| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2022/1142/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/632 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 18.7.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/632
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт **********, *********** овогт ************ нарыг “бүлэглэн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, тараасан гэмт хэргийг зохион байгуулсан”,
“гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч ********** овогт ************, *********** овогт ***********, ********** овогт ***********, ********* овогт *********** нарыг “бүлэглэн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, тараасан үйлдэлд гүйцэтгэгчээр оролцсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ***********, *********** нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арав мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 10.000.000 төгрөгөөр торгох,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ***********, *********** нарыг тус бүр 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч **************, ************, ***********, ********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 7.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ************* нарт оногдуулсан торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар ***********, ********** нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,978,036,064.80 төгрөгийг тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ************ урьд цагдан хоригдсон 481 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож зорчих эрхийг хязгаарлах ялаас 481 хоногийг, шүүгдэгч ************ урьд цагдан хоригдсон 395 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож зорчих эрхийг хязгаарлах ялаас 395 хоногийг, шүүгдэгч ************ урьд цагдан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 300.000 төгрөгийг торгох ялаас тус тус хасаж, шүүгдэгч ***********, ************, ********** нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ************, *************, ************, ************, ***********, ************ нарт оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********, ***********, ***********, *************, ***********, ************* нар шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********, ************ нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сиди буюу Ц-47, Ц-48, Ц-49, Ц-01 дугаар бүхий нууц ажиллагааны магадлагаа (8 ширхэг сидитэй)-г хэргийг хадгалах хугацаа дуусал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн -************ өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, ************* тоот орон сууц,
-Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Баяндавааны ард гэх газарт буй зуслангийн зориулалттай 1 га газарт байрлах аялал, жуулчлалын “Алтан хөндий цогцолбор” орон сууц, эд зүйлсийг,
-*********** өмчлөлийн ************ арлын дугаартай **-** УНК улсын дугаартай Ренжровер автомашин,
- ************* өмчлөлийн ************ арлын дугаартай **-** УБЛ улсын дугаартай Тоёота Кроун автомашины битүүмжлэлийг тус тус хэвээр үлдээж, эдгээрийг худалдан борлуулж, улсын орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
- ************** өмчлөлийн MNU-************* арлын дугаартай, **-** УНН улсын дугаартай Тоёота Харрерь автомашин,
- ************, *********** нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, ************** тоот орон сууцны битүүмжлэлийг,
*************** өмчлөлийн:
- ************* арлын дугаартай, **-** УНЭ дугаартай Мицубиши Делика машин,
- ************* арлын дугаартай, **-** УБР дугаартай Мицубиши Делика машин,
- ************* арлын дугаартай, **-** УБЧ дугаартай Мицубиши Делика машин,
- ************* арлын дугаартай, **-** УНЕ дугаартай Хондай Портер машин,
- ************* арлын дугаартай, **-** УНА дугаартай Аверланд А2 машины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч ************, ************, **********, **********, **********, *********** нар нь бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.
10. ***********, ************, *************, **********, **********, *********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, улсын яллагч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***********, ************, *********, *********, ***********, ************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ