон нягтлан бодогч нар хариуцан байгуулсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 151-152 тал/,
Гэрч Б.Б-гийн өгсөн: “...... ХХК-тай хамтран ажиллах гэрээ байхгүй. Тухайн компанийн талаар сайн мэдэхгүй... тухайн барилгын материалыг худалдаад гэрээ байгуулсан зүйл байхгүй. Төлбөр 730.000 төгрөгийг хүлээж авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 143 тал/,
Гэрч Л.Д-гийн өгсөн: “...... ХХК-тай хамтран ажиллах гэрээ байхгүй. Тухайн мөнгийг ... нутаг ХХК-ийн Хас банкны ... дугаартай дансаар хүлээн авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 145 тал/,
Гэрч С.Б-гийн өгсөн: “...надад бараа хүлээж авсан, хүлээлгэж өгсөн бүртгэл байхгүй. Дуудлагын авто машины сэлбэгийг сольсон. Эрүүл мэндийн төвийн байрыг будаж засварласан. Камержуулж, гадна төмөр хашааг хийсэн, машины зогсоолыг цементжүүлсэн зэрэг тохижилт хийж гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас 149 тал/,
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5890/137 дугаартай Н.О-ийн дансны хуулга /2-р хавтас 24-57 тал/,
Мөрдөн шалгах туршилт хийсэн: “туршилтаар Г.Д- нь ... ХХК-ийн дансаар гүйлгээ хийх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 92-98 тал/,
Хөвсгөл аймгийн ... 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/13 дугаартай “Н.О-ийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, төрийн албан хаагчийн анкетын хуулбар /1-р хавтас 86-94 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай Н.А-ыг Хөвсгөл аймгийн ... эрхлэгчээр томилсон тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкетын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хавтас 105-115 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө /1-р хавтас 122-130, 229-236 тал/,
Иргэний нэхэмжлэгч Н.Н-н: “...Тухайн асуудлыг нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ ... 2022 оны урсгал засварын зардал нь Рашаант сумын төрийн сангийн зардлын төсвөөс гарсан юм. Тийм болохоор Рашаант сумын Засаг даргын тамгын газарт хохирол учирсан гэж үзэж болно. Хэргийн материалаас харахад Рашаант сумын Засаг даргын Тамгын газарт 1,625,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тус хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2-р хавтас 106 тал/,
Шүүгдэгч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд мөнгө төгрөг өөртөө авч хэрэглэсэн зүйл байхгүй. ...хууль мэдэхгүй, ажлын ачааллаас болж хууль зөрчсөн үйлдэл гарсан байна...” гэх мэдүүлэг /2-р хавтас 111 тал/,
Шүүгдэгч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...яаралтай асуудлууд их байсан болохоор гэрээ байгуулсан. ...хувьдаа мөнгө идье гэсэн бодол байгаагүй. ...би өөрийгөө хууль зөрчиж гэмт хэрэг хийж байна гэж бодоогүй учир надад хуулийн мэдлэг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р 118 тал/,
Шүүгдэгч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Н.О-ийг гуйсан болохоор зөвшөөрөөд гэрээ байгуулаад мөнгийг гаргаж өгсөн. Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /2-р хавтас 125 тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн 2338003800088 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батдорж нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, сумын Эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч нар нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдүүд буюу нийтийн албан тушаалтан нь хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж байгаа үйлдлийг ойлгох ба энэ үйлдэл нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр илэрдэг.
Тодруулбал, шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэх хэм хэмжээг зөрчиж, Хөвсгөл аймгийн ... урсгал засварын зардлын материалыг “... ” ХХК-тай 7,100,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний төлбөр 6,846,000 төгрөгийг “... ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн, тус төлбөрөөс шүүгдэгч Н.О- нь өөртөө давуу байдал бий болгож 929,000 төгрөгийг хууль бусаар шилжүүлж авсан, Г.Д- өөртөө давуу байдал бий болгож татвар төлөх зорилгоор хууль бусаар 696,000 төгрөгийг шилжүүлж авсан нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дахь хэсэг “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэснийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд “гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёс, нийтийн ашиг сонирхлыг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг шүүгдэгч Б Н.О-, Г.Д-, Н.А- нар нь үйлдэхдээ хамтран гүйцэтгэгчийн оролцоотойгоор үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтас 14-26 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 27- 41 тал/, эд зүйл баримт бичиг хүлээж авсан тэмдэглэл /1-р хавтас 42-130 тал/, А.Г-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хавтас 189-211 тал/, Рашаант сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө /1-р хавтас 43 тал/, ... 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/42 дугаартай Худалдан авах ажлын хэсэг томилох тухай тушаалын хуулбар, ... баталсан 2022 онд худалдан авах урсгал засварын техникийн тодорхойлолт /1-р хавтас 44-48 тал/, ... урсгал засварын зардлын худалдан авах ажлын хэсгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл /1-р хавтас 49 тал/, ... урсгал засварын зардлын худалдан авах ажлын хэсгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл /1-р хавтас 50 тал/, захиалагч ... дарга Н.А-, захиалагчийг төлөөлж нягтлан бодогч Н.О-, нийлүүлэгчийг төлөөлж ... ХХК-ийн захирал Ж.Б- нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээ /1-р хавтас 53-55 тал/, Рашаант сумын Хүн эмнэлэг /9071652/-ээс ... /2705214/ 4,286,000 төгрөгийг шилжүүлэх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт /1-р хавтас 60 тал/, Рашаант сумын Хүн эмнэлэг /9071652/-ээс ... /2705214/ 2,000,000 төгрөгийг шилжүүлэх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн хүсэлт /1-р хавтас 61 тал/, Рашаант эрүүл мэндийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орлогын баримт /1-р хавтас 62 тал/, бараа материал хүлээн авалтын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн баримт /1-р хавтас 63 тал/, ... ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6,286,000 төгрөгийн төлбөрийн баримт /1-р хавтас 65 тал/, Рашаант сумын Хүн эмнэлэг /9071652/-ээс ... /2705214/ 560,000 төгрөгийг шилжүүлэх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн төлбөрийн хүсэлт /1-р хавтас 66 тал/, Рашаант эрүүл мэндийн төвийн орлогын баримтууд /1-р хавтас 68 тал/, бараа материал хүлээн авалтын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн баримт /1-р хавтас 69 тал/, ... ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 560,000 төгрөгийн төлбөрийн баримт /1-р хавтас 70 тал/, шүүгдэгч Н.О-ийн эзэмшлийн Хаан банкны ..., ...дугаартай дансны хуулга /2-р хавтас 25-56 тал/, ... ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /2-р хавтас 58-70 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хавтас 220-221 тал/, гэрч Г.Д-гийн мэдүүлэг /1-р хавтас 132-133 тал/, гэрч Н.А-ын мэдүүлэг /1-р хавтас 135-136 тал/, гэрч Н.Оюүнгэрэлийн мэдүүлэг /1-р хавтас 138-139-тал/, гэрч Г.Т-гийн мэдүүлэг /1-р хавтас 151-152 тал/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /1-р хавтас 143 тал/, гэрч Л.Д-гийн мэдүүлэг /1-р хавтас 145 тал/, гэрч С.Б-гийн мэдүүлэг /1-р хавтас 149 тал/, шүүгдэгч Н.О-ийн дансны хуулга /2-р хавтас 24-57 тал/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 92-98 тал/, Хөвсгөл аймгийн ... 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/13 дугаартай “Н.О-ийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, төрийн албан хаагчийн анкетын хуулбар /1-р хавтас 86-94 тал/, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай Н.А-ыг Хөвсгөл аймгийн ... эрхлэгчээр томилсон тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкетын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хавтас 105-115 тал/, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө /1-р хавтас 122-130, 229-236 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Н-н мэдүүлэг /2-р хавтас 106 тал/, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нар нь улсын төсөвт 1,625,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн болох нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Г.Д-гаас 696,000 төгрөгийг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Н.О-ээс 929,000 төгрөгийг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар (2-р хавтас 131-132 тал) тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 128-130 тал)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.О-ийн ...зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч шүүгдэгч Н.О- нь ... зэрэг түүний хувийн байдал,
Шүүгдэгч Н.А-ын ... зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.А- нь ... зэрэг түүний хувийн байдал,
Шүүгдэгч Г.Д-гийн ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал тус тус тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарын хувийн байдал, ажил эрхлэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа эсэх байдал зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Д-, Н.А- нарын нийтийн томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “...миний үйлчлүүлэгч Н.О-, Г.Д-, Н.А- нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрсдийн үйлдэлд дүгнэлт хийж байгаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хангаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлын талаар тусгасан. ...миний үйлчлүүлэгч нар нь тэтгэвэрт гартал төрийн албан ажилласан, мөн бүгд эмэгтэй хүмүүс, өрх гэрийн эзэгтэй хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаа, миний үйлчлүүлэгч Н.О-ийн тухайд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Шүүх шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар энэ хэсгийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дахь хэсэг “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-, Г.Д-, Н.А- нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолохыг дурдаж байна.
Эрүүгийн 2338003800088 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолсугай.
6. Эрүүгийн 2338003800088 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-, Г.Д-, Н.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР