Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/шш2022/00301

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00301

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б............... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С............... дүүрэг .. дүгээр хороо ............... гудамж ............... тоот хаягт бүр тэй И............... ХХК.

Хариуцагч: Б............... дүүрэг .. дугаар хороо ... дугаар хороолол ... дүгээр байр ... тоотод оршин суух, .... онд төрсөн ..настай, Х овогт С-ын Ш

Ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, уучлалт гуйлгаж, олон нийтийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.И , өмгөөлөгч Ж.М , хариуцагч С.Ш , өмгөөлөгч М.А , иргэдийн төлөөлөгч Н.Доосмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И............... ХХК нь хариуцагч С.Ш ад холбогдуулан ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, уучлалт гуйлгаж, олон нийтийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Нэхэмжлэгч И............... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр С.Ш нь С-ын Ш гэсэн нэр бүхий фейсбүүк профайл хаягаар дамжуулан хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан И............... ХХК-ийн гаргасан их койны талаар илт худал мэдээллийг олон нийтэд тарааж И............... ХХК-ийн нэр хүндийг гутаасан. Түүний оруулсан багцалсан 3 мэдээлэл нь худал мэдээлэл, ажил хэргийн нэр хүндэд халдсан шинжтэй гэж үзэж байна. Зах зээлд байгаа нэг койн хэзээ гарсан, үүссэн болон гаргасан койны хэмжээтэй холбоотой яг одоогийн мэдээлэл байгаа. Үүнд хариуцагчийн мэдээллийн агуулга нь зарахаар төлөвлөсөн койны тоо хэмжээг гаргаагүй буюу 30 хүрэхгүй хувийг гаргасан гэж хэлж байгаа нь худлаа. Нэхэмжлэгчийн зүгээс 100 тэрбумыг гаргахаар болсон. Үүнийгээ бүхлээр нь гаргасан. Үүнийг нотлохоор 3 биржтэй хийсэн гэрээг хэрэгт өгсөн. Үүний дагуу 30 аас дээш хувь гаргасан гэдэг нь харагдаж байгаа юм. Нэхэмжлэлийн үндэслэл нь энэхүү постод дурдаад байгаа мэдээлэл нь хэт үнийн хөөрөгдлийг бий болгосон. И............... ХХК нь албаар зөрүүтэй үнийн хөөрөгдлийг бий болгоод түүнээс ашиг олох зорилготой байсан гэдэг агуулгатай байдаг. Постын сүүлийн хэсэгт арилжаа болгоноос шим авч байгаа. Шим нь харилцагчид өөрсдөө авах агуулгатай бичсэн. Энэ бүгд худлаа мэдээлэл. Яагаад гэхээр шим нь койн гаргагчдыг оролцуулахгүйгээр эргээд койн эзэмшигчдэд хуваарилагддаг байдлаар байгаа учраас ийм үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. С.Ш ын олон нийтэд түгээсэн дээрх бичвэр нь агуулгын хувьд И............... ХХК нь анхнаасаа амласан хэмжээндээ хүрээгүй койн гаргасан, цаашилбал ийнхүү койн гаргасан үйл ажиллагаа нь олон нийтэд танилцуулсан вайтпейперт тусгасан төслийг хэрэгжүүлэх зорилго агуулаагүй, харин эсрэгээрээ бусдын и ийг эвдэх замаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийх зорилготой юм гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр байна. Ийм сэтгэгдлийг олон нийтэд төрүүлсэн нь уг постын дор бичсэн сэтгэгдлээс тодорхой харагдаж байна. И............... ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаанд 100 тэрбум их койныг гаргахаар вайтпейперт тусгаж олон нийтэд амласан бөгөөд нийт 4 цахим биржтэй арилжааны болон листингийн гэрээ байгуулан тус бүр 25 тэрбум их койныг байршуулан нийт 100 тэрбум их койныг олон нийтэд цахим биржээр дамжуулан арилжсан юм. Иймд С.Ш ын бичсэнчлэн 100 тэрбум их койноос зөвхөн 30 тэрбум буюу зарахаар амласан нийт койны 30 хүрэхгүй хувийг зарсан гэдэг нь үндэслэлгүй, худал мэдээлэл юм. Үүнийг бид А ХХК, К ХХК, К ХХК, Д ХХК нартай тус тус байгуулсан листингчи ийн болон арилжааны гэрээ, цахим биржийн мэдээгээр нотлох болно. И............... ХХК нь тодорхой хэмжээний койныг зах зээл дээр нийлүүлэх боломжтой. Гэвч энэхүү нийлүүлэлт нь үнийг өсгөх биш харин ч эсрэгээрээ үнийн хөөсрөлт, гуравдагч этгээдээ явуулах зах зээлийн манипуляцыг сөрөх зорилготой байх бөгөөд энэ арга хэмжээг гагцхүү И............... ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрээр тухайн шийдвэрт заасан хугацаа, хэмжээнд нийцүүлэн зохион байгуулна. Гэвч ийнхүү хязгаарлагдмал хүрээнд койн нийлүүлэх үйл ажиллагаа нь вайтпейперт заасан токинамиксын хүрээнд хийгдэх учраас С.Ш ын бичсэнчлэн хүссэн үедээ үнийг өсгөх, эсхүл хамгийн бага үнээр койныг эргүүлэн худалдан авах ажиллагаа хийгдэхгүй. Цаашилбал койн гаргагчид буюу И............... ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг койны арилжаа бүрээс ашиг авах мэтээр олон нийтэд мэдээлсэн байна. Гэвч вайтпейперт заасны дагуу их койноор биржээс гадуурх гүйлгээ хийх бүрд 5 хувийн гүйлгээний шим ноогдох бөгөөд тус шим нь тусгай санд цуглаж, үүсгэн байгуулагчид болон их койн гаргагч, түүний багийн гишүүнийг оролцуулахгүйгээр бусад их койн эзэмшигчдэд хувь тэнцүүлэн хуваарилагдаж байх юм. Хариуцагчийн бичсэн мэдээлэл нь илт худал буюу огт үндэслэлгүй худал хуурмаг мэдээ, баримт байгаа юм. Иймд эдгээр худал мэдээлэл тараах замаар И............... ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа тул компаний ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, уучлалт гуйлгаж, олон нийтийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч С.Ш шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр И............... ХХК байгуулагдсан байна. 08 дугаар сарын 25-ны өдөр оруулсан постод И............... ХХК гэсэн нэг үг үсэг байхгүй. Ийм компанийг ч мэдэхгүй. О.М рүү хандаж пост бичсэн. Энэ өдөр ганц пост оруулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч постод 600 гаруй комент сэтгэгдэл бичсэн гэж байгаа боловч энд 262 коммент байна. Би нийгэмд өөрийгөө гавьяа байгуулсан гэж үзэж байгаа. Ард түмэнд урьдчилан сануулж, сэрэмжлүүлсэн. Хий хоосон 1 ширхэг талх авч идэж чадахгүй ийм юмыг битгий аваарай гэсэндээ бичсэн. Байр, машинаа тавьсан хүмүүс одоо болтол байна. И............... ХХК нь байгуулагдаад 08 дугаар сарын 18-нд эхний койн гаргаад 08 дугаар сарын 24, 09 дүгээр сарын 10-нд гээд 3 өдөр ижил нэртэй 3 койн гаргасан. И............... ХХК-ийг одоо ч хүмүүс сайн мэдэхгүй. Ай коре гэдгийг мэдэх хүмүүс мэдэх болохоос биш ард нь И............... ХХК байдаг гэж хэн ч мэдэхгүй. Энэ компанийг ямар нэг байдлаар хохироосон зүйл нэг ч байхгүй. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. О овогтой М гэдэг залуугийн талаар ярьсан. Тэр залууг дараа нь судлахад энэ И............... ХХК-ийн санхүүгийн албаны дарга юм билээ. Энэ хүмүүс ийм зүйл хийх гээд байна шүү гэдгийг ард түмэнд урьдчилж сануулж сэрэмжлүүлсэн. Надаас гадна өөр маш олон хүмүүс ингэж койны талаар үзэл бодлоо илэрхийлж пост бичиж байгаа. Би бусад шиг цуврал пост бичээгүй 08 дугаар сарын 25-ны өдөр ганцхан пост бичсэн. Хүмүүсийг сэрэмжлүүлж, ойлгуулж бичсэн. Миний араас Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо 10 дугаар сард хамтарсан мэдэгдэл гаргасан. Ард түмэнд сануулан сэрэмжлүүлж, болохгүй шүү гэдгийг төр засгийн шийдвэрт ойлгомжтой болсон. Сүүлд хууль гарлаа. Миний уншсанаар 2-8 жилийн ялтай болж байгаа юм билээ. Энэ хавраас койны өчнөөн хэрүүл, маргаан их гарч аль нэг дүүргийн шүүх дээр хохирогчдын түр хороо байгуулагдаад шүүх рүү орилоод ороод ирнэ. Өөр койны маргаан ороод ирэх магадлал өндөр байна. 01 дүгээр сарын 03-ны байдлаар орчуулгын товчоогоор орчуулаад нотар таар батлуулж ижил нэртэй 3 гэдэг нотлох баримт гаргаад өгсөн. Нэхэмжлэгч тал С.Ш пост дээрээ бид нарыг 100 тэрбум гаргаагүй гэж хэлсэн. Бид нар гаргасан гэдэг. Би болохоор эд нар 100 тэрбум гаргаагүй талаарх үзэл бодлоо бичсэн.Түүнийг нотлох гэж тавьсан. Одоо 08 дугаар сарын 24-ны гарсан А............... нэртэй койн арилжаалагдаагүй хирнээ иргэдээс мөнгө татсан боловч иргэддээ койноо олгоогүй. Одоо 09 дүгээр сарын 10-ны койноор гүйлгээнүүдээ хийж байгаа. 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар пост оруулахад тухайн үед юу ч хийгдээгүй, иргэдэд ямар ч койн гаргаагүй гэдэг нь 3 ижил нэртэй биткойноор батлагдаж байгаа юм. Одоогийн А............... койн 09 дүгээр сарын 10-ны өдрийн А............... койноор гүйлгээ хийж арилжаалж байгаа талаар хэлсэн. Энэ маш энгийн ойлголт тодорхой харагдаж байгаа юм. Би Цагдаагийн газрын эдийн засагтай тэмцэх тасагт өгөх юм бол эд нар дансны хуулгадаа хэзээ ч завсар оруулж чадахгүй. Тэгээд өгөх юм бол бүх юм тодорхой болоод батлагдана гэдэгт 100% и тэй байна. 08 дугаар сарын 25-ны постоор эд нарын хамаг булхайг ард түмэнд илчлээд, ард түмнийг хуйгаар нь сэгсрэх гэж байсан луйврыг тэр постоор таслан зогсоосон. Одоогоор И............... ХХК-ийн дансанд их хэмжээний мөнгө байхгүй. Ард түмэнд урьдчилан сануулж, сэрэмжлүүлсэндээ гавьяа байгуулсан гэдэгт и тэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хэрэг надад ерөнхийдөө ойлгомжтой санагдаж байна. Хүмүүсийн хувьд О.М, н.И хоёрын талаар ярьж байсан бөгөөд олны танил хүмүүс байсан тул итгэсэн. И............... ХХК-ийн талаар ямар нэг ойлголт байгаагүй. Сүүлд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл өгсний дараа цаанаа хариуцагч байхгүй юманд мөнгөө өгч дээ гэдэг сэтгэгдэл надад төрж байсан. Хариуцагч С.Ш ын хувьд иргэн хүний хувьд сэтгэгдэл бичсэн надтай адил бодолтой юм байна. Компанийн нэр хүнд унаад байгаа юм байхгүй. Үүнд иргэд хохирно. Хүмүүс их мөнгө өгсөн байна. Хэрвээ цаашдаа олон жил, хугацаанд 100 төгрөг 1,000,000 төгрөг болгоно гэж бодож байгаа үүнийг л энэ хүүхдүүд хөсөрдүүлэхгүй гэдэг үүднээс иргэд бүгд орсон байх. Үүнд компани гомдолтой байгаа юм байна. Миний дүгнэлтээр компанийн нэр хүнд унасан зүйл байхгүй гэж бодож байна. Харин шүүх хуралд харж байхад О.М, А.И нарын хувь хүний нэр хүнд л унасан байх гэж бодож байна. С.Ш ард түмний өмнөөс дугарч их мөнгө алдах вий гэж сэрэмжлүүлсэн. С.Ш ыг гэм буруугүй гэж үзэж байна. Койн бол урт хугацаанд ашиг нь гарах виртуал хөрөнгө гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгчээс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Койн листингийн гэрээ, I...-g D.. дээр арилжих тухай гэрээ, криптовалют бүртгэх арилжаалах гэрээ тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр С-ын Ш гэх фейсбүүк хаягт бичсэн пост, m............... @ c............... @c............... хаягаас ирсэн имайл, хариуцагчийн хүсэлтээр M............... фейсбүүк хаяг, h............... сайтын мэдээлэл зорилго, линк буюу эх сурвалжид үзлэг хийж баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч И............... ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч С.Ш нь өөрийн нэр бүхий фейсбүүк профайл хаягаар дамжуулан их койныг 4 биржээр 100 тэрбум ширхэг зарагдсан гэж бодож байна уу, хошгируулж байна, дээд тал нь 30 тэрбум буюу зарахаар амласан нийт койны 30 хүрэхгүй хувийг, өөрсдийн гаргасан койны 5 хүрэхгүй хувийг гаргаж зарж хэт зохиомол хомсдол үүсгэсэн. Тэд нийт койны бараг 95%-ийг эзэмшиж өөрсдийн эзэмшиж буй койнуудыг өөрсдийн суваг, аккаунтууд руу хуваарилна. Зарагдсан гээд байгаа хязгаарлагдмал тоотой койн ханшийг санаанд оромгүйгээр хөөрөгдөх болно. Гэнэтийн нийлүүлэлтийн дараа койны ханш огцом унаж койны ханш анхны нэрлэсэн үнэ буюу 30 мөнгөндөө ч хүрч магад. Энэ үед койны эзэд зах зээлд эргэлдэж байгаа 100 тэрбум койноо их л өндөр үнээр бараг 1 төгрөгөнд эргүүлээд худалдан авахад тэдний цэвэр ашиг 170 тэрбум төгрөг болж байгаа юм. Тэд энэ койны арилжаа бүхнээс хувь, шим авна. Зах хязгааргүй мөнгө зүгээр л минут секунт бүрт зөвхөн тэдэн рүү урсана гэсэн хариуцагчийн бичсэн пост нь компаний ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр пост оруулсан. И............... ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 10-нд байгуулагдсан. И............... ХХК гэж мэдэхгүй. Олон нийт ч мэдэхгүй. О.М рүү хандаж үзэл бодлоо илэрхийлж, ард түмэнд урьдчилан сануулж сэрэмжлүүлсэн пост бичсэн. Олон хүмүүс койны талаар сэтгэгдлээ бичсэн гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн байна.

Шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, хэрэгт авагдсан С-ын Ш гэсэн фейсбүүк хаягт бичигдсэн пост, иргэдийн сэтгэгдэл, постод хийсэн үзлэг, m............... @ c............... @c............... хаягаас ирсэн имайл, h............... сайтын мэдээлэл зорилго, линк буюу эх сурвалжид хийсэн үзлэг болон шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.М-ий мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч С.Ш нь өөрийн С-ын Ш гэсэн фейсбүүк хаягт 08 дугаар сарын 25-ны өдөр оруулсан Мгийн баг буюу койны эзэд өнөөдөр юу хийчихэв? гэсэн асуулттай бичигдсэн постоор биржээр арилжаалагдах койны талаар сэтгэгдэл бичиж их койны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь И............... ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гэж үзэх үндэслэлгүй, компаний нэр хүнд олны дунд гутаагдсан гэх баримтгүй, койныг И............... ХХК гаргадаг гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий буюу нэгэнт тогтоогдсон үйл баримт гэдэгт хамаарахгүй, постын коментод бичсэн иргэдийн 263 сэтгэгдэлд койны талаар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн байна.

Зохигч талуудын хүсэлтээр хийсэн m............... @ c............... @c............... хаягаас ирсэн имайлд К бирж дээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс их койн эзэмшиж байгаа 53 мянган харилцагч байна. Харилцагчдын крипто орлого, зарлагын гүйлгээ h............... дээр харагддаг болно гэсэн агуулгатай имайл Ч.Г-с ирүүлсэн хүсэлтийн хариу байлаа.

M............... фейсбүүк хаягт хийсэн үзлэгээр О.Мгийн оруулсан h............... энэ сайтын линкийг оруулж, уг линк рүү хэн дуртай нь өөрийн виртуал гаргаж болно гэсэн утга бүхий пост бичсэн байв.

Олон улсын h............... сайт руу нэвтрэхэд олон улсын крипто валютын бүр , виртуал хөрөнгийн бүр ханшийн өөрчлөлтийг мэдээлсэн сайт байсан ба h.............../ токен линк нь алдаа заагаад орох боломжгүй байсан тул үзлэг хийгээгүй, h............... /токен/ 2..... орж үзэхэд үүсгэсэн койн буюу supply: 1.000.000........ I... байсан ба энэ өдрийн байдлаар нийт 7.839 койн эзэмшигч байсан байна.

Нэхэмжлэгч нь Койн листингийн гэрээ, I...-g D.. дээр арилжих тухай гэрээ, криптовалют бүртгэх арилжаалах гэрээ тус тус байгуулж биржээр 2021 оны 08 сарын 18, 24-ны өдрүүдэд койноо тарааж шилжүүлээгүй, харин 09 дүгээр сарын 10-ны өдөр 100 тэрбумын койныг худалдахаар шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна.

Шүүх хуралдаанд гэрч Б.М-э нь 2-3 удаа тест хийсэн. Өдрийг нь санахгүй байна. 2021 оны 08 дугаар сарын 24-нд B............... дээр 16 гүйлгээ 25 тэрбумын тестийн гүйлгээ хийж шалгаад зах лга авсан. Авсан зах лгаа 09 дүгээр сарын 10-нд токен үүсгээд 4 биржээр дамжуулж иргэдэд худалдсан. Ойролцоогоор 7000-8000 хүн авсан нь B............... дээр харагдана. Шинэ технологи болохоор үүний ард интернэтэд И............... ХХК гэсэн хаяг харагдахгүй. Харин .... гэдэг хаягийг эзэмшдэг эсэх харагдана. Койн тухайн өдрөө л ашиглагдана, тестийн зорилгоор үүсгээд ашиглаад дууссан тул одоо арилжаалж болохгүй гэсэн их койны технологийн талаар гэрчилсэн болно.

Хариуцагчийн бичсэн пост, постын коментод тухайн хувь хүний талаарх өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн агуулгатай байх бөгөөд эдгээрийг эрх зүйн хувьд үнэлэх боломжгүй, талуудын хүсэлтээр хийсэн үзлэг, гэрчийн мэдүүлгээр И............... ХХК-ийн нэр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагдсан болох нь нотлогдоогүй, иргэдийн төлөөлөгч хариуцагчийг гэм буруугүй гэж дүгнэсэн дүгнэлт зэргийг үндэслэн хариуцагч С.Ш ад холбогдох ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, уучлалт гуйлгаж, олон нийтийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгүүлэх тухай нэхэмжлэгч И............... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр хэмжээгээр төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар хариуцагч С.Ш ад холбогдох ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, уучлалт гуйлгаж, олон нийтийн өмнө худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгүүлэх тухай нэхэмжлэгч И............... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

З.ДОРЖНАМЖИН