| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0113/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/120 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч 2024 оны ******* дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа амьдрах, ******* аймаг сумын дугаар баг, 6- тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ХХК-д менежер ажилтай байсан, гадас одонгоор шагнагдсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******. /РД:МИ55**************16/
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 08 цагийн орчимд өөрийн жолоодож явсан супер портер загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож байрлуулахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасныг зөрчсөний улмаас түүний жолоодож яваад зогсоож орхисон тээврийн хэрэгсэл уруу газарт жолоочгүйгээр өнхөрч газар тариалангийн будаа үрлэгч дээр засвар хийж ажиллаж байсан Б. мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн …… Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2024 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед бид нар ХХК-ний будаа тарьдаг Улаан даваа гэх газарт ирж будаа тарих гээд техник хэрэгслээ шалгаж будаагаа үрлэгч машин руу хийж цэнэглэж байсан. Тэгтэл тус өдрийн өглөөний 08 цагийн үед манай ХХК-ний ажилчин ******* бид нарт өглөөний цай авчирч өгсөн юм. Тэр үед нь би хамт будаа тарьдаг үрлэгчийн хойд талд суугаад булын боолт чангалж байсан. Тэгтэл гэнэт *******гийн унаж ирсэн супер портер загварын тээврийн хэрэгсэл жолоочгүй өнхөрч намайг будаа үрлэгчтэй хавсарчихсан. Тухайн үед ойр орчим ажиллаж байсан хүмүүс ирж намайг гаргаж авсан. Тэгээд би юу болсон талаар сайн санахгүй тэр үед ухаан балартчихсан. ******* машинаа иолгодын орой хэсэг рүү гаргаж уруу байдалтай тавьчихаад буугаад будаа үрлэгч цэнэглээд явчихсан байсан. Би ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Бид нар өглөө 08 цагийн үед ажилдаа гарах гээд тариалангийн талбай дээр очоод би хамт техник хэрэгсэлээ бэлдээд будаа тарьдаг үрлэгчний хажууд суугаад боолт чангалж байсан. Тухайн үед ******* гэх манай бригадын дарга өглөөний цай авч ирээд машинаа уулын уруу байрлалтай тавиад машинаасаа буугаад будаа цэнэглэж байсан юм. Тэгтэл удалгүй миний араас нэг зүйл мөргөх шиг болохоор нь эргэж хартал *******гийн барьж ирсэн супер портер маркийн тээврийн хэрэгсэл өнхөрч ирээд мөргөчихсөн байсан. Би өөрөө үрлэгчний дугуйн дээр мордож суусан байсан учир надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин миний хажууд сууж байсан гар болон цээж хэсгээрээ будаа тарьдаг үрлэгч *******гийн барьж ирсэн супер портер маркийн тээврийн хэрэгсэл хоёрын голд хавчуулагдсан. Улмаар ******* ирээд эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдөр № 77 ..... Дүгнэлт:
1.Б. биед баруун талын 1,2,,4,5,6 дугаар хавирганы хугарал, цээжний баруун хөндийд хий хуралт, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод хана хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн атгаалын хөндлөн зөрүүтэй далд хугарал, зүүн богтосны зөрүүгүй хугарал, элэгний урагдал няцрал, цөсний хүүдийн хвхрол няцрал, дээд гэдэс болон нойр булчирхайн няцрал, бүдүүн гэдэсний няцрал, урагдал, чацархайн няцрал, цус хуралт, их сэмжний няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, уушгины няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н 2-24 дүгээр хуудас/
АСБЦД ХХК-ний дэргэдэх ЕВА жолооны сургалтын төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн № 01/ дугаартай дүгнэлт ..... Хариултууд:
2.1.Супер портер маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сайнаа овогтой ******* /рд:МИ55**************16/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6 заалтыг зөрчсөн.
2.2. Супер портер маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сайнаа овогтой ******* /рд:МИ55**************16/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэх /Хх-н 29 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 05-11 дүгээр хуудас/
Шүүгдэгч С.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 48-49 дүгээр хуудас/
Шүүгдэгч С.******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар ******* аймгийн сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 5 дугаар хуудас/
- улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 58 дугаар хуудас/
******* аймаг сум дахь сум дундын прокурорын газарт хохирогч Б. гаргасан гомдол санал байхгүй, хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 74 дүгээр хуудас/
******* аймаг сум дахь сум дундын прокурорын газарт шүүгдэгч С.*******гийн гаргасан хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 75 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 08 цагийн орчимд өөрийн жолоодож явсан супер портер загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож байрлуулахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасныг зөрчсөний улмаас түүний жолоодож яваад зогсоож орхисон тээврийн хэрэгсэл уруу газарт жолоочгүйгээр өнхөрч газар тариалангийн будаа үрлэгч дээр засвар хийж ажиллаж байсан Б. мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б. мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, гэрч Г. мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн № 77 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 2-24 дүгээр хуудас/, АСБЦД ХХК-ний сургалтын төвийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн № 01/ дугаартай дүгнэлт /Хх-н 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч С.******* нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин тээврийн хэрэгслээ жолоочгүйгээр үл хөдлөх нөхцөлд орхиогүйгээс тээврийн хэрэгсэл өнхөрч зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д ”Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д ”хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж:” үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” ...гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар өмгөөлөгч байлцуулан прокурортой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д засан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийн .4-д заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.******* нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, шүүгдэгч С.*******д авагдсан эрх хассан, тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг ******* аймаг сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, шүүгдэгч С.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хассан тул түүний В ангиллын № 4047 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шийтгэх тогтоолын хамт хүргүүлэх, хохирогч Б. нь зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.2, 6., 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь хэсэгт заасныг баримтлан С.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д засан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийн .4-д заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.******* нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******д авагдсан эрх хассан, тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг ******* аймаг сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Энэ хэргийн улмаас хураагдан ирсэн С.*******гийн № 4047 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
7. Хохирогч Б. нь зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.