Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/шш2021/03300

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ... даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:...

Хариуцагч:...

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:...хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов. 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би ...тай 2014 онд танилцаж, тус оноос хамтран амьдарсан.Бидний хүү ...2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, хүүгээ төрөхөд бид Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг авч, хүү маань эцгээрээ овоглосон.Бид зан харьцаа болон гэр бүлээс гадуурх харьцаанаас болж, 2019 оны 6 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.Хүү ...нь энэ жил 1 дүгээр ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна.Иймд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ...эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би ... гаргасан хүүхдийн тэтгэлэг олгох өргөдлийг хүлээн зөвшөөрч байна.Бидний дундаас хүү ... төрсөн, миний хүүхэд мөн, 2019 онд миний буруутай үйлдлээс болоод тусдаа амьдрах болсон, хүүдээ тэтгэлэг өгнө гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ...нь хариуцагч ...т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ...хариуцагч ... нар нь 2014 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүү ... төрсөн болох нь ... дугаарт бүртгэсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараар нотлогдож байна.

Зохигчид 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тэд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, хүү ...нь эх ...хаа асрамжид амьдарч байгаа талаар зохигчид маргахгүй байх тул түүнд эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан түүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байна. 

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул ...ын хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн ...г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байвал 18 нас хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг ...аар нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, ...аас 70 200 төгрөгийг гаргуулан ... олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             ...