Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0694

 

 

 

 

 

     2022        09           21                                   128/ШШ2022/0694

    

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.Мөнх-Өлзий даргалж
тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Эт...” ХХК /РД:0000000/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Т...,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц...,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М...,

Гуравдагч Эт...гээд: “Э” ХХК /

Гуравдагч Эт...гээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г... нарын хооронд газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т..., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М..., гуравдагч Эт...гээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамж нь эрх зүйн зөрчилтэй тул тус захирамжийн 3 дахь хэсэгт заасан “Эт...” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна. 

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Нэхэмжлэгчид анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 001 дугаар захирамж /3-р хавтаст хэргийн 110-115 дахь талд/-аар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 4200 м.кв хэмжэЭт...эй, үйлчилгээний зориулалт бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.

2.2. Нэхэмжлэгчээс 2006 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн А/003 дугаар албан бичгээр хүсэлт гаргаж, дээрх захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээ нь шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу 13268 м.кв хэмжэЭт...эй байгаа тул зохих журмын дагуу эзэмшлийн талбайг баталгаажуулж, гэрээ, гэрчилгээг олгож өгнө үү гэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас хүлээн авч 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 008 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамж /1-р хавтаст хэргийн 197-198 дахь талд/-аар 13268 м.кв хэмжэЭт...эйгээр өмнөх зориулалт, байршил, хугацаагаар эзэмших эрхийг нь баталгаажуулан олгосон байна.

2.3. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамж /1-р хавтаст хэргийн 189, 192 дахь талд/-аар “Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу ...”Эсэн трейдинг” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа 13268 м.кв газрын талбайн хэмжээг өөрчлөн 1226 м.кв газрыг хасаж /13268-9837-2205=1226 м.кв/, талбайн нэгж талбарыг 9837 мкв, 2205 м.кв хэмжэЭт...эйгээр 2 хэсэг болгон хуваасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна.

2.4. Үүнийг эс зөвшөөрч “Эт...” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Нэхэмжлэгч “Эт...” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1.1. “...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамж гарсныг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бусдаас сонсож, улмаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын архиваас захирамжийн хуулбарыг авч танилцсан бөгөөд улмаар захирамжийг эс зөвшөөрч, “Эт...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэг, 4.2.6 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж манай компанид мэдэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй буюу оролцоог хангаагүй, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн Эт...гээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч Эт...гээдээр оролцоно...” гэж заасны дагуу гуравдагч Эт...гээдээр оролцуулаагүй. Захиргааны байгууллага нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Эт...гээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ёстой.

      1. Түүнчлэн Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн талаар хуульд заасан зохих ажиллагааг гүйцЭт...гэх буюу урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичгийг оролцогч болон түүний төлөөлөгчид танилцуулах, танилцах боломж олгох ёстой байсан. ГЭт...эл захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Эт...гээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй. Захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байтал Захиргааны байгууллага нь энэхүү үүргээ гүйцЭт...гээгүй буюу манай байгууллагад мэдэгдээгүй.
      2. “Эт...” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 008 дугаар захирамжийн дагуу 13268 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байсан. ГЭт...эл тус газрын хэмжээг манай компанид мэдэгдэлгүйгээр 9837 м.кв, 2205 м.кв хэмжээгээр тус бүр хувааж, нийт 1226 м.кв хэмжээгээр багасгасан. Газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөхдөө Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу газрын талбайн хэмжээ, зориулалт нэрийг өөрчилсөн гэх тайлбарыг амаар өгсөн.
      3. Манай эзэмших эрх бүхий газрын хэмжээг багасгаж тус багасгасан хэмжээгээр “Э” ХХК-д газар эзэмших эрх олгохоор төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн. Энэ нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд хөндсөн үйлдэл болж байна. Манай компанийн эзэмших эрх бүхий газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулснаар газрыг зориулалтын дагуу ашиглах, төлөвлөгөөний дагуу ашиглах боломж нөхцөлийг шууд хязгаарласан, бизнесийн үйл ажиллагаанд шууд хүндрэл учруулах нөхцөлийг үүсгэж байна. Газар чөлөөлөх үндэслэлээр сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан гэх боловч бодит байдалд бусад Эт...гээдэд эзэмшүүлэхээр төлөвлөн газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.
      4. Энэхүү асуудлаар манай компаниас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А/006 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 00-00-0000 тоот албан бичгээр хариу ирсэн. Уг хариуг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гардаж авсан. Манай компанийн зүгээс тус хариуг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 00000 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамж гарсан тул тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.
    1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
      1. Маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын А/000 захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар өгье. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг заасан байдаг. 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан байдаг. Хуулийн үндсэн зарчмыг захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга баримтлаагүй. Эрх бүхий байгууллагаас гарч байгаа шийдвэрийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Эт...гээдийг тухайн шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч Эт...гээдээр оролцуулахаар мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан байдаг.
      2. ГЭт...эл Нийслэлийн Засаг даргын зүгээс “Эт...” ХХК-ийн эзэмших эрх бүхий 13268 м.кв газрыг аливаа хэлбэрээр хувааж, багасгаж байгаа шийдвэрийг гаргахдаа “Эт...” ХХК-ийн зүгээс өмчлөлийн асуудал бидэнд хамаагүй, бидний эзэмшлийн газар учраас дээр нь байгаа өмчлөл бүхий хөрөнгөө салгаж ав гэсэн бичгээр гаргасан саналыг огт хүлээж аваагүй. Саналыг заавал авч хэрэгжүүлэх, магадгүй тухайн саналыг хүлээж авахгүй байх талаар үндэслэл бүхий хариултыг эрх бүхий байгууллага буюу захиргааны байгууллага гаргах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, “24.2 Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан. ГЭт...эл тухайн шийдвэр гаргах ажиллагааны явцад буюу А/000 дүгээр захирамжийг гаргах явцад газар хуваах болсон шалтгаан хувааж буй хэмжээг юунд үндэслэж гаргаж буй нь огт тодорхойгүй, газрыг хоёр хуваалаа шүү гэдэг мэдэгдэл ирүүлсэн байдаг.
      3. Учир нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хэдэн метр төмөр зам байдгийг мэдэхгүй, түүнд хамаарах төмөр замын зурвас газар нь нийт хэдэн м.кв болохыг ч мэдэхгүй байдаг. Өнөөдөр л төмөр замын уртыг нэхэмжлэгчийн зүгээс өөрөө сайн дураараа хэмжүүлж байж төмөр замын уртыг тогтоолгож өгч байна. Төмөр замын уртыг мэдэхгүй байж яаж зурвас газрын м.кв, хэмжээ зэргийг хувааж, тогтоогоод байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.
      4. Хариуцагчийн зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон мэргэжлийн зөвлөлийн хурлаар тухайн асуудлыг авч хэлэлцсэн, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг мэргэжлийн хүмүүс гүйцЭт...гэсэн гэж тайлбарладаг. ГЭт...эл мэргэжлийн хүмүүс бодитой хэмжилт хийсэн зүйл байхгүй байна. Хэдэн метр төмөр зам  нэхэмжлэгч компанийн газартай давхцаад байгааг нарийн сайн мэдэхгүй байгаагаас энэ бүх ажиллагаа хуульд нийцэж явсан гэж үзэх ямар ч боломжгүй юм. Мөн газар эзэмших эрх олгох асуудлыг иргэн хуулийн Эт...гээдээс гаргасан хүсэлтэд үндэслэн явдаг ч тухайн хүсэлтэд дурдагдсан газар өөр Эт...гээдийн газартай давхцаж байгаа бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Эт...гээдтэй холбоотой нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж, эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байх талаас нь захиргааны байгууллага шийдвэр гаргах ёстой.
      5. Өөрөөр хэлбэл “Э” ХХК-ийн зүгээс төмөр замын зурвас газрыг эзэмших хүсэлт гаргаж болно. Энэ нь гуравдагч Эт...гээдийн хуулиар олгогдсон эрх. Гэхдээ аливаа Эт...гээдэд олгосон эрх, ашиг сонирхол тухайн газар дээр давхцаж байна уу үгүй юу, давхцаж байгаа бол яагаад тухайн газраас хасаж өөр Эт...гээдэд олгох ёстой юм бэ гэдгийг нарийн тогтоож, үндэслэл бүхий хариулт өгөх ёстой. “Эт...” ХХК Нийслэлийн Засаг даргаас газар хуваах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа буюу өөрсдийн эзэмшил эрх бүхий газар дээр байрлаж буй төмөр замыг чөлөөлөх талаар А/007 дугаар бүхий албан бичгээр хандаж өөрсдийн саналыг гаргасан байдаг.
      6. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна”, 27.7-д “Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй” гэж тус тус заасан. “Эт...” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа маш тодорхой бөгөөд дээр нь байгаа өмчлөлийн асуудал болох хөрөнгийг авч, манай газрыг чөлөөлж өгөхийг хэлж, бид нар газраа хуваалгах хүсэлгүй байна гэдэг саналыг өгч байхад үүнийг хэрхэн шийдвэр гаргах ажиллагаанд тусгасан, тусгахгүй бол яагаад тусгаагүй гэдгээ захиргааны байгууллага буюу засаг даргын зүгээс үүнд тодорхой тайлбарыг өгөөгүй. Энэ нь захирамжийн хувийн хэргээс харагдаж байна.
      7. Хоёр дахь үндэслэлийн талаар дурдвал, хариуцагч болон гуравдагч Эт...гээдийн зүгээс нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар дээр байрлаж байгаа салаа төмөр зам нь “Э” ХХК-ийн өмч болохыг шүүхээс тогтоосон тул тухайн төмөр замын зурвас газрыг “Э” ХХК эзэмших ёстой гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн зүгээс төмөр замын өмчлөх эрхийн талаар маргаагүй гэдгийг дахин хэлье. Харин тухайн замын доорх газар болон зурвас газарт олгож буй газартай холбогдуулан маргаж байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.
      8. Төмөр замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна” гэж заасан. Төмөр замын зурвас газрыг хэн эзэмших нь хамаагүй, тэр тухайн төмөр замын өмчлөгч байна уу, газар эзэмшигч байна уу, хэн эзэмшихээс үл хамаарч хуулийн үндсэн үзэл нь тухайн төмөр замыг зориулалтын дагуу ашиглаж болох аюулгүй байдлыг хангах түүнд зориулж зурвас газрыг олгох, чөлөөлөх, барилга байгууламж өөр үйл ажиллагаа явуулахгүй гэдэг санаа болохоос заавал зурвас газрыг хэн нэгэн эзэмших зүйл биш юм. Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм, хэмжээг хот байгуулалт, төмөр замын тээврийн аюулгүй байдлын нөхцөл шаардлагыг харгалзан Засгийн газар тогтооно” гэж заасан. Төмөр замын өмчлөгчид тус газрыг эзэмшүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.
      9. Төмөр замыг ашиглах, арчлалт хамгаалалттай холбоотой асуудлыг өмчлөгч хийх ёстой гэж гуравдагч Эт...гээдийн зүгээс тайлбарладаг. Гэхдээ тухайн төмөр зам ашиглалтын гэрээ болон түрээсийн гэрээгээр хариуцлага хүлээх асуудлыг бүрэн зохицуулаад явах боломжтой. Тийм ч учраас хуулийн зохицуулалт нь тийм байдаг. Тухайн газар дээр нь байгаа төмөр зам зөвхөн “Эт...” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой.
      10. Түрээс болон бусад асуудлын талаар талууд харилцан тохиролцоод явахад ямар ч хуулийн хязгаарлалт байхгүй. Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүс, Монгол Улсын Засгийн газраас баталсан энэхүү журам нь 2011 онд шинэчлэн батлагдсан. Өмнө нь 2008 онд батлагдсан дүрмээр бол хоёр метр гээд гуравдагч Эт...гээд болон хариуцагчийн зүгээс ярьдаг. ГЭт...эл 2011 онд тухайн дүрэм шинэчлэгдэн батлагдсан. Тухайн дүрмийн 1.3-д төмөр замын зурвас газрын зориулалтаар олгох газрын хэмжээг тогтоохдоо МNS 6060:2010 стандартын нөхцөлийг баримтлан зураг төслөөр тогтооно гээд заачихсан. Нийслэлийн Засаг дарга тухайн төмөр замын зурвас газрыг тогтоохдоо юунд үндэслэсэн нь тодорхойгүй байгааг өмнө нь хэлсэн.
      11. Төмөр замын зурвас газрыг тогтоохдоо МNS 6060:2010 стандартаар заасан нөхцөлийн дагуу гаргасан зураг төслийг үндэслээд 2 метрийг олгох юм уу, нэг метрийг олгох юм уу, тухайн стандартаар тогтоож олгох ёстой байсан ч “Э” ХХК-ийн гаргасан хүсэлтийн хүрээнд хүсэлтэд дурдагдсан хэмжээгээр хувааж, бодит хэмжилт хийгээгүй. Энэ бүхнээс үзвэл захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн болохыг тодорхой харуулж байна. Тухайн стандартад төмөр замын зэрэглэл, суурь бүтцээс нь хамаарч тухайн замын зурвас газар нь харилцан адилгүй байхаар заасан байдаг. Тус стандартад зааснаар “Эт...” ХХК-ийн газар дээр байрлаж буй төмөр замын зурвас газрын хэмжээ нэг метр ч байж болно.
      12. Үүнийг бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж байж тогтооно. Мэргэжлийн байгууллагаас зураг төслийг гаргаж байж тогтоох юм. Тус стандартын 7.1 дэх хэсэгт төмөр замын хамгаалалт болон бусад зурвас газрын төслийн мэргэжлийн байгууллага хийж гүйцЭт...гэнэ гэж заасан бөгөөд шаардлагатай бол хайгуул, төслийг хийж гүйцЭт...гэхээр байдаг. Энэхүү нөхцөлийг биелүүлэхгүйгээр зурвас газар юм чинь авах ёстой гээд шийдвэрлэчихсэн нь мэргэжлийн зөвлөлийн хурал бодитойгоор хийгдсэн эсэх, мөн бодитой хэмжилт хийсэн эсэх нь харагдах юм. Иймд Нийслэлийн Засаг даргаас гаргасан маргаан бүхий захиргааны акт хуульд үндэслэх, хуульд заасан дүрэм, журмыг баримтлах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим зэргийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
    2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
      1. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг эхнээс нь дуустал үзвэл “Э” ХХК-д чиглэгдсэн захиргааны ажиллагааны материалууд байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримт хувийн хэргүүдийг үзвэл “Э” ХХК-ийн төмөр зам, газар эзэмших хувийн, захирамж, кадастрын зураглал байна. Эргээд “Эт...” ХХК-ийн хувийн хэргийг аваад үзвэл бид нарт хэдий хэмжээний газар, ямар эргэлтийн цэгээр үлдээд байгаа гэдэг нь хэрэгт байхгүй байна. Үүнд чиглэсэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа огт явагдаагүй байна. Бид “Э” ХХК-д эзэмшүүлсэн 2020 оны захирамж дээр маргаад давхцуулаад явжээ гэдэг асуудлыг тавиагүй.
      2. 2019 онд “Эт...” ХХК-ийн газрыг хуваахдаа ямар үндэслэлээр яагаад хэдий хэмжэЭт...эй, яаж хуваагаад байгааг одоо хүртэл ойлгохгүй байна. Хэрэгт авагдсан баримтад алга. “Эт...” ХХК-д хоёр хувааж олгосон байгаа хэмжээ хаана юм бэ гэдэг баримт хэргийн материалд байхгүй байна. “Э” ХХК-д өнгөөр ялгаад гаргачихсан байна. Бид нар бусдыг нь таах юм уу? Таасныхаа дараа зөв, буруу байна гэдгийг ярих юм уу? тэр хуваасан хэсэг хаана, хаана байгааг бид нар ойлгохгүй байна. Хүний газраас хувааж байгаа бол танай газрыг ингэж хуваалаа, энэ хэсэг үлдэж байна гээд тэр нь эргэлтийн цэгээрээ баталгаажих ёстой. “Э” ХХК-ийн зурвас газраар авсан газар байна.
      3. Тухайн газрууд нь “Эт...” ХХК-ийн өмчлөлийн газрын хаана байрлаж байгааг мэдмээр байна. Захиргааны актыг гаргахдаа хэнд хаашаа хаяглагдах асуудал яригдана. Хариуцагчийг өмнөх хурал дээр танай үлдсэн газар энэ гээд заагаад өгчих болов уу гэж бодсон ч одоо хүртэл ирүүлсэн баримтаар “Эт...” ХХК-ийн газрыг хоёр хуваасан гээд байгаа нь мэдээллийн санд байхгүй байна. Нэгж талбарын дугаар нь байна гээд бэлдсэн ч зүйл байхгүй. “Э” ХХК хүсэлт гаргаад, энэ газрыг авмаар байна гэхэд тэг гээд өгчихсөн харагдаж байна. Хамгийн гол нь “Э” ХХК-д ийм хэмжэЭт...эй газрыг энэ координатаар олго гэсэн шийдвэр байхгүй.
      4. “Э” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн доод талын газрыг авъя гэсэн хүсэлт гаргасан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хүсэлтийг гаргасан. Захирамж гаргахдаа төмөр замын аюулгүйн зурвас газар гэж гаргаад, аюулгүйн зурвасыг дээр дурдсан захиргааны акт гаргах ажиллагаа аюулгүйн зурвас ямар байх, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба төмөр замын аюулгүйн зурвасыг тогтоох мэргэжлийн байгууллага юм байна. Аюулгүйн зурвас газрыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба олгодоггүй, мэргэжлийн байгууллага олгож, түүнийг тогтоох ёстой байсан ч бидэнд тэр эрх нь байгаа гээд шийдвэрлэчихсэн. Төмөр замын зурвас газрыг олгож байгаа бол өөрт байхгүй эрх хэмжээгээ эдлээд зурвас газрын хэмжээг тогтоосон байна. Ажиллагаа бүрэн гүйцЭт... хийгээгүй.
      5. Миний үйлчлүүлэгч надаас “Э” ХХК-д олгосон газар яаг яаж хасагдаад, манайх хаагуур нь үлдэж байгаа юм бэ гээд асуухаар одоо хүртэл надад хэлэх зүйл байхгүй байна. Эд хөрөнгийн доод талын газрыг олгож байгаа бол ойлгоно. Зурвас газрыг арай өөрөөр олгодог. Тухайн эрх нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд байдаггүй. “Эт...” ХХК-ийн газрыг хуваахдаа үлдээж байгаа газрыг хэмжээгүй байна. Мэргэжлийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн гэдэг. Мэргэжлийн зөвлөлийн хурлаас гарч байгаа шийдвэр эцсийн захиргааны акт биш. Захиргааны акт хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. “Эт...” ХХК-д үлдэж байгаа газрын талаар захиргааны байгууллага шийдвэрлээгүй байна. Зүгээр л хуваагаад хаячихсан.
      6. Бид үлдсэн газраа хаагуур нь баталгаажуулж авах юм бэ? Салаа зам болгоноор олгосон байна. Салаа замууд дээр “Эт...” ХХК-ийн газрын хоёр нэгж талбарын газар зөв юм уу? Үлдсэн 9837 м.кв газар “Э” ХХК-ийн газартай давхцалгүй гэдэг нь хаана байгаа юм бэ? 2205 м.кв газар нь аль талдаа үлдсэн юм бэ? Эсвэл 2205 м.кв газар нь 8 дугаар салаа замын цаад тал юм бол наад талын 9837 м.кв газар дотор дахиад газар эзэмшээд байгаа юм уу? Үүнийг ойлгомжтой болгож байж энэ асуудал шийдэгдэх юм. Ойлгомжтой болгох ажиллагаагаа хийгдээгүй. Захиргааны акт гаргах ажиллагааг хоёр талд зэрэг явуулах ёстой байтал “Э” ХХК-д чиглэсэн ажиллагааг явуулсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

3.4. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

      1.  “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 008 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000000/0000 нэгж талбарын дугаар бүхий 13268 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.
      2. Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаар тогтоолоор “Эт...” ХХК-ийн эзэмшлийн газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Э” ХХК-ийг тогтоосон байна.
      3. Тус газар дээр бусдын өмчийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байх тул Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасныг, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлын дүгнэлтээр “Эт...” ХХК-ийн эзэмшлийн газраас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн газартай давхцаж байгаа 1226 м.кв газрыг хасаж шийдвэрлэх тухай дүгнэлт гарсныг тус тус үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр захирамжаар “Эт...” ХХК-ийн эзэмшлийн газраас 1226 м.кв газрыг хасаж шийдвэрлэсэн байна.
      4. Дээрх маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулсан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 00-00/0000 дугаартай албан бичгээр “Эт...” ХХК-д мэдэгдэл хүргүүлж тус компаниас дээрх мэдэгдлийн хариуг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/007 дугаартай албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн байна. Мөн биечлэн уулзаж дээрх нөхцөл байдлыг мэдсэн байсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээрх маргаан бүхий акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
    1.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
      1.  “Ойлгомжтой зүйлийг нэхэмжлэгч тал мэдэхгүй байгаа юм шиг яриад байна. Мэдээллийн сангаас яагаад гарч ирэхгүй байгаа вэ гэхээр танайхаас албан ёсоор хүсэлтээ өгөөгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас мэдээллийн санд албажиж орохгүй байна. Маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа мэдээллийн санд үлдсэн хэсгээрээ бүртгэгдэх юм. Төрийн захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулсан бөгөөд албан тоот, танайхаас ирүүлсэн тайлбар, хүлээн зөвшөөрсөн баримт энэ бүгд өмнөх шүүх хуралдаанаар нотлох баримтаар шинжлэн судлагдаж, тогтоогдсон. Кадастрын зураг, бусад зүйлсийг олж мэдэх хүсэл зориг “Эт...” ХХК-ийн бүрэн эрх юм.
      2.  Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Нөхцөл байдлыг тогтоосон баримтууд хэрэгт авагдсан. Шаардлагатай бол одоо хүсэлтээ гаргаад үлдсэн газраа баталгаажуулж болно. Маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй гээд маргаж байна, энэ тохиолдолд мэдээллийн санд албажих боломжгүй. Нөхцөл байдлыг тогтоогоогүй, оролцуулаагүй гээд байгаа тайлбар нь үндэслэлгүй байна. Өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Үүний дагуу өмнөх хурал дээр талууд тайлбараа хэлсэн. Өмнөх тайлбараа дэмжиж байна” гэв.

3.6. Гуравдагч Эт...гээд “Э” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

      1. “... “Э” ХХК нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос гаргасан “Гурван нуур” улсын үйлдвэрийн газрын Байшин үйлдвэрлэх комбинатын хөрөнгийг дуудлага худалдаагаар 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр худалдаж авсан ба уг авсан хөрөнгөнд 12 салаа төмөр зам, депогийн хамт авсан байдаг.
      2. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 009 дүгээр тогтоол, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаар тогтоолуудаар 12 салаа төмөр зам, 12 салаа төмөр замд олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0000000000 тоот бүртгэлийн гэрчилгээ нь “Э” ХХК-ийн өмч мөн болохыг эцэслэн тогтоосон.
      3. Өнөөдрийн шүүх хурлаар хэлэлцэж байгаа тус газар дээр “Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байх (8-12 дугаар салаа төмөр замууд байрлаж байгаа) Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төмөр замын аюулгүйн зурвас газрын гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид (“Э” ХХК) олгосон.
      4. Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр захирамж нь “Эт...” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
    1.  Гуравдагч Эт...гээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
      1. “Эт...” ХХК-аас мэдэгдэл гаргасан бөгөөд энэ нь захиргааны акт гарсныг мэдсэн гэсэн үг юм. Бид албан ёсны мэргэжлийн байгууллагаар зургийг хийлгэсэн.  Огт мэдэхгүй байгаа юм шиг зүйл ярих хэрэггүй байх. Манай өмчлөлийн зам гэдгийг шүүхээс тогтоосон. Өмч гэж маргахгүй байгаа хэр нь хувийн компанийн өмч байх ёсгүй гээд байна. Тийм зүйл байхгүй. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/0000 дугаар захирамж, Геодези зураг зүйн газарт явуулсан 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/0000 дугаар албан бичгээр 8 дугаар салаа буюу 00, 0001, 0002, 0003 дугаар газрууд кадастрын зургийн дагуу хийгдээд ирчихсэн. Энэ нь албан ёсны баримт юм.
      2. Нийслэлийн Засаг даргаас энэхүү аюулгүйн зурвас газрыг Төмөр замын тээврийн тухай хуульд заасны дагуу баталгаажуулж өгсөн. Мэдээллийн санд ямар ч үг үсгийн зөрүүгүй байна. Үүнээс “Э” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн мэдээллийн санд өөрчлөлт ороогүй байна гэж байгаа нь төмөр замын зурвас газар нь “Э” ХХК-ийн хууль ёсны өмч мөн болохыг, “Эт...” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй гэдгийг баталж өгч байгаа юм. Нийслэлийн Засаг дарга Төмөр замын тээврийн тухай хууль болон бусад хуулийг зөрчих эрх байхгүй. Зөвхөн өөрсдийн эрхийн хүрээнд манай газрыг олгосон” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан дүгнэж дараах үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн “Эт...” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн “Эт...” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон,

            2.1. Нэхэмжлэгчээс “. . . Нийслэлийн Засаг даргын 2007 оны 008 дугаар захирамжийн дагуу 13268 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байсан. ГЭт...эл тус газрын хэмжээг манай компанид мэдэгдэлгүйгээр 9837 м.кв, 2205 м.кв хэмжээгээр тус бүр хувааж, нийт 1226 м.кв хэмжээгээр багасган гуравдагч Эт...гээдэд төмөр замын зурвас газрыг олгохдоо мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, зохих журмын дагуу зурвас газрын хэмжээг тогтоогоогүй . . . , маргаан бүхий захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй . . . , “Э” ХХК-ийн газартай давхцуулаад эсхүл хасаад олгож байгаа нь мэдэгдэхгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн . . . ”,  

2.2. Хариуцагчаас “. . . “Э” ХХК-д олгосон баталгаажсан төмөр зам дагуу газрыг хасаж, үлдсэн газар тэр чигтээ нэхэмжлэгчийн газар юм. Нэхэмжлэгчид үлдсэн 9837 м.кв газар төмөр замын хоёр талд хуваагдаж байгаа хоёр газрын нэг хэсэг гэж үзэж байгаа. Хэрэв маргаан дуусаж нэхэмжлэгч энэ газраа авъя гээд хуучин том байсан газраас төмөр зам дагуу гуравдагч Эт...гээдэд олгосон газрыг хасаад үлдсэн нь тэр чигээрээ нэхэмжлэгчийн газар . . . , нэхэмжлэгч компани хүсэлт гаргаж, газар зохион байгуулагч мэдээллийн санд үлдсэн газруудыг баталгаажуулах боломжтой учир захирамж хууль ёсных . . . ”

2.3. Гуравдагч Эт...гээдээс “. . . Нийслэлийн Засаг даргаас энэхүү аюулгүйн зурвас газрыг Төмөр замын тээврийн тухай хуульд заасны дагуу баталгаажуулж өгсөн. Мэдээллийн санд ямар ч үг үсгийн зөрүүгүй байна. Үүнээс “Э” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн мэдээллийн санд өөрчлөлт ороогүй байна гэж байгаа нь төмөр замын зурвас газар нь “Э” ХХК-ийн хууль ёсны өмч мөн болохыг, “Эт...” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй гэдгийг баталж өгч байгаа тус нэхэмжлэл үндэслэлгүй. . .” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

3. Нэхэмжлэгчид анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 001 дугаар захирамж /3-р хавтаст хэргийн 110-115 дахь талд/-аар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 4200 м.кв хэмжэЭт...эй, үйлчилгээний зориулалт бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.

4. Нэхэмжлэгчээс 2006 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн А/003 дугаар албан бичгээр хүсэлт гаргаж, дээрх захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээ нь шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу 13268 м.кв хэмжэЭт...эй байгаа тул зохих журмын дагуу эзэмшлийн талбайг баталгаажуулж, гэрээ, гэрчилгээг олгож өгнө үү гэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас хүлээн авч 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 008 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамж /1-р хавтаст хэргийн 197-198 дахь талд/-аар 13268 м.кв хэмжэЭт...эйгээр өмнөх зориулалт, байршил, хугацаагаар эзэмших эрхийг нь баталгаажуулан олгосон байна.

5. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамж /1-р хавтаст хэргийн 189, 192 дахь талд/-аар “Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу ...”Эт...” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа 13268 м.кв газрын талбайн хэмжээг өөрчлөн 1226 м.кв газрыг хасаж /13268-9837-2205=1226 м.кв/, талбайн нэгж талбарыг 9837 м.кв, 2205 м.кв хэмжэЭт...эйгээр 2 хэсэг болгон хуваасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна.

6. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/0000 дугаар “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” захирамж /1-р хавтаст хэргийн 226-228 дахь талд/-аар гуравдагч Эт...гээд “Э” ХХК-д Төмөр замын аюулгүйн зурвас газрын зориулалтаар 4 нэгж талбар бүхий хавсралтын 8 дугаарт – 1927 м.кв, 9 дүгээрт – 4780 м.кв, 10 дугаарт – 3362 м.кв, 11 дүгээрт – 1368 м.кв газрыг тус тус Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 009 дүгээр тогтоолыг үндэслэл болгон олгосон байна. Нэхэмжлэгчээс уг акттай холбогдуулан маргаагүй.

7. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 00-00/0000 дугаар “...танай газар дээр бусдын өмчийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байх тул Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т, Иргэн, хуулийн Эт...гээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.1-д заасны дагуу танай компанийн эзэмшиж буй 13268 м.кв газраас энэхүү мэдэгдэлд дурдсан төмөр зам байрлах 1190 м.кв газрыг хасаж шийдвэрлэх болсныг мэдэгдье...тайлбар, санал ирүүлэх тохиолдолд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлэхийг тус тус мэдэгдсэн...” агуулга бүхий албан бичиг/1-р хавтаст хэргийн 201 дэх талд/-ээр нэхэмжлэгчид хандан хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч хариу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/007 дугаар албан бичгээр “...үйл ажиллагаагаа өөрчилж байгаа тул төмөр замыг бидний газар дээрээс чөлөөлж өгөх... агуулга бүхий” хариуг хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд хариуцагч байгууллагыг захиргааны акт гаргах талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

8. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугласан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь гуравдагч Эт...гээдийн өмчлөл бүхий төмөр зам, түүний зурвас газрын эзэмших эрхийг баталгаажуулах хэмжээг тогтоох, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын хэмжээнд ямар байдлаар өөрчлөлт оруулах, хэдэн хэсэгт хуваах, төмөр замын зурвас газрыг стандарт болон хууль, журамд заасны дагуу хэмжээг нь тогтоох ажиллагаануудыг дутуу хийсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар түүний үндэслэлийг нотлохоор ирүүлсэн газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00-00/0003 дугаар албан бичгээр ирүүлсэн газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрууд бүртгэлгүй, хэдэн хэсэгт хуваагдсан талаарх мэдээлэл байхгүй байгааг харуулсан тайлбар бүхий зурган баримт/3-р хавтаст хэргийн 183-184 дэх талд/, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/0000 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар, хавсралт зураг бүхий баримт /3-р хавтаст хэргийн 174-182 дахь талд/, мөн тус газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/0006 дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн өмнө нь эзэмшиж байсан 13268 м.кв газартай, гуравдагч Эт...гээдэд төмөр замын зурвас газрын зориулалтаар эзэмшүүлсэн газрыг тус бүрт нь давхцуулан ирүүлсэн тайлбар, хавсралт зураг бүхий баримт /3-р хавтаст хэргийн 203-204 дэхь талд/, шүүхээс хийсэн газрын үзлэгийн баримт /3-р хавтаст хэргийн 157-173 дахь талд / болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

9. Тодруулбал, газрын мэдээллийн сангийн зурган баримт, нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газар дээгүүр гуравдагч Эт...гээдийн өмчлөл бүхий нийтдээ 2 салаа төмөр зам /ертөнцийн зүгээр хойд талаас урагш чиглэсэн/ 1 дэх нь шулуун байдалтай дахиж салаалаагүй байдалтайгаар нэхэмжлэгчийн газар дээгүүр дайран өнгөрсөн төмөр зам, 2 дах төмөр зам нь 2 салаа болон газраар нь дайрч тус тусдаа зориулалтын төмөр хаалгаар хашаанаас /баруун урд зүгрүү/ гарсан байдал тогтоогдож байгаа бөгөөд нэгж талбарын хувьд төмөр замын зурвас газрыг зохих хэмжээгээр нь хасан нэхэмжлэгчийн эзэмшил газрын нэгж талбар өөрчлөгдөх тохиолдолд бодит байдалд түүнд үлдэх газар нь 3 хэсэг болон хуваагдахаар байхад маргаан бүхий захирамжид 2 нэгж талбарт хуваан хэмжээг тогтоосон, хэрэгт авагдсан баримтаас гуравдах хэсэг болж хуваагдах газар нь захирамжид хуваасан 2 нэгж талбарын аль газрын хэмжээнд нь хамаарч байгаа эсэх, бодитоор нэгж талбар нь 3 болж хуваагдахаар байхад хариуцагчаас үүнийг яагаад хийгээгүй нь тодорхойгүй үүнээс үүдэж шүүхийн үзлэгээр тогтоогдсон шинээр баригдсан агуулахын барилга, түүний доорх газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт хамаарч байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоогоогүй.

10. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцээгүй.

11. Түүнчлэн төмөр замын зурвас газрын хэмжээг тогтоохдоо MNS 6060:2010 дугаар бүхий Төмөр замын зурвас газарт тавих шаардлагын дагуу хэмжиж хэмжээг нь тогтоосон ажиллагаа бүрэн хийгдээгүй зөвхөн гуравдагч Эт...гээдээс гаргасан хүсэлт, хэмжилтийн зургийг үндэслэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд энэхүү дутуу хийгдсэн ажиллагааг шүүхийн зүгээс нөхөн хийж гүйцээх боломжгүй, газрын хэмжээ, мэдээллийн санд өөрчлөлт оруулах, төмөр замын зурвас газрыг тогтоож олгох тухай захирамж гаргах эрх бүхий албан тушаалтны чиг үүрэгт хамаарах асуудлаар шүүх дүгнэлт хийхгүй. Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хЭт...эрсэн гэж үзэхээр байна.

12. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 20.2.1.нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж . . . хэрэгжилтийг зохион байгуулж хангах, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “...нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...”, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “Төмөр замын зурвас газар” гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг гэж тодорхойлсон мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 6 дугаар “Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм” батлах тухай тогтоолоор батлагдсан Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэмийн 2.3-т “төмөр замын зурвас газрын зориулалтаар олгохоор төлөвлөсөн газар нь бусдын эзэмшлийн газар, тусгай хэрэгцээний газартай давхардаж байгаа бол зурвас газрын зурагт энэ талаар тодорхой тусгана. Тухайн газар эзэмшигчтэй зөвшилцсөн талаарх мэдээллийг зурвас газрын зурагт хавсаргасан байна” гэж зохицуулсантай нийцээгүй.

13. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч нь гуравдагч Эт...гээдийн төмөр зам өмчлөх эрх, хуулийн дагуу зурвас газрыг нь тогтоож олгох үйл ажиллагааг хийхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр газрын хэмжээг тодорхойлж, ямар өөрчлөлт орж байгааг ойлгомжтойгоор тодорхойлж, нэхэмжлэгчид хэдэн хэсэг бүхий, ямар хэмжэЭт...эй газар бодитоор түүний эзэмшилд үлдэж байгааг тодорхойлж, мэдээллийн санд оруулах, гуравдагчийн өмчлөл бүхий төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, аюулгүй байдалд нь ямар хэмжэЭт...эйгээр зурвас газрыг нь тодорхойлж олгох, нэхэмжлэгчтэй зөвшилцсөн байдлаар төмөр замын зурвас газрыг тогтоох ажиллагаануудыг хийгээгүй байх тул өөрийн чиг үүрэгт хамаарах зайлшгүй тогтоох нөхцөл байдлуудыг тогтоож хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа эдгээр асуудлуудыг анхаарах нь зүйтэй байна.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч нь газар зохион байгуулалтын албанд ирж ямар хэмжэЭт...эй газар, хаана нь үлдсэн талаарх мэдээллийг захирамжийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд авах боломжтой, тэр үед мэдээллийн санд зургийг нь оруулах боломжтой” гэх тайлбар үндэслэлгүй ба маргаан бүхий захирамж гарах үед эдгээр нөхцөл байдлууд тогтоогдсон газрын кадастрын мэдээллийн санд зураг орсон байх ёстой ба энэхүү ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

15. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хЭт...эрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн “Эт...” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

16. Нэхэмжлэгчээс гуравдагч Эт...гээд нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 2,94 м.кв талбайтай төмөр замын зориулалттай 12 салаа төмөр замын өмчлөгч болох нь нэгэнт тогтоогдсон, энэхүү өмчлөл бүхий төмөр замын зарим хэсэг нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар дээгүүр дайран өнгөрч байгаа үйл баримтын талаар маргаагүй бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.1-д заасан үндэслэлүүдээр маргасан учир шүүхээс өмнөх гуравдагч Эт...гээдийн төмөр замын өмчлөлтэй холбоотой үйл баримтуудын талаар уг шийдвэрт дахин тайлбарлан оруулж, дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон            ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.1, 23 дугаар зүйлийн 21.2.3-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн “Эт...” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д  заасныг баримтлан шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргаас шинээр акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/000 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн “Эт...” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг тогтоосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлд заасныг баримтлан шүүхийн шийдвэрээр тогтоосон 4 сарын хугацааг энэхүү шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.М....