| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2021/03429/И |
| Дугаар | 182/ШШ2022/000509 |
| Огноо | 2022-02-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2022/000509
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Р.Г-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов. /Хариуцагч Р.Г шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа ба өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ утсаар шүүгчийн туслахад мэдэгдсэн болно./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Гтэй 2013 онд танилцаж, нэг гэрт хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү Б.Чтөрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан ба зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж, 2017 оноос салж тусдаа амьдрах болсон бөгөөд хүү маань миний асрамжид өсөн торниж байна. Иймд эцэг Р.Гээс хүү Б.Чд тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
2. Хариуцагч О.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй боловч одоогоор санхүүгийн асуудалтай байгаа учир нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар,
-Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,
-хүү Б.Чийн төрсний гэрчилгээний хуулбар,
-хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт,
-Нийслэлийн 17 дугаар сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудыг, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбарыг бичгээр шүүхэд гаргаж өгсөн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-т заасан журмын дагуу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар болон хариуцагч Р.Гэд мэдэгдсэн, шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа шүүгчийн туслахын холбогдох дугаарт мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Р.Гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 41,619 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА