| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/02662/И |
| Дугаар | 102/шш2021/03494 |
| Огноо | 2021-12-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 102/шш2021/03494
| 2021 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2021/03494 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........... дүүрэг .... дугаар хороо .... дугаар ........хороолол ...дугаар байр ...... тоотод оршин суух, .. онд төрсөн ..настай, Х овогт Г ийн А /РД: /
Хариуцагч:.......... дүүрэг .... дугаар хороо .. дугаар .... хороолол ... дугаар байр .... тоотод оршин суух, ... онд төрсөн ... настай, О овогт Н ийн Б /РД: /
Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А , өмгөөлөгч Ц.Б , хариуцагч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2007 онд танилцан хамтран амьдарч, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Н.Б той гэр бүл болох үед миний өөрийн хүү А.Х 3 настай байсан. Бидний дундаас 2008 онд охин Б.А , 2010 онд Б.А , 2016 онд хүү Б.Ж нар төрсөн. Н.Б 2008 оноос хойш байнга сэтгэл санаа, бие махбодид хүчирхийлэл үйлдэж, удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж арга хэмжээ авч байсан. 2019 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Энэ үеэс хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй боловч хэрүүл маргаантай амьдарч ирсэн. Цаашид бид хамтран амьдрахгүй. Эвлэрэх хугацаанд эвлэрч амьдраагүй тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Охин Б.А , Б.А , хүү Б.Ж нарыг 18 нас хүртэлх хугацаанд сар бүрийн 25-30-ны хооронд хүүхэд тус бүрт 100.000 төгрөгийг тэтгэлэгт олгож, дундын эд хөрөнгө болох дүүрэг 12 дугаар хороо 25 дугаар байрны 94 тоот Ү- дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцыг Г.А , охин Б.А , Б.А , хүү Б.Ж нарын нэр дээр өмчлөлийг шилжүүлж, Н.Б өмчлөлөөс нэрээ хасуулах. Охин Б.А , Б.А , хүү Б.Ж нартай эцэг Н.Б сар бүр 3 хүртэлх удаа гадуур болон Н.Б ын гэрт уулзаж байхаар харилцан тохиролцсон. Хүүхдүүдтэй уулзахдаа Н.Б нь Г.А т 2-3 хоногийн өмнө мэдэгдэнэ. Хүүхдүүдтэй уулзах хоорондын хугацаа 10 хоногоос багагүй байхаар эвлэрлийн гэрээ байгуулсан. .............. дүүрэг .. дүгээр хороо............... дугаар гудамж ... тоот хаягт байршилтай хувийн сууц, газар Н.Б-д үлдэнэ гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл явдалд би буруутай. Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрч амьдраагүй. Бид эвлэрлийн гэрээ байгуулсан. Хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээж, 3 хүүхдэдээ сар бүрийн 25-30-ны хооронд хүүхдийн тэтгэлэгт тус бүр 100.000 төгрөг төлнө. Охин Б.А , Б.А , хүү Б.Ж нартай уулзахдаа ээж Г.А т 2-3 хоногийн өмнө мэдэгдэж, хүүхдүүдтэй уулзах хоорондын хугацаа 10 хоногоос багагүй байхаар, сар бүр 3 хүртэлх удаа гадуур болон Н.Б миний өөрийн гэрт уулзаж байхаар харилцан тохиролцсон. дүүрэг 12 дугаар хороо 25 дугаар байрны 94 тоот Ү- дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцны өмчлөлөөс Н.Б миний бие нэрээ хасуулж, Г.А , охин Б.А , Б.А , хүү Б.Ж нарын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн өмчлөлийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр эвлэрч байна гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Н.Б -д холбогдох гэрлэлт цуцалж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Г.А , хариуцагч Н.Б нар 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдөр охин Б.А , 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Б.А , 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Ж нарыг төрүүлсэн болох нь шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид амьдралын болон зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарласан, тусдаа амьдарч гэр бүлийн харьцаагүй болсон, цаашид хамтран амьдрахгүй гэж тайлбарласан, шүүхээс өгсөн эвлэрлүүлэх хугацаанд эвлэрч амьдраагүй тул гэрлэгчдийн зөвшөөрснөөр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Гэрлэгчид насанд хүрээгүй хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхээр тохиролцсон байна.
Шүүх хуралдаанд талууд дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож, үүнтэй холбоотой тэтгэлэг төлөх талаар мөн гэрээгээр эвлэрчээ. Ү : Насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.А , Б.А , Б.Ж нарыг эхийн асрамжид үлдэж, 3 хүүхдэдээ сар бүрийн 25-30-ны хооронд хүүхдийн тэтгэлэгт тус бүр 100.000 төгрөг төлөх, эцэг Н.Б нь охин Б.А , Б.А , хүү Б.Ж нартай уулзахдаа ээж Г.А т 2-3 хоногийн өмнө мэдэгдэж, хүүхдүүдтэй уулзах хоорондын хугацаа 10 хоногоос багагүй байхаар, сар бүр 3 хүртэлх удаа гадуур болон Н.Б ийн гэрт уулзаж байхаар харилцан тохиролцсон. Дундын эд хөрөнгө дүүрэг 12 дугаар хороо 25 дугаар байрны 94 тоот Ү- дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцны өмчлөлөөс Н.Б өөрийн нэрийг хасуулж, Г.А , охин Б.А , Б.А , хүү Б.Ж нарын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн өмчлөлийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан тул зохигчийн тохирсноор шийдвэрлэлээ.
Хэдийгээр хүүхдүүд эхийн асрамжид үлдэж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг Н.Б нь хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно.
дүүрэг .. дүгээр хороо............... дугаар гудамж .. тоот хаягт байршилтай хувийн сууц, газар нь Н.Б ын өмчлөлд байгаа тул тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар 102/ШЗ2021/10717 Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох гэсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.983 төгрөгнөөс 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 687.783 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Н.Б оос 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Х овогт Г ийн А , О овогт Н ийн Б нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.А , 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.А , 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Ж нарыг эх Г.А ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэгт хариуцагч Н.Б оос сар бүр 300.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.А т олгосугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар дүүрэг 12 дугаар хороо 25 дугаар байрны 94 тоот Ү- дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцны өмчлөлөөс Н.Б ийг нэрийг хасаж, Г.А , охин Б.А , Б.А , хүү Б.Ж нарын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн өмчлөлийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагч Н.Б-д даалгасугай.
5. Хариуцагч Н.Б нь насанд хүрээгүй хүүхдүүд Б.А , Б.А , Б.Ж нартай уулзахдаа урьдчилж ээж Г.А т 2-3 хоногийн өмнө мэдэгдэж, хүүхдүүдтэй уулзах хоорондын хугацаа 10 хоногоос багагүй байх ба сар бүр 3 хүртэлх удаа гадуур болон Н.Б ийн гэрт уулзаж байхаар харилцан тохиролцсонг дурдсугай.
6. дүүрэг 9 дүгээр хороо............... дугаар гудамж ..тоот хаягт байршилтай хувийн сууц, газар нь Н.Б ын өмчлөлд үлдэж байгаа тул тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар 102/ШЗ2021/10717 Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.983 төгрөгнөөс 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 687.783 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Н.Б оос 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.А т олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөлөөгч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА