Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2022/00025

 

2021            12         23                     182/ШШ2022/00025                Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ю.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.З-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.С, хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Сминий бие 2003 онд Б.Зтай танилцаж 2006 оны 6 сарын 28-нд гэрлэлтийн 310 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 10 сарын 12-нд охин С.Атөрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байлын улмаас 2007 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин С.Аэцэг Ю.Сын асрамжид өсч торниж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон ба цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидэнд дундын өмч хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй бөгөөд охин С.Аг эцгийн асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.З миний бие нэхэмжлэгч Ю.Сын нэхэмжлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр тус тусдаа гэр бүлтэй болсон тул гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйл байхгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.С хариуцагч Б.Зд холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ю.Сугар, хариуцагч Б.З нар нь 2003 онд танилцаж 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг улсын бүртгэлийн 310 дугаарт бүртгэсэн байна. Гэрлэгчид 2007 оныг хүртэл хамтран амьдарч тэдний дундаас 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин С.Атөрсөн байна.

 

Ю.С, Б.З нар нь одоо тус тусын амьдралтай болсон эвлэрэх хүсэлгүй байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Иймд зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэрлэгчид 2007 оноос хамтран амьдрахаа больсон байх ба ийнхүү тусдаа амьдрах болсон үеэс хойш охин С.Аэцгийн асрамжид байжээ. Тэд охин С.Агийн асрамжийн болон тэтгэлгийн талаар маргаангүй бөгөөд энэ талаар тухайлсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүүхдийн асрамж, тэтгэлгийг шүүхээс шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарлаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ю. С, хариуцагч Б.З нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Згаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Зд даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАЯРМАА