Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 115/ШШ2022/0022

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...ийн дүгнэлттэй, Дорноговь аймгийн ... сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч ... холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийн материалыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор ... шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... сумын нийгмийн даатгалын улсын байцаагч ...нь ... сумын ерөнхий боловсролын сургууль нь даатгуулагчийн шимтгэлийг төлөөгүй орхигдуулсан гэх зөрчлийн талаарх мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэн холбогдогч ... ийг 0075935 дугаартай шийтгэлийн хуудсаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэснийг шалгалтын хүрээнд хянав.

Материалд цугларсан холбогдогч ...мэдүүлэг, гэрч ...мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06/70 дугаартай акт зэрэг баримтуудаар ... сумын ерөнхий боловсролын сургууль нь даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, тайланд тусгаагүй болох нь тогтоогдсон байна.

Холбогдогч ...Монгол улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Шийтгэлийн хуудас, маягт батлах тухай Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байх тул ...торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн ... сумын нийгмийн даатгалын улсын байцаагч ... 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр холбогдогч ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч ...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймаг дахь Прокурорын газрын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаар дүгнэлттэй танилцаж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0075935 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн ... сумын нийгмийн даатгалын улсын байцаагч ...нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0075935 дугаар Шийтгэлийн хуудас-аар холбогдогч ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...аас тус аймгийн ... сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч ... гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0075935 дугаартай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулахаар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаар дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч ... сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч ...нь Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...ийн Дорноговь аймгийн ... сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0075935 дугаартай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах тухай 33 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч ... зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлан Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 5369042730 тоот дансанд төлөгдсөн торгох шийтгэлийн 50,000.00 (тавин мянга) төгрөгийг буцаан гаргуулж, ... регистрийн дугаартай иргэн ...олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА