| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0064/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/83 |
| Огноо | 2024-06-26 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/83
2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2024/ШЦТ/83 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын Прокурор, Г.Янжиндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох 2408003910232 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 8 дугаар гудамж, 140 тоотод оршин суух хаягтай, урьд 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 478 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13,303,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай дүүргийн шүүгчийн захирамжаар торгох ялыг 1 жилийн хорих ялаар сольж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3567 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөлд хамруулсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Баярсайханы ******* /*******/
Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 09 дүгээр гудамжны 134в тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Онгод овогт - //
Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүргийн 12 дугаар хороо 4 дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай боловч дүүргийн 23 дугаар хороо, 4-р хэсэг, 1690 тоотод оршин суудаг гэх, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ын //
Монгол Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт дүүргийн 09 дүгээр хороо, Шар хадны 30 дугаар гудамжны тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт //
Монгол Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт дүүргийн 09 дүгээр хороо, Шар хадны 30 дугаар гудамжны № тоотод оршин суух, Харчин овогт //, 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 11 дүгээр гудамж, 33 тоотод оршин суух хаягтай, урьд 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2413 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөлд хамруулсан, Дархан овогт гийн //.
Холбогдсон хэргийн талаар:
******* нь бусадтай бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Ноён Уул”-ын дархан цаазат газарт “JH3800L Gasoline generator” гэх бичиглэлтэй шар өнгийн цахилгаан үүсгүүр, модон иш нь хугарсан хүрз, 1 ширхэг загвар тодорхойгүй улаан өнгийн нураагч \молдок\ 1 ширхэг, LEIYA LY-G3702” загварын шар өнгийн нураагч \молдок\ 1 ширхэг, 25 метр урттай цахилгаан утас, 30 метр урттай саарал өнгийн олс зэргийг ашиглан тус газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан.
******* нь бусадтай бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Ноён Уул”-ын дархан цаазат газарт “JH3800L Gasoline generator” гэх бичиглэлтэй шар өнгийн цахилгаан үүсгүүр, модон иш нь хугарсан хүрз, 1 ширхэг загвар тодорхойгүй улаан өнгийн нураагч \молдок\ 1 ширхэг, LEIYA LY-G3702” загварын шар өнгийн нураагч \молдок\ 1 ширхэг, 25 метр урттай цахилгаан утас, 30 метр урттай саарал өнгийн олс зэргийг ашиглан тус газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан.
******* нь бусадтай бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Ноён Уул”-ын дархан цаазат газарт “JH3800L Gasoline generator” гэх бичиглэлтэй шар өнгийн цахилгаан үүсгүүр, модон иш нь хугарсан хүрз, 1 ширхэг загвар тодорхойгүй улаан өнгийн нураагч \молдок\ 1 ширхэг, LEIYA LY-G3702” загварын шар өнгийн нураагч \молдок\ 1 ширхэг, 25 метр урттай цахилгаан утас, 30 метр урттай саарал өнгийн олс зэргийг ашиглан тус газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2408003910232 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2023 оны 12 сарын 30-нд Зүүнхараагаас Ноён уул руу 4-үүлээ явсан. Түнхэлээс г авсан. Тэгээд замдаа явж байгаад нэг машинаа замдаа цасанд суулгаад нэг машинтайгаа цааш явсан. Очоод ухсан нүхэн дээр очсон. Очиход 10 гаран хүн байсан. Дандаа оройгоор ордог байсан. Тэгээд 50-н шуудайны 3/1 орчмын 21 шуудай чулуу авсан. Буцаж тэндээс гараад сүлжээтэй газар очиж машины эзэнтэй ярьж машин эвдэрснээ хэлсэн. Тэгээд эвдэрсэн машинаа Ланд-100 машинаар чирч Улаанбаатар хот орох замдаа баригдсан гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... *******ын ярьж байгаатай адилхан. Хотоос газар шорооны 2, 3 хоногийн ажил байна гээд Ноён уул гэдгээ ч мэдээгүй. Очоод уул руу явах замдаа мэдсэн. Би өмнө нь алтанд явж үзээгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2023 оны 12 сарын 25-нд хотоос гарсан. бид хоёр хамт ажилладаг байсан. Манай дүү газар шорооны ажил байна гээд явсан. Ноён ууланд 25-ныхаа шөнө очсон. Очоод байж байтал доороос 2 цагдаа ирээд буулгасан. Тэгээд цагдаа дээр ирээд Ноён уул гэж мэдсэн. 30-ны орой ирсэн байсан болохоор гайгүй цалин өгнө гэхээр буцаад ажилласан. 04 хоног ажилласан гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 25-ны өглөө ах залгаад шорооны ажил байна явах уу гэхээр нь явъя гэсэн. Тэгээд үүрээр уулан дээр ирсэн. Тэгээд 2 цагдаа ирээд торгуулаад 31-ний өдөр очоод 2,3 олборлолт хийгээд буцсан гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... *******тай яриад барилгын газар шорооны ажил байна хийх үү гээд Баянхонгор аймгаас гараад 24-ний орой гараад 25-нд ирээд шууд явсан. Тэгээд би *******тай тухайн үед маргалдаад буцах гээд байж байтал нэг залуутай танилцаад тэднийд байсан. Тэгээд эргээд над руу ******* ярьсан. Би явлаа шүү гэсэн байж бай гээд *******ыг гуйхаар үлдээд ийм асуудалд орчихлоо. Би одоо гэм буруугаа хүлээж байна гэжээ.
2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 77-92-р хуудас/,
Үзлэгээр хураан авсан 21 шуудай шороо, чулууг тээрэмдүүлж 18.9 грамм алт гарган авсан үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 118-140-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 150-155-р хуудас/
2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 156-163-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Намайг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон, надад хэрэгт оролцогчоор томилогдсонд татгалзах зүйл байхгүй ... Би хууль зөрчсөн буруутай этгээдээр байгаль орчинд учирсан хохирол болон нөхөн төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна ... Би дээрх нэр бүхий иргэдийг танихгүй. Өмнө нь эдгээр хүмүүстэй таарч уулзаж байгаагүй ... Эрүүгийн хуульд зааснаар зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, олборлохыг хориглосон байдаг гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 174-175-р хуудас/,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06/353 дугаартай дүгнэлт: ... Г-31 дугаартай гомдол мэдээлэлд хамаарах солбицол бүхий цэг нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан "ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын "Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг"-тай тус бүр бүтэн давхцалтай байна. Улсын тусгай хамгаалалттай газар "Ноён уулын Дархан цаазат газар газрын хилийн заагтай"-тай бүтэн давхцалтай байна гэх албан бичиг /2-р ХХ-ийн 202-203-р хуудас/,
Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10/344 дугаартай ... албан бичгээр ирүүлсэн 106°35'06.51, 48°37'23.48 солбицол бүхий цэгийг Уул уурхайн кадастрын бүртгэлтийн системд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газрын хилийн заагтай, 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай, 2020 оны 47 дугаартай тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай тус тус давхцалтай, хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайтай давхцалгүй байна" гэх албан бичиг /2-р ХХ-ийн 205-206-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Гарьдын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ... Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь 18.8789 грамм жинтэй, алтны металл байна ... Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Аи-916350%8 мөнгө-/Ад-5.295%/, төмөр-/Ге-2.505%/ зэрэг элементүүдийн найрлагатай байна гэх дүгнэлт/1-р ХХ-ийн 222-223-р хуудас/,
"Эко инженерийнг" ХХК-ийн шинжээч Б.Баясгалангийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай ... солбицолд байрлах нүхэнд хэмжилт хийж үзэхэд 1.2м х 1.2м хэмжээ бүхий амтай, эгц доош 24.З м гүн, зүүн хойд зүгт ташуу хэлбэрээр 2.1 м гүн байх ба нүхний нийт урт нь 26.4м байна ... Дээрх агууламжаар тооцоолж үзэхэд 18.8789г шар өнгийн металл дотор агуулагдах алтны хэмжээ нь 17.2459г байна. Монгол банкны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 223,333 (Төгрөг) алтны ханшаар тооцож үзэхэд ******* нарын хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан Экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь нийт 3,851,591.52 төгрөг болж байна. ... Тус цооног хэлбэрийн нүх нь урьд өмнө ухагдсан байсан байх тул техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг уг хэрэгт дангаар холбогдуулан тооцох боломжгүй гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан, хэргийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх аргаар хэргийн бодит байдал, үйл баримтыг тогтоовол *******, *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд газрын хэвлийд халдаж байгаль экологид хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Шүүгдэгч нар нь дээрх газар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас газрын хэвлийд буюу байгаль орчинд 3,851,591.52 төгрөгийн шууд хохирол учирсан байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтад “Газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж зааснаар байгаль орчинд учруулсан шууд бус хохирлын хэмжээг 11,554,774.56 төгрөгөөр тогтоосон байна.
Уг хохирол, нөхөн төлбөрийг шүүгдэгч нар нь Байгаль орчин уур амьсгалын сан Төрийн банкны 100900013040 тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн баримтыг ирүүлсэн байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдээ олсон 91.350 хувийн сорьцтой, 18,8789 грамм жинтэй шаргал өнгийн алтны металл 1 ширхэг Монгол банкны Эрдэнэсийн санд олгох, JH3800L Gasoline generator гэх бичиглэлтэй шар өнгийн цахилгаан үүсгүүр /450000төгрөгийн үнэтэй/ 1 ширхэг, загвар тодорхойгүй улаан өнгийн нураагч /молдок/ 120000 төгрөгийн үнэтэй/ 1 ширхэг, LEIYA LY-G 3702 загварын шар өнгийн нураагч /молдок/ 150000 төгрөгийн үнэтэй/ 1 ширхэг, 25 метр орчим урттай /37500 төгрөгийн үнэтэй/ цахилгаан утас, 30 орчим метр урттай саарал өнгийн /15000төгрөгийн үнэтэй/ олс 1 ширхэг /ХХ-2 дугаар хавтас 33-34 талд үнэлгээний баримтаар үнэ тогтоогдсон/ зэрэг эд зүйлс Цагдаагийн Ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах эд мөрийн баримт хадгалах агуулахад тус тус хадгалагдаж байгаа ба дээрх зүйлсийг хурааж үнэлгээг үндэслэн худалдан борлуулж үнийг нь Улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан модон иш нь хугарсан /9000 төгрөгийн үнэтэй/ хүрз 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах.
Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Landcruiser-100 маркийн 24-49 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Даваадоржийн эзэмшлийн машин бөгөөд уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Даваадоржид буцаан олгох машины үнэ /үнэлээгээгээр тогтоосон үнэ болох / 17,000,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 3,400,000 төгрөгийг тус тус гаргаж Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэг үйлдэхдээ Landcruiser-200 маркийн “52-48” УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглахаар авч явсан ба тухайн тээврийн хэрэгсэл нь замд эвдэрч орхигдсон бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь иргэн Д.Октябрийн эзэмшлийн машин бөгөөд 2018 онд ХААН банкны лизингээр худалдан авсан /зээлийн барьцааны хөрөнгө бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй/ нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай тогтоогдож байх тул хууль ёсны эзэмшигч Д.Октябрьд нь буцаан олгох нь зүйтэй байна.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвартай болно.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирол төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирлыг төлсөн зэрэг гэмт хэргийн нөхцөл байдал, хэргийн оролцоо болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 7500 нэгж буюу 7,500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, *******, *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх Улсын яллагчийн саналыг хүлээн авах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 7500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 7,500,000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******т торгох ял оногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгуулийг 30 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ял тэнссэн хугацаанд авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, *******, *******, *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ланд -100 машины үнэ үнэ болох 17,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 3,400,000 төгрөгийг гаргаж төрийн сангийн орлогод оруулахыг үүрэг болгосугай.
8. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 91.350 хувийн сорьцтой, 18,8789 грамм жинтэй шаргал өнгийн алтны металл 1 ширхэг Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгааг , JH3800L Gasoline generator гэх бичиглэлтэй шар өнгийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, загвар тодорхойгүй улаан өнгийн нураагч /молдок/ 1 ширхэг, LEIYA LY-G 3702 загварын шар өнгийн нураагч /молдок/ 1 ширхэг, 25 метр орчим урттай цахилгаан утас, 30 орчим метр урттай саарал өнгийн олс 1 ширхэг Цагдаагийн Ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах эд мөрийн баримт хадгалах агуулахад тус тус хадгалагдаж байгаа ба дээрх зүйлсийг Улсын орлогод оруулахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Модон иш нь хугарсан хүрз 1 ширхгийг устгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Landcruiser-100 маркийн 24-49 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч эзэмшигч Баатар овогтой Даваадоржид олгосугай.
10. Landcruiser-200 маркийн “52-48” УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч /ЧГ72110610/ Дамдиндорж овогтой Октябрьд олгосугай.
11. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
15. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.