Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

2024 оны 07 дугаар сарын 0-ны өдөр            2024/ШЦТ/85                        Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                          Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                        Г.Тунгалаг

                        Хохирогчийн өмгөөлөгч                         Ц.Цогзолмаа

                        Хохирогч                                                    Ө.*******

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                         С.Сувдаа

                        Шүүгдэгч                                                Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* холбогдох 22000000125 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн Оператор мэргэжилтэй, "Баялаг Энержи Ресурст" хөдөлгөөнт тоног төхөөрөмж операторч ажилтай, ам бүл , аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг 5-11 тоот гэх газарт оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******. /*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Г.******* нь 202 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас хохирогч Ө.*******тэй маргалдаж түүний нүүр хэсэгт хувин шидэж цохисны улмаас хохирогчид биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхиноос дух хүрсэн оёдол бүхий шарх, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь 202 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас хохирогч Ө.*******тэй маргалдаж түүний нүүр хэсэгт хувин шидэж цохисны улмаас хохирогчид биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхиноос дух хүрсэн оёдол бүхий шарх, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ө.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Гэрийнхээ үүдэнд тамхи татаад сууж байтал хөрш айлын хашаанаас Оожий /*******/ Сайнаа эгчээ гээд орилоод байхаар нь яасан юм болдоо гэж бодоод байж байтал тэдний хөлдөөгчид байсан манай хар ууттай махыг хашаа давуулаад шидчихсэн. Би гайхаад хашааны дээгүүр өнгийгөөд хартал Оожий та нар энэ лайгаа ав гээд дахиад нэг ууттай махыг миний гарт өгсөн. Би ууттай махнуудаа гэрт оруулж  тавьчхаад буцаж гарч ирээд хашаан дээгүүр өнгийгөөд Оожий ахын дүү чи ахдаа ийм зан гаргаж болохгүй дээ гэтэл чи муу юу гээд байгаа юм бэ гээд хашаандаа байсан улаан өнгийн хуванцар хувинг нүүр лүү шидсэн. Тэгтэл духан дээр тас гээд л явчихсан. Би нүүрээ дараад бага зэрэг манараад байшингийн үүдэнд сууж байтал ******* хашаа давж орж ирээд эмнэлэг явъя ахаа, аймаар болчихжээ гээд эмнэлэг явсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 172 дугаартай ... Ө.*******ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхиноос дух хүрсэн оёдол бүхий шарх, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь ирмэгтэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ирмэгтэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хуванцар хувинг хараагүй тул дээрх гэмтлийг үүсгэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 18-20-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь: Г.******* нь 202 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас хохирогч Ө.*******тэй маргалдаж түүний нүүр хэсэгт хувин шидэж цохисны улмаас хохирогчид биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхиноос дух хүрсэн оёдол бүхий шарх, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.******* нь хохирогч Ө.*******д 202 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн №561 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр Ө.*******ийн сэтгэцэд 202 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан дараах стрессийн хариу урвал хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэх дүгнэлт ирүүлсэн байх тул Гэмт хэрэг болох үеийн буюу 202 оны 09 дүгээр сарын байдлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /550,000*4.99=2,744,500/ төгрөг байна.

Иймд Шүүгдэгч Г.*******аас 2,744,500 төгрөгийг гаргуулж Хохирогч Ө.*******д олгох нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан  эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.2, 6., 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Г.*******ийн торгох ялыг 0 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.*******аас гэм хорын хохирол 2,744,500 төгрөгийг гаргуулж Хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын дугар баг 5-10 тоотод оршин суух, /МЮ72010712, Утас:99499605, 85699605/ Алаг Адуут овогт Өлзийбатын *******д олгож, Шүүгдэгч ******* хохирогчид төлөх  хохирлыг 04 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

5. Энэ хэрэгт Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ө.*******  нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан  эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу  гаргаж болохыг дурдсугай.