Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2021/00145

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2021/00145

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-20-25 тоот хаягт оршин суух .............. овогт ............... /РД:.................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-18-105 тоот хаягт оршин суух .....................овогт ................ .................. /РД:....................../-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..................., нэхэмжлэгчийн өмгөөлөгч .............., хариуцагч................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга _______ нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид арван жилийн сургуульд байхдаа 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үерхэж эхэлсэн...................цэргийн алба хааж ирээд 2009 оноос Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-18-105 тоотод /.................... нэр дээр байгаа/ хадам ээжийн төрсөн дүү .................ийн гэр бүлтэй хамт өвөлжсөн. 2010 оны хавар их сургуулиа төгсч,.................ийн гэр бүл тусдаа гарч, бид 2 хамтдаа байрандаа амьдарч эхэлсэн. Намайг их сургуулиа төгслөө гэж хадам ээж Солонгос хувцасны шкаф авч өгсөн. 2012 онд хадмууд 7-р хороололын Хөүп таунд 7-р байрны 30 тоот 2 өрөө байрыг бидний амьдарч байсан байрны гэрчилгээг тавиад нөхөр .............аар батлан даалт хийлгэж зээлээр авсан. Манай гэр бүлд бидний амьдарч байгаа байрыг өгсөн. Удаагүй 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр том хүү .............. мэндэлсэн. Бага хүүгээ гарахаас өмнө 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 8 000 000 төгрөгийн зээл авч, байрандаа засвар хийгээд буйдан, стенк, 42 инчийн самсунг маркийн зурагт, плитка, хөргөгч, 2 өрөөний гэрлийн бүрхүүлийг шинэчилж байсан. Бага хүү ................... 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Бага хүүгээ төрүүлсний дараагаас ....................надад хэрэглээний мөнгө өгөхгүй байсан учир хүнээс мөнгө зээлж, 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс онлайн захиалга хийж, Америкаас гоо сайхны бараа авчирч, орлого олдог болсон. Бизнесийн орлогоороо хоол унд, хувцас хунар, ахуйн хэрэглээ, орон сууцны төлбөр гээд бүх л зардлыг зохицуулдаг байлаа. Үерхэж эхэлснээс хойш нэг биш удаа надад гар хүрдэг ч, гайгүй болох болов уу гэж найдсаар 2 хүүг нь төрүүлсэн. 2018 оны 05 дугаар 06-ны өдөр гэрт намайг зодож, хамар гэмтээсэн ба цагдаад хандаж, энэ үйлдэлдээ 450 000 төгрөгөөр торгуулж байсан. ................. банкны зээл төлж байгаа нэрийдлээр ахуй амьдралдаа нэг ч төгрөг өгч байгаагүй. Санхүүгээ нэг байлгая цалин орлогоо өгөөч ээ, бүх орлогоо нэгтгэж, банкны зээл болон бусад зардлаа төлж байя гэж эзэгтэй хүний хувьд гаргасан шийдвэрт дургүйцэж, хэл амаар доромжилж, надад олон удаа гар хүрсэн, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, 2 хүүхдийн хамт дарамт хүчирхийлэлд байлаа. Намайг цагдаад өглөө гэж уурлаад Одоо манайхаас зайл гэж гэрээс хөөж гаргаад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2 хүүгийн хамтаар аавындаа очсон. 2018 оны 8 дугаар сарын дундуур байр, машинаа зарсан. Өөрийнхөө юмыг аваарай. Чамд хэлсэн шүү... гэхээр нь гэртээ очиход аав ээжийн маань шинэ гэр бүл болоход авч өгсөн ор, угаалгын машин, шарах шүүгээ хүүхдүүдийн хэдэн хувцсыг хайрцагт хийгээд тусд нь тавьсныг аваад гарсан. Бусад эд зүйл бүгд ......................... дээр үлдсэн. Одоо энэ байрандаа хамтран амьдрагчтайгаа амьдардаг. Тусдаа амьдардаг ч намайг пизда, янхан, гичий, гөлөг минь чамайг ална шүү гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр дарамталж, мессеж бичиж, ярихаас биш 2 хүүтэйгээ огт уулзаагүй. 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хамт амьдарч байгаа Г.Буянхишиг гэх эмэгтэйтээ уулзаж, ядаж сард нэг удаа 2 хүүтэй нь уулзуулж бай, аавыгаа санаад хэцүү байна гэж хэлснээр 2019 оны 8 дугаар сарын сүүлээр хичээлийн бэлтгэлийг нь бэлдэж өгөөд уулзсан. Үүнээс хойш 10, 11, 12 сард уулзаж, өвлийн хувцас 2 хүүдээ /том хүүд куртик, гутал, малгай, бага хүүд гутал/ авч өгөөд шинэ шилийн баяраар бэлэг өгсөн. Он гарсаар 4 сар, 6 дугаар сарын 1-ний өдөр уулзаж, хүүхдийн баярын бэлэг /унадаг дугуй, ролек/ авч өгсөн. Тусдаа амьдарсан 2 жил гаруй хугацаанд эцгийн зүгээс хүүхдүүддээ ийм байдлаар л хандсан даа. Хамтын амьдарлын дундаас бий болсон эд хөрөнгийн тухайд: Биднийг 2012 онд гэр бүл болоход хадам өвөө, эмээ 2 бичиг баримтуудыг минь авч яваад залуу гэр бүлүүдэд олгосон Дамба-Очирын байшинг Ар булагт байх Зуслангийн газарт барьсан. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэмж 6 000 000 төгрөг зээлж, 8x8 хэмжээтэй гуалин торхыг худалдан авч, Ар булагийн зуслангийн газар /хадам ээж Ч.Нарантуяагийн нэр дээр байдаг/-т суурь хийгээд торхыг өрж, дээвэрэлсэн. Энэ ажилд 4 000 000 төгрөг орсон. ...................ын нэр дээр байдаг 47-87 ОРА улсын дугаартай, Subaru forester маркийн сувдан цагаан өнгөтэй автомашиныг 14 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Эдгээр хөрөнгөнөөс 2 хүү болон миний хувьд юу ч аваагүй болохоор 2 хүүгийнхээ ирээдүйд хэрэгтэй гэж хамтын амьдарлын дундаас бий болсон эд хөрөнгийн оногдох хэсгийг авах саналтай байгаа. 2019 оны 10 дугаар сард том хүүдээ сурагчийн ширээ авч өгөх гээд явж байгаад хүү Содбаярын дэргэд ....................... нь Та нарт 1 өрөө байр авч өгөөд амыг чинь тагална гэсэн. Үүнийг хүү нь ойлгож, аав хэзээ бидэнд хэлсэн байраа авч өгөх юм бэ гэж намайг шалгаадаг. Аавтайгаа уулзахдаа асуусан. Хүүдээ ч худал хэлсээр байгаа. ....................д хамтран амьдардаг эмэгтэй байгаа, цаашид бид дахин хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүгээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, хамтын амьдарлын дундаас би болсон эд хөрөнгийн оногдох хэсгийг авахаар тус шүүхэд хандаж байна. Б.Энхцэцэг намайг удаа дараа зодож, улмаар шүүхээр асуудлыг шийдвэрлүүлж байсан учраас эвлэрүүлэн зуучлалд хандахгүйгээр тус шүүхэд хандаж байгаа болно. Шүүхэд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Бид цаашдаа хамт амьдрахгүй. ................... хамтран амьдрагчтай учраас эвлэрлийн хугацаа авахгүйгээр гэрлэлтээ цуцлуулах,

2. Тусдаа амьдарсан 2018 оны 05 дугаар сарын 07-ноос хойш хүүхдүүд минь миний асрамжинд байгаа тул том хүү ................, бага хүү .................нарыг эх ....................миний асрамжинд үлдээж, эцэг ..............аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах,

3. Бидний хамтын амьдарлын дундаас бий болсон эд хөрөнгө Ар булагт зуслангийн газарт байгаа Дамба-Очирын байшин, 8x8 хэмжэээтэй торх суурь цутгаж, өрөөд дээвэрлэсэн мансарттай байшин, .......................ын нэр дээр байдаг 47-87 ОРА улсын дугаартай, Subaru forester маркийн сувдан цагаан өнгөтэй, 14 000 000 төгрөгөөр авсан автомашин, байрандаа засвар хийгээд буйдан, стенк, 42 инчийн самсунг маркийн зурагт, 2 өрөөний гэрлийн бүрхүүлийг шинэчилж байсан. Эдгээр эд хогшлууд бий. Дээрх эд хөрөнгүүдийг байгаа эсэхийг тодруулж, үнэлгээ хийлгэж, ИХ-ийн 126 дугаар зүйлд заасны дагуу 2 хүү болон өөрт оногдох хэсгийг гаргуулах. Эдгээр шаардлагуудыг гаргаж байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: .................. нь 10 жилийн сургуульд байхын архи ууж, РС тоглоом тоглон хичээл сургуульдаа ирдэггүй эцэг, эхийн хараа хяналтгүй хүүхэд байсан. Гэнэн томоогүй зангаасаа болж түүнд дурлаж эхэлснээр бидний үерхэл, бидний нандин харилцаа, бидний хайр эхэлсэн. Хайр дурлалдаа умбаж аз жаргалтай байсан өдрүүд минь хоёрхон жилийн настай байлаа. ................... нь 2007 оны зун надад анх удаа гар хүрч, зодон хамрыг минь хугалсан ч хэнд ч мэдэгдэлгүй нууж өнгөрөөсөн. Тэр өдрөөс хойш хар дарсан зүүд шиг өдөр хоногууд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Анхны хайр, анхны эр хүн минь байсан болохоор алдахыг хүсээгүй ээ. Засаад авъя, залаад явъя гэж бодон юу ч болж байсан тэсэж үлдэхээр шийдээд хамтын амьдрал эхлүүлж, үр хүүхэдтэй болвол сэтгэл санаа нь зөөлөрч, амьдарлын төлөө гэсэн зорилготой болох байх гэж бодсон минь хамгийн том эндүүрэл болсон. Том хүүгээ олсны дараа ч архи ууж, дарамталж зоддог хэвээрээ. Гэдсэн дэх хүүхдээ зулбатал нүдэж, хүүхдээ тогтоохын тулд төрөн төртлөө эмнэлэгийн хаяанаас салаагүй. Хүүгээ ааваар нь овоглохын тулд төрөхөөс нь өмнө" Гэрлэлтээ батлуулъя" гэж ярилцаад юу юу бүрдүүлэх талаар асуухад бидний гэрлэлтийн гэрч гэж хүн байх хэрэгтэй гэсэн. Тухайн үед аав, ээж 2 нь гэр бүлийн маргааны улмаас тусдаа амьдардаг байсан. Ер нь бол ойр ойрхон салж нийлдэг амьдралтай хүмүүс. Аав дээр нь очиход "Би чиний төрсөн аав биш учраас амьдарлын чинь энэ мөчид гэрч болж чадахгүй" гэж хэлсэн ба бид хоёрын хурим, найр хийнэ гэж нэг ч үг амнаасаа унагаж байгаагүй. Ингээд хадам ээжид нь хэлэхэд дашням, балжиннямтай сайн өдөр нь ээлжийн ажилтай таараад, бэргэн эгч Алтантуяа бидний гэрлэлтийн гэрч болж байсан. 2010 онд бидэнд байраа өгөхдөө өөрсдийн эдэлж хэрэглэж байсан хуучирч муудсан тавилга, өнгөө алдаж цагаан эрвээхэй идсэн хивс дрож, дүүрэн эрээчиж сараачсан ханын цаастай байр, хугарсан зүүгээ хүртэл үлдээгээд өөрсдөө шинэ байр, шинэ тавилга авцгаасан. 2012 онд 7 дугаар хороололд 7-7-31 тоот байрыг авахад бидний амьдарч байсан байрны ордерыг урьдчилгаанд тавьж, .................ар батлан даалт хийлгэн зээл авсан. 2013 онд "Дэгдээхэй" цэцэрлэгт туслах багшаар ажилд ороод тэр жилдээ мэргэжил дээшлүүлэхээр сурах саналаа хэлэхэд................."Яах гээд байгаа юм...Тэгээд л нэг хүүхэд санаандгүй зодчихдог, гай болоод насаараа ажилгүй болчихно. Түр энэ ажлаа хийж бай. Тэгж байгаад өөр ажилд оруулчихна" гэж хориод сургуульд явуулаагүй. 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэртээ согтуу орж ирээд, утсанд нь дуудлага орж ирснээр ажлынхаа Оюунсайхан гэгч хүүхэнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болсонг нь мэдсэн ч 2 дахь үр минь хэвлийдээ бүрэлдэж "За 2 дахь хүүхдээ гаргачихвал зүгээр болчих байх" гэж бодоод би уучилсан. Жирэмсэн болсноо хэлэхэд "Өөрөө зохицуулаад абортонд ор" гэж аав нь намайг зодож байсан ч " Ээжийгээ гээд зориод ирсэн" бяцхан зүрхийг гаргасан. 2014 оны 6 дугаар сард хоёулаа ярилцаж зөвшилцөөд "2 дахь хүүхдээ төрөхөөс өмнө гэртээ засвар хийе, шинэ хүнээ шинэ байранд угтаж авч чадахгүй ч шинэхэн будаг үнэртсэн байрандаа хүлээж авцгаая" гээд ................. цалингийн зээл авч, дээр нь миний дикритний мөнгийг нэмэрлэж гэртээ засвар хийж, тавилгаа шинэчилсэн. Тухайн үед дикритээ авсан байсан учир банк зээл олгох боломжгүй гээд авч чадаагүй. Гэртээ сууж хүүхдийн халамжийн мөнгөнөөс өөр орлогогүй болж байнга хэрүүл байнга дарамтан дунд байсан. Төрсөн өдрөөсөө эхэлж хүйтэн мах хэрчиж, 2 хүүхдээ өөрөө харж, гадаа гараад том хүүдээ ундаа, ус нэхсэн зүйлийг нь авч өгөх мөнгөгүй хэцүү байлаа. /.................... уурлаж загнаад нэг ч төгрөг өгдөггүй байсан/. 2015 оны 1 дүгээр сард 100 000 төгрөг ээжээсээ зээлж, цөөн тооны хэдэн ширхэг уруулын будаг захиалж зарж үзсэн. 2 хүүхдээ салхилуулангаа ойр хавьд байгаа ээж нарт зарж эхэлсэн. Эхний наймаа амжилттай зарагдаж урам авч facebook хаяг нээн Америк гоо сайхны бараагаа зардаг болсон. Бараа зарж байх хугацаандаа үр хүүхэд, гэр орон, эхнэр хүний үүргээ умартаж байсан удаа нэг ч байхгүй ээ. Эр нөхрөө энгийн нэгэн туслах /монтёр/ ажилтнаас "Ашиглалтын инженер" болж, тушаал дэвших хүртэл нь ар талд нь асаалттай танк шиг байж, түүнийг ар гэртээ юунд ч санаа зовуулалтгүй хайрлаж, халамжилж ирсэн.................ын хувьд хоёр хүүхдээ төрсөн цагаас нь хойш нэг ч удаа салхилуулж, хооллож, усанд оруулж үзээгүй хүн. Том хүү А.Тодбаярыг хүний хүүхэд шиг ад үзэж, загнаж зоддог байсан. Нөхрөө ажилд нь явуулчихаад, эзэгтэй хүний бүх ажлаа амжуулчихаад, 2 хүүхдээ хооллож аваад нэгнийг нь тэргэнд нь хэвтүүлээд, нөгөөг нь тэрэгний урд суулгаж аваад барааны захиалгаа аваад хүргэлт хийдэг байсан. Үе үе хүмүүс өөрсдөө очоод авчихъя гээд гэрээс ирж авдаг байснаас гэртээ хүн шавуулж эх хүний үүргээ умартаж, хүүхдүүдээ хайр халамж болон хоолоор дутааж, өлсгөж үзээгүй. Харин..................нь банкны зээл төлдөг нэрийдлээр надад бүх үүрэг хариуцлагыг үүрүүлж, гэр орондоо хоол унд байтугай нэг ширхэг талх авч ирдэггүй байсан. Зээлээ төлөөд үлдсэн мөнгөө хэрхэн зарцуулдаг, хэдэн төгрөгний цалин авдаг байсанг мэдэхгүй. Сүлжээнд оруулсан гэдэг тухайд: Хүний ятгалагаар 2017 онд элсэж орсон нь үнэн. Би ч бас давхар залилуулж хохирч байсан болохоос хэн нэгнийг залилж мөнгө авч байсан удаа байхгүйг ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүйгээрээ нотлоно. .............нь элдэв үгээр доромжилж, дээрэлхэж зодох нь ихэссэн учраас өдрийн цагаар тайван байхын тулд 2015 оны 10 сард /бага хүүгээ 1 нас 2 сартай байхад / ажилдаа эргэж орсон. Байнга цэвэрлэгчээрээ дуудуулж доромжлуулахаас залхаж ээжээсээ гуйж сургалтын төлбөрөө төлүүлэхээр болж "Маргад" дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхээр 2016 оны намраас суралцаж эхэлсэн. ..................... нь нэг удаа буюу 930 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн төлбөрийг ээж минь төлж 2018 оны 12 дугаар сард сургуулиа төгссөн. Намайг гэж боддог байсан бол мэргэжлээ дээшлүүлэхийг дэмжих байсан ч .................... чадаагүй. Гэр бүлийн таарамжгүй уур амьсгал хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөн өдөр бүр цэцэрлэг дээрээ хэл ам татлан ангийнхаа хүүхдүүдийг зодож, шоглож байна гээд багш нар болон эцэг эхийн хэл амнаас салахаа больсон. Гэртээ орж ирээд байнга хэрүүл зодоон хардаг байсан 5 настай хүү минь "Ээжээ бүгдээрээ аавыгаа солиж болох уу, дандаа таныг зодуулж байхыг харах хэцүү байна. Та минь л уйлахгүй байвал би аавгүй амьдарч чадна" гэж ээжийнхээ нүдийг нээснээр сүүлийн зодуулдаг өдрөө /2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр/ тэсэлгүй цагдаад өгсөн. Хүний биед санаатай гэмтэл учруулсан хэргээр 2 жилийн ял авч явах болоход байцаагчийн "2 жил ял эдлүүлж байхаар ядахдаа тэтгэмжээ авахаа бод л доо" гэж хэлснээр "хүүхдүүдээ бодоод" гомдолгүй гэж мэдүүлснээр мөнгөн торгууль ноогдуулж хэрэг хаагдснаас өөрөө буруутайдаа уучлал гуйсан удаа байхгүй. Шүүхийн шийдвэр тогтоол нотлох баримт байхад өөрийн биеэ хаацаалахын тулд бусдыг гүжирдэж зохисгүй үйлдэл гаргаж байгаа нь би ямар хүн бэ гэдгээ харуулж байна. Тэрээр 2018 оны 8 дугаар сард байр болон машинаа зарсан. Одоохон "энэ ороо ирж ав, тэгэхгүй бол гаргаж хаялаа шүү" гэснээр ор болон 2 хүүхдийн шүүгээг өөрийнхөө хувцастайгаа авч гарсан. Ээж аавынх нь бидэнд үлдээсэн хуучин угаалгын машин /хагас автомат/, таваг нь хагарсан шарах шүүгээг бид хэрэглэж байсан. Тэрийг авч яваагүй. Ус буцалгагч ямар ч тогоо авч гараагүй.

2. Хүүхдийн хадгаламжийн хувьд: Төрөөс өгөх хүүхдийн 20 000 төгрөгийг нь холбуулан анх нээлгэж байсан. Үсний найраар нь хүмүүсийн өгсөн мөнгөнөөс тодорхой хэдхэн хувийг хэрүүлтэй уруултай хийж байсан. Хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй гэж ятган байж 2016 оноос цалингаас нь автоматаар сар бүр 25000 төгрөг хийлгэдэг болсон нь үнэн. Миний зүгээс боломжоороо хуримтлал нэмж хийдэг. Энэ мөнгө 2 хүүгийн минь боловсролд л зориулагдана. .................. ямарч хүртээлгүй болно. Хамт амьдарч байхдаа ажлын газрын хүүхэнтэйгээ /................./ тендер ярилцах нэрийдлээр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байсныг сүүлд найзуудаас нь мэдсэн. 1 жил 6 сарын хугацаанд үр хүүхдээ тоохгүй явахад нь хамтран амьдрагч .................. уулзаж үр хүүхдүүдтэй нь сард 1 удаа уулзуулж өгөөч гэж гуйсны үндсэн дээр уулздаг болсон. Хааяа авч хоноё гэхэд нь өгөөд явуулдаг боловч хоногийн 24 цаг бололгүй буцааж явуулдаг. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүү .............. төрсөн өдрийн бэлэг болгож хэдэн төгрөг өгсөн нь үнэн. Бусад үед ямар нэгэн мөнгө нэхэж, санхүүгийн дарамт учруулж байгаагүй. Тусдаа байх хугацаандаа байнга мессежээр дарамталж, орой үдэш залгаж элдэв үгээр доромжлон хүүхдүүддээ ээжийг нь доромжилж үг зааж өгдөг. Ч. Нарантуяа /ээж/ нь бидний амьдралд байнга хөндлөнгөөс оролцож, болоогүй зүйлийг болсон, хийсэн болгож үг хаяж муудалцуулдаг байсан. Тэрээр 2009 онд олсон анхны хүүхдийг минь загнасаар байгаад авахуулж байсан. Хүүхдүүдийг минь эрүүл саруул төрсөн гэхээс илүүтэй "Богинохон хөлтэй, өвгөн шиг эвгүй царайтай" гэж доромжилдог байсан. 2 адилхан хүүхдийг ялгаж, гадуурхаж харьцдаг. 2019 оны 12 сар, 2020 оны 1 сард гэр рүү нь явуулахад "Хатсан пичень, хугацаа нь дууссан шоколад, кекс, эвдэрхий iphone-4 утас өгч явуулсан байсныг ................д буцааж өгсөн. Миний ээж хүүхэд хүнд илүүддэггүй юм. Хосоороо ирсэн 2 сайхан хүүгээ хүний дайтай сайхан залуучууд болгож авна даа гэж хэлдэг болохоос нэг нэгээр нь салга гэж ................ хэлж байсан удаа байхгүй. Хамтран амьдрагч хүүхэн болох ................... нь жирэмсэн болсон учраас .............. нь Гэхдээ эрэгтэй хүүхдүүд ээжийгээ л гэх байх гэж маш боловсон аргаар хүүхдүүдээсээ татгалзаж чадлаа. Хүүхдүүдтэйгээ 2 долоо хоног тутмын хагас бүтэн сайнд хоногоор уулзах талаар хүсэлт гаргасантай танилцлаа. Удахгүй Азжаргалын нярай хүүхэд нь гарна. Аав, ээж нь салж нийлдэг амьдралтай, хүүхдүүдэд минь буруу үлгэр дууриалал болж элдэв үг зааж өгдөг, хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх учраас ойр ойрхон хоногоор авах нь зохимжгүй гэж үзэж байна. Хүүхдүүдтэй нь уулзахыг хорихгүй. Харин цаг хугацаа заах шаардлагаггүй. Мөн авто машиныг зарсан тул худалдсан гэрээг хэрэгт ирэхээр үнийг тодорхойлох боломжтой гэж үзэж байна. Дундын өмчийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дараахь байдлаар тодруулж байна. ..................... байшин 4 988 700 төгрөг, 8х8 хэмжээтэй дүнзэн торх суурь цутгаж, өрж дээвэрлэсэн, мансардтай 9 597 000 төгрөг, суудлын автомашин 13 600 000 төгрөгөөр худалдан авч 12 300 000 төгрөгөөр худалдсан, самсунг зурагт 1 700 000 төгрөг, хөлдөөгч 450 000 төгрөг, стенк 1 200 000 төгрөг, буйдан 1 300 000 төгрөг плитк 450 000 төгрөг нийт 31 985 700 төгрөг, оногдох хэсэг 23 989 275 төгрөг, үлдэх хэсэг 21 839 275 төгрөг болно гэв.

Хариуцагч.................шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ................бид хоёрын 2005 оноос үерхэж эхэлсэн нь үнэн. 2012 онд том хүү минь төрөх дөхсөн байхад аав минь ганц хүүгийнхээ хуримыг хийнэ гэж их л хөөрцгөөсөн. Ээж аав 2 социализмын үеийн улсууд хурим хийж үзсэн биш дээ хуримын ордонд гэрлэлтээ батлуулах чинь хамгийн гоё дурсамж гэж аав минь дандаа ярьдаг байсан түүгээрээ ч бүгдийг төлөвлөж байсан. Даанч ............. өөрөө дураараа загнасаар хуримаасаа өмнө гэрлэлтээ батлуулна гэж уурласаар байгаад бүх зүйлийг болиулсан. Гэрлэлт батлуулсан боловч өөрөө юу ч болоогүй юм шиг батламжийг нь ураад хаясан даа. Хурим ч болоогүй аав ээж 2 минь ч манайхаар орж гарахаа ч больсон. Байраа өгнө гэж ярьдаг байсан ч өгөөгүй. Бид 2 ээж аав хоёрын байранд амьдардаг байсан боловч энэ байр чинь нохойн хороо амьдрах арга алга гээд орилоод байдаг болохоор нь цалин бага ч би 8 сая төгрөгийн зээл авч амьдарч байгаа байраа засаж тавилга авч тавьсан. ................. 2012 оноос онлайн худалдаа гэрээсээ америк бараа зардаг болсон. Давхар цэцэрлэгийн багшийн ажилтай ч болсон. Бараагаа зарна гээд гэртээ ч байхгүй байхаараа баахан хүн цуглуулаад суучихдаг, үр хүүхдүүддээ ч зарцуулсан халамж, хоол унд ч байдаггүй байсан. Гэхдээ нэг ч удаа хэдэн төгрөг олдог хэдийг нь яаж зарцуулдаг талаараа хэлж байгаагүй. Банкны зээл, байр сууцны, идэж уух зүйлээ би өөрөө л бүгдийг нь авдаг байсан. Мэргэжил дээшлүүлнэ сургуульд сурна гэхэд нь хүртэл би хүнээс мөнгө зээлж сургалтын төлбөрийг бүгдийг нь төлсөн. .................... миний л мэдэхийн нэг ч удаа зээл авч байгаагүй. Миний үгэнд орж байсан удаа ч байсангүй. Мөнгөний сүлжээ ид мода болж байхад өөрийнхөө ээж аав, миний нэр дээр хүртэл бүртгүүлэн мөнгө авч байсан, ажлын газрынхан нь мөнгө луйвардаж авсан гэсэн өргөдөл өгсөн байсныг би сүүлд цагдаа дуудаж байцаахад л мэдсэн. Би учирлаж зөндөө л хэлсэн. Хүний хүнд битгий хэл өөрийнхөө ч ээж аавын үгэнд ордоггүй амьдралд надад хань болохооргүй хүн учраас би салахаар шийдсэн. 2018 оны 5 дугаар сарын 6-нд манай ээж бид бүгдээрээ Амарбаясгалант хийд явах байсан аав угаасаа Энхцэцэгээс болж манайд орж ирдэггүй байсан. Ээжийг орж ирээд явъя гэхэд би явахгүй 2 хүүгээ ч өгч явуулахгүй гэж уурласан. Би одоо учир зүгээ ололцоод буруу зөрүүгээ ярьсан нь дээр чи ээж аавыгаа дуудчих бүгд сууж байгаад миний буруу чиний бурууг ярьцгаая гэсэн боловч .............. шууд л цагдаа дуудаад энэ намайг зодсон гээд л өргөдөл өгчихсөн. Өөрөө буруутай болохоор л тэгсэн байх. Улс орон даяар хөрөнгийн дахин үнэлгээ хийх ажил хийгдэж хөдөө орон нутагт томилолттой ажил ихтэй байсан ч би нэг ч удаа залгаж гомдоллоогүй, яриагүй. Намайг утасдаж дарамталсан гэж худлаа ярьж ч мэдэх хүн. Дараа нь өөрөө гомдолгүй гэж бичиг бичиж надаас уучлалт гуйсан. Гэхдээ би дахиж уулзаагүй. 2018 оны 7 дугаар сард би өөрийнхөө эд зүйлсийг аваад явна гээд бидний шинээр худалдан авсан байсан угаалгын машин, ор, ус буцалгагч, пейч, 2 хүүгийн хадгаламжийн дэвтэр гээд бүгдийг нь л аваад явсан. Надад хоол хийж идэх тогоо ч үлдээгээгүй. 2 хүүгийнхээ хадгаламжид бидний цуглуулж олсон болон, үсний найраар нь хүний өгсөн гээд олсон бүх л байгаа мөнгөө хийсэн байсан, анхнаасаа би л цалингаасаа мөнгө хийдэг байсан одоо ч хийсээр байгаа. Би одоо тэр хадгаламжийг үзэх ч боломж үгүй юм байна лээ. Тийм болохоор л хүүхдүүдийнхээ ирээдүйд, боловсролд санаа зовж байна. ................ хадгаламжийг нээлгэсэн болохоор тэр мөнгийг зарцуулах эрхтэй юм байна лээ. Уг нь 2 хүүгийнхээ ирээдүйн сургалтын төлбөр гэж л цуглуулсан мөнгө. Би хоёр талд байсан бүхий л хугацаанд 2 хүүдээ эд зүйл хувцас хунар авах гэсэн юм гэх тоолонд нь мөнгийг нь хүнээс ч болтугай зээлээд нэг ч удаа хойшлуулаагүй дансаар шилжүүлж байсан. Тусдаа байх хугацаанд нэг ч удаа хэрүүл уруул болж янз бүрээр хэлж байгаагүй гэдгийг баттай хэлж чадна. ....................... ээж 2 хүүхдээ нэг нэгээр нь ав гэж миний ээжээр дамжуулан хэлүүлсэн байна лээ. Би хоёр хүүгээ бие биедээ түшиг тулгуур болж амьдраг дээ гэж бодож салгахгүй гэж бодож байгаа. Авбал хоёуланг нь л авна. Өгвөл хоёуланг нь л өгнө. Гэхдээ эрэгтэй хүүхдүүд ээжийгээ л гэх байх. Нэхэмжлэлд тусгасан зүйлсэд дурдсан зүйлийн талаар:

1. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна.

2. Би 2 хүүдээ сард өгөх тэтгэмжийг тогтоолгоход татгалзах зүйлгүй. Миний үүрэг. Цаашдаа ч би хоёр хүүдээ хүлээсэн эцэг хүнийхээ үүргийн дагуу халамж анхаарал тавьсаар байх болно.

3. Байранд 2014 онд хийсэн засварын үед авч тавьсан буйдан, стенк, гэрлийн бүрхүүл 3 бол байгаа Б.Энхцэцэгт өгөхөд татгалзах зүйлгүй. 42 инчийн телевизорын дэлгэцийг хүү хагалсан Энхцэцэг өөрөө мэдэж байгаа.

4. Subaru forester автомашиныг төрийн банкны зээлээр 2017 онд 13 сая төгрөгийн зээл авч худалдан авсан ч 2018 оны 7 сард Энхцэцэг хамаг юмаа хамж аваад зээлтэй маань л үлдээсэн тул цалингийн зээлээ төлж дийлэхгүй арга буюу зарж зээлээ дарсан. Авто тээврийн газраас лавлагаа авах гэсэн боловч өгөөгүй тул зээлийн гэрээгээ хавсаргав.

5. Ар булагт байрлах 8x8 торх миний ээж аавын бариулсан торх. Дамба Очирын байшин нагац ах...................ийнх миний мэдлийнх биш болно. Тус тусын газрын гэрчилгээг хавсаргав гэжээ.

Хариуцагч ................. шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг болон ээж аавыг минь маш их доромжилсон тул би өөрийгөө танилцуулахыг хүслээ. Намайг Хатанбаатар овогтай .................. гэдэг би 1995-2005 онд Орхон аймгийн 4 дүгээр 10 жилийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг Онц дүнтэй төгссөн. 2008-2009 онд хилийн 0164-р ангид түрүүч цолтой цэргийн алба хаасан. 2009-2013 онд ШУТИС-ДАТС-ийн Цахилгаан систем ийн ангийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. 2008 онд 20 наснаасаа Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д монтёроос инженер хүртлэх бүхий л хариуцлагатай албыг хашиж, 2019 оны Компанийн хөдөлмөрийн аварга инженер, Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу инженер, 2020 оны 8 дугаар сард 33 настай Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулсан. Хэзээ ч би хүнд муу санаж хор хийж яваагүй. Үргэлж би ээж аавын хайртай хүү байсан. Гэр бүл, ажил дээрээ хариуцлагыг үргэлж үүрч, зугатаж яваагүйг хамт олон гэр бүл найз нөхөд минь гэрчилнэ. Миний ээж аав шиг намайг болон Энхцэцэгийг хайрлаж явсан хүн байхгүй. Хүний сэтгэл рүү үргэлж ус цацаж явдаг хүн л дээ. Энхцэцэг өөрийн гэсэн бүх л эд зүйлсийг гэрээс авч явсан. Монгол улсын шүүх цаасаар бие биенээ доромжилж, явган хэрүүл хийдэг газар биш гэж ойлгож байна. Зодсон дарамталсан гэж хэлснээр хүнээс юу ч хамаагүй, ямар ч хамааралгүй, эд хөрөнгө нэхдэг гэж ойлгосон Энхцэцэгийн өмнөөс хүлцэл өчье. Өмнөх тайлбар дээр ерөнхийд нь бичсэн тул олон зүйл нурших нь тохиромжгүй гэж үзлээ. Эцэг хүүгийн алтан хэлхээ тасарч, нэг гэр бүлийн бүхий л амьдрал айлын эрх дураараа охиноос болж ийм байдалд хүрлээ. Ийм зүйл дахин олон хүнд бүү учирах болтугай.

Нэхэмжлэлийн талаар:

1. Хоёр хүүдээ нэхэмжлэлийн дагуу тэтгэмж өгнө.................. дахин ямар нэг байдлаар маргаан үүсгэх боломжтой тул тухай бүр зардал нэхэмжлэхээс татгалзаж байна.

2. 2012 оноос ................. бид хоёрын гэр бүл болсноос хойшхи хугацаанд би Төрийн банкнаас 3 удаагийн 8 сая, 6 сая, 13 сая төгрөгийн зээлийг тус тус авсан. 2014 онд 8 сая төгрөгийн зээлээр тавилга худалдан авсан. Мөн хоёр талын ээж аавын өгсөн эд зүйлсийг хүснэгтээр харуулав. ............... өөрийн гэж үзсэн 3 550 000 төгрөг бүхий эд зүйлсийг авч явсан. 4 650 000 төгрөг бүхий эд зүйл одоо байгаа стенк буйдан 2-ийг өгөхөд татгалзах зүйлгүй. /2 500 000 төг бүхий эд зүйл/, өргөн ор 1 500 000 төгрөг .................. авч явсан, угаалгын машин 1 250 000 төгрөг ............... авч явсан, ус буцалгагч 50 000 төгрөг .............. авч явсан, будаа агшаагч 150 000 төгрөг ............... авч явсан, пэйч 350 000 .................. авч явсан, хүүхдийн хувцасны шкаф 250 000 төгрөг ............... авч явсан, стенк 1 200 000 төгрөг үлдсэн, хөлдөөгч 450 000 төгрөг үлдсэн, буйдан 1 300 000 төгрөг үлдсэн, телевизор 1 250 000 төгрөг үлдсэн, плитк 450 000 төгрөг үлдсэн. 2014 онд авсан 6 сая төгрөгийн зээлийг 2011 онд Mitsubishi Pajero маркын автомашин ээж аав 2-оосоо худалдан авсан ба түүний үнийг төлсөн болно. 2017 онд авсан 13 сая төгрөгийг машин авах гэж зээлсэн ба 2018 онд зээлээ төлж дийлэхгүй банканд буцаан төлсөн болно. Баримтуудыг хавсаргав.

3. ................... би санхүүгийн дарамт учруулсан мэтээр тайлбар өгөөгүй болно. 2018 оноос тусдаа амьдарсан хугацаанд 2 хүүдээ эдийн засгийн дэмжлэг үзүүлж байсан талаар л дурдсан. .................... дэлгүүрт очоод 2 хүүгээрээ над руу утсаар яриулаад авах эд зүйлс, худалдагчийн дансны дугаар, нэрийг мессежээр явуулдаг байсан. Утасны мессеж хадгалаагүй, мөнгө шилүүлсэн нэрс өөр өөр тул нотлох боломжгүй.

4. Миний өвөө миний нэр дээрх ямар нэг газрыг зарсан зүйл огт байхгүй. 2011 онд залуучуудын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд өвөө эмээ 2, зөвхөн миний бичиг баримтаар өөрсдөө хөөцөлдөж зөөврийн байшинг үнэгүй авч цаашид өргөжүүлэн амьдарсан. Уг нь энэ эд зүйлс бидний хамтын амьдралын дундаас бүтсэн зүйл биш. Шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэлийн дагуу тухайн үеийн зөөврийн байшингийн үнийн 50 хувь өгөх боломжтой. Гэрээг хавсаргасан болно. Гэрчээр өвөө ............... оролцуулах саналтай байсан боловч өндөр настай өвөөгийнхөө эрүүл мэндийн шалтгаанаар энэ хүсэлтээсээ татгалзаж байгаа. Мөн өмгөөлөгчгүй оролцох хүсэлтэй байгаа. Манайд хэзээ ч самсунг маркийн зурагт байгаагүй, 8x8 хэмжээтэй торх бидний өмч биш, миний нэр дээр газар байгаагүй болохыг холбогдох байгууллагын албан бичиг гэрчлэх болно гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ................нь хариуцагч ...................холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч .............. гэрлэлт цуцлуулах болон хүүхдүүдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаагүй, харин нэхэмжлэгчид гэрийн доторхи эд зүйлээс буйдан, стенк, гэрлийн бүрхүүлийг өгөхөд татгалзах зүйлгүй, 42 инчийн зурагтын дэлгэцийн хүү хагалсан гэдгийг _____________ өөрөө мэдэж байгаа, Subaru Forester aвтомашиныг зарж банкны зээлээ дарсан тул оногдох хэсгийг гаргаж өгөх боломжгүй, Арбулагт байрлах 8х8 хэмжээтэй торх бидний дундын эд хөрөнгө биш нагац ах..................ийн нэр дээр байдаг, ____________ гэж нэрлэсэн байшин өвөөгийнх тул уг байшингаас оногдох хэсэг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар ирүүлсэн байна.

Зохигчид 2005 онд танилцаж, хамт амьдран 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 81 дүгээрт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас хүү ___________ 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, хүү _________2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус тус төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар Анхны оч өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ____________ тодорхойлолт, хүү____________ Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд суралцдаг тухай тус сургуулийн захирлын тодорхойлолт, хүү _____________ Орхон аймгийн Дэгдээхэй цэцэрлэгт суралцдаг байсан тухай эрхлэгчийн тодорхойлолт, гэрлэгсдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү ________ 0000793369 /Г-1099/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү ________ 6101001699 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцлоос хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад 2 жил гаруй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, хариуцагч ____________ хамтран амьдрагчтай болсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг байсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШШТ/262 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байгааг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүү ________, ____________ нар төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байсан бөгөөд бага насны хүүхдэд тавих анхаарал халамж, хүүхдийн шүүхэд гаргасан санал, хүүхдийн асрамж дээр талууд маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан хүү          ,          . нарыг эх ..................  асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг ................... хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан хүү .............., ............. нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч .............. гэр бүлийн дундын эд хөрөнгөд ................. байшин 4 988 700 төгрөг, 8х8 хэмжээтэй дүнзэн торх суурь цутгаж, өрж дээвэрлэсэн, мансардтай 9 597 000 төгрөг, суудлын автомашин 13 600 000 төгрөгөөр худалдан авч 12 300 000 төгрөгөөр худалдан борлуулсан, самсунг зурагт 1 700 000 төгрөг, хөлдөөгч 450 000 төгрөг, стенк 1 200 000 төгрөг, буйдан 1 300 000 төгрөг плитк 450 000 төгрөг нийт 31 985 700 төгрөг гэж үнэлсэн бөгөөд хариуцагч ................ стенк 1 200 000 төгрөг, буйдан 1 300 000 төгрөг плитк 450 000 төгрөг нийт 2 950 000 төгрөгийн эд зүйлийг үлдээж, өөрт болон 2 хүүхдэд оногдох хэсэг 23 989 275 төгрөг гэж тодорхойлсон.

Хариуцагч .................. шүүхийн хэлэлцүүлэгт: Анхнаасаа манайд самсунг маркийн зурагт байгаагүй, хөлдөөгчийг өөртөө үлдээж үнийг төлөхөд татгалзах зүйлгүй, машиныг зээлээр аваад эргүүлээд зээлээ төлсөн болохоор оногдох хэсэг гэж байхгүй, 8х8 торхны хувьд гүйцэтгэлийг хянахын тулд би гэрээ байгуулсан байсан. Хуульд заасны дагуу шийдвэрлэх байх, ................ байшинг залуу гэр бүлийг дэмжих гэж өгөөгүй, залуу хүнийхээ хувьд би ч хүсэлт гаргаад авч болохоор байшин юм. Энэ байшин өвөөгийн газар дээр баригдсан өвөөгийнх тул дундын өмчлөлд тооцуулах боломжгүй. Холбогдох баримтаар ч нотлогдно. Надад ямар ч газар байгаагүйг эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор нотлох болно гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан.

Гэрлэгчид 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлэн гэрчилгээ авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогддог. Гэрлэснээс хойш бий болсон хөрөнгөд:

2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах ба худалдан авах гэрээгээр 8х8 хэмжээтэй талласан гуалин бүхий торхийг 6 000 000 төгрөгөөр хариуцагч .............. худалдан авсан, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байшингийн бэлдэц нийлүүлэх гэрээгээр Залуучууд орон сууц хөтөлбөрийн хүрээнд 5 000 000 төгрөгийн үнэ бүхий байшингийн өмчлөгчөөр ..................... гэж гарын үсэг зурсан гэрээнүүд хэрэгт авагдсан байна.

Гэрийн доторхи эд зүйлс болох хөлдөөгч 450 000 төгрөг, стенк 1 200 000 төгрөг, буйдан 1 300 000 төгрөг, плитк 450 000 төгрөг, 4787ОРА улсын дугаартай суудлын автомашиныг 13 600 000 төгрөгөөр худалдан авахын тулд 2017 оны 05 дуггар сарын 08-ны өдөр 13 000 000 төгрөгийн цалингийн зээлийг Төрийн банкнаас авсан, буцаагаад зээлээ төлөхийн тулд 12 300 000 төгрөгөөр худалдсан гэсэн тайлбарыг болон эд хөрөнгийн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч нь самсунг маркын зурагтыг бага хүүгийн төрсөн өдрөөр 1 700 000 төгрөгөөр худалдан авсан гэж, хариуцагч нь самсунг маркын зурагт огт байгаагүй гэж мэтгэлцэж байгаа боловч зурагттай байсан, бага хүүгийнхээ төрсөн өдрөөр худалдан авсан гэсэнтэй санал нэгдэж байна. Иймд дээрхи эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцох нь зүйтэй байна.

Хариуцагч .............. зурагтаа өгөхгүй, хөлдөөгчийг өөрт үлдээж мөнгийг төлнө гэсэн тайлбар, шүүхээс томилогдсон шинжээчийн үнэлгээ, хэрэгт ирүүлсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад гэрийн дотрохи эд зүйлс тавилга, Дамба-Очирын гэж нэрлэгддэг угсармал байшин, 8х8 хэмжээтэй гуалин торхийг хариуцагч ............. эзэмшил, өмчлөлд үлдээж хариуцагчаас 17 774 411.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............, хүү ................, хүү ............... нарт олгох нь зүйтэй.

Тодруулбал: автомашин худалдан авахын тулд банкнаас зээл авсан, буцаагаад 12 300 000 төгрөгөөр машинаа зарж 8 286 484.17 төгрөгийн зээл хаасан үйл баримтын талаар талууд маргаагүй, банкны дансны хуулгаар давхар нотлогдож байх тул гэр бүлийн дундын хөрөнгийг нийт 23 699 215.83 төгрөг гэж тооцож, нэг хүнд оногдох 5 924 803.95 төгрөг нэхэмжлэгч болон 2 хүүд оногдох хэсэг 17 774 411.85 төгрөгөөр тооцсон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 378 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............. 317 022.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................., тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 68 428 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ................овогт .................. /РД:.................../, .......... овогт .............................. /РД:............./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү ........... овогт ............../РД:ФА12262111/, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн ........... овогт .................... /РД:.............../ нарыг эх .................. асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү............, ............ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг ................ тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар Дамба-Очирын гэж нэрлэсэн угсармал байшин, 8х8 хэмжээтэй гуалин торх, субару маркийн суудлын автомашины хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч .......  хүү ......... хүү .............. нарыг тогтоож, хариуцагч ................ын эзэмшил, өмчлөлд ................... гэж нэрлэсэн угсармал байшин, 8х8 хэмжээтэй гуалин торх, зурагт, хөлдөөгч, стенк, буйдан, плиткийг үлдээж, ..............аас нийт 17 774 411.85 төгрөг /арван долоон сая долоон зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг наян таван мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч ............... олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378 150 /гурван зуун далан найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...............аас 317 022.06 төгрөг /гурван зуун арван долоон мянга хорин хоёр төгрөг зургаан мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч .......... 68 428 төгрөг /жаран найман мянга дөрвөн зуун хорин найм/ гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, ................ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, ................ холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгон, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч .................... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Хариуцагч............... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ