| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0049/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/56 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/56
2024 оны 0******* сарын 03-ны өдөр 2024/ШЦТ/*******6 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******т холбогдох 24320009*******0037 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг “*******” хөдөө хэсэг өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Дарийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, цохисны улмаар түүний биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг “*******” хөдөө хэсэг өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Дарийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, цохисны улмаар түүний биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэртээ өөрийн нөхөр *******, хүү Түвшинбаяр /хоёр настай/, хадам аав Дашзэвэг нартай байж байсан чинь 17 цагийн үед Жанка, Төрөө, Додо гэх танил хүмүүс нэг танихгүй залуутай манай гэрийн гадна ирээд *******тай архи уусан. Тэгээд ******* Зил-131 маркийн машин бариад хамт архи уусан хүмүүсээ хүргэж өгөхөөр явсан. 20 цагийн үед *******ээс ирэхдээ архи, пиво авч ирсэн. Тэр архиа аавтайгаа хувааж уугаад пивыг нь би уусан. 21 цагийн орчимд архиа ууж дуусаад ******* хадам аав руу “Д.Эрхэмбаатар ах Додод морь зарсан байна гэдгийг сая Додогоос мэдлээ” гээд уурласан чинь Д.Эрхэмбаярыг аав өмөөрөөд аав руу ******* дайрах гээд байхаар нь би болиулчхаад гэрээс гарч яваад хадам аавыг Д.Эрхэмбаярын гэр лүү явуулах гээд модонд явж байсан Зил-131 маркийн машиныг зогсоогоод Д.Эрхэмбаяр ахын гэрт хүргээд өгчих гэсэн чинь жолооч нь авч явахгүй гээд байхаар нь буцаад гэртээ ирээд ортол ******* хаашаа яваад ирж байгаа юм гээд уурлахаар нь би аавыг машинд өгөөд явуулах гэсэн юм гэсэн чинь намайг ******* гартаа бууны сум барьчихсан миний толгой болон нүүр лүү гараараа цохиж зодоод, толгойноос цус гараад байхаар нь хэлсэн чинь нэмж цохиж зодоод байсан, тэгэхээр нь би хутга бариад өөрийгөө ална гэсэн чинь миний хутгыг булааж аваад дахиад зодсон юм. Тэгээд би 23 цагийн орчимд зугтаад гэрээсээ гараад өвөлжөөнд нуугдаж байгаад шөнийн 2 цагийн орчимд даараад гэр лүүгээ орсон чинь ******* унтчихсан байхаар нь би унтаад өгсөн. ... Хадам аав Дашзэвэг рүү ******* дайрахаар нь би болиулсан чинь намайг зодсон юм. Өөрөөр бол ямар нэгэн шалтгаан байхгүй байсан. ******* намайг сум барьж байгаад гараараа цохисон. ... Өмнө нь *******ын өмнөх эхнэр Булгамаагаас болж маргалдаж муудалцдаг байсан. 2020 онд Д.******* надтай маргалдаж муудалцаад торгуулж байсан. Тэрнээс хойш Цагдаагийн байгууллагад хандаж байсан удаа байхгүй. Миний биед гэмтэл шарх учруулж байсан удаа байхгүй. Гэр бүлийн хэрүүл маргаан болж л байдаг. 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр намайг цохиж зодсон юм. Тэгээд цагдаад хандсан. ... Би бол 2 ширхэг лаазтай пиво уусан. Би хутга бариад өөрийгөө ална гэж хэлсэн. Тэгтэл ******* миний хутгыг булааж аваад намайг зодсон. ******* намайг зодож байхад нь би болиулах гэж гараараа *******ыг түлхсэн. ******* луу хутга барьж дайрсан зүйл байхгүй. Намайг гэрт орж унтах үед ******* унтчихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Д.Дарь /ЖВ9404040*******/ нь 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* тосгоны Эрүүл мэндийн төвд яаралтай тусламж 31,*******00 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Мандал сумын нэгдсэн эмнэлэгт өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ 86,000 төгрөг, мөн өдөр амбулаторийн тусламж үйлчилгээ 47,77******* төгрөг, мөн өдөр амбулаторийн үзлэг оношилгоо шинжилгээний багц 68,2*******0 төгрөг нийт 233,*******2******* төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. ... Уг хэрэгт буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 233,*******2******* төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв буруутай этгээд Эрүүл мэндийн даатгалын санд төлбөрийг тушаасан тохиолдолд нэхэмжлээд байх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 2*******-ны өдрийн №98 дугаартай дүгнэлт: ...
1. Д.******* биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 28-29-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг “*******” хөдөө хэсэг өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Дарийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, цохисны улмаар түүний биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас Хохирогч Д.Дарь нь нотлох баримттай зардал гаргаж өгөөгүй ба хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Харин Д.******* нь Эрүүл мэндийн даатгалын санг төлөөлж буй Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатарын нэхэмжилсэн 233,*******2******* төгрөгийг 2024 оны 0******* дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд тушааж хохирол төлбөрийг барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 4*******0,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 4*******0,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 4*******0 нэгж буюу 4*******0,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.*******ыг торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
*******. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу гаргаж болохыг дурдсугай.