Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/69

 

2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр         2024/ШЦТ/69                           Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                        Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                      Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                                 С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******д холбогдох 24*******2000000057 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, суурин машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум ******* дугаар баг ******* №******* тоотод оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

С.******* нь Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр Рашаантын гудамжинд 2024 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр “Toyota Prius-20” загварын “47-57” СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр Рашаантын гудамжинд 2024 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр “Toyota Prius-20” загварын “47-57” СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Гэрч Ж.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2024 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр замын цагдаагийн постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд манай хэсгийн алба хаагч нар “Мотоцикль” арга хэмжээний хүрээнд багуудын нутаг дэвсгэрт хуваагдаж эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Арга хэмжээний хүрээнд би Мандал сумын ******* дугаар баг Рашаантын гудамжинд үүрэг гүйцэтгэж байгаад 47-57 СБА улсын дугаартай, “тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолоодож явсан жолооч С.******* гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул Замын цагдаагийн постон дээр аваачиж драйгер багаж үлээлгэж үзэхэд 2.8******* хувийн согтолттой байсан. Мөн түүний жолоочийн лавлагааг шалгаж үзэхэд тэрээр 2024 оны 0******* дугаар сарын 11-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр жолоодох эрхээ 1 жил хасуулсан байсан. ... Машинаа С.******* жолоодоод ганцаараа ******* үхэр туугаад явж байсан. Машинд өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 05-р тал/,

2024 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 06-07-р тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-д 2024 оны 0******* дугаар сарын 11-ний өдөр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан лавлагаа /ХХ-ийн 08-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа  гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй  болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокурорын санал, шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг тус тус харгалзан түүнд шүүхээс оногдуулсан торгох ялыг 08 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоов.

 

Бусад асуудлын талаар

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.*******г Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх зааснаар С.*******гийн торгуулийн ялыг 08 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.