| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/03610/И |
| Дугаар | 102/шш2021/03509 |
| Огноо | 2021-12-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 102/шш2021/03509
| 2021 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2021/03509 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б ............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шү шүүгч Ж.Кульдана даргалж, тус шү танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С............... дүүрэг ... дугаар хороо ...............дугаар байр ..... тоотод оршин суух, ...... онд ..... настай, Ш овогт С. Б /РД: /
Хариуцагч: Б ............... дүүрэг .. дугаар хороо ..............., өөрийн байр, регистр ..............., Д............... ТӨХК /РД: .............../
2.423.418 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б нь 1981 оны 08 дугаар сард Дулааны 4 дүгээр цахилгаан станцад машинт тоноглолын засварчнаар ажилд орж, тасралтгүй 38 жил 4 сар ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамрагдах ажил мэргэжлийн дагуу 2018 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. С.Б г өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 24.234.186 төгрөгний нэг удаагийн тэтгэмж олгохоор Дулааны 4 дүгээр цахилгаан станцын захиргаа шийдвэрлэсэн. Дулааны 4 дүгээр цахилгаан станцаас нэг удаагийн тэтгэмжийг С.Б гийн харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан. Нэг удаагийн тэтгэмжээс 10 хувийн татвар авсан талаар Дулааны 4 дүгээр цахилгаан станцын санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй. Иймд хариуцагч Д...............аас хохиролд 2.423.418 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь ДЦС-4 ТӨХК-д 38 жил 4 сар ажиллан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б/457 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын ДЦС-4 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу С.Б гийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 26.368.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Монголын Татварын албаны татварын дансанд шилжүүлсэн. Иймд Б ............... дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаах авах үндэслэлтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Д............... ТӨХК-нд холбогдох хохиролд 2.423.418 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Д............... ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан турбин цехийн арматур шугам хоолойн засварчин С.Б г ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс тасалбар болгон цуцалж, ТӨХК-ний захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны байгуулсан Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар 26.368.000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг шийдвэрлэжээ. Талууд тэтгэвэр тогтоолгосон, тэтгэмж олгосон үйл баримтын талаар маргаагүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь олгосон тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хариуцагч нь Б ............... дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаах авах үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн/ 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар ...тэтгэмж, орлогыг татвараас чөлөөлөхөөр заасан, хуулиар татвар төлөх үүрэг үүсээгүй байхад Д............... татварт 10 хувийг суутгаж тооцсон нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байна.
Дээрх хуульд зааснаар ажилтанд олгосон тэтгэмж нь хуулиар татвараас чөлөөлөхөөр заасан байхад хариуцагч байгууллага хууль зөрчиж суутгал хийж Татварын албанд шилжүүлсэн байдалд ажилтан буруугүй тул Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилд хамаарах юм.
Иймд хариуцагч Д............... ТӨХК-наас 2.423.418 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар Д............... ТӨХК-иас 2.423.418 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.725 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д............... ТӨХК-иас 53.725 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА