| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/03234/И |
| Дугаар | 102/шш2021/03299 |
| Огноо | 2021-12-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 102/шш2021/03299
2021 оны 12 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2021/03299 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ... даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:...
Хариуцагч:...
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шинжээч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч...шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани ...иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 12 өдрийн ... дугаар шийдвэрээр... 541 066 032 төгрөг төлөх шийдвэр гарсан болно.Энэхүү төлбөрөөс манай компани 250 000 000 төгрөг төлж үлдэгдэл 291 066 032 төгрөг байгаа болно.Улс орон, дэлхий даяар тархсан коронавирусын халдвараас шалтгаалан хил хаагдаж манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж төлбөр төлөх нөхцөл хүндэрсэн болно.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа мэдэгдэл өгч, хөрөнгө барьцаалж, хурааж эцэст нь барьцаа хөрөнгийг үнэлэхээр болсон ба манай компани өөрийн эзэмшлийн ...20 дугаар хороонд байрлах нэгж талбарын ... дугаартай 28243 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газраа 2.9 тэрбум төгрөгөөр үнэлсэн болно.Гэвч төлбөр авагч ...үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний...нь зах зээлийн ямарч судалгаа харьцуулалт хийгээгүй ижил төстэй буюу ойролцоох газруудын үнэлгээг шинжээгүй, мөн үнэлгээ хийсэн газар дээрээ биечлэн очиж үзээгүй, судлаагүй хийсвэрээр 1 492 789 414 төгрөгөөр үнэлж байгааг бидэнд 2021 оны 09 сарын 27-ны өдөр мэдэгдсэн болно.Иймд манай байгууллага шинжээч хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага үнэлсэн, зах зээлийн бодит судалгаа хийгээгүй үнэлсэн газар дээр биеэр очиж үнэлээгүй хийсвэр дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай компани ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн...тоот Шүүхийн шийдвэрээр ...ХХК-д 541 000 000 төгрөг төлөх шийдвэр гарсан.Уг төлбөрөөс 250 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 291 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.Цар тахлын энэ үед хил хаагдан манай компанийн үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг тээврийн үйл ажиллагаа зогсож, эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа мэдэгдэл өгөн хөрөнгийн барьцаанд манай компанийн өөрийн эзэмшлийн ...20 дугаар хороонд байх нэгж талбарын ... дугаартай 28243 м.кв бүхий аж ахуй зориулалтаар эзэмших газраа 2 900 000 000 төгрөгөөр үнэлсэн.Гэвч төлбөр авагч ...ХХК үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж, хөрөнгийн үнэлгээний...хөрөнгийн үнэлгээ хийгдсэн.Тус компани нь зах зээлийн ямар нэг судалгаа, харьцуулалт хийгээгүй мөн үнэлгээ хийсэн газар дээр биечлэн очилгүйгээр хийсвэрээр 1 492 789 412 төгрөгөөр манай газрыг үнэлсэн. Шинжээч хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хэт бага, бодит үнэлгээ хийгээгүй, биеэр очиж үнэлгээ хийгээгүй байх тул Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжаар ...542 567 882 төгрөгийг гаргуулж... олгохоор шийдвэрлэсэн.Төлбөр авагч ...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус газарт хандан төлбөрийн үлдэгдэл 291 066 032 төгрөгийг албадан гүйцэтгүүлж өгөх тухай хүсэлт гаргасныг үндэслэн 19251029 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.Төлбөр төлөгч хуулийн этгээдэд үлдэгдэл өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлөөгүй тул.../.../-ийн эзэмшлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...20 дугаар хороонд байрлах нэгж талбарын ... дугаартай 28.243 м.кв талбайтай Аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг битүүмжилж хураасан.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу ...хөрөнгийн үнийн санал авахад 2 900 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагчид танилцуулахад төлбөр төлөгчийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шинжээч томилон зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул ...-иар газрын үнэлгээг тогтоолгон хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн.Иймд төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч...нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ...20 дугаар хороонд байрлах нэгж талбарын ... дугаартай 28.243 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой гэж тайлбарлаж байна.
...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагч...нь 542 066 032 төгрөгийг ...ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн ... талбайтай орон сууцны зориулалттай эд хөрөнгө, ...20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн урд байрлах, 28 248 м.кв талбайтай газар эзэмших эрх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын.. дугаар баг, .... дугаар талбайн баруун хойд талд байрлах, 10 000 м.кв талбайтай газар эзэмших эрх, фидуцийн гэрээнд заасан 10 төрлийн 11 ширхэг хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна./хх 23, 24/
Нэхэмжлэгч...нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу ... дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байна./хх 21,22/
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцааны зүйл болох ...20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн урд байрлах, 28 248 м.кв талбайтай газрыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот тогтоолоор битүүмжлэн тэмдэглэл үйлдэж, 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн ... тоот тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна./хх 42, 92/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Шинжээч томилж барьцаа хөрөнгө болох ...20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн урд байрлах, 28.248 м.кв талбайтай газрын үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлд нийцэж байна./хх 102/
... нь ...20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн урд байрлах, 28 248 м.кв талбайтай газрыг 1 492 789 414 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 9 дүгээ сарын 23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна./хх 104-111/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ...т ...-ийн үнэлгээний тайланг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байна./хх112/
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байна.
... нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн болон өртгийн хандлагын аргуудаар үнэлгээ хийж, зах зээлийн үнийг 1 492 789 414 төгрөг гэж тогтоосон байгаа нь тухайн хөрөнгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнийг жишиж харьцуулсан нь үнэлгээний тайланд тусгагдсан байна.
Шинжээч нь барьцаа хөрөнгө болох ...20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн урд байрлах, 28 248 м.кв талбайтай газрыг 1 492 789 414 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн үнээс хямд байна гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ...20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн урд байрлах, 28 248 м.кв талбайтай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан ...20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн урд байршилтай, нэгж талбарын ... дугаартай, 28 248 м.кв талбайтай газрыг үнэлсэн ...-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ...