Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

*******0*******4 оны 07 сарын 04-ны өдөр                  *******0*******4/ШЦТ/88                              Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                     Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                   Б.Хишигсувд

                        Шүүгдэгч                                           З.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн З.*******ад холбогдох *******43*******001*******70087 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай эмэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “Найман шарга” дэлгүүрт бараа өрөгч ажил хийдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, ******* *******-*******1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

З.******* нь *******0*******4 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, ******* *******-*******1 тоотод хүүхдэд учирч болох эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бага насны буюу 0******* нас 09 сар *******1 хоногтой  Г.*******  нь буцалж байсан халуун тогоотой цайнд түлэгдэж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч З.******* нь *******0*******4 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, ******* *******-*******1 тоотод  өөрийн төрсөн дүү ийн хүү  0******* нас 09 сар *******1 хоногтой  Г.*******г харж хандах үүрэгтээ хайхрамжгүй хандаж хүүхдэд учирч болох эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд   Г.*******  нь буцалж байсан халуун тогоотой цайнд  бөгсөөрөө унаж, түлэгдэж,  хүүхдийн биеийн 55 хувь түлэгдэж, амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Бага насны  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би эхнэр болон 3 настай хүүхэд Г.*******гийн хамт Мандал сумын 3 дугаар баг Бороогийн 3 тоотод амьдардаг. *******0*******4 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би эхнэр болон хүү *******гийн хамт өөрийн төрсөн эгч *******ын гэр буюу ******* *******-*******1 тоотод очсон. Тэнд бид эгчийн хашаа хороог янзлах ажил хийж байгаад 14 цагийн орчим гэр рүүгээ харих гэтэл манай хүү Г.******* “эгчийн хүүхдүүдтэй жаахан тоглоё” гээд байсан тул эхнэр бид хоёр хүүгээ үлдээгээд гэр лүүгээ явсан. Тэгээд эхнэр бид хоёрыг гэртээ байж байтал 15 цагийн үед манай эгч ******* “танай хүү Г.******* халуун цайнд түлэгдчихлээ” гэсэн. Тиймээс эхнэр бид хоёр эгчийн гэрт очоод хүүгээ аваад эмнэлэг рүү явсан. Манай эгчийн гэрт эгч *******, түүний нөхөр Батбаяр болон тэдний 4-7 насны 3 хүүхдийн хамт үлдсэн. Өөр хүн байгаагүй. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-р тал/,

Гэрч Л.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Манай эхнэрийн дүү Ганхүлэг нь эхнэр хүүхдийн хамт өнөө өглөө хашаа янзална гэж ирцгээсэн юм. Тэгээд хашаагаа янзалж дуусгаад Ганхүлэг нь 3 настай хүү болох *******г үлдээгээд эхнэрийн хамт явсан. Би тэднийг явсны дараа унтаад өгсөн. ******* манай хүүхдүүдтэй тоглоод үлдсэн юм. Унтаж байтал гэнэт хүүхэд чарлах дуугаар сэрэхэд цахилгаан тогоон дээр чанасан цай асгарчихсан, ******* цаад талд нь орилоод зогсож байсан. Би шууд босож *******г тэвэрч аваад бүх хувцсыг тайлаад гартаа барааны саван түлэгдсэн газар нь түрхэж аав, ээжийг нь дуудсан. Аав, ээж нь удалгүй ирж эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед би унтаж байсан, манай эхнэр ******* нөгөө талын орон дээр хэвтэж байсан юм билээ. ******* харин манай хүүхдүүдтэй тоглож байгаад халуун цайн дээр унаад түлэгдчихсэн юм шиг байгаа юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-р тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн *******0*******4 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 165 дугаартай дүгнэлт: ...

 

1. Г.*******гийн их биеийн ******* тал, нуруу, бүсэлхий, хэвлийн эргэн тойрон, ******* гар дотор ар хэсгээр, зүүн гарын сарвуу, ******* өгзөг, бэлэг эрхтэн, ******* гуя эргэн тойрон, зүүн хөлийн шилбэ хэсгээр II-III АБ зэргийн, бүх биеийн 55-60 хувийг хамарсан түлэгдэлт гэмтэл тогтоогдсон.

*******. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.*******1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /ХХ-ийн 18-19-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа  гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй  болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д заасан “... гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар “Тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох” буюу насанд хүрээгүй хохирогч Г.*******г түр хугацаагаар асран хамгаалах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлын талаар

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.*******, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д заасан “... бага насны хүүхдийг цаашид эмчлүүлэхэд гарах зардалд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар “Тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох” буюу бага насны хохирогч  хохирогч Г.*******г түр хугацаагаар асран хамгаалах эрхийг ял тэнссэн хугацаанд буюу 06 сарын хугацаагаар хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

4. Шүүгдэгч З.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт  ирээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргаагүй  болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ.