| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0790/Э/220/2024/0937 |
| Дугаар | 2024/ШЦТ/776 |
| Огноо | 2024-08-19 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/776
6
болох юм. Иймд улсын яллагчаас санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх
ялыг торгох ялаар сольж өгнө үү. Шүүгдэгч ******** хувьд биеийн эрүүл байдлыг
харгалзахад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь хэр нийтэд тустай байх
нь эргэлзээтэй юм. Иймд улсын яллагчаас санал болгосон нийтэд тустай ажил
хийлгэх ялыг торгох ялаар сольж оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт
хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага
хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч ***********, ********* нарыг шүүхээс
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар бүлэглэн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр
өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм
буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***********, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн
хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч ************, ************ нарт эрүүгийн хариуцлага
хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор
уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 500 нэгжтэй
тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* 300 цагийн
хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь эрүүгийн
хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт
зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд
төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх
биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *************, Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь
нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх
ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус
мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1
ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж
шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,
4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************* овогт ***********, *********** овогт ************** нарыг
автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн
7
зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус
тооцсугай.
2. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000
/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил
хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар
зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3
/гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох
ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг
мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн
4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй
бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож
хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1
дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан
ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган
үлдээсүгэй.
6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч
*********** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т
зааснаар шүүгдэгч ******** 730.000 /долоон зуун гучин мянган/ төгрөг гаргуулж
хохирогч ********** олгосугай.
8. Шүүгдэгч нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн
шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс
зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, хүргүүлснээс хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр
дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны
прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын
яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
*********, ************ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС