Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

2024 оны 0******* сарын 27-ны өдөр              2024/ШЦТ/*******4                                  Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                            Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                          Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                             Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.*******д холбогдох 243*******4*******0072 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны *******2 дугаар сарын **************-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг *******-*******-******* тоотод оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ц.******* нь 2023 оны ************** дүгээр сарын 0*******-нээс 02-ны өдрүүдэд “batbayr turuu” rэх нэртэй фейсбүүк хаягт “Шарын голын нүүрс зарна 700к, “Нүүрс зарна” гэсэн хуурамч зар байршуулж, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Э.Будсүрэнгээс 700,000 төгрөгийг, хохирогч Т.гээс 700,000 төгрөгийг “Голомт банк”-ны 355*******57*******42 тоот өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авч, хохирогч нарт *******,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны ************** дүгээр сарын 0*******-нээс 02-ны өдрүүдэд “batbayr turuu” rэх нэртэй фейсбүүк хаягт “Шарын голын нүүрс зарна 700к, “Нүүрс зарна” гэсэн хуурамч зар байршуулж, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Э.Будсүрэнгээс 700,000 төгрөгийг, хохирогч Т.гээс 700,000 төгрөгийг “Голомт банк”-ны 355*******57*******42 тоот өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авч, хохирогч нарт *******,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би фейсбүүк цахим хаягт “Нүүрс зарна” гэх зарын дагуу 2023 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдөр 95**************49*******0 дугаарын утсаар “*******” гэх хүнтэй холбогдож нүүрс авахаар тохироод 2023 оны ************** дүгээр сарын 03-ны өдрийн *******3 цагийн үед “Голомт банк”-ны ******* гэх хүний 325*******57*******42 тоот дансанд 700,000 төгрөг шилжүүлсэн. Би нүүрс ирэх үед манай гэрт буулгаж өгнө гэсэн тул хүлээсэн. Хүлээж байгаад 7 хоногийн дараа юу болсон талаар асуухад “Нүүрс ирээгүй байгаа”, дараа дахиж холбогдож уулзах үед “Манайд маш муу нүүрс ирсэн” гэх мэт ямар нэгэн шалтгаан хэлдэг байсан. 2023 оны ************** дүгээр сарын 30-ны өдөр орон сууцны цалин орох үед нь би залгаж мөнгөө авъя гэхэд би АТМ-р шилжүүлнэ гэж хэлээд шилжүүлээгүй. Тэрнээс хойш залгах бүрд ямар нэгэн шалтгаан хэлж хойшлуулаад миний мөнгийг өгөхгүй байгаа тул уг асуудлыг шийдвэрлүүлж өгнө үү. ... Өөрийн шилжүүлсэн 700,000 төгрөгийн хохирлыг минь барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг /ХХ-ийн 09-р тал/,  

Хохирогч Э.Будсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би фейсбүүк цахим хаягаас 2023 оны ************** дүгээр сарын 02-ны өдөр “batbayr turuu” гэх нэртэй хаягаас байршуулсан “Шарын голын нүүрс зарна 700к гэсэн утга бүхий мэдээлэл оруулсан хүнтэй 95**************49*******0 дугаарын утсаар холбогдож нүүрс авахаар ярилцаж тохиролцсон “Голомт банк”-ны 355*******57*******42 тоот “*******” гэх хүний данс руу 2023 оны ************** дүгээр сарын 03-ны өдөр 700,000 төгрөг шилжүүлэн 5.******* тонн нүүрсээ 7 хоногийн дараа авахаар тохиролцсон. 7 хоногийн дараа 95**************49*******0 дугаар руу холбогдож асуухад тухайн ******* гэх хүн “Энэ 7 хоногт авч чадсангүй ээ, ирэх 7 хоногийн хуваариар гаргаж өгнө” гэсний дагуу дахиж 7 хоног хүлээсэн боловч одоог хүртэл хойшлуулж нүүрсийг маань болон төлсөн 700,000 төгрөгийг шилжүүлж өгөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандах болсон. ... Би ******* гэх хүний 99305257 дугаарын утсаар холбогдож байсан залгахаар утсаа авахгүй над руу хариу мессеж бичээд байдаг. 2023 оны ************** дүгээр сарын 20-ны өдрөөс хойш таны мөнгийг өгнө өө гэж хэлдэг болсон. Одоог хүртэл мөнгө авч чадахгүй байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн *******4-р тал/

Гэрч И.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би мэдэж байна. Манай бага хүү ******* нь цахим мөрийтэй тоглоом тоглож эхлээд удаж байна. Өнгөрсөн онд 2 хүнээс нүүрс зарна гэж хэлж мөнгө авсан байсан. Сүүлд *******гээс асуухад тухайн мөнгөөр дүүгийн утсыг ломбардаас авсан гэж хэлсэн. Гэхдээ би бол мөрийтэй тоглоом тоглож алдсан гэж бодож байна. Манай хүү ******* тухайн мөнгөөр нүүрсний ямар нэгэн захиалга хийгээгүй. Мөн тухайн үед гэртээ огт нүүрс аваагүй. ... Огт нүүрс авч зараагүй. Манай хүү надтай хамт амьдардаг болохоор мэдэж байна. Өмнө нь 4 хүнээс нийт 2,000,000 төгрөг зээлж тоглоом тоглосон байсан. Би тухайн өрийг нь төлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн **************-*******9-р тал/,  

Гэрч Д.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2023 оны ************** дүгээр сарын сүүлээр би өөр дээр 4.5 тонн нүүрс захиалгын бичиг авсан байсныг надаас гуйгаад авч байсан. Намайг Дархан-Уул аймагт ажиллаж байх хугацаанд Ц.******* нь надаас авсан баримтаараа нүүрсээ авсан юм шиг байна лээ, би сүүлд ажлын газрын Батсайхан гэх хүнээс өөрийн нүүрсний баримтыг яасан талаар асуухад Ц.******* авсан гэж хэлж байсан. Тухайн нүүрсний төлбөрийг Ц.******* өөрөө төлж авсан байсан. Өөрийнхөө нэр дээр ямар нэгэн захиалга өгсөн эсэхийг мэдэхгүй байна. ... Манай байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа алба хаагч нярав нүүрс худалдан борлуулдаг. Тухайн нүүрс авсан талаарх тооцоо нь нүүрсний нярав бүртгэн авдаг юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:

 

Ц.******* нь 2023 оны ************** дүгээр сарын 0*******-нээс 02-ны өдрүүдэд “batbayr turuu” rэх нэртэй фейсбүүк хаягт “Шарын голын нүүрс зарна 700к, “Нүүрс зарна” гэсэн хуурамч зар байршуулж, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Э.Будсүрэнгээс 700,000 төгрөгийг, хохирогч Т.гээс 700,000 төгрөгийг “Голомт банк”-ны 355*******57*******42 тоот өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авч, хохирогч нарт *******,400,000 төгрөгийн хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Будсүрэн, Т. нарт 700,000 төгрөгийн хохирол төлбөр тус тус учирсан ба шүүгдэгч нь хохирогч Т.д 2024 оны 05 дугаар сарын 3*******-ний өдөр 700,000 төгрөгийг, Э.Будсүрэнд 2024 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр 700,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3*******.2.4, 3*******.*******, 3*******.7, 3*******.*******, 3*******.*******0 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******. Шүүгдэгч ******* овогт ******* *******г “Залилах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г 550 нэгж буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ц.*******гийн торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.*******0 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар энэ зүйлийн дахь хэсэгт заасны дагуу гаргасан шийтгэх тогтоолд прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр  давж заалдах гомдол эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.