Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2021/00120

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2021/00120

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-8-22 тоот хаягт оршин суух ................овогт ............/РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-8-22 тоот хаягт оршин суух ..................овогт .............. /РД:................/-д холбогдох,

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ................., хариуцагч .................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга................. нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ....................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ................ нь нөхөр .................... 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдөр том хүү ............... төрсөн. Нөхөр бид хоёр 2011 онд хамтран амьдрах боломжгүй болж гэрлэлтээ цуцлуулсан. Ингээд удалгүй дахин хамтран амьдрах болсон бөгөөд энэ хугацаанд охин ....................... 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Бага охин .................. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. 2006 оноос хамт амьдрах хугацаанд архи их уудаг, агсам согтуу тавина, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан учир гэрлэлтээ цуцлуулж байсан. Энэ бүгдийг өөрчилж чадна гэсэн учир дахин бид хамт амьдрах болсон. Хэсэг хугацаанд сайхан амьдарч байсан боловч дахин архи уусан. Архи уух үедээ агсам согтуу тавих нь хэвээр үргэлжилсэн. Иймээс дахин амьдрах боломжгүй болсон учир том хүү ............, охин ................, бага охин ................ нарт хүүхдийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байна. Бид хоёр буцаж хамт амьдрах болсон учир том хүү .................... хүүхдийн тэтгэвэр тогтоолгосон шүүхийн шийдвэрээс татгалзаж байсан. Иймд дахин тогтоолгох хүсэлтийг гаргаж байна. Нөхөр ...............бид хоёр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-8-22 тоот орон сууцыг ипотекийн зээлээр 2013 онд 50 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд бидний гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө. Уг үл хөдлөх хөрөнгө нь ................, охин ..................бага охин ............... болон ............... нар өмчлөгч болохыг тогтоолгон, ............., охин................бага охин ................. болон .................. нарын өмчлөлд үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ..................... оногдох хувийг өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч .............. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Хариуцагч ............. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би архи уудаг нь үнэн. Гэхдээ архинаас гарахаар эмчилгээ хийлгэж, спирал тавиулж, сэтгэл зүйн сургалтанд хамрагдсан. Гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах хүсэлтэй. Дахин архи ууж элдэв ааш авир гаргахгүй. Хүүхдүүдээ тэжээн тэтгэх болно. Орон сууцыг эхнэр хүүхдүүддээ өгөхөд татгалзах зүйлгүй. 50 000 000 төгрөгөөр үнэлсэнг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ..................... нь хариуцагч ......................... холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ...................... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2006 онд танилцаж, хамтран амьдарч 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 0034597 дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас хүү ............... нь 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд хамтран амьдрах боломжгүй болсон үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулж, хүү .................... эх ................ асрамжинд үлдээж, хуульд заасан хувь хэмжээгээр эцэг...................... тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн болох Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1084 дугаартай шийдвэрээр нотлогдож байна.

Зохигчид гэр бүлээ цуцлуулсан ч дахин хамтран амьдарч охин ...................2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, охин .................. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар Анхны оч өрхийн эрүүл мэндийн төвийн эмч н.......... тодорхойлолт, хүү .................... 0133597 /Г-1132/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин ........... 0000875155 /Г-557/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин ....................... 6101001731 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.

Хүү ..............., охин ..................., .................... нар нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байсан бөгөөд бага насны хүүхдэд тавих анхаарал халамж, хариуцагчийн хүүхдийн асрамж дээр маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан хүү ................, охин ..............., .................... нарыг эх ............... асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.

Хүү............... тэжээн тэтгэх асуудлыг Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1084 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцлах шаардлагын хамтаар шийдвэрлэсэн боловч дээрхи хугацаанд тэтгэвэр тэтгэмж огт төлж байгаагүй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тайлбар, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/44 дугаартай албан бичигт ...Шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл хяналтын систем болон архивын нэгжээс шүүж үзэхэд өнөөдрийн байдлаар шүүхээс гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр, захирамж, тогтоол ирээгүй байх тул хувийн хэрэгтэй байсан эсэх лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэсэн тодорхойлолтоор хүү ................. тэтгэлэг төлж байгаагүй болох нь нотлогдож байна. Тодруулбал өмнөх шийдвэрээр тэжээн тэтгэх асуудлыг шүүх шийдвэрлэсэн хэдий ч талууд эвлэрч, хамтдаа амьдарч байгаа шалтгаанаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтээсээ ....................... сайн дураар татгалзсан тул тэжээн тэтгэх, тэтгэлэг гаргуулах харилцаа дуусгавар болсон гэж үзнэ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг С.Баярсайханаас тэтгэлэг гаргуулан сар бүр хүү .............., охин ..................., .................... нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Зохигчид гэр бүлийн дундын хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-8-22 тоотод байрлах нэг өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч .................., хүү ...................., охин ..................., .................... нар мөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг нэхэмжлэгч.................., болон хүү ..................., охин ................., .................... нарын өмчлөлд үлдээх, орон сууцны оногдох хэсэг 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ................ гаргуулан хариуцагч .................., олгох талаар маргаагүй. Уг орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байдаг бөгөөд барьцаагаар хангагдах үүргийн үнийг 50 000 000 төгрөгөөр тогтоосон болох нь орон сууцны зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан байна.

Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн дундын хөрөнгө байна гэж хуульчилсан, талууд хамтран амьдарч байх хугацаандаа гэр бүлийн харилцаатай байсан, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-8-22 тоотод байрлах нэг өрөө орон сууцыг гэр бүлийн дундын өмчид тооцож энэ талаар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-8-22 тоотод байрлах нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч ............, хүү .............., охин .............., ............. нарыг тогтоож, дээрхи орон сууцыг нэхэмжлэгч ............., хүү..............., охин ............, .......... нарын өмчлөлд шилжүүлж, уг эд хөрөнгийн 5/1 хэсэг болох 10 000 000 төгрөгийн оногдох хувийг нэхэмжлэгч .................. гаргуулан хариуцагч ..................... олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .................... 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..................., тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 122 930 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү ............. /РД:ФД07271852/, 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин ................... /РД:ФА13242007/, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин .................. /РД:ФА17251225/ нарыг эх..................... асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү.................. охин ....................., ...................... нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг .................. тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-8-22 тоотод байрлах нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч ................., хүү .................., охин ..............., .................. нарыг тогтоож, дээрхи орон сууцыг нэхэмжлэгч ................. хүү .................., охин .................., ...................... нарын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч ............................ 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулан хариуцагч ............ олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........... 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............, 122 930 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, ...............н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, ................... холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, байрыг өөрсдийн өмчлөлд авах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ................н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

Хариуцагч ...............н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ