Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2021/00011/И |
Дугаар | 142/ШШ2021/00118 |
Огноо | 2021-01-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2021/00118
2021 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2021/00118 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Зээлийн гэрээний үүрэг 7 888 589.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., хариуцагч ..................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ....................... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн .................... дараахь зээлийн гэрээг байгуулсан. Үүнд: 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ4025103245 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10 000 000 төгрөг, 48 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй цалингийн зээл авсан болно. ...............нь Оддөл ХХК-д жолооч албан тушаалтай ажиллаж байсан болно. ЗГ4025103245 тоот зээл нь 2020 оны 12 дугаар дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 377 өдрийн хугацаатай хэтрэлттэй, үндсэн зээл 6 087 360.67 төгрөг, хүү 1 735 977.80 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 65 250.56 төгрөг, нийт 7 888 589.03 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ4025103245 дугаартай зээлийн гэрээний дагуу ................. үндсэн зээл 6 087 360.67 төгрөг, зээлийн хүү 1 735 977.80 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 65 250.56 төгрөг, нийт 7 888 589.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ......................... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ...................... овогтой ................... нь 2017 оны 10 дугаар сард цалингийн зээл 10 000 000 төгрөгийг банкнаас авсан нь үнэн. Тухайн үед Од дөл ХХК-д жолоочоор ажилладаг байсан. 650 000 төгрөгин цалинтай ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сард Эрдэнэт үйлдвэрийн тендэрт ялагдаж компаний ажил зогсож ажилгүй болсон. Тэрнээс хойш хувиараа ажил хийж банкны төлөлтөө 2019 оны 11 сар хүртэл хийсэн. Тухайн үед эхнэр............... 12 сард чих нь өвдөж идээлж бугласан тул хагалгаанд орсон. Эмчилгээний зардал 1 200 000 төгрөг болж төлөлтөө хийж чадаагүй. Covid-19 вирус гарч ажлын байр олдохгүй, хувиараа ажил олдохгүй 4 хүүхдийнхээ мөнгийг хүлээж амьдарсан. Эхнэр ..........................нь элэг болон цөсний хагалгаанд орж эмчилгээ сувилгаанд байх болсон. Чихний сонсгол муугаас үүдэн ажил хийдэггүй. 2021 оны 02 дугаар сарын 20-ноос хүүхдийнхээ 200 000 төгрөгөөр сар бүр төлж үлдсэн 200 000 төгрөгийг гэр орныхоо хэрэгцээнд зарцуулмаар байна. Миний өвчин зовлонг харгалзан үзнэ үү. Covid-19 вирус гайгүй болж дулаан орохоор хувиараа ажил хийж төлөлтийг хурдан хасуулан төлж дуусгах болно гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............... ХХК-ний Орхон салбар нь хариуцагч ................... холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг нийт 7 888 589.03 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч ....................... зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд зээлийн төлбөрийн талаар маргаагүй. Гагцхүү коронавируст цар тахалын улмаас ажил олдохгүй, ажлын байргүй болсон шалтгаанаар төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй болсон талаар тайлбар гаргасан.
Голомт банк зээлдэгч ...................... нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ4025103245 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулагдан 10 000 000 төгрөгийг жилийн 27.60 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Хариуцагч ...................... зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй, харин улс орон нутагт төдийгүй дэлхий нийтэд тархсан коронавируст цар тахалын улмаас ажил олдохгүй, ажлын байргүй болсон шалтгаанаар төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй болсон талаар тайлбарладаг.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Голомт банк шаардах эрхтэй.
Зээлдэгч ......................... нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн эргэн төлөлтийн хуваариа зөрчсөн болох нь талуудын тайлбар болон зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах захидал болон эхнэр С.Мөнхзаяатай хийсэн уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч ................7 888 589.03 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......................... ХХК-ний Орхон салбарт олгож, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч .................. зээлийн гэрээний үүрэг нийт 7 888 589.03 төгрөг /долоон сая найман зуун наян найман мянга таван зуун наян есөн төгрөг гурван мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч ..................... ХХК-ний Орхон салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 141 167.42 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..................141 167.42 төгрөг гаргуулж ................банк ХХК-ийн Орхон салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: -, Голомт банк-ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -, Д.Тулга-д холбогдох
зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7888589 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: - нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Голомт банк-ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Тулга-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.
2.
3.
ДАРГАЛАГЧ Л.АРИУНЦЭЦЭГ