Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Батхишиг,

Улсын яллагч Л.Отгончимэг, 

Хохирогч Ч.Т-, Л.У-,

Шүүгдэгч Ж.Б-, Д.Б-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярдаваа, Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201722000028 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б-,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Б-,

/Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Ж.Б- нь ялтай байх хугацаандаа буюу тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр яллагдагч Д.Б-тэй бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр багийн ...тоотод оршин суух Б.Э-ийн гэрт нэвтэрч хонины цээж мах, хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, самсунг маркийн гар утас зэргийг хулгайлан авч 385.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух Ч.Т-ын сууцны байшинд нэвтэрч 32 инчийн шилэн нүүртэй улаан өнгийн зурагтыг хулгайлан авч 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Б- нь ганцаараа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух Л.У-ийн олон сувгийн “Дидиш” станц, Монел маркийн индүү, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 255.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Б-, Д.Б-тэй бүлэглэж 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр багийн ...тоотод оршин суух Б.Э-ийн гэрт нэвтэрч хонины цээж мах, хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, самсунг маркийн гар утас зэргийг хулгайлан авч нийт 385.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух Ч.Т-ын сууцны байшинд нэвтэрч 32 инчийн шилэн нүүртэй улаан өнгийн зурагтыг хулгайлан авч 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Б- нь ганцаараа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух Л.У-ийн “Ддэш” олон сувгийн станц, Монел маркийн индүү, мөнгөн ээмэг, мөнгөн гинж зэрэг эд зүйлийг хулгайлан авч 255.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Согтуу тасарчихсан байсан. Хүний хөрөө авчихсан юм байлгүй дээ. Одоо бодоод байхад авчихсан юм шиг байна. Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр хороонд ганцаараа явж байгаад нэг үл таних айлын хашаа руу ороход хашаан дотор ороход байшин байсан бөгөөд намайг байшингийн амбаарын хаалгыг татаж үзэхэд амбаарын хаалга онгорхой байсан. Тэгээд би тухайн амбаар луу орж хонины цээж мах, нэг ширхэг хятад улсад үйлдвэрлэсэн хоёр авсан. Тэгээд би мах хөрөө хоёроо барьж явж байгаад Мишээл дэлгүүрийн ойролцоо Б-тай таарсан. Тэгээд Б- надаас ах хүү танд уучих юм байна уу гэхээр нь би байхгүй. Гэхдээ чи энэ хоёрыг зарчих гээд Б-д хөрөө, мах хоёроо өгсөн чинь Б- би наадхыг чинь дор нь зарчихна гээд бид хоёр такси аваад явсан. Тэгээд Б- таксины жолоочид хөрөө, мах хоёроо нийлүүлээд 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хоёр зах орж нэг шил архи уугаад илүү мөнгийг нь би авсан... би 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зах дээр архи ууж байгаад Б-тай таарсан. Тэгсэн чинь Б- танд уучих юм байна уу гэхээр нь надад уух юм алга гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би ганцаараа Оргил халуун усны газраас цаашаагаа явж байгаад нэг үл таних айлын хашаа руу ороход гэр нь цоожтой байсан. Тэгээд би цоожийг татаж хаалгыг нь онгойлгоод гэрт нь орж улаан хүрээтэй инчийг нь мэдэхгүй зурагт хойморт нь байхаар нь аваад гэрээс гараад явж зах руу чиглэлтэй явж байхад Б-тай таарсан. Тэгээд би Б-д чи энийг зарчих тэгэхүү хоёулаа архи ууъя гэсэн чинь Б- би наадхыг чинь зараад өгье гэсэн. Тэгээд бид хоёр такси аваад таксины жолоочид Б- 30.000 төгрөгөөр зарах болсон. Тэгсэн бид хоёроос зурагт авсан хүн зурагтыг шалгаж үзнэ гээд захын хойд талаар тойрч яваад зурагтыг шалгаж үзээд тухайн зурагтыг 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Б- бид хоёр зах орж архи уусан гэх мэдүүлэг /хх-ийн 91-94-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би гудамжинд явж байсан чинь Д.Б- хөрөө мах хоёр барьж гарч ирсэн. Тэгээд би наадах чинь юу юм бэ гэсэн чинь би дүүгээсээ авсан юм гэж надад хэлсэн. Тэгээд намайг такси барь гэсэн. Тэгээд бид хоёр таксинд суугаад зах руу явж байтал тэр таксины жолооч хөрөөг авахаар болсон. Тэгээд би хөрөөг таксины жолоочид өгсөн. Харин махыг нь таксины хөлсөнд таксины жолоочид өгсөн. Тэгээд бид хоёр таксины жолоочоос хөрөө зарсан 20.000 төгрөгөө аваад зах руу орж нэг шил архи авсан. Тэгээд тэрнийгээ хувааж уугаад хоёр тийшээ салсан...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах захын цаа талын хороололд явж байгаад нэг үл таних айлын хашаа руу ороод гэрийнх нь хаалгыг таттал гэрийн хаалга онгойсон. Тэгээд би гэр лүү явж ороод ДДШ-ийн станц, индүү хоёр аваад гарсан. Тэгээд би Өлзий нэртэй дэлгүүрт аваачиж ДДШ-ийн станц, индүү хоёрыг 20.000 төгрөгний барьцаанд тавиад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 91-94-р хуудас/,

Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр багийн ...тоотод байрлах гэртээ байж байгаад 15 цагийн орчимд өөрийн нөхөр Ганзориг бага хүүхэд хоёрынхоо хамт том охиныхоо хичээлээс нь авах гээд гэрээсээ гарсан. Гэрээс гарахдаа би гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан. Тэгээд том охиныгоо хичээлээс нь авчихаад 18 цагийн орчимд гэртээ харихад манай гэрт хулгай орсон байсан. Тэгээд манай нөхөр таамбартаа байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд хар өнгийн шар өнгийн шар бариултай дружба хөрөө болон хонины цээж хэсгийн мах хулгайд алдагдсан байсан...манай гэрийн хоймор газарт цэнэглээд орхисон байсан “Самсунг” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн ухаалаг гар утас хулгайд алдагдсан. Би хулгайд алдсан гар утсаа 300.000 төгрөг, сем картаа 5.000 төгрөг, дружба хөрөө 130.000 төгрөгөөр, хонины махыг нэг кг-ийг нь 3.500 төгрөгөөр тус тус үнэлнэ гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Хохирогч Ч.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Бид нарыг гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод манай гэрт орж зурагт хулгай хийгээд аваад явсан байсан. Тэгээд би өөрийн гэрийн эсрэг талын гудамжны үзүүрт үйл ажиллагаа эхэлдэг Жугнай дэлгүүр лүү орж худалдагчаас нь асуухад 17 цагийн орчимд нэг залуу зурагт бололтой хавтгай юм тэвэрчихсэн таксинд суугаад явсан гэж хэлсэн. Манайх хулгайд алдсан зурагтаа 2015 оны 10 дугаар сард 500.000 төгрөгөөр Нарантуул захаас худалдаж авч байсан юм...Гомдолтой байна. Хулгайчийг олж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Хохирогч Л.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 15 минутын орчимд Мөрөн сумын 5 дугаар багийн 35-03 тоотод байрлах гэртээ харихад манай гэрийн хаалганы цүү эвдээд хулгай орсон байсан. Тэгээд гэртээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд манай гэрээс ДДШ-ийн станц, Монел маркийн индүү нэг ширхэг, ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг хосоороо хулгайд алдагдсан байсан. ДДШ-ийн станцаа шинээр нь 118.000 төгрөгөөр, картыг нь шинээр нь 50.000 төгрөгөөр, Монел маркын индүүгээ 60.000 төгрөгөөр, мөнгөн ээмэг хосоор нь 40.000 төгрөгөөр үнэлнэ. Гомдолтой байна. Станцаа авсан. Бусад эд зүйлээ төлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Мөрөн сумын 11-06-05 тоотод байрлах гэртээ байж байхад манай ээж Батчулуун гаднаас орж ирээд манай хажуугийн айлаас хоёр хүн мах аваад гарч явна араас нь дагасан чинь Мишээл дэлгүүрлүү яваад орлоо гэж хэлсэн         гэх мэдүүлэг/ХХ-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөрөн сумын 11 дүгээр сарын 06-05 тоотод байрлах өөрийн гэртээ байж байхад манай хажуугийн айлаас хоёр залуу гарч яваа харагдсан, ...тухайн хоёр залуу тэр айлаас гарахдаа нэг хятад хөрөө, нэг нь хонины цээж мах барьчихсан явж байгаа харагдсан, ...Мишээл дэлгүүрийн хилэн дээр махаа хиллүүлж байсан, ...гэх мэдүүлэг/ХХ-ийн 24-25 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хуудас/

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /09-14-р хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15-р хуудас/.

Эд зүйл хураан авсан  тухай тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/.

Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /49-р хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр сэжигтэн Жигжид овогтой Б-ы өмсөж явсан гэх гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрийг урьд үйлдэгдэж байсан эзэнгүй хэргийн газрын мөрүүдтэй тохирох эсэхийг тогтоох зорилгоор санд байгаа гутлын мөрүүдтэй энгийн нүдээр адилтган ерөнхий болон хувийн шинж тэмдгээр тохирох мөр байхгүй байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-52-р хуудас/,

Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 56-р хуудас/,

Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 57-59-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зуилиин 145.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нар нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь хавтаст хэргийн 107-108, 124-125-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 110-120, 136-153-аар хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбарууд зэргээр тогтоогдож байна.

Шүугдэгч Ж.Б-, Д.Б- нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох Б.Э-ийн 385.000 төгрөг, Ч.Т-ын 350.000 төгрөг, Л.У-т 255.000 төгрөгийн хохирол учрууснаас ДДШ-ийн станцийг буцаан олгож, 145.000 төгрөгний хохирол тус тус учруулснаа нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нараас тус бүр 192.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-т, шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нараас тус бүр 176.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Т-д, шүүгдэгч Ж.Б-аас 145.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.У-т тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нарын хувийн болон ар гэрийн байдлыг харгалзаж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Ж.Б- нь урьд хорих ялаар шийтгэгдэж байсан боловч түүний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан оногдуулах хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Б- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар  2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн боловч дээрх хугацаанд шүүгдэгч нь дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1- д зааснаар, шүүгдэгч Д.Б- 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 145.2-т зааснаар 4 сар 07 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар тус тус ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн урдаа үдээстэй, ардаа улаан өнгийн тэмээний зураглал бүхий хээтэй, пүүзэн гутал 1 ширхэгийг тогтоол хїчин тєгєлдєр болмогц устгахыг шїїгчийн туслах Ч.Батсїхэд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б- нь 112 хоног, Д.Б- нь 119 хоног тус тус цагдан хоригдсон, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Б-, Ж.Б- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-д  эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял дээр өмнөх шүүхийн тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу 8 /найм/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ы цагдан хоригдсон 112 хоног, шүүгдэгч Д.Б-гийн цагдан хоригдсон 119 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн урдаа үдээстэй, ардаа улаан өнгийн тэмээний зураглал бүхий хээтэй, пүүзэн хос гутал 1 ширхэгийг тогтоол хїчин тєгєлдєр болмогц шүүгдэгч Ж.Б-д буцаан олгосугай.

7. Эрүүгийн 201722000028 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нараас тус бүр 192.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-т, шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нараас тус бүр 176.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Т-д, шүүгдэгч Ж.Б-аас 145.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.У-т тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.НЯМСҮРЭН