| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/122 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч М.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 24 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 24 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдрах, Сэлдэнгэ аймаг ******* сумын дүгээр баг, 0- тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны ******* дүгээр сарын 3-ний өдрийн № 23/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, уушгины сүрьеэ өвчтэй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт *******. /РД:МБ86**************3/
Шүүгдэгч М.******* нь ******* аймгийн ******* сумын дүгээр багийн 0- тоотод байрлах өөрийн гэртээ 24 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр эхнэр Т. чи энэ хашаа руу орсон байна гэж бусадтай хардаж нүүр толгой хэсэг рүү гараараа цохих, газарт унагааж бие рүү цас чихэх, хөлөөрөө өшиглөх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ийн өгсөн ….... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 24 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр намайг эмнэлэгт хэвтэж байхад миний нөхөр М.******* надад гэртээ хариад ирье гэж хэлээд хойд талын хашаа руу орсон гутлын мөрийг хараад надад хандаж чи энэ хашаа руу орсон байна гэж хэлээд намайг хардаж эхэлсэн. Тухайн үед *******ийн яриа харц хэрцгий болж намайг шууд зодож эхэлсэн. М.******* миний цээж толгой хэсэг рүү гараараа цохиж, газарт унагааж байгаад хөлөөрөө өшиглөж, миний бие рүү цас чихэж байхад 2 цагдаа ирээд салгах гэтэл ******* салахгүй цас чихсээр байсан. Тухайн үед дуудлагаар ирсэн хоёр цагдаа *******ийг хүчээр салгаж авч явсан.... Манай нөхөр ******* хэл амаар доромжилж намайг хажуу айлын хүнтэй уулзсан уу чи энэ хашааг давсан байна гэх мэтээр байнга харддаг. Намайг зодож байхдаа миний баруун нүд рүү хоёр удаа гараараа цохиж зодсон. Миний эрүү, нүүр, хүзүү хэсгээр хумсны мөрүүд байгаа. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэх мэдүүлэг /Хх-н 36-******* дугаар хуудас/
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 24 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймаг ******* сумын Цагдаагийн хэсгийн жижүүрээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирж байна гэж ахлах ахлагч Балдаурен хэлсний дагуу ******* аймаг ******* сумын дүгээр баг 0- тоотод очиж шалгахад иргэн М. гэрийнхээ хашаан дотроо гэрийнхээ үүдний цасан дээр эхнэр Т. дээрээс нь дараад өвдөглөчихсөн байж байсан. Тэгэхээр нь очоод салгах гэтэл нь эхнэр Т. хажуу айлын хүмүүстэй явалддаг балиар заваан юм би чамд байнга хэлдэг шүү гэх мэтээр орилж байсан. Т. баруун талын нүд нь улайчихсан байж байгаад хөхөрч хавдаж анилдаж эхэлсэн. Би М.*******ийг эхнэрээс нь тусгаарлаад Цагдаагийн хэсэг дээр авчирч эхнэр Т. нь эмчид үзүүл гээд явуулсан гэх мэдүүлэг /Хх-н 0 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 24 оны ******* дүгээр сарын 09-ний өдрийн № 34 ...... Дүгнэлт:
.Т. биед баруун нүдний дээд доод зовхи, нүдний алимны салст, духны баруун талд цус хуралт, хүзүү, зүүн гарын шуу, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 48-49 дүгээр хуудас/
Шүүгдэгч М.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 76 дугаар хуудас/
Шүүгдэгч М.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 77 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.******* нь ******* аймгийн ******* сумын дүгээр багийн 0- тоотод байрлах өөрийн гэртээ 24 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр эхнэр Т. чи энэ хашаа руу орсон байна гэж бусадтай хардаж нүүр толгой хэсэг рүү гараараа цохих, газарт унагааж бие рүү цас чихэх, хөлөөрөө өшиглөх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан
болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч М.*******ийн хохирогч Т. чи энэ хашаа руу орсон байна гэж хажуу айлын хүнтэй хардаж цохиж зодсон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас буюу хардалтаас болсон байх ба хохирогчийн биед баруун нүдний дээд доод зовхи, нүдний алимны салст, духны баруун талд цус хуралт, хүзүү, зүүн гарын шуу, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 06 сарын хугацаанд 6 хувааж сард 00000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Т.Ууганцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч Шарнууд овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан М.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.******* нь 600000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.