Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 115/ШШ2022/0023

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...ын дүгнэлттэй, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалтын улсын байцаагч ...д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийн материалыг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хяналтын прокурор ... шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч ... нь ...ХХК нь 2021 оны 1-3 сард ...ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, тайланд тусгаагүй гэх зөрчлийн талаарх мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн холбогдогч ...ХХК-ийн нягтлан бодогч ...г 0075933 дугаартай шийтгэлийн хуудсаар 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирол 739284 төгрөгийг гаргуулж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэснийг шалгалтын хүрээнд хянав.

Материалд цугларсан холбогдогч ...гийн мэдүүлэг, гэрч ...гийн мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, хөлсөөр ажиллах гэрээ зэрэг баримтуудаар ...ХХК-ийн 2021 оны 1-3 сарын нийгмийн даатгалын тайланд тухайн байгууллагын ажилтан ...ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, тайланд тусгаагүй болох нь тогтоогдсон байна.

Холбогдогч ...д Монгол улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Шийтгэлийн хуудас, маягт батлах тухай Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байх тул ...д торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Мөн ...ХХК нь зөрчлийг гаргасан байхад иргэнд шийтгэл оногдуулсан нь буруу, хэрэгт хохирогч тогтоож мэдүүлэг аваагүй, хохирогчид учирсан хохирол барагдсан эсэх нь тодорхойгүй зэргээр зөрчил шалгах ажиллагааг дутуу хийсэн байна.

 

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч ...гийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр холбогдогч ...д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалтын улсын байцаагч ... нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Учир нь ...ХХК-ийн нягтлан бодогч ...д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулахдаа хүчингүй болсонд тооцсон шийтгэлийн хуудас ашигласан байна. Иймд дээрх зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч ... нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0075933 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн ...д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...аас Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалтын улсын байцаагч ...гийн гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0075933 дугаартай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулахаар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалтын улсын байцаагч ... нь Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...ын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ...ын Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0075933 дугаартай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах тухай 34 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалтын улсын байцаагч ...гийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ           С.ОТГОНТУЯА